АЖЛЫН ХЄЛС
Да Лооеэгийнд ажиллахад єдєр дунд нэг хоол идэхээр зогсохгvй оройн нар жарган пингийн дотор харанхуй болон ажил зогсоход хоёр дахь хоол иднэ. Энэ хоёр хоолны хэмжээ маш их, ёстой гэдэс мэдэн идэхээр арвин арвин ирдгийг Данзан ихэд олзуурхана. Заримдаа Данзан хэмжээнээс хэтрvvлж орхиод буцах замдаа амьсгаадан сандардаг байлаа.
-Yгvй юунд ийм их єгнє вэ? гэж асуухад Люу Лий урьд ємнє ийм байгаагvй боловч Да Лооеэгийн ариун шударга болоод ажил хийсэн хvнийг vргэлж анхааран vздэгийнх биз ээ гэж хариулна.
Yнэхээр ч Да Лооеэ Данзанг ихэд талархах мэт єглєє бvр ажлын ид явц дундуур анхныхаа єдрийнх шигээ пингийн vvдэнд ирэн, сийрсэн vvдийг хагас нємрєн зогсож баахан ажиглана. Дараа нь бараг хоол идэх бvр дээр дахин ирж, ландгар эсгий шаахайгаараа муур шиг гэтэн дєрєв таван алхмын зайтай зогсож бас л баахан ажиглана. Учир нь Да Лооеэ Данзангийн хvнд тээрэмд хэнэггvй зvтгэж байгааг хэчнээн vзэвч бахархал эс ханана. Бас идэх нь бусдаас онцгойг хачирхан сонирхоно. Гэтэл бас юм зажлахад нь шанаанд нь зангирсан булчин бий болон овс товч хєдлєх нь бvр ч хачин байдаг байжээ.
Урьд ємнє Да Лооеэ нэ пинд хоёр сайхан илжгээ vзэн сэтгэл баясгахаар орж ирдэг байсан бол одоо зєвхєн Данзанг… ийм хvнийг vvрд эзэмших болбол юутай сайхан бэ? Тээрэмд зvтгvvлж байхаас гадна амь бие, эд хогшлоо сэтгэл бардам хамгаалуулах бус уу? гэдэг бодлыг цаг ямагт євєрлєн шунахайрна. Тэгээд юуны урьд “хоолтой газраас хvн зугтахгvй” гэгчээр хоёр илжигнийхээ тэжээлийн зардлыг хасаж Данзангийн идэхэд шилжvvлсэн байжээ.
Ингэж арваад єдєр єнгєрєхєд хоёр илжиг мэдэгдэхvйц доройтов. Анхны єдрvvдэд тэр хоёр Данзангийн тээрэмд зvтгэхийг дээрэнгvйлэх байдлаар ширтдэг байснаа болиод урт сайхан чихээ сул хаян уруу царайлан газар ширтэх болов. Єдєр дунд болмогц єнєєх дэвэн дэлхийн хамаг амьтдыг тарган цатгалан байгаагаа гайхуулах шиг хvч мэдэн бархирах нь суларч бие бие рvvгээ аахилан тэмvvлэх нь бvр зогсжээ. Гэтэл эднийг анхаарах хvн алга. Ганцхан Данзан малд хайртайгаараа ажиглан эднийг энд ингэж дэмий хорьж байхын оронд ууланд гаргачихвал сэргэхсэн байгаа даа гэж бодно.
Нэг мэдэхэд цагаан сарын цууриа бvх тосгоноор дэгдэв. Хvvхэд багачуудын хэчнээн их баяр хєєр болон хvлээж байгааг Данзан Люу Лийн хvvхдvvдийн єглєє бvр хуруу даран хоног тоолж байгаагаас мэдэн мєн л сэтгэл хєдєлнє. Люу Лий авгай хоёр ч гэсэн тайван сууж чадахаа байв. Ийм тийм юм бэлтгэнэ гэж хэлэлцэх зуур єєрт vгvй зvйлсийг хаанаас яаж олох вэ гэж сэтгэл нь зовнино.
Монголд бол цагаан сараар айл бvрд тарган хонины мах гол болон хэрэглэгддэг бол энд нарийн цагаан гурил арав хорин жингээр хэрэгтэй болно. Гэтэл тийм гурил Люу Лийнд байхгvй болохоор Да Лооеэгийнд ажилласан хєлсєє бодуулж гурил оролцуулан авахаар шийдэв. Люу Лий Да Лооеэгийн Данзанг цаг ямагт таалалт нvдээр ажигладгийг сайн мэдэх тул Данзантай орвол эрхгvй сайн болно гэж боджээ. Тэгээд Да Лооеэгийнд бараалхахдаа Данзанг дагуулав. Тасалгаанд нь дєнгєж оронгуутаа Люу Лий босгоноос нь vл хэтрэн, хэд дахин мэхэлзэн мєргєхийг Данзан нvднийхээ булангаар ажиглаад даган дууриав. Гэвч Люу Лийн євдєг чичрэн зvрх нь цохилж байгааг дууриаж хараахан vл болох аж. Да Лооеэг ажихад хоёр талдаа тохойлдох тvшvvр бvхий янхигар хvрэн сандал дээр багтаж ядан лаглайж, амьсгалах бvрдээ янцаглана. Хажууд нь мєс шиг гєлийсєн хєх царайтай оноотой урт дээл ємссєн єндєр туранхай биетэй ахимаг насны хvн нойрмоглон зогсоно. Энэ хvн Да Лооеэгийн бvх аж ахуйг ганцаараа хариуцан мэддэг Лю Синхай гэдэг байжээ. Люу Лий учир явдлаа амнаасаа арайхийн гаргаж хэлэхэд Лю Синхай нойрмоглосон нvдээ єєд таталгvй хажуу тийш эргэн бичгийн ширээнд сууж зузаан гэгчийн данс дэвтэр аван сєхєж хуудас шvvрдэв.
-Энэ жил еэвэн сар маа юv гурван жин гэж зvvдэлж байна уу гэмээр vг бvрд унжуулан бvвтнvvлэхэд нь:
-Ай тийм! Гэж Люу Лий хуурамчаар инээн тонгосхийв.
-Ноднин цагаан сар дэн зай мий арван таван жин гээд нэг хэсэг таг чиг болсноо цаад жил шан юv жин бан гэхэд нь Люу Лий,
-Ай Шиянсан аа! Эдгээрийг намрын ажлын хєлснєєс суутгасан байх аа!
Лю Синхай хариу дуугарсангvй, дансаа ширтсэн чигээр унтчих шиг бас гєлєрнє. Тэгээд ёстой унтах шиг. Энэ нь “одоо энэ чєтгєр бас ямар юмыг гаргаж ирэх гэж байгаа бол?” гэж хvлээсэн Люу Лийд сvрхий аймшиг байлаа. Данзанд бол бєєн хар уйтгар. Том сандалд зоогдсон шиг суугаа Да Лооеэг хvн сонирхохоор vл барам vзэнгvvт инээд алдаж болохуйц байвч vvний урьд олонтаа vзэн янз янзаар дvрслэн бодож гvйцсэн болохоор мєн л хар уйтгар тєрvvлэх аж. Бие чилээрхэн байж ядахдаа Данзан: “би гаръя” гэж хэлэхийг завдтал Лю Синхай:
-Дээр vеийн єрийг хэзээ тєлєх вэ? гэх шиг. Люу Лий цочин:
-Ай дээр vеийн ямар єр вэ?
-Танай эцэг, бас эцгийн эцэг єртэй байсан шvv дээ.
-Аяа би мэдэхгvй юм даа гэж Люу Лий амьсгаадав. Лю Синхай толгой эргvvлэн Люу Лийг гєлрєн ширтэж:
-Би ч мэдэхгvй зєвхєн энэ данс!
Люу Лий гуниглан доош ширтсэнээ Да Лооеэ руу хандан:
-Да Лооеэ энэ хэр над євгєдийн єрийг тєлєх чадал яахин байх вэ. Ядаж хvv цэрэгт тvvнийг ирсэн хойно бодох болгож єгнє vv? гэж мэхийв.
Да Лооеэ: жээт шиеэн /энэ бол/ гэдэг vгийг нялуунаар сунган уянгалуулаад. Уг vг бол шин, ганцхан Да Лооеэ хэл нь хvртэл хэт єєхєлсєндєє тийнхvv нялуунаар сунгадаг ажээ. Люу Лий баярлан:
-Одоо би ажилласныхаа хєлсийг бодуулан гурил авахыг хvснэ гэхэд,
Да Лооеэ дахин – “шиеэн” гэв.
Мєсєн гєлгєр царайт Лю Синхай гар сампин руу явснаа гэнэт гялалзан “байцаа, тємс, сонгино, хул шийгуа” гэхчилэнгийн vгсийг сампингийн эрхний шид пад гэхтэй уралдуулав. Энэ нь Люу Лийн сvvлийн саруудад ажил хийх зуураа хэд гурван жингээр авсан зvйл байх бєгєєд Люу Лий эцэст нь чухам юу vлдэх бол гэхдээ нvд цавчилгvй гєлрєн ширтэнэ. Данзанд сэтгэл зовох юу ч vгvй, гєлгєр хvний гэнэт гавшгайлсныг гайхан багагvй юм авахыг бодон хvлээнэ. Агшин зуурын дотор Лю Синхай тооцоо бодон дуусаж:
-Дэн зай мий арван таван жин гэв.
Люу Лий: -Ай гэж санаа алдан Синсан аа сvvлийн vед бид хоёул ажилласан шvv гэхэд Да Лооеэ:
-Хорин таван жинг єг! гэж нялуунаар уянгалуулах нь ёстой л нэг их юмны эзэн хvний зарлиг буух шиг.
Люу Лий баярласандаа инээмсэглэл гурвантаа мэхэлзэв. Хорин таван дэн зай мий нарийн гурилаа жигнvvлж аваад Люу Лий улмаар баярлан: “би би” гэж Данзангаас урьд шvvрэн авч vvрэв. Гэрийн зvг явж байхдаа Да Лооеэг энэ хавийн аль хєрс сайтай газрыг мєнгєєр зодон гартаа авч чадсан шигээ ажил сайн хийсэнд их хєлс єгч чаддаг шударга хvн гэж магтав. Харин єнєєх Лю Синхайг: -“тэр биеэрээ чєтгєр” гээд цааш муучлахы нь сонсоод тэр хvн жил бvр Люу Лийн ємнє эцэг євгєдийн єр гэгчийг дурсан сэтгэлий нь зовоодог аж. Чухамдаа юу юу авсан ямар ямар єр байдгийг Люу Лий vл мэднэ. Аягvй бол ном бичиг мэдэхгvйг далимдуулан ор vндэсгvй юмыг дурдан айлган сvрдvvлдэг ч байж магадгvй шиг. Гэлээ ч Люу Лий тэр дурсамжаас болон Да Лооеэгийнд хямд vнээр ажиллаж байхаас єєр аргагvй болсон байх бєгєєд vvнээ Люу Лий гуниглан яриад эцэст нь:
-За энэ ч яахав, зvгээр, одоо сайн дvv чиний ачаар багагvй хєлс авсандаа баярлав гэж инээмсэглэв.
Гэтэл “их хєлс” гэж нэрлэгдэх хорин таван жин гурил маань юу байв? Тvрvvн Данзан жигнэхий нь хараад хусмаа чамласан хvvхэд шиг уруу царайлсан бол одоо “Даа гєє! Би vvрье” гэж аван мєрєн дээрээ хаяхдаа, хэчнээн єчvvхэн зvйл болохыг лавтай мэдэн санаа алдав.
Люу Лий гэртээ дєнгєж ирэнгvvтээ: -“ай лоопаа!” гэж авгайгаа дуудан: -“дэн зай мий хорин таван жин!” гэхэд авгай баярлан “уай” гэж дуу алдан угтаж, урьд ємнє хийгээгvй их мантуу хийнэ гэж амлав. Энэ чимээгээр хvvхдvvд бас баяр, “дотроо чихэртэй хийх vv, бурамтай хийх vv” гэж шуугилдан эхээ тойров. Авгай тэднийгээ єхєєрдєн – хийлгvй яахав. Хорин таван жин дэн зай мий байна хойно танзуур, еэвэн ч арвинаар хийнэ гэлээ.
Ийнхvv Люу Лий бvх гэр бvлээрээ хєл алдан баярлах тул Данзан авчирсан гурилаа чамлахад болив. Хэдэн хоногийн дараа цагаан сарыг угтсан би тvvний орой боллоо. Энэ зуур авгай хvvхдvvддээ ємнє амласнаа амжилттай гvйцэтгэснээр vл барам маа таан ба сvлш хэмээх будааны гурилаар жаа гоо гэдэг боорцгийг хамгийн ихээр хийв бололтой.
Орой ханзан дахь байшингийн туургын голд хайрцаглан хадсан бяцхан шаазан євгєн бурхандаа улаан энгэсэгт жижиг мантуу ба бас бусад идээгээр тахил тавин лаа асаан хvж шатаан чимэглэв. Тvvнийхээ дор алтан бичигт улаан хуудас гурвыг зэрэгцvvлэн наав. Люу Лий єєрєє ном бичиг таг хvн боловч хуудсан дахь бичгийн “Заяа буян тэнгэрээс бууна”, “Таван заяа ирлээ”, “Єлзий хутаг оршх нь єтєлшгvй нарс модны адил” гэсэн ерєєлт vгс болохыг мадаггvй мэддэгээ Данзанд тайлбарлан таниулж єгєв. Байшингийнхаа гадна хvvхэд багачуудын гар арай хvрэмгvй єндєр ширээ мэтийг засан дээр нь алт, мєнгєн цаасан ембvv элдэв тєрлийн идээ боовоор чимэглэн голд нь мєн лаа, хvж асаах нь дээд тэнгэрт тахил тавин дээж єргєж байгаа нь тэр аж…
Yдшийн харанхуй болмогц битvvлгийн банш чанав. Гэрийн дотор авгайгаас бусад нь ханзан дээр завилан тавлаж тэрхvv баншийг хvлээнэ. Жирийн цагт хэзээ бол, хэзээ гэгээ гэрэлгvйхэн байдаг тасалгааг бурхны ємнєх хоёр том улаан лаа зэрэг гэрэлтvvлж байгааг хэлэх vv? Юм бvхэн нvдний ємнє тов тодхон тусахын дээр сайхан vнэртэй хvжсийн утаа сэтгэл ариутган ханхална. Хvvхэд багачуудынхаа vнэхээр баяр хєєр болон шуугилдахад гэрийн данжаад Люу Лий уурлан уцаарлахын оронд “ай хао” /за сайн/ гэж хамт баясалцана. Ер нь энэ vеэс эхлэн хvн бvр, “ай хао хао…” гэх болсон нь нэгд сар шинийг угтахдаа муу муухайг хэлэхийг цээрлэх, хоёрт, vнэхээр ч санаа сэтгэл єєрчлєгдєн баяр баясгалан болж байгаагийнх байжээ. Энэ дунд Данзан мєн л баяр хєєр “ай хао” хашгиран гуя алгадан ха ха инээн сууна.
Битvvнийхээ баншийг идэхдээ элдэв тєрлийн давстай ногоо савхдаж уур савстал халаасан шоо жvv гэдэг архийг амсар бяцхан жvнзэнд хийн байн байн ууна. Данзан нэг банш vмхэн зажилснаа “ая” гэж уулгалан амнаасаа аравтын цагаан мєнгєн зоос гаргахад бvх гэрийнхэн “даа шин” /баяр хvргэе/ гэж хашгиралдав. Тэр нь аз шалгах гэж хийсэн мєнгє байсан бєгєєд Данзанд дайралдсаны хувьд авгай, Лий хоёр “энэ жил чи тун их олз олно. Чи юу ч болж магад” гэж хєхрєлдєн баяр хvргэлээ. Данзан ч бэлэгшээн баярлав.
Шинийн нэгний єглєє бvх гэр бvлээрээ vvрийн vнэгэн харанхуйгаар босдог байжээ. Люу Лий хvvхэд багачуудаа дагуулан гарч єчигдєр vvднийхээ ємнє гурван том цаас бєєрєнхийлєн давхарлан тавьж цасан овоо босгосон дээрээ бамбар хатган боов мантуугаар тахил чимэглэн vйлдээд ємнє нь очиж гар зангидан цээжиндээ аваачин хавсаргаж гурвантаа сєгдєж мєргєхєд Данзан “усы нь уувал ёсы нь дага” гэдэг vгийг баримтлан яг таг дууриав. Энэ нь “цай шин еэ” хэмээх эд мєнгєний бурханг тахин мєргєж байгаа аж. Тэндээс Люу Лий буцаж оронгуутаа гэр бvлийнхэнтэйгээ мєн хоёр гараа цээжиндээ аваачин “даа фаа цай!” гэж мэхэлзэн ёсолно.
Нар гаран дээш хєєрмєгц ураг тєрєл ба танил танилын хvмvvс бие биедээ айлчлан хэсэх аж. Орж ирсэн бvхнээрээ “даа фа цай!” гэж єгvvлэхээр эхлэн мэндэлж гар цээжиндээ аваачин мэхэлзэж золгох ёс гvйцэтгэнэ. Дараа нь шинэ мантуу, баншаар зочлуулахдаа бие биеэ аав, ээж, ач, нагац, эгч, дvv энэ тэр болон дуудалцаж ха ха инээлдэнэ. Иймд Данзан хvртэл єчнєєн тєчнєєн ураг тєрєл ах дvv нартай болжээ. Бvх орж ирэгсдийн дотор гоё ганган буюу шинэ хувцас ємссєн хvн нэг ч vгvй. Гэвч бvтэн хувцас ємссєн нь тvvндээ маадгар, элэгдэн хуучирсан хувцас ємссєн хэсэг нь тvvнээ цагаан сард зориулан нєхєн сэлбэж чадсандаа мєн л маадгар. Маадгараар инээн маадгархнаар гишгэлэх нь Данзангийн нvдэнд тун хуурамч дан л маяглаад байх шиг vзэгдэв. Yнэндээ гэвэл тийм биш, бvх жилийн турш дан ажил, амьдралын хvнд хоёрт нуруу туруугаа эвдэртэл зvтгэхийн зэрэгцээгээр цаг ямагт дарлагдал, мєлжигдєлд хавчигдах учир єєрийн тааваараа инээн баясахаас ихэвчлэн хєндийрсєн байх бєгєєд ганцхан цагаан сар болж арайхийж амрахдаа инээн баясах болсондоо тийнхvv маадгар болсон байдаг аж.
Ирвэл зохих чухал хvмvvсийнхээ ирж гvйцмэгц Люу Лий Данзанг дагуулан айл хэсэхээр гарав. Дайралдсан бvхэнтэйгээ “даа фаа цай!” гэж мэндлэн явдаг ёстой байлаа. Данзан хvний ёсыг нарийвчлан сахихыг хичээнгvйлэн энэ тэрийг нарийвчлан ажиж хєлєє хєндєлдvv гишгэлэн ёстой л маяглаж гарав. Айлд ороод бас шал хуурамчаар ха ха инээнэ. Гэлээ ч баяр! Данзан нутгаас гарснаасаа хойш энд л сая нэг сэтгэл тэнийн баярлав.
Шинийн хоёрны єдєр Люу Лий сvмд очин газрын бурхан тvvднеэг тахина гэж ихээхэн хєл хєдєлгєєн болов. Улаан энгэсэгт мантуунууд ба лав хvж бас бусад идээнийхээ дээжийг багтаан гэр бvлээр явах гэхэд Данзан аз хийморь амь насаа даатгасугай гэж мєн хамт явалцана.
Хєр цасанд битvv хучигдсан тарианы єргєн талбай дээр хvмvvсийн явсан шинэхэн ул мєрєєр гарсан нарийн жимээр тэмээн жин шиг цувран явав. Тэр зуур Данзан ямар нэг том сайхан дуган сvмд очих гэж яваа шиг санан сэтгэл баахан хєгжжээ. Тэгээд Люу Лийн хаалга хатавчгvй бяцхан бунхан шиг юмны ємнє тулан очиход нь гайхав. Тэгсэн чинь єнєєх тахих гэсэн сvм нь тэр байжээ.
Люу Лий тvрvvлсэн чигээр доош бєхийн шурган орж тахил дээжээ єргєв. Ард нь авгай, тvvний ард хvvхэд, тэдний хойно Данзан. Євдєг дээрээ суун мєргєв. Уг нь Данзан энд амь насаа даатгахыг бодож ирсэн атал одоо сvсэг алдан дотор нь чухам юу байдгийг сонирхон ажиглав. Янз бvрийн хэлбэртэй их бага мантуу доод шалнаасаа дээш тохой илvvтэй овоологдсоны дээр хэдэн арван лаа асаастай байгаа vзэгдэнэ. Гэвч энд тэндгvй хvж хатган шатаасан тул єтгєн хєх утаа сvмийн бяцхан зайд багтаж ядан асаж байгаа лаагийн гэрлийг арай ядан сvvмэлзvvлнэ. Аажимдаа нvд дасан ажвал ард нь цагаан дээлтэй, цагаан сахалтай, цагаан царайтай таяг тулан инээмсэглэсэн дvртэй шавар євгєн бурхан байх бєгєєд тэрээр манарсан их утаанд автагдсанаар vvл хєлєглєн айсуй шиг vзэгдэнэ. Гэлээ ч Данзанд сvсэглэн бишрэх сэтгэл тєрсєнгvй, бурхны нэг тал тогоруу нєгєє тал буга байхыг олж хараад “энэ хоёр бас юу вэ? Яагаад энд бурхан болон тахигдан шvтэгдэх болов?” гэж бодов. Данзангийн ємнє Люу Лий авгайтайгаа газар сєгдєн даатгал дээтгэлээ уянгалуулан мєргєж байв. Тvvнээс нь Данзанд “хаврын хvйтнийг хурдан зайлуулж, газрын хєрсийг гэсгээж хайрла. Ган гачгийг vзvvлэлгvй, газар тариаг сайхан ургуулж хайрла” гэдэг тоймтойхон vгс сонсдоно.
Хятад оронд алгын чинээ газартай боловч цагаан сарын шинийн хоёрт тариачин бvхнээрээ ийнхvv газрын бурхан тvvднеэд заавал мєргєдєг байх бєгєєд ор тас газаргvй болж, их баяныд зєвхєн хоол гэдэс тэжээх тєдий зарагдах болсон тариачин ч гэсэн эс мєргєвєл идэх хоол олдохгvй болно гэж айн мєргєдєг байжээ.
Салхи савир єчvvхэн ч vгvй налгар сайхан тэр єдєр буцаж явахдаа авгай Данзангаас:
-Yгvй, чи тvvднеэд залбирсан уу гэж сэжиглэн асуув. Хариуд нь Данзан:
-Ай ээж ээ залбиралгvй яахав.
-Сайн. Гэвч чухам юу гэж залбирав?
-Гэр орон руу минь буцах хаврын сайхан улирлыг хурдан ирvvлж хайрла л гэж.
-Зєв! Энэ дэлхийд намайг ганцхан тvvднеэ л тэтгэнэ. Ер нь Да Лооеэгийн чамд сайн байгааг vзвэл тvvднэе тэтгэсээр байгаа байх. Энэчлэн чамд азын банш очсоныг бас яана. Yнэхээр чи азтай! Энэ жил чи маш их олз олно гэж мэд! гэхэд нь Данзан бэлэгшээн баярласнаа сая тvvднеэ бурханд нь огт сvсэглээгvйгээ санан “ай даа vvнээс болон хамаг аз минь харьчихгvй байгаа даа” гэж бодоод сэтгэл зовоход хvрлээ.
