Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө
Дуу хөгжим

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

Урлаг Урлаг12/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн алдарт рэппер Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards” (VMAs) шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр болжээ.

Тэрбээр энэ жил зөвхөн хөтлөгчөөр ажиллаад зогсохгүй, тус шоуны гүйцэтгэх продюсерын үүргийг мөн давхар гүйцэтгэх юм байна. 2026 оны VMAs шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 27-нд болно.

Snoop Dogg MTV болон VMAs-тай олон жилийн түүхтэй уран бүтээлч. Тэрбээр өмнө нь тус шагналын ёслолд хэд хэдэн удаа оролцож, тайзан дээр үзүүлбэрүүдээ толилуулж байсан бөгөөд нийт 13 удаа нэр дэвшиж, гурван удаа шагнал хүртэж байжээ.

Үүнээс гадна 2026 оны VMAs-ын үеэр домогт “Nirvana” хамтлагт “Video Vanguard Award” гардуулахаар болсон. Тус хамтлаг 1992 онд VMAs-ын тайзнаа анх гарч байсан бөгөөд ийнхүү 34 жилийн дараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болж байна.

2026 оны MTV VMAs-ыг CBS телевизээр шууд дамжуулах бөгөөд MTV болон “Paramount+” платформоор мөн үзэх боломжтой. Тус ёслолын бусад хөтлөгч, уран бүтээлчдийн нэрийг ойрын хугацаанд зарлах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.