ЭХ ОРНЫ ДУУДЛАГА
Хятад оронд цагаан сар арван таван хоног vргэлжилдэг гэнэ. Яг арван тавны орой сар тахиж, цагаан сарынхаа баярын тєгсгєл хийгээд, маргааш нь єнєєх бvх жилийн турш зvтгэх ажил хєдєлмєртєє ордог байжээ. Сар тахихаас таван хоногийн ємнє Даа Лооеэ, Люу Лий, Данзан хоёрт тусгай хvн явуулан дуудуулжээ. Ийм явдал Люу Лийд байтугай эцэг євгєдєд нь ч тохиолдож байсангvй учир цєм гайхан шагшилдана. Очихоор явж байх зуур Люу Лий Данзанд, Да Лооеэгийн хэчнээн их арвин буян ач ивээлтэй болохыг ам дvvрэн бахдан сайшаав.
-Ай даа Даа Лооеэ vнэхээр хэлж баршгvй баян шvv гэж vгээ эхлээд дараа нь: -Чи хар даа! Энэ гол урт хєндий тэр аяараа Да Лооеэгийн тарианы газар. Хоёр талаар нь татсан их шуудуу бий. Зєвхєн адагт нь бусад айлуудын жаал зугаа газар байх боловч шуудуу нь Лооеэгийнх, жилийн жилд Лооеэд vнэ тєлєн тариагаа усална. Аяа зарим жил ган болон ус ховордоход Да Лооеэгийн ус єндєр vнэтэй болно. Тэгэхлээр хvмvvс дотроо уурлан элдвээр хараан занана. Миний бодоход Да Лооеэ ч бас аргагvй, нэгд єєрийн газар байна. Хоёрт уг шуудууг малтахад мєн ч их хєрєнгє орсон нь мэдээж.
Манай аавыг залуу байхад анх малтсан юм гэнэ билээ! Тэр цагт энэ Да Лооеэ хаанаас байх вэ, эцэг Даа Лооеэ нь л байжээ. Бас тэр цагт баян ч биш, харин их ухаантай. Эхлээд тэр хvн бvх хєрєнгєє борлуулж, Бээжингээс жаал зугаа нарийн бараа авчирч эндхийн цахар ноёнд бэлэг барин газар авсан гэдэг. Энэ бол их ухаан, газар шороо мєнх, эд бараа элэгдэнэ. Тэр ёсоор цахар ноёны авсан тэр бэлгээс одоо vр хvvхдэд нь юу ч vлдээгvй байхад єгсєн газар нь байж л байна. Гэтэл Да Лооеэгийн эцгийн ухаан тvvгээр зогсохгvй, жишээлбэл газартай болсон даруйдаа тариа тарихын оронд шуудуу малтуулжээ. Тvvнд нь манай аав ажиллаж байсан гэдэг. Анх хvмvvсийг ажиллуулахдаа єдєрт гурван удаа хоол идvvлнэ гэж хэлэлцсэн боловч тvvнээ чадахгvй болж хоёр идvvлж байсан гэж аав маань ярьдагсан. Эцэст нь бvр хvмvvсийн ажлын хєлс тєлєх юмгvй болсон тул анхныхаа дансыг авлагаар биш єрєєр нээж байсан гэдэг ээ. Манай хэлэнд ус урсах нь уруугаа боловч уусанбvхэнд унд болон тэнхрvvлэхийн тєлєє гэж зvйр vг байдаг. Энэ бол vнэн vг. Да Лооеэгийн эцэг Да Лооеэ хамгийн тvрvvн шуудуу татсанаар дараа жил нь их тариа аван баяжиж эхэлснээр барахгvй бусдын газрыг мєнгєєр авч эхлээд ийм их газартай болсон юм. Одоо тахиа, гахайг нийлvvлэн тоолбол тавь гарахы нь яана. Yvнээс гадна хоёр илжиг байна. Нэг нь тавин лангийн vнэтэй шvv. Чи бод! Нэг илжиг нь тавин лан мєнгє. Миний бvх хєрєнгийг бvгдий нь нийлvvлэн бодож vзэхэд арван таван лан, хамгийн их аз дайрахад хорин лан хvрэх байхад Да Лооеэгийн ганц илжиг тавин лан, хэн ч дуртай авна. Ингэхлээр Да Лооеэ vvрд хотойхгvй баян их буянтан мєн биз дээ! гэж ярив.
Да Лооеэгийнд очиход хашааныхаа хаалганаас аваад доторх ордог онгойдог бvхний vvд хаалгыг алтан vсэгт ариун улаан хуудсуудаар чимэглээд ширээ засан тэнгэр тахисан хийгээд цаасан овоо босгон газрын эзэн тvvднеэг тахисан нь маш дорвилог аж. Ялангуяа тахисан идээ нь Люу Лийн цагаан сард зориулан бэлдсэн бvх идээнээс vзтэл давуу vзэгдэнэ. Цааш яван жинхэнэ цагаан сар болсон их єргєєнд нь ороход аагим зуных шиг бvгчим халуун ханхийв. Энэ дэлхийн хамаг амттаныг зайгvй єрсєн урт ширээ нvдэнд тусах нь эзэн хvнийхээ vнэхээр их буянтан болохыг илэрхийлнэ. Ард нь Да Лооеэ ганцаар, хар пvvсvv тэрлэг дээлтэй, гартаа барьсан тогосон хээт хєнгєн дэвvvрээр хєлс чийхарсан зузаан нvvрээ дэвvvрдэх маяг vзvvлэн сууна. Хvндэт босгы нь арайхийн давж орж ирэн дорд иргэн Люу Лий биеэ хярсан туулай шиг болтол нь барин “даа фа цай!” айлтган олонтаа мэхэлзэв. Тvvний аясаар Данзан ёс журмыг гvйцэтгэхдээ биеэ барихгvй байж эс чадав. Хариуд нь Да Лооеэ зєвхєн ам хєдєлгєн нэг удаа толгой дохисон бєгєєд хоёр дахь удаагаа дохих нь ирэгсдийг ширээнээ суу! гэжээ. Нєгєєдvvл их ширээний доод буланг бараадасхийн, сандлын єнцєг дээр бие барин суух тєдийхєн болов. Бие чилvvрхэн байж ядах зуур Данзан ширээний голд хэлбэр маягий нь єчvvхэн ч алдагдуулалгvйгээр халуун уураар жигнэн болгосон тарган гахайн зулзага єд сєдий нь зумлаж єнгий нь хусан шаргал болтол нь шарсан амьд байгаагаас vл ялгагдах хоёр галууны дунд байхыг vзээд эдгээрээс нь идвэл чухам юутай сайхан бол гэж бодоход чухам хорхой хvрэхгvй байж яаж чадах вэ. Гэвч тэдгээр болоод бас бусад бvх идээнvvдэд хvний гар хvрсний шинж тэмдэг vгvй байгаагаас, “ай энэ чинь бусдыг зочлоход биш, зvгээр хорхойгий нь хvргэхэд зориулагдсан эд байх нь ээ!” гэж ойлгон хорхойгоо дарж авлаа.
Хvн орж ирэн аягалсан цай авчирч єгєв. Тvvний нь уухаар аманд ойртуулмагц урьдын танил vнэр хамарт ханхийж, амсан vзвэл уржнан анх Жанчхvvд орж ирэнгvvтээ цагаан далайн пvvсэнд ууж байсан цайны ижил мєн байх тул сэтгэлд нь сэв орж ирэв. Тvvнээс цочин Да Лооеэг гэнэт харахад цагаан далайн данжаадаас тэс єєр хvн байх боловч єєр рvv нь ширтэж байснаа нvд цавчлан дальдрах нь нэг л биш шиг санагджээ. Цайны дараахантай саяхан чанасан халуун банш орж ирэв. Тэр нь маш арвин. Данзангийн хичнээн их идэхийг vзэх гэсэн байх бєгєєд доторх хийц нь овоогоос овоо махтай байжээ. Гэвч Данзангийн сэтгэлд нэгэнт орж ирсэн хар санаа улмаар гvнзгийрэн нэг vе vvнээс нь идэх vv байх уу гэж эргэлдээд эцэст нь идье, харин ч ханатлаа идэж авбал над завшаан гэж боджээ. Бас архиар зочилсны нь хамаагvй уухыг шийдлээ. Тэнд Да Лооеэ, Данзанг ууж идэх рvv гавшгайлан орохыг нvд салгалгvй ширтэж байснаа хундагат архийг гурав дахь удаагаа хєнтєрхєд нь инээмсэглэн:
-Ай ид, ид гэж хамраараа гуншиганан хэлэв.
Данзан толгой дээш татаж
“Ид, ид гэж шахан байж идvvлж орхиод эцэст нь мал мал гэж хараадаг шvv дээ” гэж vг санаанд орж ирэхээр нь санамсаргvй хэлж орхив. Хажууд нь Люу Лий цочин бараг босон харайж шахав. Данзан ч санамсаргvй зvй бусын юм хэлсэндээ гэмшив. Гэвч Да Лооеэ нялуунаар инээн:
-Маш сайн! Чи илжигнээс давуу хvчтэй шигээ энэ ертєнцийг хэн хvнээс илvvтэй ажиглэн vнэнийг олж хардаг ухаантай хvн байна. Би ийм хvнд дуртай.
Люу Лий сэтгэл тайвшран Данзанд “Да Лооеэ, ийм цэцэн хvн шvv” гэж сэм шивнэв. Данзан єєрийнгєє илжигтэй зvйрлvvлсэнд нь сэтгэл зарсхийн шинээр хорсож эхэллээ.
Да Лооеэ лаглайн суудлаасаа жаахан єндиймєєр болон тавагтай банш руу харснаа.
-Ид, ид эцэст би мал гэж нэрлэхгvй, харин манай хvн гэж нэрлэнэ.
-Юунд тэр билээ? гэж гайхан ширтэхэд Да Лооеэ єєдєєс нь нялуунаар инээн: -Битгий гайх! Єнєєдрєєс эхлэн чи манай болно. Єдєр бvр их хоол иднэ. Гаднын хvн ер чамайг Даа Лооеэгийн итгэлт зарц гэж vзэн айн сvрддэг байх болно.
Дахнзан бvр гайхаж орхилоо. “Би зvvдэлж байна уу?” гэж биеэ ажтал Да Лооеэ ай гэж санаа алдаад: -Миний хоёр сайхан илжиг бий. Тvvндээ би маш хайртай, тээрэмд ч оруулдаггvй байсан. Одоо тэр хоёр илжгийг зарна тvvний оронд чи надад хайрлагдан миний бие, эд хєрєнгє хоёрыг хамгаалж байх болно. Харин тээрэмд зvтгэхгvй шvv гэхэд нь Данзангийн уур дvрсхийн бадарлаа. Уураа дарахыг оролдовч “Илжиг! Илжгийн оронд хайрлагдах болж байна шvv!” гэж бодогдох нь тэсэхvйеэ бэрх. Би илжиг биш хvн гэж хашгиран босон харайж:
-Надад єєрийн эх орон бий! Єєрт минь шашин бурхан бий. Алж идэх хонь хорь гучаас илvv, унах сайн морь хvртэл бий! гэж хашгирав.
Хариуд нь Да Лооеэ айн сvрдэх боловч:
-Чамд байхгvй, байсан тэр бvхэн чинь манай дундад иргэн их улсын их цэргийн хєлд дэвсэгдэн сvйрч байгаа гэж єгvvлэх сонсдов.
-Аа тийм vv? Тэгвэл би чамайг энэ гэр оронтой чинь хамт няц дэвсэлье гэж Данзан урагш давшлаа. Гарт дайралдсан шаазан хэмх атгагдах єєрт нь мэдэгдэв. Люу Лий урдуур нь орж ирснийг хажуу тийш шидэв. Данзан Да Лооеэг vнэхээр алъя гэж урагш зvтгэхэд нь урт ширээ ємнє нь тээгэлдэж байсан бєгєєд дээрх юмс нь пажигнаж айсан сандарсан Да Лооеэ янхигар сандалдаа улмаар шигдэн бархирахад гаднаа бvх гэр бvлийнхэн нь хvмvvс, ойр дотны зарц нар ухаан зулаггvй vймэлдэн орж ирлээ. Гэвч агсан тавигч монгол хvний журмаар энгэр заамаа аль хэдийд зад татаад ханцуй юугаа тохойгоо єнгєртєл шамлаж амнаасаа хєєс цахруулан, шvд хавиран агсчиж байгаа Данзангаас айхгvй хvн хэн ч алга. “Та нар энэ эзнээ ємгєєлєн хамгаалахаар ирцгээнэ vv? Ирцгээ, цємийг чинь ална” гэж монголоор хашгирч, шаазан хэмх атгаснаас цус болсон муйхар гараа зангидан давшихад орж ирсэн бvхнээрээ нэг булангаас нєгєє булан руу хуйлран зугтаж чихцэлдэнэ. Ганцхан Люу Лий єєрийн эцэг шиг ижил дасал болсноороо халдан ирж далайсан гартай нь зууралджээ. Айн сандарсандаа бvх бие нь догдлон чичирч, vг хэлэх гэвч эс чадан “аяа, аяа” гэж бvвтнэж байхыг Данзан хараад сая омог дарагдан яаран гарахыг шийдэв. Гэлээ ч уур хилэн цээжинд бадарсаар, хаалган дээр очин гараараа нээхийн оронд хэмх єшиглєн гарч одов. Ард нь Да Лооеэ єєрийн ухаангvй байснаас арайхийн сэргэж “аяа, хvн биш, барс” гэж єгvvлэхэд шувуун хєлтэй бяцхан эхнэр нь “барс барсдаа бvр галзуу барс!” гэж хэлэн амьсгаадан цээжээ даран хана тvшин муужран унав.
Тэндээс Данзан “ай нутаг минь, нутаг минь… хайрт нутаг минь” гэж тасралтгvй бархиран явсаар Люун гадаа ирээд хар буурныхаа барааг хармагцаа тэсгэлгvй уйлан, урт хvзvvгий нь тэврэн аваад ухаан алджээ. Данзанг хєєрхий авгай их хvvтэй элбэн арай чарайхийн дотогш оруулан ханзан дээр хэвтvvлснийг огт vл мэднэ. Гэтэл авгай архинд хvн тийм болтлоо согтохыг vзэх байтугай дуулаа ч vгvй тул ямар нэгэн хортой идээ идчихсэн байх гэж бодон аян сандарч уйлаан унжаан болсон нь тун их. Люу Лий тэр орой ирэхэд нь учрыг мэдэн, нэг талаар сэтгэл амрах боловч нєгєє талаар ёс журмыг тун их алдаж дээ гэж бодон шинэ зовуурыг эзлэх болов.
Шєнє Данзан, цаг vргэлж шvдээ хавиран хяхтнуулж, vе vе монголоор хараал зvхэл тавин тийчилж бvх гэр бvлийг донсолгон нойргvй хонуулав. Тэр нь чухам ганцхан Да Лооеэтэй л байн байн барилцан авч байгаагаар хар даран зvvдэлсэн хэрэг бєгєєд заримдаа Данзан Да Лооеэтэй байн байн барилцан авч дийлдэвч Да Лооеэг цаглашгvй том голио юм уу, эсвэл чоно, эсвэл гахай болон босож ирээд дахин барилцаж авна. Нэг удаа єєрєє дийлдээд хєєрхий муу ясан хэдрэг илжих болчихоод хvнд тээрэмд зvтгэж явлаа. Тоног хємєлдрєгєє тасдахыг оролдон чадахгvйдээ тун их гашуудна. Нэг мэдэхэд ашгvй хvн хэвээр аж. Гэвч урд нь Да Лооеэ цагаан сарынхаа том ширээний ард бахдан тавлах мэт инээмсэглэн чамд байдаг бvхэн чинь манай их цэргийн хєлд єртсєн гэхэд нь єєрий нь алах, орон гэрий нь баллахаар урагш давшихдаа сэржээ. Нvдэндээ Люу Лийн гэр орон тусмагц зvvдэлснээ мэдэв. Єчигдрийн нь явдлууд сэтгэлд нь тун тодорхой бууж ирэх бєгєєд хажуу тийш харвал Люу Лий сэтгэлийн хvнд зовуурт дарагдсанаар доош ширтэн, бог малын чємгєн гансаа хvчлэн сорж, их утаа хєврєлдvvлэн сууна. Авгай шавар зуухныхаа тэнд мєн л гунигтай доош ширтэн сууснаасаа толгой дээш татан:
-Аяа бие чинь ямар байна?
-Дотор маш муухай байна гэхэд яаран босож, халуун цай, хvйтэн мантуу хоёрыг авчирч єгєв.
Люу Лий доош ширтсэн чигээрээ гансаа хэд дахин угзарсныхаа дараа:
-Чи єчигдєр Да Лооеэгийн ємнє галзуу барс шиг агсчиснаа мэдэж байна уу гэж аяархан боловч зэмлэнгvй єгvvлэв.
-Мэдэж байна гэж Данзан гэмшин хариулснаа гэвч да еэ ээ, тэр чинь намайг хvн гэж vзэхийн оронд хvн толгойтой илжиг гэж vзсэн шvv дээ.
-Ай хаанаас! Харин Да Лооеэ хоёр илжигнээсээ давуутай vнэлэн дэргэдээ авах гэсэн биш vv.
-Харин нь дээ, тэр чинь одоо хvн толгойтой илжиг гэж vзэж байгаа нь тэр!
Люу Лий дуугvй болон баахан бодсоноо:
-Тэр тийм. Гэвч хэрэв намайг тэгж єндрєєр vнэлсэн бол би баярлах байлаа.
-Яая гэх вэ, ядуу хvн баяд ноёдын ємнє илжигнээс дор vнэтэй байдгаас л тэр байхгvй юу? гэхэд нь Данзан одоо миний бодох ээлж боллоо гэсэн аятай доош ширтэн гєлрєв. “Yгvй хvv чи юу бодон гутарна вэ?” гэхэд над гутарсан юм алга. Ганцхан миний єчигдрийн явдал таны хойшдын амьдралд гай болох байгаа даа л гэж сэтгэл зовж байна.
-Ай vгvй, харин би чамайг барьж аваад “гар!” гэхэд чи ашгvй номхрон гарсан шvv дээ. Тэгснээс чинь Да Лооеэ намайг галзуу барснаас бvх гэр бvлийг аврагч их зоригтон гэж хvндэтгэн зочилсон гэж инээд алдан Люу Лий гэнэт царай хувирган:
-Гэвч Да Лооеэ тун даруй чамайг хєєн явуулахыг даалгасан энэ бас хэцvvеэ!
-Зvгээр! Тэртэй тэргvй би явна.
-Хаашаа! гэж авгай цочин дуу алдав.
-Ээж минь, нутаг руугаа. Нутаг маань дайны хєлд байгааг би єчигдєр Да Лооеэгийн амнаас мэдлээ.
-Аяа, Да Лооеэ чамайг єєрийн хvн болгож авах гэхдээ худал хэлсэн байлгvй.
Люу Лий:
-Yнээн, уржигдар баруунаас хоёр чийчаан дvvрэн ноёд ирж Да Лооеэгийнд цайлах зуураа тийм vг хэлсний нь би Да Лооеэгийн амнаас дахин сонссон. Гэвч чи битгий яв! Нэгд энэ аймшигт євлийн хvйтэн, хоёрт, нэг хvн тєр улсын тєлєє юv хийнэ, дэмий амь vрэгдэнэ.
-Ай даа хєє! Тэр бvхэн хамаагvй, vхэвч уул ус, газар шороо, бурхан шашин, ард тvмнийхээ тєлєє явж байгаад vхэж байгаа минь энэ! Гэж бодоход сэтгэл ариун амьсгал чєлєєтэй хураагдана.
-Ай, чиний бурхан ингэж номлодог байж.
-Yгvй энэ бурхны номнол биш, миний хувийн бодол. Yvнээс цааш надад эрхэмлэх юм байдаггvй, байлгахыг ч хvсдэггvй.
-За тэгвэл чи яв! Хvний чин сэтгэлийн эрмэлзлийг хэн ч хориглож чаддаггvй юм. Эхнээр! Чи ч битгий хоригло! Харин хоол хvнс, ємсєх дулаан хувцасны юм юу байдаг билээ бэлтгэж єг!
Авгай яаран ганц сийрсэн авдраа уудлан зузаан хєвєнтэй ємд цамц гаргаж ирэв. Энэ бол эдний єнєєх цэрэгт баригдан алга болсон хvvдээ бэлтгэн хадгалсан ганц vнэтэй зvйл нь байв.
Ємд нь Данзанд яг таарч, цамц нь арай чарай багадаж, авгай яг тохиров гэж баярлана. Бас цагаан сарын тєгсгєл арван тавны сар тахилтаар хэрэглэхээр хадгалсан хамаг мантуу жаа гоо боорцог маа тангаа ваадагнан боожээ.
Бvх юм бэлэн болмогц Данзан гамин цэрэг ємдийн халаасан сав руу гараа шургуулав. Тvvндээ Данзан цэрэг ноёдын хоорондын дайныг жигшин зугтаасан залуу найдын єгсєн арван хоёр янчааныг таг даран хадгалснаараа багагvй мєнгєтэй хvн юм. Гартаа дайралдсаныг атган ирвэл долоон янчаан байсан бєгєєд Люу Лийд єгвєл Люу Лий нvдээ том болгон гайхах боловч “ай юу хийнэ, хvv чи єєрєє хэрэглэ!” гэж эс халгаана. Авгайд єгвєл бvр ч vгvй “сэтгэл зовох юмгvй надад бас мєнгє бий” гэж тайлбар хэлэвч авгай “Чи єєрийгєє бод! Хvн ганц амьтай, мєнгє мянган амьтай байдаг гэдэг энэ мєнгє чинь чамд хэрэг болно” гэж хариу ятгав. Тэгэх тусам Данзан эдний ач тус болсныг санан зvгээр гарахаас халшран, хvvхдэд мєнгєє хуваарилан єгєхєд тэд баярлалдан хvлээн авангуутаа чангад атган гараа даллан хурдлав.
-За одоо явна даа гэхэд Люу Лий:
-Яв даа яв! Би Да Лооеэгийн чамайг хєєн явуул гэснийг олны ємнє гvйцэтгэсэн болж, чамайг гаргаж єгєхгvй байя. Энэ тухай надад битгий муу санаарай! Ирээдvйд миний энэ муу бяцхан байшингийн vvд хаалга чиний ємнє хэзээ боловч нээлттэй байна гэж мэдээрэй!
-Ойлголоо ах минь ойлголоо. Амар мэнд сайн сууж байгаарай! Гээд гарах гэтэл авгай:
-Yгvй байх чи зогс! Би чамайгаа нэг сайн харж аваад vлдье.
Данзан хаалгын ємнєхєнтэй эргэн зогсов. Авгай ємнє нь тулан ирж нvvрий нь ширтэв. Зvрх нь цээжиндээ тvг тvг лугшиж, нvдэнд нь нулимс хуралдаж ирэв. “За яв даа!” гэж тун аяархан шивнэн єгvvлэхэд нь Данзан эргэв. Хаалга дєнгєж гарсаар ард хайр энэрлийн далай болсон шувуун хєлтэй эх ариун шударгын манлай болсон ядуу иргэн Люу Лий хойчоо залгамжлах хvvхэд багачуудтай vлдэв. Ємнє нь хар буур учир явдлыг эрхгvй мэдсэн шиг хурц нvдээ сэрвэлзvvлэн ажиглана. Энэ буур єргvvлгээс аль хэдийн гаран овоо гэдэс гараад байгаа боловч Данзан нэгд, Люу Лийд єгєхєєр амласан, хоёрт, алсын замд туулах тэнхэл олоогvй гэж санах орхихоос єєрийг бодохгvй байжээ. Одоо эцсийн удаа гэж лавлан ажихад бvр улмаар нvд гялалзуулан сэрвэлзэж сэтгэлд нь элдвийг бодогдуулна. Даруй холдохын мєрєєдєс болон бяцхан хашааны явган хаалга хvрээд дахин харахад буур босон харайн уяагаа угзчив. Тэндээс Данзан нvднийхээ нулимсыг дуслуулан эргэж явахаа чиглэв.
Хэдэн зун жилийг хэн мэдлээ, жилийн жилд ихэвчлэн халх аянчдыг хєврєлдvvлсээр байгаа хаалган гэж нэрлэгдсэн дардан замд оров. Люу Лийнхээс гарахдаа Жанчхvv хотын цагаан далайгаас амь бие хамгаалж гарсан дэлэм шийдмээ ашгvй авч гарсан байжээ. Тvvнээ баруун гартаа хєндлєн барьж, хєр цасанд битvv хучигдсан замаар шаахайнхаа улыг гялалзуулан гишгэлнэ. Єєдєєс нь євлийн жихvvн жавар угтан авч тас няс хайрч эхлэв. Хариуд нь орон нутгаа дайсны хєлд гишгэгдэн дэвсэгдэж байгаа шvv дээ гэж бодоход хайрах жаврын хvч буурах шиг. Єнгєрсєн жил хэдэн сарын дотор хятад орноор юу юу vзсэнээ эрэгцvvлэн санахад голгvй болтлоо хатсаны адил цагаан далайн данжаад гол руугаа юм орох сvвгvй болтлоо таргалсан газрын эзэн, хvний хєвгvvдээр шатрын бэгц /хvv/ болгон дайтан тулалдагч цэргийн ноёд ба дарга нар нvдэнд vзэгдэн цээжин биеийг царцаана. Нєгєє талаар чин зоригт залуу хятад найз, ариун сэтгэлтэн Люу Лий, хайр энэрлийн далай болсон эх эдгээр бvгд бодогдон царцсан цээжийг дулаацуулна. Ертєнц гэдэг ийм байдаг байжээ.
Нэг мэдэхэд vдшийн харанхуй орчлонг нємєрч, эргэн тойрны юмс бvдэг бадаг болж байлаа. Тэр дунд Данзан ажиггvй алхалсаар л явна. Огторгуйд 12-ны шєнийн бараг дvгрэг сар дээш хєєр хєєрсєєр баруунаа хэлбийж эхлэхэд мєн л алхалсаар ардаа хvнд биетэй нэг амьтны хєлийн чимээ гарахад цочисхийн эргэн харав. Цас мєсєєр хучигдсан єргєн цагаан замаар том хар юм нvvгэлтэн айсуй аж. “Энэ юу вэ?” гэж гайхан ажвал хар буур. Сайтар бэхлэн уясан олсон бурантгаа тас хивж орхиод Данзангийн хойноос жолоогvй алхалсан нь тэр байжээ.
ХYРЭЭ
Хvрээ орж ирэх зуураа Дорж, хэд хонож, хэрхэн явсан энэ тэрийг орхиж, Хvрээний урдах Богд уулын зvvнээр ороон, Туул голын зах руу орж ирснээс эхэлье.
Yхрийн эвэр сvvл хуга хєлдєєсєн цуут хvйтэн мичин жилийн євлийн сvvл сар шувтарч, тахиа жилийн шинийн нэгэн, цагаан сар гарахдаа цас оруулж, шуурга шууруулжээ. Тэр дундуур барон Унгерн єєрийн орос цагаан хааны хэдэн зуун цэргийг монгол орноос дайчлагдан татагдсан хоёр мянга шахам цэрэгтэй хамтруулан хvрээн дэх Гамин руу довтолж, хоёр хоног байлдаад, цагаан сарын шинийн нэгний єглєєний ид хvйтэн, vvрийн жавраар “Урай!” хашгиран дайралт хийж, хvрээг эзэлжээ. Хvн амьтны хэлэлцэх нь ургах нар улаанаар гарч, vхсэн унасан гамингуудын дээгvvр харайлсан морьдын туурай тачигнаж хєлдvv газар тэр аяараа доргиж байсан гэдэг ээ.
Тэр єдєр єнгєрсєєр гурав хонож байхад Дорж хvрээнээ орж ирсэн аж. Туул голын энгэр єнгєт гєлгєр мєсєн дээгvvр дєнгєж гарсаар амь vрэгдэгсдийн анхны хvvр vзэгдээд, урагшлах тусам олшрох тєдийгvй, зарим газар тойрч гарахаас єєр замгvй болтол бєєнєєрєє хиарсныг хєл гишгэх зайгvй байсан гэж хэлж болох биз. Эд бvхнээрээ гамин бєгєєд, хэдийгээр шуурсан цасанд хучаастай байвч, бие эрхтнээс нь ёрдойж цухуйж танигдана.
Тэр дундуур Дорж, сэжиглэх сэтгэл огтгvй, харин ч баяр бахдал болсон бєгєєд, ганц хань болох шатныхаа хугархайг ардаа аван нуруу vvрэн явснаа, vрэгдсэн аав, ээж, ураг тєрлvvдтэйгээр барахгvй амьдрах, амраглах, дур хvсэлтэй болохы нь санан хєєрхийлєх сэтгэл тєрєв. Энэ нь тvvнд хvн болсоор анх удаагийн нь сэтгэл уяралт билээ. Гэвч дорхноо улс орноо бодлоо.
Гамингууд монголд ирэхдээ улс орныг эзлэн ноёрхохын тєлєє бєгєєд тэр тухайдаа хэчнээн дээрэнгvй, омог бардам байсныг санахад єрєвдєх юм алга болно.
Нэг мэдэхэд Наймаа хотын захад ирсэн байлаа. Гэтэл хотын байдал хятадын хотуудтай маш тєсєєтэй байх тул, зэвvv хvрэн тойрон гарууштай бодогдоно. Тvvнийг єнгєрсєєр их хvрээ тов тодхон харагдана. Цаад зах нь єндєр дэнж дээр баригдсан гандан хэмээх шажин бурхны ариун номлолын охь манлай газар бєгєєд алтан дээвэрт жижиг дугануудын дундтай Ар Монгол Манжаас тусгаарлагдав гэж байгуулсан Єндєр Жанрайсэг хэмээх бурхны дуган хорвоод би ганцаараа гэх мэт сvндэрлэнэ. Тэр дашрамд хаа нэгтээ болж байгаа хурал номын бvрээн дуу хєндий дvvрэн хvнгэнэн Доржийн сэтгэлийг хачин болгож, гараа ємнєє авчран залбирахаас єєр аргагvй болов. Энэ ч мєн анх удаагийн нь сvсэглэл байж мэднэ. “…Энэ дэлхийн аливаа амьтдын хувь заяа ганцхан аугаа хvчит бурхны ивээлд оршдог” гэж аавын нь олонтой хэлсэн vг одоо л ойлгогдох шиг болжээ.
Хvрээний захад ирэхэд хvн амьтангvй эл хуль, гудамжны булан тохойд цагираглан хэвтээ нохой ч “Одоо намайг алаад орхих бий!” гэсэн шиг газартаа шигдэн гєлєгнєн ширтэнэ. Yvгээр vзэхэд хvрээ гэдэг маань аюулд автаад байгаа нь илэрхий. Хаа нэгтэй хачин жигтэй юм цууриатна. Бvрээ, бишгvvр, лимбэ, цоор, єєр бусад vлээвэр бvхэн хєг булаалдан царгих мэт шуугина. Дорж тvvний юv болохыг мэдэхийг хvсэж, дуугарах зvг чих тавин явлаа.
Хvрээний зvvн Сэлбэ голын улаан зосон будагт гvvрэн дээр оросын цагаан хааны хоёр офицер зогсож, нэг нь баяр хуур дарж байжээ. Тэднийг уранхай цооронхой дээлтэй хэдэн хvvхэд тойрон зогсож байсан дээр Дорж нэмэгдэв. Юу юуны урьд Дорж, ардаа хуниаст шоргоолж хэлбэрийн хар нэхий дээлтэй офицер, ар зоогоороо гvvрийн хашлага тvшин зогсож байгаагийн гарт сунах агших бvр дээрээ хєг ая цууриатуулагч хайрцаг байгааг олж харлаа. Цааш ажвал тэдний байдал жирийн биш, биес єндєр, гар, хєл, цээж, шанаа, тvvшvv цєм булиа, єнгє зvс нь урьд ємнє vзсэн оросуудаас тэс єєр. Хатуу хахир євлийн саруудад Хэнтий уулын ой шугуйд бvгэхийн эрхэнд гандсаны нь Дорж хvртэл тємєртэй адилтгана. Хоёулаа ижил сахлаг vст хар нэхий уутан малгайтай бєгєєд хvрэвтэр хємсєгний нь дорх хvнхэр аяганд нь баясгалантайгаар хєдлєх номин цэнхэр нvдvvдэд нь гал цог гялалзах шиг болно.
Хар нэхий дээлт нь хайрцаг дуугаргаж байхад єрмєг танзан дээлийн мєрєн дээр гурван хуруу єргєн гандмал алтан саан тэмдэг хадсан нєхєр нь хажуу хавиргаараа хашлага тvшиж, сvvжин ташааныхаа уутан євєр рvv гараа байн байн явуулан, туулайн бєєр самар гарган ам руугаа явуулж, хатуу ясан гэрий нь тас няс хазан газар хаян иднэ. Тэр мєртєє хєндлєн хийсэн хар эсгий гутлынхаа зээтvv хоншоорыг царгих хєгжмийн ая дагуулан доёгонуулна. Ер эднийг ажих тусам ер бусын байдал илэрч “єнєєх тємєр авдарнаас гарсан цэрэг гэдэг нь энэ биш байгаа даа” гэснийг бодогдуулна. Хайрцаг дотор чухам юутай болоод дуугарч байгааг олж мэдэхэд бас бэрх. Дэлэм дэлмээр сунгах зуураа хоёр талын бариул дахь хавтгай шанаанд жирийлгэн суулгасан бяцхан товрууд дээр хуруу тэмтрvvлэн дарж хєг ая хувирган цууриатдагийг олж мэдсэнээс єєр зvйлгvй. Гэтэл тэр хvн єєрєє дуулж гарлаа. Эхлээд хэн нэгэн хvнийг урин дуудах байдлаар дуугарснаа уншлаганд орох мэт хурдсаж… “Эх ух!” дуу алдан толгой хаялна. Yvнд нь “Ээ мая милая Маруша!” гэдэг vг олонтой давтагдан чихэнд хоногшино. Гэтэл нєгєєх нь: “Эх милая мая!” гэж хашгиран гараа алдалж урагш давшаад гар санжгануулан хол дэвсэлж, хатирах болов. Тэр зуураа хєл євдєг хоёроо байн байн алгадан тас няс буулгана. Зуур зуур догшрох нь бvр ч сvрхий. Толгой хаялтанд нь малгай vс сагсалзаж, нvд нь гялалзан хємсєг нь жирвэгнэнэ. Доор нь даачаа тэрэгний даацат зузаан банз тvс тvс чихарч нахилзан, тоос гєвєгдєн манарна. Баруун ташаан дахь модон хуйтай маузер буу, зvvн талдаа зvvсэн урт хар сэлэм, хоёул нэгэн зэрэг дээш vсрэн биеий нь балбах юv ч биш байлаа. Дорж эдний зугаа цэнгэл, бvжиг наадам болж байгааг мэдэж, ер нь ийм эрсийн цэнгэл ийм байхаас єєр ямар байх билээ гэж бодно.
Дуут хайрцаг буй чадлаараа шуугиан тавьж байснаа гэнэт зогсоход, цам бvжиг мєн зогслоо.
Эцэст нь тэд хоор зуураа хєгжилтэй нь аргагvй шав шив ярилцан баруун тийш чиглэн явав. Дорж араас нь хvvхдvvдийн хамт дагалаа. Тэгээд гудамжны аманд, урагш харсан банзан ханан хаалгат дэлгvvрт хvрч, хаалттай банзуудыг балбаж гарав. Дэлгvvрт хvнгvй юм уу, байлаа ч гэсэн тайлж єгємгvй байвч хvч гарган балбана. Ашгvй нэг хvн ирэх чимээ гараад: “Сv эя?” /Хэн бэ?/ гэж аяархан дуугарахад єнєєх эрсvvд: “давай, открой!” хэмээн хашгиран дахин балбав. Одоо нэгэнт дуугарсан хvн тайлж єгєхєєс єєр аргагvй болов бололтой. Хоёр банз сугалагдан авагдаж, айснаас хохин цагаан нvvртэй болсон ахимаг настай дэлгvvрчин зангууд толгой гаргаснаа: “Ай” хэмээн хуурмагаар инээн мэхэлзэв. Хариуд нь нєгєєдvvл аятайхнаар инээлдэж “дрис барас!” дугаран мэндэлж, сугалагдсан банзнуудын зайгаар орох гэж бие зvтгvvлж vзсэнээ болиод: -“Одоо чамд худалдаа наймаагаа чєлєєтэй хийх цаг чинь болсон” гэж байгаа бололтой, эелдэгхэнээр vг хэлэн бусад банзуудыг сугалан авлаа.
Энэ бvхнийг Дорж хvvхдvvдийн хамт араас нь ажсан бєгєєд vнэн хэрэг дээрээ гэвэл, єнєєх дуугардаг хайрцгий нь ахин нэг дуулахыг хvснэ.
Дэлгvvрчин лангууныхаа ард зогсон: “Ай ноён юу авна?” гэж аль байдгаараа сайхан зан гаргахыг хичээнэ. Офицерууд єєрсдийнхєє хэлээр юм хэлэн, ямар нэгэн юм шаардав. Нэг vе бие биеэ ойлгохгvй будилсны эцэст дуугардаг хайрцагт эр, дэлгvvрийн тавиур дахь нарийн хийцэт шаазангууд руу заах мєртєє ам руугаа заасаар учраа ойлголцов.
Дэлгvvрчин хоёр шаазан аяга ємнє нь тавьж, зуугаас доошгvй жингийн багтаамжит босоо хар ваарнаас vнэр нь ханхалсан хуурай архинаас тємєр бортгоор хутган авчирч мэлтэлзтэл дvvргэв. Нєгєєдvvл тvvнийг ганцхан хєнтрєлтєєр хоослод хойноос нь амьсгалаа хvчлэн гадагш гаргана. Тэгээд ахин хийхийг шаардсан бєгєєд хєнтрєх явдал vргэлжилж дєрєв дэхдээ хvрсэн нь тун гайхалтай. Хэрэв Дорж сон бол ганц шаазан уусаар газар тэнгэр хоёрын алин дээр байгаагаа мэдэхгvй болтлоо согтох байлаа.
Эцсийн эцэст уусан хvмvvсийн зан гоц сайхан болж, уулгасан хvнтэйгээ дохио дэхээгээр ярилцах нь олшров. Дэлгvvрчин ч айн сvрдэх аль хэдийн vгvй болж наймаа худалдаа гvйлгэхийг бодох бололтой, хариу дохин инээнэ. Гэтэл нэг муу ёр! Дуугардаг хайрцагт эр хєнтєрсєн шаазангийнхаа амсрыг атган лангуун дээр тавихдаа бяц буулгаж орхив.
Хятадын ёсонд шаазан хагарах маш муу ёр гэдэг ээ. Иймд Доржийн сэтгэлд, энд ямар нэгэн муу юм болох гэж байгаагvй байгаа даа гэсэн бодол тєрєв. Дэлгvvрчин ч єєрцгvй “Аяа!” хэмээн дуу алдан царай хувиргаснаа “Хо!” гэж худал инээн хуруугаа гозойлгов. Тэгээд ахин аяга авчирч архи дvvргэв. Гэвч нєгєєдvvлд уух хvсэлгvй болсон аж. Хоёул эргэж, нуруугаараа лангуу тvшин, гадуур хувцасныхаа товчуудыг тайлав. Yнэндээ тэд согтжээ. Тvрvvн тэдний царай хvрэл хvрэн байсан бол одоо час улаан болсон vзэгдэнэ. Єрмєг танзан дээлт нь ємнєє зогсож байгаа ноорхойчуудыг ажигласнаа эргэж, дэлгvvрийн тавиур дээр байгаа танзууруудаас авчруулан хvvхдvvдэд тvгээсэн бєгєєд, ингэхдээ Доржийг ялгасангvй. Yvнд нь Дорж баярлан, єгєємєр сайхан сэтгэлтэй зєв номын улс байх нь ээ! гэж бодон бишрэв.
Єгєємєр сэтгэлтнvvд явах боллоо. Гэтэл араас нь дэлгvvрчин: -“Ай мєнгє!” гэж сандран сануулав. Мєнгє гэдэг vгийг тэд сайн мэдэх улс аж. Єрмєг танзан дээлт нь уутан єврvvдээ нэгжин байж хэтэвчээ гаргав. Тэр нь бага боловч яггvй цvндгэр, алтан монётуудаар дvvргэсэн бололтой жижиг зvйл хавиралдах сонсогдоно. Эзэн хvн хэтэвчээ нээж нэг монёт гаргаснаа буцааж, цагаан хааны пиоз мєнгє гарган лангуун дээр хаяв. Уг пиозын хэмжээ том, цаасны чанар онц сайн. Гэвч харамсалтай нь монголд зарагдахаа аль хэдийн больсон зvйл билээ. Дэлгvvрчнийг авахаа татгалзахад єгч байгаа хvн чамлав гэж бодсон уу, эсвэл зориуд ч байж мэднэ, тєгсгєлдєє “мать” гэсэн vгтэй нэг єгvvлбэр хэлэх зуураа ахин нэг пиоз гарган нvvр рvv нь шидсэн бєгєєд дэлгvvрчин ч толгой сэгсрэн уцаарлаж “Монёт, монёт!” гэж нэг хуруугаа гозойлгов.
Ингэснээр бvх хэрэг бишидлээ! Монётын оронд сэлээдий буу гялсхийн сугалагдав. Дэлгvvрчин огло vсрэн хажуугийнхаа єрєєнд орж амжив. Гэлээ ч буу тасхийнэ. Ахин бас тас! Зvгээр ч vгvй хоёр зэрэг буудах болсон бєгєєд дэлгvvрчнийг тэд алж чадаагvйдээ хорсох бололтой, дэлгvvрийн юмс руу начигнуулж гарлаа. Тэр зуураа цээж хvржигнvvлэн ширvvн ширvvн дуугаралдах нь єнєєх дайн тулаандаа орохдоо ийм байдаг бол уу гэмээр. Буудах бvрд шаазан хагарна, шавар унана, мод сэлтэрнэ, утаа манарч дарь ханхална. Эвдэрч буй зvйлсийн дотроос олон хvvхэд биедээ асаан авируулан инээсэн царайтай єєхєн тулам болсон хашин хаан хэмээх шаазан євгєн, цэлхгэр гэдсээрээ цоо буудуулсан атал толгой бvтэн инээсээр байхыг Дорж олж харлаа. Єєр нэг зvйл гэвэл дуугардаг хайрцаг нэг тал нь эзнийхээ мєрєнд єлгєєстэй, нєгєє тал нь сунахын ихээр сунан доош унжиж, ширvvн хєдєлгєєнд нь савлан санжигнана. Тэр тухайд Дорж, энэ сайхан эд ахин яавч дуугарахгvй болсон биз гэж харууслаа.
Гэтэл ваартай архи салам буудагджээ. Гэнэт архины хурц vнэр ханхлан, шал бvрхэн мэлтэлзэв. Энэ даруй дуугардаг хайрцагт нь шvдэнз зуран хаянгуутаа хойш vсрэв. Пэн хийн дуу гарч, хєх дєл нvvрэнд асах шиг болоход Дорж ухаан жолоогvй зугтлаа.
Амьсгал давхцан багтрахын эрхэнд хєл татав. Эргэж харахад хэдэн зуун алхмын тэртээ дэлгvvрийн байшин утаат галын дунд, шавар орой нь vе vе vзэгдэнээ. Тvvнийг унтраах хvн алга. Хvvхдvvд ч зугтаж орхисон аж. Хаа нэгтээ дуугардаг хайрцаг дуугардгаараа дуугарч “Ээ мая милая…” хэмээн дуулах сонсогдоно. Yvнээс vзэхэд энэ дэлхийд ер бусын юм болоогvй мэт болоод, vнэндээ ард нэгэн байшин галд автагдаагvйсэн бол бvх юм нам тайван. Агаар тунгалаг, тэнгэр цэлмэг, єдєр дундын нар чадах ядахаараа ээж, ємссєн даханд илч єгєн бие халууцуулна. Сэтгэлд ч баярлах гомдох хоёрын алин ч алга.
Зvрхний цохилт аяндаа намдахад гэдэс єлсєж байгаа нь мэдэгдэв. Євєрт танзуур байгаа боловч идэхээ хайрлана. Хаа нэгтээ нvvр єгєхvйц хvн дайралдмагц амар эрэн танилцаж, бор ходоодоо борлуулахыг бодон урагш эргэж олон хашаа руу орлоо. Харамсалтай нь амьтан vл vзэгдэнэ. Гэтэл гэнэт хятад хvн “Уучил, амь єршєє!” гэж єєрийнхєє хэлээр ухаан сєгєєгvй бархирах болов. Доржид тvvнийг сонирхох хvсэл алга. Єєр зvг явж, єєр хvнтэй дайралдахыг бодсон боловч нэгэнт орсон нарийхан гудамж єєрийн эрхгvй юманд тулгажээ. Гудамжны нэгэн доголд нурах шахсан банзан шавар байшингаас залуухан хятадыг гурван буутан монгол гаргаж байлаа. Анх тэднийг байшинд орох гэхэд хаалга нь дотроосоо тvгжээстэй байхад муутуу цаасан цонхы нь цєм цохин ороод, гарахдаа хаалгы нь зориуд хэмх єшиглєжээ. Хєєрхий иргэний гарыг ард нь хvлж, гудамжинд гарган чирч байхад Дорж ирэв. Амь тэмцсэн хятад ядаж монгол хэлэнд муу. Амь гуйхыг хятадаар бархиран газраас хєндийрєхгvй байхыг хичээнэ. Гэвч энэ нь тvvнд нэмэр болох юм алга. Бvдvvн ємднийхєє захыг ороон урдаа зангидсан урт ямбуу бvсий нь тайлж хvзvvгээр нь оосорлон, хэдэн гудамжны уулзуур дахь том хог ру чирнэ. Бvдvvн ємд нь аяндаа шувтарч, єлєн шороотой хутгалдсан цас мєсєн дээгvvр мєр гарч байлаа. Гэтэл нэг хашааны хаалгаар хvн шагайв. Хоёр дахиас ч хvн гарч ирлээ. “Хvvе та минь Шо Шимаа байна. Яах билээ!” гэж эмэгтэй хvн байдаг чинээгээрээ хашгирахад ашгvй хашаа бvрээс хvн гарч ирэн цугларав. Хvн бvр амий нь аврахыг бодно. Гэвч буутнууд ширvvн дориун,
-“Наадах чинь Шо Шимаа! Хуучин гутал уллан амьдардаг юм” гэж ам амандаа єгvvлэн зам боосонд:
-Та нар дуу! Би мэдэж байна! гэж зандарна.
Дуу шуугиан болох тусам хvмvvс нэмэгдэж бєєн баарцаг болов. Гэлээ ч буутнуудыг зогсоох хvч алга. Яв явсаар хогийн орой дээр ирэв. Энэ бол амиа алдах хvний эцсийн газар гэсэн vг. Буу цэнэглэгдэн тонгойлогдоход улсын сэтгэл улмаар тvгшин хэрхэн ухаанаа олохоо больсон бєгєєд, тэр дундаас нэг нь зориг гарган урагш давшиж: -Буудах гэж vv? Боль! Энэ чинь гаминд хамаагvй жирийн иргэн. Манай гудамжинд ирж суусаар дєрєв, таван жил болж байгааг цєм мэднэ гэхэд хvмvvс хувь хувийнхаа мэдэхий.н хэрээр гэрчлэн шуугив. Далимд нь Дорж: “Би ч мэднэ. Тавь, сулла!” гэж дуу хоолой нэмлээ.
Гэлээ ч юм нэг л бvтэлтэй биш. Буутнуудын дотроос мєрєн дээрээ шар даавуун тэмдэг хадсан хантаазат, ширvvн харцат сvрхий эр хавьтаж ойртсон бvхэн рvv ханцуй шамлаж “Тар нар vvнийг жирийн хятад гэнэ vv! Би та нарт vзvvлээд єгье!” гэснээ, “Аль вэ, чи єнєєх хvрзий нь аваад ир!” гэж нэгийгээ гvйлгэв. Ингэснээрээ тэр хvмvvсийн сэтгэлийг мохооход хvрлээ. Гэвч хvмvvс хоор зуураа “Хvрз юуны хамаа. Айл болгонд байдаг зvйл. Ер нь эд нар дайнаасаа дажин гэгчээр дэндэж байна” гэж ярилцав.
Эл олны дунд хєєрхий муу хятад, тvрvvн амьдаараа vхэж гvйцээд байсан бол одоо олны ємгєєллєєр аврагдаж магадгvй байгааг мэдэн, амин сvнс нь эргэж ирсэн мэт єндийн энэ тэрийг харан нvд бvлтэгнvvлнэ.
Удаж тєдєлгvй хvрз ч ирсэн бєгєєд тэр нь гэвэл єєрийн эрхгvй нэг том гай! Гурван талы нь хутга болтол ирлэсэн байх тул, харсан бvхэн цочно. Хантаазат эр хvрзийг дээр барин: -“Одоо харцгаа! Yvгээрээ хэнийг алах гэж байв? Та нарыг биш vv? Бид хvрзээ тэврэн ханзанд нуугдаж хэвтэхэд нь барьж авсан юм” гээд цааш нь гамингийн удаа дараалан гаргасан ов мэх, улс амьтдыг алсан тоносон, сvйтгэсэн аймшигт явдлуудаас тоочоод эцэст нь Богд эзнийг орон шоронд хийсэн том хэргийг сvр бадруулан хэлснийг хэлэх vv, хvмvvсийн сэтгэл тэс єєр болж хvрз ирлэсэн хятад алагдах юу ч биш болж орхилоо. Ингээд ємгєєлєлтгvйгээр єнгєрєхєд тулж байтал бас нэг хvн гарч ирлээ. Тэр хvн ємссєн хувцас сайнтай боловч зvс царай цонхигор. Олны дунд шийдэмгий орж ирэв. Yгээ эхлэхдээ: “Нєхєд єє!” гэж олны анхаарлыг єєртєє татаж аваад:
“Yvнийг хvрз ирлэсэн нь хорт санаа мєн боловч єєрийн нь санаа гэж vv? Биш ээ. Гамингийн заавар. Тэд vvнд тушаасан хэрэг!” гээд цааш нь хvний амийг хайрлан хvндэтгэж, хамгаалах тухай ярьж байтал, олон дундаас нэг нь “Шагдарсvрэн ээ, чи єєрєє гамингийн шоронд сууж байгаад бурхны авралаар тун саяхан гарсан байж, энэ хятадыг ингэж ємєєрєх гэж vv?” гэлээ. Хариуд нь єнєєх эр, “Тийм ээ, би сууж байсан. Гэвч надад харгис гаминг єшихєєс биш, жирийн иргэдийг єших учир алга. Ер нь иргэд гэдэг бол аль ч улсын байлаа ч гэсэн аж тєрєн амьдрах, амар амгаланг хvсэхээс биш, єєр юу хvсдэг билээ! Харин харгисууд єєр бусдыг эзлэх, ноёрхох гэхдээ иргэдийг элдвээр мунхруулан хядалцуулдаг юм” гээд цааш нь “…Одоо та минь ухааръя!” ч гэх шиг … “…Улс улсын ард иргэд бие биеэ vзэн ядахын оронд харгисууд бvхнийг нэгэн сэтгэлээр тэмцэх боллоо! ч гэх шиг. Урьд ємнє дуулдаагvй сонин хачинг тэр эр сvрхий ярьснаараа олны сэтгэлийг ахин эргvvллээ.
Хажуугийн хvмvvс: -“Нээрэн тийм дээ. Ер нь мань эр ухаантай ярьж байна шvv” гэж єгvvлэлдэх сонсогдоно. Гэтэл “Ноёд ирлээ” гэдэг шивнээн хvмvvсийн ам дамжив. Энэ даруй єнєєх хvн доош навтасхийн олноос сугаран гарч алга болов.
Ингэхэд ноёд гэдэг нь хэн бэ?
Хажуудаа орос цэрэг хувцастай нэгэн залуу монгол эрийг дагуулсан орос монгол хоёр. Тэд унасан морьдоо тааваар нь сажлуулан олны захад ирэн зогсов.
Орос ноёны бие єндєр, шодон сvvлтэй, дэгээ хvзvvтэй єндєр хээр тоомсог дээр цээж гэдийлгэн сууна. Нарийвчлан ажихад нvд цэнхэр, хамрын нуруу хурц, дээд уруулын шар сахлын vзvvр дээш шєрвєгєр. Атирмал vст цэгээн саарал хурганы арьсан уутан малгайтай оройг гэдрэг даран ємсєєд, гэрийн дээвэр хэлбэрт том хар эсгий хэвнэгийг мєрлєн нємєрсний нь єргєн хормой морины нь хондлойг бvрхэн хучив. Иймээрээ ер жирийн биш, єндєр том цохио хадан дээр суусан бvргэд одоо авлах юм хаа юу байна вэ гэж єргєн талын гvн рvv ширтэж байгаа шиг бєгєєд, аягvй бол энэ хvн єнєєх Барон жанжин биеэрээ байсан байж мэднэ. Хажууд нь монгол ноён тэс єєр. Бие махлаг, царайн хэлбэр дугуй цагаан. Малгай нь булган тоорцог, хантааз нь хоргой. Шагай хэлбэрт цагаан морин дээр олон угалзат эрээн гутлаа жийжvv дєрєєнд бат зуулган нам тайван сууж байгааг нь харахад бул цагаан чулуун дээр гэдэс цатгалан сууж байгаа начин шонхрыг санагдуулна.
Эдгээр ноёд руу хvмvvс ханаран ойртов. Хамгийн тvрvvн хантаазат эр монгол ноёнд гавшгайлан очиж, шанаандаа залбиран ирлэсэн хvрз тэврэн ханзан доор нуугдаж хэвтсэн хятадыг барьснаа айлтгав. Монгол ноён хариу хэлэхийн оронд яахыг та мэд гэх байдлаар орос ноён руу харав. Дэргэдэх дагуул дєрєє жийн эмээл дээрээ босож мєн шанаандаа залбиран гав шув ярив. Энэ нь хантаазат эрийн хэлснийг дамжуулсан хэрэг аж. Орос ноён хємсєг зангидан “С-та-с!” гэж хэллээ. Энэ нь “бууд!” гэсэн vг байв. Дагуул тvvнийг монголоор хэлэхэд хvмvvс, хятадын гамин биш болохыг илэрхийлж, одоогоос эхлэн хvн хороохыг зогсоож хайрлахыг гуйв. Дашрамд нь Дорж: “Нээрэн тийм. Хэцvv байна. Зогсоож хайрла!” гэж дуу хоолой нэмэв.
Орос ноён хvмvvсийг тоомсоргvй ажиж байснаа хараагаа Дорж дээр тусгав. Энэ нь хєдсєн лоовуузаа сугавчилж, дахны энгэр задгай хаяснаас толгойн vс хяргамал бєгєєд, гурван товчит гамин цэрэг цамц илэрснээс аж. Тэгээд орос ноён “Бот гамин!” гэж гєрмєл суран ташуураар Дорж руу сунган заахад Доржийн сэтгэл палхийсэн бєгєєд араас нь хоёр хvн барин авах шиг болов.
Дорж одоо єєрийгєє эндvvрэгдэн алагдах цаг болов гэж айн бачимдахад хvрэв. Гэтэл бас vхтлээ тэмцэх нэг бодол тєрснийг хэлэх vv. “Би монгол хvн. Монгол оо! Та нар харж байгаа биз дээ! гэж бvх буй чадлаараа хашгиран туйлж гарлаа. Єєртєє халдсан бvхнийг цохин унагая гэтэл итгэлт хань болсоор ирсэн шатны хугархайгаа барин хавьтсан бvхэн рvv vсрэн дайрна. Хvмvvс vймж: “Барь хvл. Галзуу байна” гэх нь сонсогдоно.
Уг хэргийн vнэн чанар гэвэл, орос ноён Доржийг гамин гэж vзсэний хариуд хvмvvс, нvдэн дээр нь нэгжин цагаатгаж єгєх гэснээс єєр зvйлгvй бєгєєд, гэтэл Дорж єєрєє туйлж давхин улсыг vймvvлсэн хэрэг билээ.
Буун дуу гэнэт тасхийхэд Дорж, єєрийгєє буудав гэж бодон зогсов. Тэгээд биеэ ажихад зvв зvгээр. Єєр дээр нь анхаарал тавьж байгаа хэн ч байсангvй… Ээ хєєрхий минь! гэж эмэгтэй хvний гаслах дуу сонсогдоод, уруу царайлсан хvмvvс зvг бvрий рvv алгуурхнаар таран явлаа. Єнєєх ноёд ч алга. Хэдийдээ хааш явсныг бvv мэд. Yлдсэнээс хогийн орой дээр хятад, газрын уруу сунан хэвтэж байх бєгєєд, ахин яавч хєдлєхгvй болсон нь илэрхий. Дорж єєрт юу болсныг анхаарч vзэхэд дахны ханцуй хаагаараа урагдан тасрах шахсан байна. Энэ нь маш их гарз санагдана. Єєр зvйл гэвэл, євєрт хийсэн танзуур газар унаж, хєлд гишгэгдэн боодол задарч, шороотой хутгалдсан байлаа. Энэ ч мєн гарз. Эцэст нь шатны хугархайгаа олж авсандаа баярлана.
Хvрээнээс яаран гарахыг бодон баруун хойш чиглэн, шуурхайлан алхлана. Хvрээ даяар чив чимээгvй, гудамж болгон эл хуль. Булан тохойд орж, дэмий мунгинахад хvрэхээс болгоомжлон ємнєє тулгарах гудамж болгоныг нарийвчлан ажиглана. Нэг гудамжийг сонгон авч дунд нь хvрч явтал хvн! Дvvжлэгдсэн хvн! Yvд задгай, цонх хэмхэрхий, хоосон хаягдсан дэлгvvрийн ємнєх морины уяа шонд хєдсєн дээлтэй эмгэнийг дvvжилсэн байв. Хvзvvнд нь шинэ боловч хоёр єрєєсєн гутал холбон зvvсэн байх бєгєєд тvvний учрыг Дорж ойлгосонгvй.
Yхсэн хvний урдуур гарахаа цээрлэж, єєр гудамжаар орохыг бодон эргэлээ. Гэтэл аман дээр нь бас нэг дvvжлэгдсэн хvн! Тэр мєртєє орос. Орос хvн яагаад дvvжлэгдэх болсныг ойлгоход бvр ч бэрх.
Гурав дахь гудамжаар орон явлаа. Булан тохойгvй цэв цэх, тєгсгєлд нь залган авах єндєрлєг газрын бараа алган дээр байгаа мэт тодхон харагдана. Иймд сэтгэл тайвшран алхална. Гэтэл шувтарга vзvvрт нь хvрэхэд бас нэг дvvжлэгдсэн хvн.
Одоо Дорж эргэж явахаа залхуурав. Yзээгvй хvн болон єєр тийш харан єнгєрєв. Ємнєєс нь ариун агаар сэнгэнэн угтлаа. Ард хvрээ хоцорч байгаагийн хувьд аюул бvхнээс мултаран гарсан шиг санагдана.
УУЛ НУТАГТАА ИРСЭН ХYН
/Доржийн явдал/
Богдын хvрээнээ барон Унгернийн орос монгол цэрэгт салам цохиулсан гамингийн vлдэгдлvvдэд орох орон оочих аяга нь зєвхєн хойд зvгийн Хиагт хот болж, тэр зvг ухаан жолоогvй зугтжээ. Тэдний уур хилэн маш их, тулалдвал зохих дайсандаа гаргаагvй их эр бяраа орон нутгийн гар хоосон гэм зэмгvй олонд гаргах нь хэмжээгvй. Унаа морьдг тэрэг, шар, хєдєлдєг бvхнийг булаахаас эхлэн амь биеий нь бусниулах орон гэрийг дээрэмдэн тvймэрдэх, тэр мєртєє эмс охидыг бузарлан хvчирхийлнэ. Хариуд нь угаас єшєє хорсол хадгалж байсан монголчуудын уур омог шатаж гарлаа. “Алалцъя, Yзэлцье!” гэдэг яриа бол нэг хоёр хvний яриа биш, идэр чийрэг эр бvхний амнаас гарна. Урьд ємнє алах гэдэг vг маш цээртэй, алах гэхийн оронд хороох, сєнєєх, цааш харуулах, тонилгох гэхчилэнгийн маш олон vг байдагсан бол тэр нь одоо бvр vгvй болжээ. Мєн урьд ємнє хvн хvнийхээ аминд хvрэх шиг их нvгэлтэй муухай юм байдаггvй гэж боддог байсан ч vгvй болжээ. Харин гаминг албал их буян гэж бодох болжээ. Ийнхvv уур омог хэт шатсандаа барьсан ташуур бvдvvнээс бvдvvн, энгэр заам задгай, унаа морьдыг хайрлахаа болиод дээр нь гарангуут ухасхийгээд, уур цан татуулан давхиж, гєлгєр мєсєн дээгvvр боловч тэр чигээр нь тачигнуулна. Хааяагvй ийм болсон учир дуулахгvй, мэдэхгvй юм ч vгvй болжээ. Хаана нэгтээ болсон явдал єдєртєє хэдэн єртєє дамжин цууриатаж амин хувиа бодсон дорой буурай эрийг боловч босон харайхад хvргэнэ.
Элдэв шуугиан тасралтгvй vргэлжлэхийн дунд Мандал гэдэг газрын орос айлуудыг гамин талан дээрэмдэж байшинг шатааж гэнээ! Кранковынд орос эхнэрийг мод шаан алж, босгон дээр нь тэгнvvлэн хаясан байна гэнэ гэдэг яриа л газар сайгvй сонсдоно.
-За байз! Энэ муусайн гамингууд яагаад тэгэх болов оо? гэдэг асуулт нэг хvний амнаас гарахад тэндээс нєгєє нэг нь:
-Yгvй тэд чинь улаан оросууд гэгчид єшин яддаг юм гэнэ. Гэтэл гурав дахь нь:
-Yгvй, vгvй харин цагаан оросууд гэдгийг нь єшдєг юм гэнэ билээ гэнэ. Гэтэл нєгєє нэг нь:
-Yгvй байз! Улаан орос гэдэг чинь хаанахын ямар орос вэ? гэдэг асуулт гаргаж ирэхэд:
-Хай хэн мэдлээ. Эцгийгээ! Их хvчирхэг юм гэнэ билээ гэж хариулна.
-За тэгвэл цагаан орос гэдэг нь юv вэ?
-Тэр ч яахав дээ, нєгєє тэр жилийн єртєє замаар консул ноёны цэрэг гэж єрмєг танзан дэлтэй баахан амьтад явсан маань одоо цагаан орос шvv дээ.
-Мэдлээ, мэдлээ. Ингэхлээр одоогийн энэ Богдын хvрээнээ орж ирээд байгаа нь чухам аль нь байна даа.
-Улаан нь байх гэж нэг нь тааварлана. “Цагаан нь гэнэ билээ” гэж нєгєє нь цэцэрхэнэ. Чухам аль нь болохыг магадалж эс чадахдаа “за алин нь ч байсан яахав. Нэгд, хvрээнээс гаминг хєєв. Хоёрт, дээр нь яваа барон жанжин тавдугаар богдын хувилгаан” гэнэ билээ. Ингэхлээр манийг аврагч болох нь гарцаагvй гээд тvрvvчийнхээ орос эхнэр, хvvхэд багачуудын тухай ярианд дахин орж баахан шагшилдаад, “Yгvй та минь алъя, хядъя, тэр муусайн гамингуудыг чинь” гэж бие биеэ уриалан дуудаж давхиад уварсан цуварсан гамингуудыг ан гєрєє мэт авалцгаана.
Яг ийм vеэр Дорж гамингуудын зугтаасан жимээр явж билээ. Богдын хvрээнээс баруун хойш Шижирийн даваа гэгчийг хvрэх хvртэл гамингийн хvvр байн байн vзэгдэнэ. Даваа давмагц газрын хэвгийд онхолдсон, эвдэрсэн євс ачаатай vхэр тэрэг дайралдав. Цааш хvй Мандал гэдэг газар хvрч оросуудын дээрэмдэгдэн сvйдсэн орон байшинд хоноголов. Тэндээс цааш гурван хоног vргэлжлvvлэн явахдаа дvрвэн зугтаасан айлуудын євєлжєєн дээр хэрээ гуагчин эргэхээс єєр юм ер vзэгдсэнгvй. Тэр айлуудын євєлжєєн дээр очвол пvнзэнд нь євлийн идэш нєєц нь тэр чигээрээ байх буюу тун vгvйдээ хаа гуя, хєл мах гээн хаясан байх тул хоол хvнсээр ер дутагдсангvй. Сэтгэл гэвэл маш тайван хvн амьтан улс орон, амь биеийнхээ тєлєє элдвийг бодон vймэн сандарч байхад Доржид тийм юм алга. Гамин дайралдвал яах вэ? Ашгvй тэр гай гамшиг нь тааралдсангvй. Орон гэр маань юу болоод байгаа бол? Тэр ч алга. Уг нь унаа хєсєг, хань нєхєд юм бvхэнтэй гараад одоо гав ганцаар, хувхай мод барих харих гэдэг ямар вэ? Тэр ч алга, vе vе “би мєн элдвийг vзэн, олныг дуулав байна” гэж бодон “эр бор харцага… идэр залуу насандаа даан ч ажиггvй явлаа” гэж дуулах боловч хойшдоо яах, хэрхэн аж тєрж, амьдрах тухай бодох ч юм алга. Єссєн тєрсєн нутагтаа орж ирэхэд сэтгэл єєрийн эрхгvй хачин боллоо. Уул нуруунууд нь дvнхийж тал хєндий нь цэлийж, хар багаасаа хаана нь, хэнтэй хэрхэн тоглосон, наадсан, уралдсан барилдсан, зодолдсон тэр бvхэн цємийг санагдуулан “аа орон нутаг минь” гэж дуу алджээ. Энэ бvхний цаана эцэг нь санаанд оров. Эцгийн “ийм амьтныг яаж хvн болгоно вэ” гэж уурлан эр хар сур аван босон харайж олон дахин ороолгоход нь хорондоо “байя” гэж хэлэхгvйг хичээн шvд зуун єнгєрvvлээд дараа нь унаа морин дээр гарвал хєлий нь зориуд доголуулахаар давхих, хvvхэд багачуудтай зориуд зодолдох, айргийнхаа хєхvvрийг хутгаар цоо хатгаж аль болохгvй бvтэхгvй юм хийж дахин зодуулж явсан тэр бvхнийг санахын оронд энхрийлсэн, эрхлvvлсэн хайрласан аль дємєг сайхнаа унуулан єнгєтэй сайхныг ємсгєсний нь л боджээ.
Жилийн жилд євєлжсєєр ирсэн євєлжєєндєє ойртон ирэхэд хоосон хар буудал нvvгэлтэн харагдаж сэтгэлий нь юутай аягvй болгов. Очвол дєрвєн гэрийн буурь нvvсээр даан их удаагvй бололтой. Пин пvнзvvдэд хоол хошийн зvйлс vлдээгvйгий нь vзэхэд нэг их айн сандрахад хvрээгvй болов уу гэлтэй. Гэвч хувин домбо, тогоо шанага, арьс нэхий элдэв юмс энд тэндгvй хаягдсанаас vзэхэд мєн л аргагvй дvрвэжээ. Гэхдээ чухам хаашаа нvvсэн нь тодорхойгvй тул Дорж ёстой тєєрсєн амьтны байдлаар эргэн тойрныг алмайран ширтээд дараа нь цасан шуурганд битvvрэн эдгэрсэн ор мєрийг олон, хойд зvгийг чиглэв. Явах тусам газар єргєгдєн хєвч хангай болж цасан хунгар зузаарна. Хєєж яваа мєрєє заримдаа тэрэг чарга явамгvй газар орон алдагдавч цасанд шигдэн хаягдсан хонь мал унасан гээсэн юмс нь мєр болон дагуулна. Yдшийн бvрэнхийд єнєєх мєр нvсэр их шугуйд орж алдагдан хааш явбал зохих нь мэдэхгvй болов. Гэвч алсад vхэр мєєрєлдєх сонсдоно. Дорж тэр зvг явлаа. Ойн цоорхойд гэнэт орж ирмэгц vхрийн бараа нvдэнд тусаж тэр дунд овоохой, шовоохой ч байгаа vзэгдэнэ. Хэдэн ноход учиргvй давхиж, саахалзан ирсэн боловч цєм ам боолттой, дэмий хамраа гутчуулан тойрон гvйнэ. Дорж тэр дундаас єєрийнхєє улаан халтар нохойг танин дагаж хойт талын ханхай ормыг чиглэв. Эцэг, эхнэр, дvv гурав нь гаднаа “Юу вэ? Хэн юм болоо? Yгvй та минь манайд ирэх нь яах билээ?” гэж шивэр авир ярилцаж байжээ.
Дорж, тэдэн дээр очингуутаа: -За сайн сууцгааж байна уу гээд тэднийгээ танин, огт дуугарахгvй байхад нь гэр рvvгээ оров. Ханхай ормонд пиг харанхуй, нєгєєдvvл хойноос нь орж ирээд бvгдээрээ сайн сууцгааж байна уу? гэж Доржийн дахин хэлэхэд сая танин, хэн хvнгvй дуу алдацгаав.
-За тэгээд чи минь сайн явж ирэв vv? гэж эцэг Гэлэгийн асуухад:
-За яахав дээ ердєє л амь бие хоёр л тээж ирлээ гэж хариулав. Энэ даруй цєм дуу хураан нэг хэсэг чив чимээгvй болов. Гэтэл гэцэг нь ам нээж
-За ямар боловч амьд мэнд ирснээс хойш хамаг хэрэг гvйцэх нь тэр. Бид чинь ч яахав, мєн тоо толгой бvрэн дэ гээд гурван хоногийн ємнє Доржийн тухай юу гэж зvvдэлснээ ярьж гарав. Зvvдэнд Дорж vзэшгvй муухай хувцастай орж ирэн “аав та, хойтхы минь уншуулж аль! Сvнс минь сайхан оронд очиж тєрєх гэтэл уул ус хоёр зам хааж боогоод явуулах биш” гэж гуйхыг vзсэн гэнэ. Тэгээд Гэлэг євгєн нойроос сэрэхтэйгээ зэрэг Доржийг лав єнгєрч гэж гол харлаад хайрт бэрийнхээ тухай бодон зовнисон байв. Ингэж ярьсныхаа эцэст уг зvvдээ тийм муу ёрын биш харин ингэж амьд мэнд уулзахыг маш мэргэнээр зvvдэлсэн байж гэж бахдан баярлалдана. Дараа нь ирээдvйн хэргийг мєн л сайн сайхан болно гэж тааварлан ярьж сэтгэлээ хєгжєєв.
Гурван том чулуу тулсан голомтонд гишvv тас няс авалцан оч vсэргэн дvрэлзэж, амь мэнд учрагсдын царайг гэрэлтvvлнэ. Тэр дундаас гал тогооны ажилд гавшгайлан хєдєлж байгаа бяцхан эхнэр vстэй, бараан хацар дээр зохил болсон бяцхан дугуй хєх мэнгэтэй махлаг дєрвєлжин царайтай залуу эмэгтэйн царай тун хачин. Тэрээр Доржтой золгоогvй, амар мэндийн ч солиогvй. Одоо ч гэсэн таг дуугvй байгаа бєгєєд гэвч сэтгэл дvvрэн баяр, хязгааргvй баярласандаа анх эднийд бэр болон орж ирж байсан шигээ ичvvрэн нvvр улайн гєлєрчээ. Энэ эхнэрийн нэр Хандсvрэн. Доржийн аян явахаас жилийн ємнє эцэг нь нэр тєртэйгээр ёслон авч суулгасан аж. Гэтэл Дорж Хандсvрэнд угаас сэтгэл дундуурхан байснаас аятай таатай зан гаргаж vг хэл солилцсон удаагvй. Тэр ч байтугай аянд мордон гарахад Хандсvрэн vvднийхээ ємнє зогсон, урсах нvднийхээ нулимсыг байн байн буруу харан арчиж байхад нь vнэн зvрхнээсээ жигшин далд орохын мєрєєдєс болж байжээ. Тэр цагаас єдий хvртэл сэтгэлдээ нэг ч удаа Хандсvрэнг дурсан санасангvй. Ганцхан одоо л Хандсvрэнгийн нvvрэнд бугшсан баяр баясгаланг нvднийхээ булангаар ажиглан хайрлан энхрийлэх сэтгэл тєрєв.
Айлын хvмvvс Доржийн ирснийг мэдэн уван цуван орж ирэн ханхай ормонд чихцэлдэх болов. Тэдний дунд Доржийн хар багаас найз Самбуу гэгч байв. Орж ирсэн хvнбvртэй амар мэнд мэдэлцэхэд “амь мэнд л явж ирлээ” гэж хариулахыг тус бvрнээ дээдийн хувь заяанд оруулан бодож баяр бахдал болно. Доржийн хаана хvрэн юу гэгчийг vзэн дуулснаа ярьж эхлээд бурхан гончигсум минь гэцгээн орой дээрээ залбирна. Ганцхан Самбуу тєрєлхийн сэтгэл боргилоороо хааяа нэг шагшран чих тавина. Доржийн яриа, хар буурыг хаяснаасаа аваад монгол аянчидтай дайралдсаныг хvртэл ярихад хvмvvс, ёстой л бурхан гончигсvмийн аврал ивгээлээр тэтгэжээ гэж шуугилдаад, энэчлэн одоо манай улсыг тавдугаар богдын хувилгаан Барон жанжин аварч байгаа шvv гэж бахдал болгон хэлэв.
Дорж би мэднээ! гээд хvрээ дайран орж ирснээ хэлэхэд хvмvvсийн нvд сэргэн: “За тэгээд хvрээгээр ямар шvv байна?” гэж зvг бvрээс дєхєн сууж асуув. Тэгээд Дорж vзсэн харснаа ярьж эхлэхэд тэд нvд эргэлдvvлэн гайхна. Зарим нь “Чи худал хэлж байгаа биш биз” гэхийн оронд “чи нээрэн нvдээр vзлээ гэж vv?” гэж дахин давтан лавлана. Тэр дундаас Гэлэг vхэвч сэхэвч барон Унгернийг залбирахаар шийдсэн мэт
-Yгvй хvvхээ! Хортонг арилгагч бурхад номхон дvрээр vл заларна гэж маавангийн лvндэнд айлдсан байдаг гэдэг ээ. Yйлт амьтан vйлдээ vрэгдэж байгаа биз. Тэр яахав. Зvгээр удахгvй цаг тєр тайвшран ард бидэнд арав таваа амар жимэр хариулан суух цаг ирнэ бий гэв. Гаднын хvмvvс гарсны дараа Гэлэг Доржид: -Олны сэтгэл санааг алдагдуулах ийм vг бvv ярь! гэж захив.
ХЄЄРХИЙДСЄН ХYМYYС
Дорж, Хvрэлийн гэр орон, мєн уулын нєгєє талын аманд байгааг сонсоод гэртээ хоносныхоо дараа тэднийд очихоор мордов. Зам зуураа Хvрэлийн єнгєрснийг ямар аргаар яаж мэдэгдэхийг элдэвлэн бодовч ер олигтой арга олсонгvй. Гадаа нь ирээд дуу чимээ гаргуулахгvй гэж амаа хамхин боолгуулсан нохды нь элэг барин мориноосоо бууж гэрт оров. Тав зургаан нялх багачууд тулга тойрон чихцэлдсэний хажууд эхнэр Должин сууж байжээ. Ядарсан зvдэрсэн царайгаар Доржийн харан цочив. “Дорж” дуу алдан босон харайж, за тэгээд та нар минь ашгvй мэнд сайн явж ирэв vv? гэж баярлан чичирхийлсэн авиагаар асуув.
Доржийн сэтгэл харанхуйлан, муу явлаа! гэж шивнэн хэлэв.
-Муу явсан гэнээ? гэж Должин єєртєє шивнээд,
-Хvрэл хаана вэ? гэж vvд рvv харав. Дорж:
-Та одоо тэр хvнийг битгий сурагла даа гээд доош харав. Энэ даруй хєєрхий эхнэрийн нvдэнд нулимс бvрхэж царай нь vнсэн саарал болон
-Яагаад? гэж амьсгаадав.
-Бурхандаа зул єргєчих дєє! гэхэд Должин учрыг бvрэн ойлгожээ. Гэнэт их хvч гарган уйллаа. Хvvхдvvд нь эхээ нэг хэсэг гайхан ширтэв. Дєрвєн настай хамгийн бага нь эхийнхээ тийнхvv дуу чимээ алдсанд айв бололтой, гэнэт vсрэн зууран авч чарлав. Дараад нь бусад нь дагалдан мєн эхээ зуурав.
Дорж урьд ємнє ийм хэзээ юмтай дайралдаж vзээгvй тул хэрхэх ухаанаа олсонгvй нэг vе Должин авгайг тэврэн авч аргадмаар санагдавч халан очиж эс чадна. Дэмий бачимдан зовсондоо тэднийг даган уйлав. Гэвч нvднээс нулимс эс гарна.
Нэлээд мєч єнгєрсний дараа Должин гэнэт уйлсан шигээ гэнэт дуугvй болон нvднийхээ нулимсыг арчаад бурхандаа зул єргєв. Тэгээд нэг ч vг хэлэлгvй тогоо тавин цай чанав. Дорж тvvнийг сэтгэлээ барин хатуужиж байгаад нь баярлав. Должин дув дуугvй байсаар идээ будаа тавин зочлохдоо:
-Дорж минь сэтгэл vймээд яах ч ухаанаа олохгvй болоод байна. Сvvлээр нэг тавтай ирж тэрний минь тухай тодорхой ярьж vзээрэй! гэв. Дорж хариуд нь за гэснээс єєр юу ч хэлсэнгvй. Цай уух зуур хvvхдvvдийн байдлыг ажиглахад тэд тун саяхан уйлаан унжаан болсноо бvрэн мартаж идэж уухаа булаацалдан шуугина. Эх нь мєн тэднийг дагалдан “хvvе чи, vгvй чи!” гэхчилэн дуу алдан, хvvхдvvдээ сургамжлана. Yvгээрээ тэд уй гашуудлаа тайлсан бєгєєд Доржийн сэтгэлийг баясан гийгvvлэв. Гэвч Доржийг хоёрдахь зvйл хvлээж байгаа билээ.
Энэ бол Данзангийнд очих явдал байв. Данзангийн ядуу ар гэр хойшоо зугтаасан гамингийн хєлєєс тєдий л холгvй газар байсан аж. Улс амьтны зулбан дvрвэхэд эхийн бие євчтэй муу байснаас хар буудал дээр ганцаар хоцорсныг Дорж Самбуугаас тодорхой сонссон байлаа. Иймд Дорж тэднийд яаран очихыг шийдсэний дээр эцэг нь бvр єнєєдрийн дотор гээд шаардсан байв.
Yргэлжилсэн их цасан дундуур Дорж эцэнхий муу унаагаа цvл цvл шогшуулан єртєє гаруй явав. Лавширсан цагаан цасан дунд ганц гэр торойн vзэгдэх нь Данзангийнх аж. Дорж Данзангийн амь бие хэдийн vрэгдсэнд бодно. Гэр орныхонд нь Данзангийн vрэгдсэнийг мэдэгдэж хойшдын явдалд дэмий горилон хvлээлгэхгvй болгохыг хvснэ. Гэвч энэ муу мэдээгээ ямар vгээр мэдэгдэхээ зvйл зvйлээр бодоод эцэст нь уулзсан цаг тухайдаа аяндаа болох вий! гэж найдна. Гэрийн гадаа ирэхэд ширvvн галын илч тооноор нь ширвэгнэн хуурай модны оч тас няс дуугарахаас анир чимээ єчvvхэн ч vгvй байлаа. Дорж мориноосоо буух гэснээ эднийд нэг айхавтар зуудаг улаан халтар нохой байдгийг санан ийш тийш харав. Гэтэл тэр нь тэрээхэн урд цагаан цасан дээр улаан цусан зам цувруулан vхсэн хэвтэнэ. Морьноос буун эсгий vvдийг зєєлнєєр сєхєн ороход Данзангийн эгч Сурмаа дvрэлзсэн их галын захад сууж байснаасаа цочин босон харайснаа солиорсон хvний байдлаар нvд чавцилгvй гєлєрнє. Энэ даруй Доржийн сэтгэл тун аягvй болов.
-За сайн байна уу? гэж зєєлнєєр мэндэлэхэд Сурмаа нvд гєлєрснєє эс орхин:
-Та хэн бэ? Юу гэж ирэв? гэж дєхєн дуулдахуйцаар єгvvлэн хойш ухрав.
-Би Дорж! Дvvтэй чинь аянд явсан шvv дээ! Чи танихгvй байна гэж vv? гэхэд
-Нээрэн та чинь Дорж байна шvv гэж Сурмаа ээдэрсэн хэлээр хэлснээ гэнэт vсрэн Доржийг зууран унав.
Дорж юу болж байгааг нь ер ойлгосонгvй, юу ч атугай аргадан тайвшруулахыг бодон толгойгий нь єндийлгєхєд Сурмаа уйлан уйлсаар бvх нулимсаа барсан нvд нь хув хуурай байв. Гэтэл Доржийн сэтгэлд эх эмгэн нь бодогджээ. Тvvний нь хаана байгааг эрэн гэрийн доторхийг нэгжин харахад зvvн талын газар дэвсмэл орны нэхий хєнжлийн дороос хєрч гvйцсээр олон хоносон эмгэний зэвхий цагаан магнай бvлтийн ширтсэн нvднийхээ хамт цухуйж байгаа нь vзэгдэв.
ХЄЄРХИЙДСЄН ХYМYYС
Дорж, Хvрэлийн гэр орон, мєн уулын нєгєє талын аманд байгааг сонсоод гэртээ хоносныхоо дараа тэднийд очихоор мордов. Зам зуураа Хvрэлийн єнгєрснийг ямар аргаар яаж мэдэгдэхийг элдэвлэн бодовч ер олигтой арга олсонгvй. Гадаа нь ирээд дуу чимээ гаргуулахгvй гэж амаа хамхин боолгуулсан нохды нь элэг барин мориноосоо бууж гэрт оров. Тав зургаан нялх багачууд тулга тойрон чихцэлдсэний хажууд эхнэр Должин сууж байжээ. Ядарсан зvдэрсэн царайгаар Доржийн харан цочив. “Дорж” дуу алдан босон харайж, за тэгээд та нар минь ашгvй мэнд сайн явж ирэв vv? гэж баярлан чичирхийлсэн авиагаар асуув.
Доржийн сэтгэл харанхуйлан, муу явлаа! гэж шивнэн хэлэв.
-Муу явсан гэнээ? гэж Должин єєртєє шивнээд,
-Хvрэл хаана вэ? гэж vvд рvv харав. Дорж:
-Та одоо тэр хvнийг битгий сурагла даа гээд доош харав. Энэ даруй хєєрхий эхнэрийн нvдэнд нулимс бvрхэж царай нь vнсэн саарал болон
-Яагаад? гэж амьсгаадав.
-Бурхандаа зул єргєчих дєє! гэхэд Должин учрыг бvрэн ойлгожээ. Гэнэт их хvч гарган уйллаа. Хvvхдvvд нь эхээ нэг хэсэг гайхан ширтэв. Дєрвєн настай хамгийн бага нь эхийнхээ тийнхvv дуу чимээ алдсанд айв бололтой, гэнэт vсрэн зууран авч чарлав. Дараад нь бусад нь дагалдан мєн эхээ зуурав.
Дорж урьд ємнє ийм хэзээ юмтай дайралдаж vзээгvй тул хэрхэх ухаанаа олсонгvй нэг vе Должин авгайг тэврэн авч аргадмаар санагдавч халан очиж эс чадна. Дэмий бачимдан зовсондоо тэднийг даган уйлав. Гэвч нvднээс нулимс эс гарна.
Нэлээд мєч єнгєрсний дараа Должин гэнэт уйлсан шигээ гэнэт дуугvй болон нvднийхээ нулимсыг арчаад бурхандаа зул єргєв. Тэгээд нэг ч vг хэлэлгvй тогоо тавин цай чанав. Дорж тvvнийг сэтгэлээ барин хатуужиж байгаад нь баярлав. Должин дув дуугvй байсаар идээ будаа тавин зочлохдоо:
-Дорж минь сэтгэл vймээд яах ч ухаанаа олохгvй болоод байна. Сvvлээр нэг тавтай ирж тэрний минь тухай тодорхой ярьж vзээрэй! гэв. Дорж хариуд нь за гэснээс єєр юу ч хэлсэнгvй. Цай уух зуур хvvхдvvдийн байдлыг ажиглахад тэд тун саяхан уйлаан унжаан болсноо бvрэн мартаж идэж уухаа булаацалдан шуугина. Эх нь мєн тэднийг дагалдан “хvvе чи, vгvй чи!” гэхчилэн дуу алдан, хvvхдvvдээ сургамжлана. Yvгээрээ тэд уй гашуудлаа тайлсан бєгєєд Доржийн сэтгэлийг баясан гийгvvлэв. Гэвч Доржийг хоёрдахь зvйл хvлээж байгаа билээ.
Энэ бол Данзангийнд очих явдал байв. Данзангийн ядуу ар гэр хойшоо зугтаасан гамингийн хєлєєс тєдий л холгvй газар байсан аж. Улс амьтны зулбан дvрвэхэд эхийн бие євчтэй муу байснаас хар буудал дээр ганцаар хоцорсныг Дорж Самбуугаас тодорхой сонссон байлаа. Иймд Дорж тэднийд яаран очихыг шийдсэний дээр эцэг нь бvр єнєєдрийн дотор гээд шаардсан байв.
Yргэлжилсэн их цасан дундуур Дорж эцэнхий муу унаагаа цvл цvл шогшуулан єртєє гаруй явав. Лавширсан цагаан цасан дунд ганц гэр торойн vзэгдэх нь Данзангийнх аж. Дорж Данзангийн амь бие хэдийн vрэгдсэнд бодно. Гэр орныхонд нь Данзангийн vрэгдсэнийг мэдэгдэж хойшдын явдалд дэмий горилон хvлээлгэхгvй болгохыг хvснэ. Гэвч энэ муу мэдээгээ ямар vгээр мэдэгдэхээ зvйл зvйлээр бодоод эцэст нь уулзсан цаг тухайдаа аяндаа болох вий! гэж найдна. Гэрийн гадаа ирэхэд ширvvн галын илч тооноор нь ширвэгнэн хуурай модны оч тас няс дуугарахаас анир чимээ єчvvхэн ч vгvй байлаа. Дорж мориноосоо буух гэснээ эднийд нэг айхавтар зуудаг улаан халтар нохой байдгийг санан ийш тийш харав. Гэтэл тэр нь тэрээхэн урд цагаан цасан дээр улаан цусан зам цувруулан vхсэн хэвтэнэ. Морьноос буун эсгий vvдийг зєєлнєєр сєхєн ороход Данзангийн эгч Сурмаа дvрэлзсэн их галын захад сууж байснаасаа цочин босон харайснаа солиорсон хvний байдлаар нvд чавцилгvй гєлєрнє. Энэ даруй Доржийн сэтгэл тун аягvй болов.
-За сайн байна уу? гэж зєєлнєєр мэндэлэхэд Сурмаа нvд гєлєрснєє эс орхин:
-Та хэн бэ? Юу гэж ирэв? гэж дєхєн дуулдахуйцаар єгvvлэн хойш ухрав.
-Би Дорж! Дvvтэй чинь аянд явсан шvv дээ! Чи танихгvй байна гэж vv? гэхэд
-Нээрэн та чинь Дорж байна шvv гэж Сурмаа ээдэрсэн хэлээр хэлснээ гэнэт vсрэн Доржийг зууран унав.
Дорж юу болж байгааг нь ер ойлгосонгvй, юу ч атугай аргадан тайвшруулахыг бодон толгойгий нь єндийлгєхєд Сурмаа уйлан уйлсаар бvх нулимсаа барсан нvд нь хув хуурай байв. Гэтэл Доржийн сэтгэлд эх эмгэн нь бодогджээ. Тvvний нь хаана байгааг эрэн гэрийн доторхийг нэгжин харахДАЛД ШУУРГА
Дорж, Данзангийн эхийг оршуулаад эгчий нь гаднаа аваачин буулгажээ. Yvний дараахантай хvрээ зvгээс элдэв сайхан авиа цуурайтаж эхлэв. Тавдугаар богдын хувилгаан барон жанжин гамингийн гарт устгагдсан автономит засгийг дахин байгуулж, аливааг нигvvлсэн vзэгч мянган мэлмий, тvмэн сонорт Очирдарын гэгээн эзэн Богд ламтнаас, бvх халхын олон лам, хар гээд, дорд цємийг айн эмээхээ мартан аж амьдралынхаа vйл хэрэгт эгж орогтун! гэж зарлиг буулгалаа гэнэ. Хvрээ орчимд энхжин тєвширснийг хэлбэл єдрийн цагт эргэл мєргєл, vдшийн цагт найр цэнгэл, элбэг дэлбэгийн хувьд гэвэл, алт, мєнгє, торго, хоргой хааяагvй хєглєрєн хэвтэнэ гэнэ. Гэвч vvнийг хэн vзээд ирсэн хэрэг вэ, хэн ч vгvй. Гэлээ ч хvмvvс ярилцана. Чухам хvн толгойтой бvхнээрээ баяр бахдал болон шуугилдана. Yvнд Гэлэг гуайд нар гарсантай адил.
-За таминь, би эс хэл лvv! Монгол бидний зол заяа ингэж эргэж ирэх ёстой байсан юм гээд цааш нь ирээдvйн явдлуудыг ийм тийм болно гэж хэдэн арван зvйлийн сайн сайхныг угтан ярина. Хаврын цас наранд хайлж, газрын єнгє ногоорох мэт хvн бvрийн сэтгэл vнэхээр шинэчлэгджээ. Цас мєсєнд хучигдсан энэ уулын хярд хоргодохын хэрэг юу билээ! Одоо та минь нvvцгээе! гэж бие биеийг уриалан дуудна. Ингээд тэд эгшин зуурын дотор vгvйртлээ vрэгдсэнээс vлдсэн мал хєрєнгєє тууварлан нvvв. Ижил дасал болсон нутгаа бараадан ирэхэд амьсгалах агаар, амьдрах тэжээл гагцхvv энд байгаа мэт хvний сэтгэл сая тайвшрах тєдийгvй эцэн зутарсан малын борви тэнийх аж. Гэтэл харамсалтай нь хоёрхон хоногийн дараа, хvрээ зvгээс сонин сайхан юм дуулдахын оронд “За даа та минь! Айхавтар гэнэ аюултай догшин ширvvн юм гараад ирэв гэнэ” гэдэг шивнэсэн яриа дэлгэрэв. Гэвч дагаварт нь “дамын vг дамжигтай, холын vг хуудуутай!” гэдэг vг дурдагдан амьтны сэтгэлийг тайвшруулна. Гэтэл нэг єдєр “догшин ширvvн хvмvvс албан бариа барьж явна гэнээ!” гэж газар сайгvй шуугив.
Энэ тухайд Гэлэгийнхний хотын бvх эрэгтэйчvvд Гэлэгийн гэрт цугларч яах билээ, хэрхэх билээ бодолцоход Гэлэг тэднийхээ сэтгэл тайвшруулах гэсэн шиг учир явдлыг урьдчилан тааварласнаар хєнгєвчлєн ярьж байв. Гэтэл гэнэт ноход хуцан буу дуугарсан бєгєєд тэр дорхноо “Хай гарцгаа! Хvн байна уу? Гарцгаа” гэж хашгирах сонсдон буу бас дахин дуугарав. Гэлэгийнд байгаа бvхнээрээ цочин гарав. Барон Унгернийн vс сахалдаа дарагдсан нэг орос офицер хоёр монгол цэрэгтэй ирсэн байв. Амар мэнд мэдэхийн оронд тэд:
-Их цэрэгт хоол хvнс хэрэгтэй! Yхэр мал чинь хаана вэ? гэж ширvvн дориун дуугарна.
Эдний ємнє хvн бvр айн чичирч байхад Гэлэг тайван “Тєрд сvр, тvмнээ сєхрvvлдэг байх ёстой!” гэж vздэгийнхээ дээр “тєрд бас авах хууль, ардад єргєх vvрэг байх ёстой” гэж vздэгээрээ:
-За эзэд минь байлгvй яахав! Ганцхан албад бид чинь гамингийн хєлд сvрхий сvйрсэн шvv дээ! гээд цааш нь єрх бvрд юу юу оногдохыг лавлах гэхэд нь хоёр монголын нэг нь дутуу мєрєвчилсєн буугаа мултлан авч Гэлэгт тулган:
-Морьд одоохон! Yхэр чинь хаана вэ гэж хашгирав. Гэлэг цочин сандарч уяатай байгаа морийг тайлан авч хорин тавтан шиг vсрэн гарав. Yхрийн зvг чиглэхэд нь бароныхон хvн морь хоёрыг ээлжлэн тас шавхуурдан давхилаа.
Барон Унгернийхнийг ийм догшин ширvvн гэж хэний ч бодолд хараахан ороогvй байсан аж. “Yгvй та минь энэ чинь юу гэгч вэ?”, “Бас юу болж байгаа нь энэ вэ” гэж гайхалдана. Эмгэд, хєгшид бурхан гончигсvмээ дуудан уйлалдана. Эдний дунд ганцхан Дорж иймэрхvv юм болохыг урьдчилан мэдэж хvлээж байснаа зєвхєн эцгийн тєлєє зовон тvvний амьд мэнд ирэх эсэхий нь хvлээв.
Орой Гэлэг, зєвхєн бяруу шvдлэн vнээ тєдийхнийг тууварлан эргэж ирэв. Биендээ ташуурын сорви баахныг олж арай ядан хєдлєх боловч тэр тухайгаа ярихын оронд:
-За даа та минь, бvх хотоороо тэргэнд хєллєх юмгvй болов шив дээ. Гэвч яахав. Бvх гай барцад vvгээр єнгєрнє бий! гэж єгvvлнэ. Гэтэл гай барцад гэдэг нь яагаа ч vгvй байжээ. Yдшийн бvрэнхийгээр морин туурай тачигнаж, угтан давхисан нохдыг буугийн дуу айлган няцааж бас хэсэг хvмvvс ирэв. эд мєн л бароныхон, хоёр орос, нэг буриад, гурван халх бvгд зургаан хvн.
Гэлэгийнд орохдоо тэд хэн эсэргvvцсэнийг алахаа мэдэгдэх гэсэн шиг зэвсгээ гараас салгасангvй.
-Их цэрэгт агт морьд хэрэгтэй! Адуугаа одоохон авчир! гэж “мэндэлнэ”. Гэлэг эдний ємнє учир явдлаа яриад нэмэргvйг бvрэн мэдэж байв.
-За хvv минь мордож vз! гэж Доржийг явуулав.
Доржийн гэрээс гарах гэхэд таван хvний дээд талд суусан магнайдаа хараахан эдгэрч гvйцээгvй сорвитой идэрхэн орос хэдэн vг хэлэн зангидсан гараар заналхийлэв. Энэ хvн орж ирэнгvvтээ бурхны ємнєх тахилгын ширээг онхолдуулан авчирч сандайлан суусан бєгєєд тvvгээр нь гэрийн хvмvvс яахаас ч vл буцах буруу номтон гэж ойлгожээ. Одоо юу гэж байгааг буриад хvний амнаас сонсвол:
-“Адуугаа авчрахгvй бол цємий чинь буудан ална” гэж байгаа аж.
Гэтэл хажуугаас нь:
-Дорж чи биднийг залилах гэж битгий моньд оргиорой би танай найман азарга адуутайг сайн мэднэ гэж нэг нь хэлэв. Ажвал тамгын газар байн байн бичээчийн албан хаадаг Дvвжир гэдэг цуутай сагсуу эр байв. Одоо хувцас хунараа сольж нуруундаа буу, ташаандаа сэлэм зvvж, мєрєндєє яг ч vгvй шар даавуун тэмдэг хадсанаараа бусдад танигдахаа больсон байв.
Дорж адууныхаа зvг яаран давхилаа. Тэнгэрт дvгрэг сартай, тvvний туяа эрээн тарлан цасан сvv цагаанаар гэрэлтэж байгаагийн ачаар адуугаа хялбарлан олж цугларуулав. Ар гэрийнхээ хvмvvсийг юу болж байгаа бол гэж амь тэмцэн яарахдаа зогсоо зайгvй хєєн гаднаа авчрав.
Бароныхон, адууны чимээнээр гэрээс гарч хориос доошгvй сайн морьдыг хєтлєх ногтын хамт гаргаж єгєхийг тушаав. Гэлэгийнх 200 гаад адуутай байсан боловч гамингуудад хоёр дахин цєлмvvлсэн тул одоо хорин морь гаргаж хэрхэвч чадахгvй байв. Гэвч тушаал даган морьдоо барилав. Арван зургаагийн тоонд хvрсэний дєрєв нь ягир янданд тоологдон хасагдав. Yvнээс цааш юу ч vгvй байгааг бароныхон харсаар боловч буу тулган зандчих тул Дорж бусдын морьдоос барилав. Эцэст нь Данзангийн эгчийн ганц бор морийг оруулан байж аюулаас мултрав.
-За та минь, энэ чинь юу гэгч вэ?
-Yгvй та минь энэ чинь хэний тєлєє вэ?
-Бvv мэд!
-Ёстой бvv мэд! Єнєє єглєє бvх хотоороо тэргэнд хєллєх vхэргvй болсон бол одоо унах морьгvй боллоо.
-Манайд ч алга, танайд ч алга гэсэн яриа тэр бароныхны ард vлдэв. Ийнхvv нэг хэрэг єнгєрєн хэд хонотол бас л бароныхон. “Их цэрэгт эмээл, хазаар, хувцас хунар бас бусад хэрэглэл хэрэгтэй гэнээ” тэд, дотор гадна хоёрыг нэвт шувт нэгжиж байгаад хэрэгтэй л гэсэн бvгдийгээ хуурайлж аваад зайлав. Энэ удаа Гэлэгийн хотынхон тєдий л гайхан шагшралдсан зvйлгvй. Харин єдий болтол хvний амь vрэгдээгvй байгаад олзуурхана. Бусад газруудаар байхгvйн аюулд тулгамдан зодуулсан, цавчуулсан, буудуулсан, гэр орноо тvймэрдvvлсэн хvртэл дуулдана. Тэр дундаас тариа будааны ажилчин иргэн гар хоосон болтлоо дээрэмдvvлж, ихэнх нь алагдан орон байшин нь тvймэрдэгдэж байгааг бvх нутгийнхан vзсээр байв. Иймд хvн бvрийн сэтгэл vймрэн тэр дундаас Гэлэг Барон Унгернийг анх сургаар нь хэтэрхий сvсэглэн биширч эхэлснийхээ хувьд одоо хэрхэх ухаанаа олохгvй болон дэмий л хємсєг зангидан бодол болно. Гэтэл айл аймгийн хvмvvс тvvнийг эрхгvй хашир догь хvн гэж vздэгээрээ, “Одоо яах вэ? Ер нь бидэнд гай гамшиг барагдах яагаа ч vгvй байгаа бус уу?” гэж байн байн орж ирнэ. Хариуд нь Гэлэг тєдий л юм ярихгvй байснаа дахин уулын бэрхэд гарахыг шийдвэрлэв. Бvх хотоороо юмаа эмхлэн vдшийн харанхуйгаар ачаалав. Тэргэнд орох шаргvй болсон тул тураалд туйлдсан vнээ, гvv азарга мэтийг хvчээр аваачин хєллєв. Эд хогшлоо vvрэхийг нь vvрч, тvрэхий нь тvрэн зvйл бvрээр чирч гулдрахад хvрчээ. Тэгээд арайхийн нэг хєдлєхчєє болоход урьд ємнє тэргэнд орж vзээгvй мал газар сайгvй туйлан тонгочиж хvч тамираа барна. Тvvний зэрэгцээгээр нойронд дарагдан унтсан хvvхэд багачууд уйлалдана. Хэвтэртээ хоргодсон хонь, ямаад, тугал, бяруу хотын єлсгєлєн ноход улин гинших нь ёстой гал усны гашуун зовлонг дурдах мэт болжээ.
Нvvдлийн замд цэгцрэн ороход, тун саяхан туйлж байсан хєсгvvд амьсгаадан байн байн зогсох болов. Yvнд ширvvн хараал зvхэл, наманчлал аль нь ч нэмэргvй байвч хvн бvрийн амнаас заавал нэгий нь гаргана. Ийнхvv ядан явтал хєндлєнгєєс хоёр морьтой хvн, єнгє хатуурсан цас пvржигнvvлэн товоргон гарч ирэв. Гэвч тэд нутгийнхан. Бароныхон идэр залуусыг цэрэгт баривчлан яваагаас зугатаан явагсад байв. Энэ муухай мэдээг Гэлэгийнхэн сонсоод дvрвэн зугтаж амжсанаа олзуурхан баярлалдав.
Урагш давших тутам газрын бартаа ихсэж цасан хунгар зузаарна. Тvvнд нь зутарсан мал шигдэн vргэлжлэн хаягдана. Хєсгvvд сулдан явахаа болиход хvмvvс ачаанаасаа байн байн буулган хаяна. Ашгvй гэхээсээ энэ шєнє салхи шуургагvй. Гэлэг анх хєдлєхдєє бvхний сvvл барьснаа тvрvvлэн зам гаргаснаа хойноосоо дагуулна. Унасан морь нь ясан хэдрэг боловч уг нь хурдтай сайн гэж алдаршсан єндєр цээжтэй бор морь байлаа. Тvvн дээр Гэлэг, сайхан сортой улаан vнэгэн лоовууз буулган бvчилж ямаан дэгтийтэй гутлаа хvнд дєрєєнд бат суулган жийж унасан мориныхоо хол, холын гишгэлтэнд “аа манай орон ертєнц элдэв таних, танихгvй гадаадын дайсны гарт vрэгдэж байна. Яагаад энэ вэ? Яагаад бидний хувь заяа ийм болж орхив оо” гэдэг гvн бодлыг анх удаа бодов. Цааш бодвол засаг тєрийг эрх барьсан хаад, ноёд хутагт хувилгаадад гомдууштай болжээ. Ер нь бvх явдал vнэхээр тэдний муугаас болж орхив? гэж хэд хэд дахин эргэцvvлснийхээ эцэст єєрийнхєє бодлыг эргэн жигшихэд хvрэв. Эзэд дээдэстээ ийм муу муухайг надад лав буруу зvгийн юм л бодогдуулав бололтой гэж сэжиглэн тэнгэрт гялалзах од мичдийг ширтэж мэгзэм гэдэг залбирал дєрвєн шад шvлэглэлийг уншин наминчлав.
ад зvvн талын газар дэвсмэл орны нэхий хєнжлийн дороос хєрч гvйцсээр олон хоносон эмгэний зэвхий цагаан магнай бvлтийн ширтсэн нvднийхээ хамт цухуйж байгаа нь vзэгдэв.
YЛ УНТРАХ YЗЭЛ САНАА
/Балданцэрэнгийн явдал/
“Тєр улс гэж хэнхэглэж хэнхэглэж эцэст нь би юу vзэв?” хэнд ч гэмтэй юм хийж чадаагvй атал шоронд орж vзэв. Тєр, улс тєр гэж элдэв шалдаваар дэмий хэнээрхдэгээ болъё байз. Тэр байтугай амьдрахын эрхийг даган алба хаахын хэрэг ч алга. “Тєр улсын хэргийг амьд хvн хєдєлгєх боловч, тєр улс тогтносон суурь нь амь бие хайргvй зvтгэн vхэж vрэгсдийн яс чємгєн дээр байдаг” гэж Манлай ван Дамдинсvрэн амьсгал хураахдаа єгvvлсэн бус уу? Энэ vнээн. Манжийн эсрэг тэмцсэн хэчнээн олон хvний амь дэмий vрэгдэв. Yхэж vхэж ёстой л тэдний яс чємгєн дээр автономит тєр тогтов. Дараа нь гамингийн эсрэг тэмцэн єдий тєдий амь vрэгдэв. Зvгээр салхинд би хvртэл… хойшид бас шинэ тэмцэл гаран шинээр vрэгдэж эхлээд эцэст нь тєр тогтоно. Тийнхvv vхэгсэд бvрээрээ гавъяатай боловч би vзэж яах юм бэ? Амьд vлдсэн нь тєр улсаа хєтєлдєг гэвч би бас тvvгээр яах юм бэ? Аль аль нь хэрэг алга. Над мэтийн жулдрай эрд амлах ч юм биш байна шvv. Ингэхлээр яах вэ, орон нутаг маань єргєн дэлгэр, ард тvмэн маань єгєємєр баян, хаа нэгтээ нь очиж малаа маллаж, махаа идэж ард болъё байз! гэж Балданцэрэн шоронгоос гарсан тэр єдрєєсєє эхлэн бодлоо. Цааш нь бvх эд хогшлоо зарж борлуулбал юунд хvрэхий нь бодож vзэхэд зунд нь цагаан идээтэй, євєлд нь мах дутахгvй явдаг бор гэртэнгvvдийн нэг болж чадах нь бvр ч амттай аж.
Балданцэрэн энэ бодлоо хэнд ч vл хэлнэ. Хийх гэснээ хэдэн давхар бодож аваад чухамхvv хийхийнхээ даваан дээр хэлж сурснаа зєвхєн дотроо хадгална. Хажууд Аравгай гэгч байгаа билээ. Энэ Аравгай тэр жил суваргын хажууд vхэж хэвтэхэд Балданцэрэн аминд нь орсны хариуд шоронд байхад нь хоол зєєсєн, гарч ирэхэд нь гэрт нь угтан авсан. Одоо бодохоор багшаа! гэж дуудах тєдийгvй хувийн хєдєлмєр ярга хийхийнхээ хажуугаар дэргэд нь суун хоол унды нь хийнэ.
Єєр нэг зvйлийг єгvvлбэл шоронгоос гарсны нь маргааш дээр цагт Дотоод яаманд хамт ажиллаж байсан бичээч Палам гэгч бvхэл бvтэн хонины гулууз vvрэглэн аахилж уухилан орж ирэв. Палам гулуузаа гэрийн хана тvшvvлэн тавиад дуу алдан мэндлэн зогсож, орон шоронгоос амар мэнд гарч ирсэн тухайд баяр хєєр болж гарлаа. Шоронд байхад нь хоол оруулахыг хэчэнээн бодовч єєрєє баригдахаас айн арай л тарваганы нvхэнд толгойгоо шургуулж байсангvй гэнэ. Тэгээд одоо мах авчирч байгаа аж.
-Зєв дєє, гамингууд хэнийг ч барихаасаа vл буцна. Намайг бол яагаа ч vгvй байхад барьсан шvv гэхэд Палам:
-Тийм ээ, барихдаа л барина гэснээ, гэвч чи! гэж учиртайхан нvдээр ажин инээхэд нь Балданцэрэн дотор аягvй болно.
-Мєн ч догшин байв шvv гээд vг ярианыг таслах гэтэл:
-Аргагvй дээ, алив юм мєхєхийн ємнє дvрэлздэг, тэр ёсоор догширсон хэрэг. Тэгээд ч мєхлєє. Гэтэл оронд нь шинэ гал асаж эхлэхийг яана.
-Юун шинэ гал вэ?
-Барон Унгерн. Саяхан орж ирсэн атал сvрхий дvрэлзэж байна.
Балданцэрэн “Байз! энэ чинь хэн бэ? Юунд Барон Унгернийг яаран муучилна вэ? Харин нэг мэдэхнээ Нямжав шиг тэдний тагнуул байж болох бус уу?” гэж дотроо сэжиглэнэ.
-Аа тийм vv? Би гэрээс гарахгvй байгаа болоод юу ч мэдэхгvй байгаа шvv дээ.
-Хэцvv, хэцvv. Маш аюултай, хойшдоо улам ч ширvvсэх нь мэдээжийн хэрэг гээд цааш залган ярих гэхэд нь
-Би ч мєн аюултайг vзэв шvv дээ гэж vгий нь таслаад шоронгийн согтуу баатар, Цэлмэн шарын сонин явдлыг vргэлжлvvлэн ярьсаар Палам бичээчийг гаргав. Ард нь авчирсан хонины мах нь vлдэв. Тарган шаргал єєхєн єнгє нь гэрийн дулаанд хайлмагтан байгаагийн цаана нэг тагнуул нуугдаж байгаа санагдан сэжиг хvрнэ. Гэтэл гадуур нээрэн юу болж байна вэ? тvvнийг эрхгvй мэдvvштэй байх тул хэнтэй ч уулзалгvй зєвхєн гудамжаар явахаар шийдвэрлэн гэрээс гарав. Тэгээд юу vзэв. Ядуу гуталчин хог дээр нvд бvлтэлзvvлэн бархирч, тойрон зогссон хvмvvс амий нь авах, алуулах хоёр дээр ээлжлэн шуугилдаж байхыг vзээд эс тэсвэрлэсэн аж. Хvмvvс учир мэдvvлэв. Хойшид хvний амийг дэмий сvйтгvvлэхгvй болгохын vvднээс баахныг ярьж байгаад орос, монгол хоёр ноёнтны бараагаар толгой рvvгаа ус хийсэн юм ярьж байгаагаа мэдэн зугтаажээ. Дараа нь юутай дайралдав? Монгол дээл нємгєн ємссєн хvн гудамж єгсєн гvйн айсуй хойноос нь сэлэм далайсан морьтой хvн хар хурдаар давхин хажуугаар нь єнгєрєнгvvтээ сэлэм буулгаж тал мєрнєєс нь аваад бvсэлхийг нь хvртэл цавчив. Энэ юутай их аймшиг вэ? Давхин одсон мориныхоо эрчийг буулган эргэж ирэхий нь vзвэл Гоожоо баатар, мориноосоо буун харайж сєгдєн амар эрэхэд нь “Чи юу хийж байгаа чинь энэ вэ? гэж зандрав. Гоожоо дээш єндийн,
-Энэ vv? гэж алсан хvн рvvгээ хяламхийн харснаа vгvй энэ чинь гамин чи тэр гутлы нь хар даа. Айлын байшингийн хєндийгєєс гарч зугтаасан юм гэж vйлдсэн хэргээ бахархах мэт инээмсэглэв.
Дуугарч ч завдалгvй хороогдсон тэр хvнийг хараад яах ч аргагvй гамин цэрэг. Гутал нь ч гамин шаахай. Гэлээ ч хvний амь Балданцэрэнд хамгийн хайран бєгєєд дайн дуусаад байхад алаад л байх нь юу вэ? гэж бодовч Балданцэрэнд хэлэх vг эс олджээ. Хашааны хаалга бvрээс их бага хvмvvс гудамжинд гарсан хэргийн тухай шагшаан шуугиан болон гарч ирэв. Тэд Гоожоог хармагцаа дуу шуугаа дарна. Гоожоо тvvнийг эс анхааран “Та манайд морил! Би таныг залах ёстой! Мориор минь залар!” гэж Балданцэрэнг ээрэв. Амнаас нь архи ханхална.
Одоо vзвэл тvvнд хайрлууштай, єрєвдєлтэй юу ч vгvй. Харин аймаар. Олны дунд Балданцэрэн тvvнтэй маргахаас халшран єєрийн эрхгvй дагав.
“Манайх” гэдэг нь юу вэ? Дээр цагт ямар нэг тамга яамны хогшил агуулах байсан том модон гэр. Энд Гоожоо шоронд хамт зовлон эдэлсэн дарга нєхєдтэйгээ суух болжээ. Хэн нь боловч дуртай цагтаа гадагш гаран энд тэнд нуугдаж vлдсэн гаминг агнахын далимд гаминд буруугаа хvлээн шоронгоос гарч ам тангарагаа єгєн цэрэгт нь орсон єєдгvй цэргvvдийг олж авчран цээрлvvлэх бєгєєд аягvй муухайгаар ховлон урвасныг алах нь ч бас єєрсдийн эрх болжээ. Гадаа нь ирэхэд банз тас тас бууж єршєєл гуйн бархирах сонсогдоно. Гоожоо тvрvvлэн орж “боль” гэж зандрав бололтой, хойноос нь ороход банздуулсан хvн босон ємдєє татна. Цаанаас хорь гаруй хvмvvс, “амрыг айлтгая” гэж мэхэлзэн угтана. Тэдний дунд урьд ємнє эрхгvй vзэгдсэн болов уу гэлтэй зvс царай бишгvй байна. Yгvй ч гэсэн орон шоронд сууж байгаад хэдэн хоногийн ємнє гарсан нь мэдээж. Буу зэвсэг энд тэндгvй єлгєєстэй, дэвсгэр хучлага газраар хєглєрнє. Тэд цєм баяр баясгалан. Орон шорон, єлссєн зvдvvрлэснээ айван тайван ярихын оронд алах хядахыг хятад хараалаар заналхийлэн амаа ємєлзvvлэн шуугилдах нь тэдний ярианы гол болжээ. Орон шоронгоос саяхан гарсны тэмдэг болох єлєн цонхигор царайндаа хурц нvд гялалзуулан зvг бvрээс “жаа, жаа” гэж хvндэтгэх нь халхчуудаас давуутай байвч тэр дундаа мєн л хараалтай. Чухамдаа гэвэл ид тvмэн эрх гашууны эсрэг дайтан тулалдсаар яваад хараалгvй тайван хэлэлцэн ярилцаж чадахаа больсон улс ажээ.
Эрхэм зочин ирсэн гэж хоол хийх болохдоо махыг бvхэл гулуузаар, гурилыг шуудайгаар нь оруулж ирнэ. Дор бvрнээ хєдлєн янз янзын хоол бэлтгэж, найр цэнгэл хийх гэхдээ архийг лvvгээр авчрав.
Балданцэрэн орж ирсэн даруйдаа єєрийн эрхгvй автагдан сууж байсан бол тэдний чин сэтгэлд автагдан ижил дасал болж эхлээд дараа нь жаал зугаа архи уухтайгаа зэрэг хань нєхдийн дунд орсонтой адил боллоо. Эцэнхий биетэй янхигар цээжтэй ахимаг насны эр, доош унжсан шингэн сахлаа сэлгvvлэн шувтарч аваад хуучир жингэнvvлж гарахад, цєм хоолой нийлvvлэн “дvн шаа гєєгєє” гэдэг дууг хєврєлдvvлэн дуулав. /”Дvншаа” гэж зvvн уул, “гєєгєє” гэдэг нь ах/. Єнгєрсєн жарны євєрт Монголд манж хятадын эсрэг хєдлєн насан эцэс болтлоо тэмцсэн ардын баатар эрийн талынхан энэ дvншааныг дайван гэж нэрлэсэн бєгєєд энэ дуу тэр эрийн тухай аж. Эхлээд хайр дурлал, янаг амраг уянгалснаа хагацал, тэмцэл, гаслан зовлон залгаж аваад бас дайн, тулаан, алаан хядаан, vvнээ дуулахдаа тэд хєгжил цэнгэлээр биш цєм уруу, уй гашуунаар л дээш доош єргєн хєврєлдvvлнэ. Ялангуяа гарынхаа хуучрыг маш чадамгай жингэнvvлэгч ахимаг настан нvд аньж толгой унаган, цээж займруулах нь тэр дуншааны элдэв явдлыг сэтгэлдээ vзэж байгаа бол уу гэлтэй.
Энэ бvхэнд Балданцэрэн дотоод сэтгэл урагдлаа. “Эд чинь юу вэ?” аль хэдийн єнгєрсєн гэвч дvншаа! Душааны тэмцлийг залгаж аваад бас vзсэн зовлон, эдэлсэн гашууны нь эдэлсэн улс бус уу? Гэтэл эцэс нь юу вэ? гэж бодогдон сэтгэл урагдаж нулимс хуралдав. Гэвч тэр дорхноо нулимсаа татав. Монгол эрийн шинж гэвэл: дуу шуугvй байдгаараа vхэл нь боловч тайван байх тавилантай гэдэг биш билvv? Гэтэл би юу болж байна вэ? гэж бодсоноо нулимс нь дорхноо зогсов.
Ашгvй дуу дуусаж инээдэм шуугианд шилжин орлоо. Гэвч Балданцэрэнд архи шахаж заавал нэг хундага тогтоолгож шинэ дуу эхлэв.
Ум зандан ширээ байна хє
Сум зандан гуйланз байна хє
Єнгий нь гартал зvлгээд байна хє
Yнэр сайтай шанцай байна хє
Энэ дуу маш шалиг. Yг, ая, хоёулан шавлаж шавлан, шалиглах атал Гоожоогийн нvдэнд нулимс хуралдан нєхдєєсєє хоцров. Шоронд байхдаа ч тєдий л хувираагvй хєх царай нь дvнсийж, шvд хавиран шанаа гvрвэлзvvлж, хємсєг зангидсаны нь дээрх тал дугуй гялаан сорви нь хvрэнтэнэ. Ийм хvнээс хэрхэвч нулимс гарамгvй байвч хацраа даган урсана.
Балданцэрэн гайхлаа. Нєхєд нь
Далайн ногоо хай та байна хє
Давсанд орсон шанцай байна хє
Давхар голтой байцаа байна хє
Дараа дараагаар орж байна хє
гэж дуулсаар бєгєєд Гоожоогийн тэсэж ядан гар зангидаж дээр далайн євдєг дээрээ тvсхийлгэн буулгахад цєм цочин таг болов.
-Та Норов гvн ноёнтонг таних уу?
Балданцэрэн автономитын vеэр Норов гvн гэдэг цэргийн залуу дарга барга эр, голчлон Наймаа хотоор найр наргиан дээгvvр явдаг гэж сонссоноо санав.
-Ноён гэвэл vгvй, зvгээр Норов гvн гэдгийг гадарлаж болно.
-За тийм, тэр чинь энэ дууг энэ Богдын хvрээнээ байхдаа зохиов. Ухаантай, зоригтой, шударга энэ дэлхийд хоёргvй. Па ди луучин лугаа адил сайхан эр. Тэр одоо байхгvй. Бидний захирал явж байгаад vрэгдэв. Бид одоо тvvний єс єшєєг авч чадаагvй байж зохиосон дуугаар нь найр цэнгэл хийж суух нь юу вэ. Аа даа бид чухам иймдээ л ялж дийлэхийг vзэх хувь заяагvй буй заа гэж єгvvлэн шvлс залгин нулимсаа шавхав.
Балданцэрэнгийн сэтгэл дахин аягvй болов.
-Норов гvн хэзээ хэнд хорлогдов? гэхэд Гоожоо
-Бид халхын хойд хилээр орж ирээд гээд vргэлжлэн ярьсны нь товчилбол: Хэдэн жилийн ємнє Чит хотод Япон улсын удирдамжаар бvх монголыг нэгтгэх дагаврын засгийн газар гэж байгуулагдахад гадаадад монгол оролцохоос хойш суужээ. Yvнийг Балданцэрэн єєрєє мэднэ. Харин vл мэдэхээс дагаврын засгийн газар халх монголыг байлдан дагуулах бодлого тавьж Норов гvнг Найж гэгээн гэгчтэй нийлvvлэн мянга шахам цэрэг єгєн цааш мордуулсан аж. Тэндээс Норов гvн буриад нутгаар дамжин явсаар халхын хойд хилээр нэвтрэн орж ирэхэд єнєєх хойш суудаг халх нь гамингийн гарт орчихсон байжээ. Эргээд явах зам нь Зєвлєлтийн улаан армийн гарт орон тvгжигдсэн аж. Гоожоо иймэрхvv зvйлийг дэлгэрэнгvй яриад цааш нь тайвнаар єгvvлэхдээ
-Бид дээр дооргvй хэрхэх шийдвэрээ олохгvй байтал Хиагтад гамингийн ноёд биеэсээр ирэн инээв, урив, мєргєв. “Та нарыг дайснаа гэж vзэхгvй гэж нэг тангараг, танай дагаврын засгийн газар улаан оросын аюулд автагдан мєхсєн гэж хоёр дахь тангараг. Бид халх монголыг эзэлсэн биш, улаан оросын аюулаас хамгаалахаар ирсэн гурав дахь тангараг. Эдэнд ах дvv болсугай гэдэг дєрєв дэх тангараг, улаан аюул айсуй явна. Хамтдаа тэмцье, халх монгол болоод ази тивээ хамгаалъя гэдэг тав дахь тангараг” эл олон тангарагт бид итгэлээ. Гэтэл бидний санал зоригт vймээн гарлаа. “Гаминд та нар итгэнэ vv? Эд чинь инээхийн сайхнаар инээгээд эцэст нь алахын муухайгаар алдаг аргатай. Эднийг итгэснээс єлбєрч vхсэн нь дээр” гээд нэг хэсэг маань “амар сайхандаа жаргахаа та нар єєрсдєє мэд, алалцах дайсан тулгарвал эр эмээ vзэлцэн орон нутгаа хvрэхээ бид мэдье” гээд тэд тасран явчихав. Yлдсэн нь бид таван зуун хvн итгэснээрээ итгэн гамингуудтай нийлэхэд, гамингууд туг хиураа босгож бvрээ бишгvvр дэлдэж их баяр ёслолын байдлаар хvлээж аваад хоол унд, архи дарсныхаа дээдээр зочлон, бэлэг сэлт барих ах дvvгээ дуудалцсан нь санаанд багташгvй. Тэр єдєртєє тун зvгээр, vдэш нь ший, жvжиг гарган санаа сэтгэлийг баясгав. Маргааш нь мєн л зvгээр. Єглєєний хоол ундны дараа дотуур, гадуур солих хувцас тавин олгож халуун усанд оруулахаар боллоо. Аян замын уртад олон хоног явсан бидэнд юунд дургvй байх билээ. Гэвч тэндээс та юу болсон гэж санана? Уур манан татсан нуур шиг халуун усанд цєм нvцгэн бие угааж байтал хиагтын бvх гамин нэг зэрэг довтлон ирж буу тулгав. Бидэнд хариулах юу ч алга, халуун ус цацъя гэвч тэр нь ямар хvн шалзлахаар биш гээд инээмсэглэв.
-За тэгээд? гэхэд:
-Бид цєм гинжлэгдэв. Норов ноён, Найж гэгээн хоёрыг тvрvvний хэдэн дарга нартай бидний ємнє буудан алав гээд доош ширтсэнээ:
-Монгол хvний ялагдал ийм байдаг гээд санаа алдав.
Нэг хэсэг цєм чимээгvй болов. Орой болж хоёр урт лаа ширээн дээр аль хэдийн хатгасны гэрэлд єшєє хорсолд дарагдсан vлбэн цонхигор нvvрvvд хєдєлгєєнгvй гєлєрнє. Балданцэрэнгийн сэтгэлд “Монгол хvний ялагдал ийм байдаг” гэсэн vг эргэлдэнэ.
-Та Дампил гэдэг хvнийг ер санахгvй байна уу? гэж шивнэх шиг болохыг харвал Гоожоо
-Yгvй ер санахгvй байна.
-Уг нь тэр хvн тун содон, над дээр дахин нэг хvнийг нэмсэн адил єндєр.
-Ахай, чи тэр хvнтэй ямар холбоотой юм бэ?
-Тэр бол ёстой зоригт баатар эр. Би тvvнтэй Сумъяа бээсийн цэрэг урагшаа Долнуур, Бяргууд, Гот хvртэл хятадын хар цэрэгтэй тулалдаж явахдаа танилцсан юм. Одоо тvvнтэй уулзвал би болоод миний нєхєд хэрхэх замаа олж магадгvй гэж горьдоно.
-Ингэхлээр чи тун дээр цагийн цэрэг байх нээ?
-Тийм ээ, дээр цагийн гээд тайвнаар vргэлжлvvлэхдээ:
-Арван долоотойдоо аавтайгаа нутгийн хvмvvсийн бослогод орж эхлэхэд эцэг минь алууллаа. Бvх гэр бvлийг хvйс тэмтрэх болоход нь дан бие зугтаан гарч Тогтох тайжийн цэрэгт орлоо. Тогтох тайж маань нэг vе цохигдон цэрэг ард нь бутрахад Бавуужавынд дараа нь Ган хай сvйтэй, Сумъяа бээсийн цэрэгт дараа нь дахин Бавуужавын цэрэгт, эцэст нь Норов гvнгийн цэрэг, одоо барон Унгерний цэрэгт, энэ бvх солигдлууд цєм єєрийн эрхгvй, эгээ л эцсийн эцэст барон жанжны цэрэгтэй нийлсний адил. Хойшдоо юу болохыг хэн ч мэдэхэд бэрх. Ганцхан би нэгээс нєгєєд урваж vзээгvй шиг урвахгvй бас дайсанд амьдаар баригдан тамлуулахгvй гэж єгvvлэн том гялаан сорвит магнайгаа єргєн чонын хvйтэн нvдээ бvлтийлгэн, царайгаа чулуу шиг болгон дvнсийлгэв. Тэр нь vнэхээр дvнсгэр, ирээдvй нь ч дvнсгэр, vнэндээ Гоожоод дvнсгэргvй юм нэг ч алга.
-За идлээ, уулаа, сайхан наргих завшаанд та бvхэнтэй сайхан танилцлаа. Одоо би явъя гээд Балданцэрэн босоход нєгєєдvvл цєм хvндэтгэн босов. Гоожоо ороо хураасан, гэр дэвсгэрээ яаран задалж нэг буу ємнє нь барив.
-Yгvй энэ чинь юу вэ? гээд хойш ухрахад
-Бэлэг
-Yгvй би ийм vнэт бэлгийг авч яаж болох билээ.
-Харин энэ бол таны намайг гийгvvлэн баясгасны дэргэд юу ч биш.
-Хаанаас би чамд ганц янжаан тєдийг єгсєн болсноос єєр зvйлгvй.
-Тийм ээ ганц янчаан. Гэвч тэр ганц янчаан шоронд гинжтэй сууж байгаа надад тvмэн лан шиг байснаас тvvнийг таны єгье гэсэн сэтгэлийг юугаар ч жишээлэхэд бэрх. Уг зvйлээ улмаар тулган барихад нь Балданцэрэн єєрийн эрхгvй шахагдан авлаа. Гэтэл тэр алаан хядааны хэрэглvvр, бvтэн таван дайзтай модон хуйт маузер гарт маш хvйтнээр баригдан сэтгэлд ямар нэг алагдсан гамин дарга бодогдон цааш бас олон эвгvй юмсыг бодогдуулна.
-Энэ чинь ер бага бэлэг биш, ганцхан харамсалтай нь би даанч дайн тулааны эр биш юм даа гэхэд Гоожоо
-Эрхэм ах аа, би мэдэж байна. Та цэрэг дайны хvн биш боловч цэрэг дайны vе, хvнийг єєрийн эрхгvй дайнд татан оруулдаг болохоор, энэ зvйл танд лав хэрэг болно буй заа гэв.
Балданцэрэн гадаа гарав. Юм бvхэн одоо маш ширvvн, хvн амьтан хэрэг тєвєгт орох байтугай амь алдахад тун амархан байгааг тодорхой мэдэж байгаа болохоор болгоомжой, хичээмжтэй явсаар гэртээ ирмэгц vvд хаалга цємийг тvгжив. Дэргэдэх Аравгайдаа ч гадны хvн амьтан оруулахгvй байвал зохихыг захив. Гэвч маргааш нь Аравгайгийн vгvйгээр хvн хашааны хаалгыг цохижээ. Тайлж єгвєл Палам, єглєєний мэнд мэдэн инээсээр орж ирэв. Балданцэрэн єчигдрийнхєє сэжиглэснээр сэжиглээд одоо юу гэхий нь хvлээвэл
-Гэрээс гарахгvй л суугаад байна уу гэв.
-Тийм ээ, гарахгvй л байна гэхэд:
-Зєв дєє гээд гадаа байдал ширvvн байгаагаас ярих бvрдээ барон Унгернийг эвтэйхэн муучлахыг оролдоно. Тэгэх тусам Балданцэрэн “Аа даа чи, ардын намтай холбогдолтой хэн байгааг эрэн сурвалжлах, барон Унгернийн тагнуул бий!” гэж улмаар сэжиглэнэ. Тэгээд тvvний амыг даган бароныг муучлахаас айна. Ємгєєлєгч болъё гэтэл аманд vг vл эвлэрнэ. Паламын vгэнд єєрийн эрхгvй тулгамдахдаа “ахай, за vгvй ер єє” гэх тєдийхнийг л хэлнэ. Гэтэл Палам:
-Би чамд нэг зvйлийг сонирхуулахаар авчирсан гээд хоёр хэсэг гар бичмэл зvйлийг гаргаж єгєв.
-Энэ чинь юу гэгч вэ? гэхэд
-Тун чухал мэдvvштэй зvйл дээ гэж инээмсэглэн гэрээс гарав. Бичгийг vзвэл нэг дэх нь, оросын ажилчин тариачин 1917 оны октябрь хэмээх 10 дугаар сард харгис дэглэмт хаант засгаа эсэргvvцэн босож устган, нийгэм журамт орос улс тогтоосон тунхаг. Хоёр дахь нь мєн оросын засгийн газраас тvрvvчийн хаант засгийн газрын монгол, франц, турк гурван улсыг эзэмших гэж байсныг тэмдэглээд дараа нь хаант засгаас монгол руу хандуулсан янз бvрийн ов мэхvvдийг шууд илэрхийлээд урхидан авахын vvднээс зээлдvvлсэн мєнгє, тусгайдаа эдлэх болсон элдэв эрх бичгvvдийг хvчингvй болгохын зэрэгцээгээр эв найрамдлыг шинээр сэргээхээ эрмэлзсэн мэдээ бичиг аж. Эдгээрийг Балданцэрэн шоронгийн ємхий буланд Жамъян гvнгээс олж сонссоноор барахгvй янз бvрээр дvгнэн судалсан болохоор сонирхсон зvйлгvй, харин одоо Паламын авчирч єгєхийн учир юу вэ? гэхээс мєн л тагнан туршихын vvднээс бол уу? гэхээс єєр шалтгаан алга.
Маргааш нь бас л хаалга цохилоо. Мєн л Палам инээмсэглэсээр орж ирээд,
-Єнєєх бичгийг уншсан уу? Сэтгэлд чинь юу бодогдов?
-Уншсан сонин л байна, гэвч бидний дээр Богд ламтан, дэс дараа ихэс мэргэд байна хойно, над мэтийнх нь юугаа бодох билээ гэвэл,
-За хаанаас? гээд Палам зєндєє инээв. Энэ нь шал хуурай инээд, ёстой л тагнуул хvн аргаа барахаараа ингэдэг байх гэж Балданцэрэнд бодогдов. Маргааш нь бас л хаалга цохилоо. Тайлахгvй байя гэтэл ёсонд vл нийцнэ. Тэр байтугай ерєєсєє хаалга vvдийг ямагт тvгжих нь зvй бус аж. Балданцэрэн хаалгаа тайлж єгєєд яршиг уршигтай юм, ингээд нээлттэй байг гэж бодон хаалгаа зориуд дэлгэн хаяв. Палам єнєєдєр инээхгvй харин, гунигтай царайтай гэрт орсноо: -Кембержевский, Кучеренко хоёрыг бароныхон дvvжлэн алав гэж гашуудан ярив. Балданцэрэн тэр хоёрыг мэднэ. Монгол ардын нам байгуулах хэрэгт идэвхлэн оролцож байдаг гэдгийг шоронд Жамъян гvнгээс тодорхой сонссоныхоо хувьд мєн ихэд харуусав. Гэвч дуугарсангvй. Дув дуугvй доош ширтсээр суугаад Паламыг гаргав. Yvнээс хойш Паламын ирэх нь цєєрлєє. Заримдаа бvр долоо хоногоор vзэгдэхгvй болоход нь Балданцэрэн ашгvй тэр тагнуул цєхрєнгєє барсан бий гэж дотроо баярлав. Эцсийн удаа нэг ирэхэд зєвхєн амар мэнд мэдэлцсэнээс цааш юмгvй доош ширтэн сууж байхад нь нэг хvн хаалга зєєлнєєр нээн: Жаа бараалхаж болох болов уу? гэв. Yзвэл нэг лам
-Морил, морил гэхэд лам алгуур хєдлєн босго давж, єргєн орхимжийн намирах vзvvрийг алгуур єлгєн авч амар эрээд:
-Багш ламтан таныг морилон ирж уулзана уу гэж намайг явуулав.
-Багш ламтан гэж хэн бэ?
-Дар эх ламтан
-Нэрий нь сонсмогц тvvний шоронд тун хэнэггvй сууж байсан хачин дvр нь санаанд орж сэргэх шиг болов.
-Сонслоо. Ламтанд маргааш бараалхъя гэж айлтгана уу?
-Жаа гээд лам гарав. Дараа нь Палам явжээ. Гэвч єглєєний тvлэлтэнд минчийтлээ халсан нимгэн тємєр зуух аль хэдийн хєрч, хvйтэн жавар эргэлдэнэ. Гар, хєл vзvvрээсээ эхлэн даарах маягтай болж ирэхэд Балданцэрэн тvлээгээ хайрлан ханцуйдаа гар зєрvvлэн суусаар л байв. Нэг мэдэхэд гэрийн хаяанаа нэг юм тасхийн дуугарав. Энэ чинь юу байдаг билээ? Хаяанд хувинтай ус хєлдєн дундаа товойн хагарч байгаа аж. Гэвч Балданцэрэн суусаар л, сэтгэл хєдєє гарах, гарсан хойноо хєрєнгє зардал бага орох нэг айлын хvvхэнтэй суух, тэгээд хэдэн малаар амгалан тайван амьдрах, тvvндээ урин дулаан болохыг хvлээж ядаж байгаа явдал л эргэлдэнэ. Хаалга сэм нээгдэн тvрvvний лам “Жаа бараалхъя” гэж цээж даран нахис хийн орж ирээд
-Багш ламтан тун чухал хэрэгтэй, аргагvй одоохон ирж уулзана уу гэж дахин намайг явуулав.
-За тэгвэл очилгvй яахав гээд Балданцэрэн яаран гарав.
Дар эх ламынх зvvн хvрээний дунд нvvрэнд байдаг байлаа. Одоо vзвэл том сайхан хашааныхаа их хаалгыг нь хєрєєдєж хаясан нь гайхалтай. Улаан халзтай том цагаан єргєє нь дvнхийх боловч тал дотор байгаа шиг бєгєєд урд нь хашааны бага хаалга ганцаар ёрдойх нь ёс болгон vлдээсэн нь илэрхий.
За танайх чинь яахаар ингэж хамаг хашаагаа хадаж орхидог билээ? гэхэд лам:
-Жа гэж алга хавсран урдаа барьж багш ламтан шоронгоос морилж ирснийхээ орой нанчид болгоож сууснаа хаалга тvгжсэнээс болон хилэгнэж ер нь гамингаас хамгаалж чадаагvй хашаа юунд хэрэгтэй юм бэ? Yvнээс хойш хэн дуртай нь чєлєєтэй орж ирж байхаар барахгvй єлсгєлєн ноход ч дураараа цугларч байг гэж айлдан тэр шєнєдєє хєрєєдvvлсэн юм гэж сvсэг єргєн хариулав. Балданцэрэн бол сvсэглэх юм алга, зvгээр Дар эх ламын хvнээс этгээд зан чанартайг нь гайхна. Энэ ламын vйл явдал дан хvний санаанаас гажууд, газар лус догшров гэвэл булан шанд руу нь бузар буртгийг хийн дvвчигнэнэ. Халдварт ханиад томуу гарав гэвэл зориуд хэсvvчлэн дvрэмдэн дvвчигнэнэ. Сахил санваараа алдан архи дарс уух, авгай эхнэрvvдтэй дээр дор орох нь ердийн хэрэг. Тэр бvхний дундаас хvн энэ тэрийг хардан сэжиглэж ядахдаа vvд хаалгаа хааж тvгжихийг оролдож байхад энд хадаж хаясан нь харин хамгаас цэцэн. Ойртон очмогц олон том ноход хаяанаас нь хуцалдан босож хушуурах нь хэнийг ч айлган сvрдvvлнэ. Ёс болгон vлдээсэн хаалгаар нь дамжин єргєєнд нь бараалхахад лам улаан зээрд болсон царайгаар дуу алдан угтана.
-Ламтны лагшин тунгалаг уу? гэж хvндэтгэн мэхэсхийхэд,
-За яршиг, шоронд яагаа ч vгvй бие гэр орондоо ирээд яав л гэж хэлэн тас няс инээнэ. За чи дээшээ дээшээ гэсээр гэрийн нэг талыг тойруулан єєртэйгєє мєр зэрэгцvvлэн суулгав. Тэр доороос нэг хvн нvсэр бvдvvн хоолойгоор: -За Балданцэрэн сайн биз дээ? гэхэд нь харвал Согтуу баатар эдvгээ мєн шоронд байсан шигээ хатавчинд боловч хєх чисчvv дээл дээр хvрэн торгон хантааз ємсєж, ташаандаа гар буу, сэлэм зvvсэн нь “Yгvй энэ чинь юу билээ?” гэж бодоход хvргэлээ. Хариу мэндлээд нvvрий нь ажвал ламтан адил архинд халанги “Энэ хоёр энд ёстой л буянаа эдлэн бурхнаа тахиж суугаа юм байна даа” гэж Балданцэрэн бодов. Лам єєрєє том дугуй хээтэй ягаан торгон дээлтэй мєнгєн хэт хутга зvvж, орныхоо арын ханын толгойд орос ланжуу буу, алд бариулт сэлэм зэргийг єлгєсєн нь мєн л ер биш.
Ламтны бараа бологч лам, Балданцэрэнд цай идээ барьсны дараа юу юугvй хоол, хоолны хажуугаар архи барив. Ламтан єєрєє хэчнээн уувч улаан зээрд болохоос цааш vл согтдогтоо найдах мэт, усгvй хар архийг мєнгєн аягаар хvд хvд хийлгэн зооглоод бусдыг мєн тийнхvv уулгахыг оролдох нь Балданцэрэнд том гэгч аюул болов. Гэтэл энэ юу ч биш, ёстой аюул гэвэл ламтан:
-Би барон Унгернийн бvх монгол цэргийг даах ламын тушаалыг дээрхийн зарлигаар хvлээн авлаа. Надад нэг бие хамгаалагч хэрэгтэй болоход тэр баатрыг татаж авлаа. Одоо бичиг хэрэг хєтлєх нэг хvн хэрэгтэй. Тvvнд би чамайг… гэтэл
Балданцэрэнгийн бvх мэдрэл пал буун цочиж: Yгvй ламтан аа! Би тэр дайн байлдааны талын юмыг ямр мэдэх биш…
-Зvгээр! Энэ алба, бийр барихаас биш буу барих алба биш гээд инээв.
Балданцэрэн доош ширтэн бодол болов. Сэтгэлд нь улс орон, ард тvмний ирээдvйн нь хувь заяаны асуудлууд багтаж ядан эргэлдэнэ. Эцэст нь дvvрсэн хэрэг гэж зоригжин:
-Yгvй ламтан аа! Ингэхэд би таныг ардын намын хvн гэж дуулсан энэ vнэн vv?
-Yнээн, тэгээд ч гамингийн шоронд оров. Гэтэл ардын нам маань… гээд vгээ таслав.
-Тэгээд одоо ардын намын явдал юу болж байна вэ?
-Сvхбаатар, Бодоо, Данзан нар цаанаасаа хойд хил дээр ирээд гартаа аваагvй зэвсгийн тусламжинд итгэн нутгийн хvмvvсийг цугларуулж байгаа сурагтай. Тэр бvтэхгvй, нэгд, улаан орос хvнд туслах байтугай єєрсдєє ядарч орхисон улс аа. Хоёрт, Барон Унгерн энд улсыг авран засаг тєрийг тогтоогоод байхад дэмий vймvvлэхийн нэмэр. Гуравт, Ер нь ардын нам гэдэг маань юv вэ, ард тvмэнд сайныг vйлдэх нь зєв боловч ихэс дээдсээ ялгаварлан дан ардын нам байх нь осолтой хэрэг.
-Энэ явдлыг та анхнаасаа болгоосон гэж vv?
-Бодсон. Ардын нам гэж нэрлэх нь улаан оросоос зэр зэвсгийн тусламж авахын нэг арга буй заа гэж бодсон юм. Гэтэл тийм биш Сvхбаатар vнэхээр ардын нам байгуулах гээд байгаа бололтой.
-Ингэхээр эндхийн засаг тєр маань тэдэн дээр ямар бодлого тавих гэж байгаа бол?
-Богд эзэнтнээс тусгай хvн явуулах гэж билээ. Бид ч бас улаан оросын тусламж хэрэггvй болсныг ухуулан таниулсан бичиг хийн хvн явуулна. Ингэхлээр тэд ухаантай сэргэлэн улс орноо бодсон сайн хvмvvс, эрхгvй ухааран сэнхэрч эргэж ирэх биз.
-Yгvй, хэрэв ирэхгvй бол юу болох вэ?
-Тэгвэл vv? гэж хэсэг бодсоноо Барон жанжинтан ганцаараа л хамаг учрыг олоход хvрэх байх даа.
Эл яриандаа Балданцэрэн Дар эх ламтанг цаг vргэлж гайхлаа. Урьд ємнє огт дэмий, ер бусаар хvний санаа сэтгэлийг олз омог хайсан этгэд гэж голчон vздэг байсан бол одоо, vгvй энэ чинь юу болоо вэ? Улс тєрийн талаар яггvй хvн байх нь юv вэ? гэж гайхав. Гэвч нєгєє талаар шоронд Жамъян гvнээс Дар эх лам, Жалханз хутагт гэх мэтийн ихэс дээдсvvдийг ардын намд тууштай нєхєд болж чадахгvй гэж шивнэснийг одоо нvдээр vзэж байгаагаа бас гайхна.
Гадаа чийчаан хvржигнэн давхин ирж зогсон чимээ нь тасрав. Энэ хэн бэ? Чийчаан тэрэг Богдод хоёр байдаг бєгєєд тэр нь гадуур явахын оронд халуун дулаан байшинд л тахиатай байдаг гэдэг. Харин гамингийн ноёд єєрсдєє хэдэн чийчаанг цаг ямагт сvр бадруулан нааш цааш холхиулан давхидаг байсан биш билvv. Одоо ингэхлээр хэн болж таарах вэ?
Оодон малгайтай офицер Дар эх ламтныд гавшгайлан орж ирж гэрийн унинд толгой тулан чиг зогсож чадалгvй ёслонгуутаа гэрийн доторхийг шамдамгайлан ажиглав. Араас нь алтан очир жинстэй, тєрийн их хэргэмт малгайтай бєгєєд шар торгон дээлтэй, єндєр биетэй, мєн орос хvн малгайныхаа хэргэм зэргийг хаалгын тотгонд хvргэхгvйг хичээнгvйлэн бєхийн бие нумлан орж ирэв.
Энэ хэн бэ?
Мэдээжийн хэрэг барон Унгерн жанжин.
Гэрт байсан бvхнээрээ айн сvрдэж зvрх догдолно. Дар эх ламтан хvртэл яаран босон харайж “дээшээ морилж хайрла” гэж бємбєгнєнє. Гэтэл барон Унгерн ямар хэлээр хариу найр тавив. Монголоор… Цааш vргэлжлvvлэн ярих нь ч монгол хэлээр. Монгол vг хэлбэл vгсийг ихэвчлэн хамрын н-ийг дан хоолойн н-ээр дуудах боловч ойлгомжтой. Нvд цэнхэр болоод ухархай гvн, хамрыг ирмэг хурц болоод шулуун, vс нь шанаандаа бууралтай боловч алтан шаргал бєгєєд дээд уруулдаа сvрвэгэр шар сахалтай аж. Ийм хvний амнаас монгол хэл хэдий мурий, vг vсэг бvхэндээ цохилттой гарч ирэх нь урьд ємнє монголоор ярьдаг орос хvнийг тєдий л олхныг vзээгvй монгол хvмvvс єєрийн эрхгvй гайхах сэтгэл тєрvvлнэ. Бас єндєр чийрэг биед нь очир жинстэй тєрийн их малгай, шар торгон дээл єнгє маягаараа нэлээд зохижээ. Тєрх байдал ийм бєгєєд тvvний хийж бvтээсэн vйл явдал гэвэл хvрээ дvvрэн байсан гаминг ганцхан єдєр шєнє хоёрын дотор бут ниргэж чадсаны учир хvмvvст тавдугаар богд хувилгаан гэж хvндлэгдэн алдаршихад хvрсэн ажээ.
-Би сая Богд эзэнтэнд гурав дахь удаагаа бараалхаж монгол цэрэгт жанжин хайрлахыг айлтган ирэв. Тєрийн ихэс сайдуудын зєвлєн хэлэлцэх нь орон нутагтаа байгаа ноён Сундуй гvн гэгчийг жанжин суулгая гэж байна. Ламтан тэр хvнийг таних уу? Хэрэв таних бол таны сэтгэлд юv гэж таалагддаг бол доо? гэж Барон жанжин vгээ ихэд давхцуулан єгvvлэхэд зvvн энгэрт нь зvvлттэй алтан хэрээс яарсан сэтгэлийг нь илчлэх мэт vргэлж санжиганан гялалзана.
-Танина, тэр Сундуй урьд ємнє хэдийгээр хошуу ноён тєдийгєєс хэтрээгvй боловч ухаан санаа, цог жавхлан юм бvхнээрээ цуутай эр. Одоо бодоход бидэнд тvvнээс илvv жанжин болох цовоо эр vнэхээр алга ч бол уу даа. Гэм нь залуу балчир л хvн дээ. Одоо дєнгєж гуч гарч яваа бол уу гэж Дар эх ламын айлтгахад
-Зvгээр! гэж Барон алтан хэрээсээ донсолгон инээж: -Одоо тэр залуу насныхаа цог жавхланг гашуун дарийн утаатай хольж vзвэл эцэстээ энэ дэлхийтэй хэлэлцэх жанжин болж чадна гэж гэнэт цагаан сэтгэлтний байдлаар єгvvлэн бас л инээхэд єнєєх энгэр дэх алтан хэрээс мєн л гялтганан санжиганав.
-Ламтны сэтгэлд vнэхээр тохирч байгаа бол би тэр Сундуйг одоохон єєрийн биеэр очиж авчирна.
-Надад татгалзах юм vгvй. Ялангуяа их жанжин таны сэтгэл тохиролтой байвал бvх хэрэг гvйцэх нь тэр гээд Дар эх лам, та энэ хvнтэй танилц, энэ хvн бол гамингийн шоронд бидэнтэй хамт сууж байгаад гарсан Балданцэрэн гvн гэгч, би одоо єєртєє татан авч албан хэргээ хєтлvvлэх санаатай байна.
Барон жанжин инээмсэглэн vг бvр дээр “сайн, сайн” гэж єгvvлэн лам Балданцэрэн хоёрыг ээлжлvvлэн ажиглаад:
-Та ч яахав тийм санаатай юм байж. Гэвч эрхэм хvн єєрєє юv бодож байна вэ?
Балданцэрэн алга хавсран мэхийж:
-Жа би урьдаар бодвол зvгээр юмсан.
Барон жанжны царай хувьсхийв. Аймшигтай нь аргагvй.
-Бодохын хэрэг юу билээ? гээд гvн ухархайт хурц цэнхэр нvдээрээ нvvрий нь ширтэв.
-Шоронд сууж биеийн эрvvл мэнд баахан доройтсон гэхэд Барон улмаар хувиран:
-Бодохоор тэнхэл орно гэж vv? Yгvй байхаа гээд царай засан инээж, залуу гvн чи сонс! Гамин чамайг шоронд хийж амьдаар чинь ємхийрvvлсэн. Одоо яах ёстой вэ? Бос! Хариугаа авч нэр сvрээ мандуул! Миний бодоход ламтны дэргэд бийр барин суух чинь ч багадна. Монгол орон чинь одоо орон нутгаасаа эхлэн босож улмаар цааш нь давшин бvх дэлхийг донсолгон аугаа богд Чингэс хааны их тєрийг дахин босгоно гээд долоовор хуруугаа чиг босгон гараа дээш єргєжээ.
Балданцэрэн “жа” гэж мэхийх боловч “ай яасан их дайн дэгдэх нь вэ?” гэж зvрх шимширнэ. Тэр шимшрэлийг Барон бас мэдээ бололтой:
-Нээрээ монгол улс дэлхийг донсолгож чадахыг зарим хvн итгэхгvй байж болно. Тэгвэл Чингэс хаан анх єєрийн эрхгvй дайсанд хvрээлэгдсэн ядуу гэрээс ганц биеэр босон хєдєлсний нь санах хэрэгтэй.
Балданцэрэн “жа тийм ээ” гэж дахин мэхийв. Гэвч сэтгэлд нь “эдvгээ цагийн тэр Чингэс хаан чинь хэн бэ? Барон жанжин та єєрєє юу? Yгvй ээ, та чухам хичнээн сvрхий гэвч арай биш, байлгvй” гэж бодов. Дар эх ламтан хажуугаас нь:
-Тийм ээ, тэр их хэргийг Монгол улс ганцхан таны дор явж гэмээ нь гvйцэтгэж чадна гэж зулгуйдахад Барон Унгерн ха ха инээн:
-Yгvй ээ миний дор явах биш, би харин замд нь vрэгдэнэ.
-Хаанаас! гэж Дар эх ламтан гайхсан царай гаргав. Барон санаа алдан гунигтай болов. Энгэрт нь санжиганан гялалзагч алтан хэрээс нь ч хєдлєхєє болив.
-Би vрэгдэх vрэгдэхдээ ламтан аа, чадах ядахаараа зvтгэж яваад нэг мэдэхэд хорлогдох шvv дээ гээд санаа алдав.
-Yгvй, та юунд ингэж хvний санаанд vл багтах юмыг айлдана вэ? Yнэнийг хэлэхэд таны энэ ариун лагшинд муугаар халдах хvн манай л энэ улс оронд хэрхэвч гарахгvй.
Барон жанжин царай ихэд хvйтэн болж,
-Гарахгvй гэнэ ээ? Миний бодоход аягvй бол та єєрєє ч халдаж магадгvй гэж чихэнд нь ойртон шивнэхэд “за энэ ч харин байж болно доо” гэдэг бодол Балданцэрэнгийн сэтгэлд буулаа. Дар эх лам зэвvvцэн єндєсхийж:
-Бурхан минь та юутай муухай муу ёрын юм айлдана вэ? гэж гоморхов. Барон даруй инээж: -Ламтан та надад муу санах хэрэггvй, би зvгээр оросын цаадах тєрєлх нутаг минь “барс сургагчийн тєгсгєл барсдаа бариулахад байдаг” гэсэн зvйр vг байдгийг санан дэмий ярив. Энэ бол цэцэн vг. Гэвч би барс сургагч биш, богд эзэн болоод та бvхний зарлигийг гvйцэтгэгч болохоор хаанаас тийм муухай тєгсгєлд хvрэх билээ гээд мєнгєн аягатай хуурай архийг хєнтрєн уугаад: -За би явъя, таны тааллаар ноён Сундуйг авчирч маргааш тантай уулзуулна гээд босов. Гэрт байсан бvхнээр vдэн залж чийчаанд нь морилуулав. Чийчаан асаж хvржигнэж эхлэхэд Барон жанжин нэг л гунигтай, ирээдvйдээ лав муу тєгсгєлд хvрнэ байх гэж бодсон бол уу гэлтэй vзэгдэнэ. Харин энгэр дэх алтан хэрээс нь бєхийсхийн суусан цээжнээс нь доош унжин хийд санжигнан гялалзана.
“Жа, их жанжинтан амгалан морилтугай!” гэж зvг бvрээс ерєєл тавихад Барон: “бурхан будда биднийг хэзээд ивээнэ!” гэж залбирав. Чийчааны дуу ширvvсэн урагш хєдлєв. Бургилах тоос дор нь хаягдан паржигнан хурдлахыг харвал тэр чийчаан гамин ноёдын чийчаан, ард нь хадсан хятад бичигт пайз нь хэвээр бєгєєд тэр нь нvдэнд содон тусаж, тэдний арчаагvй ялагдсаныг санагдуулна.
-Жа ламтан аа, би одоо харъя гэхэд
Дах эх ламтан,
-Чи миний хэлснийг зєвшєєрнє биз дээ?
-Жа би бодъё, алив юмыг урьдаар бодох нь чухал байдаг шvv дээ.
-Бодох ий? гэж ламтан гайхсан царай гаргаснаа, миний бодоход чиний тэр бодох хэрэг єнгєрсєн хэрэг байх аа. За яахав бод! Бодоод нєгєєдрєєс хэрхэвч хэтрvvлэлгvйгээр ирээрэй!
Зандрангуй єгvvлсний нь ажвал царай хvйтэн занах мэт vзэгдэв.
Балданцэрэн ламтан ийнхvv ширvvн дvр гаргаснаас сэтгэл ихэд хvндрэн явлаа. Юунд энэ вэ гэхээс ламтан єєрєє улс тєрийнхєє нууцыг санамсаргvйгээс буюу итгэсэн сэтгэлээр алдсанаасаа болж, єєрий нь татан авах гэснээ хэрхэвч орхиж vл болоход хvрсэн нэг аюул! Хоёрт, одоогийн засаг тєрийн болоод ламтны хэрэг ард тvмнээ олон зуун жилийн хамжлагат ёсноос нь салахгvй гэсэн бас нэг аюул. Гурав дахь нь гэвэл Барон жанжин, тvvний ер бусын аймшигт дvр, санаанд багташгvй агуу их яриа цєм сэтгэлд нь буухын зэрэгцээгээр энгэрт нь санжиганах алтан хэрээс єєрийн эрхгvй устгагдан мєхсєн цагаан хааны алтан хэрээс, тvvнийг янз бvрээр эргэцvvлэн бодсоны эцэст Барон жанжны бvх сэтгэл монголын тєлєє биш, харин тэр хаант засгийг дахин босгохын тєлєє бус уу? гэдэг бодол гэнэт орж ирлээ. Тэгээд Балданцэрэн барон Унгернийг єшив, занав, жигшив. Тэгтэл єєрий нь хувь заяа юу болох гэж байна? Бароны тэр хэрэгт зvтгэх, Дар эх ламын гарт орох хэрэг vv? Эсвэл хєдєє тийш зугтаах уу, зугтаагаад тус нэмэргvй хожимдсон аж. Нєгєє талаар Балданцэрэн Сундуй гvнг сайн танина. Тэр бол нум татан сур харвахаас эхлээд буу шагайн ан гєрєє хийх, бийр нийлэн бичиг бичихээс эхлээд хоолой засан дуу дуулах, морь, бєх хоёрыг шинжлэх таних, уран дархан хийх зэрэг эр хvний гайхуулбал зохих бvхэнд онцгой тєрсєн гайхамшигт эр. Тэр эр одоо єєрєє дурлавч, эс дурлавч ижилдээ ижил. Барон жанжин, Дар эх лам хоёрын гарт атгагдах боллоо. Ийм гурван хvнээр толгойлуулсан цэрэг ямар байх вэ? гэхээс Балданцэрэнд бас л vзэгдэж мэдэгдээгvй ямар нэг аймшиг тєрнє. Энэ мэт арван аймшигт Балданцэрэн хvлэгдсээр гэртээ согтсон хvн шиг гуйвлан ирэв. Гэр нь дулаан, хоол унд бэлэн байвч сэтгэл тайвшрах юм ер алга. Єєрийн хувь заяаг яах билээ? гэж элдэвлэн бодож толгойгоо гашилгана. Ашгvй нэг жим мєр дурайв. Тэр нь зугтаах. Хаашаа зугтаах вэ? Ардын нам, Сvхбаатарын зvг! Эцэс нь чухам юу боловч хамаагvй, єєрийн хувь заяаг ганцхан татан аваачихаас єєр зам мєргvй болжээ. Орон дээр хєндлєн хаясан биеэ яаран єндийлгєж, авдраа уудлан баяр ёслолд ємсдєг vнэт дээл, утас хатгамал гутал, хєєрєг дайлингаа гарган: -За хє Аравгай! Эднийг маргааш зах дээр гарган зараад хоёр сайн морь болгоно шvv дээ.
Аравгай дуулсандаа vл итгэн гайхсан царай гаргаж,
-Жа та юу гэв ээ?
Балданцэрэн vгээ давтаад маргаашийн дотор заавал амжуулах хэрэгтэй гэж нэмэв.
Єглєє Балданцэрэн эртлэн босож цахар, євєр монголчуудын байр руу явлаа. Модон гэрт ирэхэд хуур дардаг євгєн цахар ганцаараа хєнжил дэвсгэрээ баглан сууна. Амар эрээд Гоожо баатрыг сураглахад:
-Жа мэдэхгvй, тэд цєм явчихсан.
-Хэзээ?
-Єчигдєр. Орос монгол хоёр дарга ирээд дарга нар болгохоор аван явсан.
-Аа та?
-Намайг уу? Одоо яана, чоно єтлєхєєрєє сvрэгтэй хаягдана, эр єтлєхєєрєє цэргээс хасагдана гэж гунихран єгvvлэв.
-Танд Гоожоо хаана очсоныг мэдэх юм алга уу?
-Жа би мэднэ дээ, гэвч тэр баатар эр хэрхэвч хаягдахгvй.
Балданцэрэн буцан гарч эгшин зуур эргэн тойронг алмайран ширтээд цэргийн хуаран руу явлаа. Хvрэх зуур бароных тэднийг нээрээ дарга болгохоор аваачсан хэрэг vv? Аль бєєн байлгавал нэг мэдэхэд гамингуудыг эргэн дайсагнасан шигээ юм болж магадгvй гэж тараав уу гэдэг асуудлыг эргэцvvлэн бодох аж. Хуаран дээр ирээд дээгvvр доогуургvй яван, зарим нєхєдтэй нь дайралдавч Гоожоогийн хаана очсоныг vл мэднэ. Цаг vд єнгєрч байх тул хойших ажлаа бодон яарч буцахаас єєр аргагvй болжээ. “Одоо яая гэх вэ, ганцаараа л явна даа” гэж сэтгэл шулуудавч тэр сайн эрийн хувь заяаг єєрийнхтэйгєє холбож чадсангvй гэхээс маш харуусагдана. Хашаандаа ирэн хаалга татахад хоёр сайхан морь уяатай байгаа нь нэг талаар баярлалтай боловч нєгєє талаар Гоожоог дахин дурсан санах бєгєєд тэр эрийн хэдхэн хоногийн ємнє модон хуйт хурц зэвсэг тулган єгсний дараа “Та цэрэг дайны хvн биш боловч цэрэг дайны vе хvнийг єєрийн эрхгvй цэрэг дайнд татан оруулдаг…” гэж єгvvлсэн нь одоо яг толгой дээр бууж байгаа нь санаанд орж “vгvй юутай их юм vзсэн, ертєнцийг туулсан эр билээ?” гэж гайхав. Гэртээ ороход Аравгай Гоожоотой зvйрлэж хэрхэвч vл болох боловч мєн л нэг эр, яг ч vгvй урьд ємнє улс орныхоо тєлєє цэрэг дайнд явж байсан идэр эр. Цааш харан мах идэж суухыг Балданцэрэн хараад “vvнийг би бароныхонд алдах хэрэггvй” гэж боджээ.
-За хє хоол хийх хэрэггvй, чи бид хоёр ингэсгээд явна.
-Жа багш аа хаашаа? гэж эргэж гайхан харав.
-Алсад, чамд эмээл хазаарын юм байдаг билvv?
-Жа бий. Эр хvний замын хvзvv урт гэж бодоод би аль хэдийн тєхєєрч авсан.
-Сайн.
-Аравгай мах шєлєє далд хийж Балданцэрэнгийн морийг эмээллэв. Балданцэрэн хувцас хунараа сольж, оймсны тvрийд хийж байшингийн хєндий доогуур хаясан маузер буугаа авчээ. Гэртээ орж ирээд бурхандаа зул єргєж арц уугиулах нь хувь заяагаа даатгаж байгаа хэрэг байжээ. Алсын замд мордохынхоо их ёслолыг Балданцэрэн дєрєвєн тал булган тоорцгоо тєв ємсєн завилан сууж нэг аяга цай ууж тавагтай идээнээсээ амсав. Доод талд нь Аравгай хаашаа юунд явахыг, халж лавлаж чадахгvй байвч явах л болж дээ гэж бодон хиа хvний ноёдоо гvйцэтгэх vvргийг хичээнгvйлэн барин сууна. Балданцэрэн баруун гартаа vндсэн тагшит цайгаа хуруунуудынхаа vзvvрт цомцойлгон барьж, гэрийнхээ доторхыг айван тайван ажиж байснаа мартах гэж байгаа нэг юмаа санажээ. Дэргэдэх бяцхан шургуулгынхаа нvдийг татаж мєнгєн хошуунд шургуулсан хос бийр, хvн хvнийхээс давуутай том гуулин нянтай эдгээрийг гарган авч євєртлєв.
Гэрийнхээ єрхийг урагш бєхийлгєн бараг бvтээх шахам болгож хошуугий нь дєнгєж эргvvлмээр болж оосрыг нь ард нь уях бол эзгvйн тэмдэг. Хашааны хаалганы нээх сурыг сугалж оньслох сурыг татмагц гаднын хvн орох эрхгvй болон тvгжигдэв. Тэд морьдоо хєтлєн гудамж даган алхлав. Гэвч явах замдаа шуудран орж байгаа нь хараахан биш. Нэг хашаанд барьсан дєрвєн ханатай тов хийсэн гэрт ороход эмгэн “аа гvнтэн” гэж дуу алдан угтана. Харвал энэ эмгэнд хуучин юм ер алга. Гэрийн дотор тохитой ємсгєл хувцас, цэвэр сайхан нvvр царай толь шиг гэгээн тунгалаг, хацраас нь улаан ягаан туяа татах нь эрт урьд эрхэм дээд хvний хатан улаан энгэсэг тавьж байсны ор мєр шиг санагдана. Балданцэрэнг эмгэн дуу алдан угтангуутаа золгож, хоёр хацрыг vнсэхий нь vзэхэд одоо єєрийгєє хvний зэрэгтэй хvн гэж vзэхэд хvрснээрээ барахгvй хvндэт эмгэн гэж тоомсорлох болсон нь илэрхий. Хоол унд бэлтгэн халуун дотноор зочлох зуур “Ай даа энэ дэлхий гэдэг юутай ширvvн бэ? Урьд насандаа ямар нэг их нvгэл хийснийх л буй заа. Олон жилийн лай ланчиг эдлээд бурхан сахиусанд залбирахын хvчээр хувь ерєєлийн хvvтэйгээ учран сая ашгvй нэг жаргал эхлэх гэтэл чи бас шоронд орж баахан зовлон эдлvvлэв шvv” гээд цааш нь залбирсан залбирал зvvдэлсэн зvvд, зєгнєсєн зєн, совин бvхнээ уйлах инээх хоёрыг хослуулан ярьж гарав. Балданцэрэн хэдийгээр сэтгэл яаран байж яадаж байвч эмгэний vгийг хvндэтгэн, зочилсон хоол, ундаас нь тавтай идэж ууна. Энэ зуур Аравгай єєрийнхєє морийг эмээллэж бас бусад юмаа бvрэн цэгцлэв.
-Ахай минь бид хоёр ингээд их чухал юманд мордохоос єєр аргагvй болов шvv дээ гэж сэтгэл зовуурлан єгvvлэхэд,
-Аа ямар хэрэг вэ?
-Улс тєрийн хэрэг дээ.
-За яая гэх вэ? Та нар тєрийн хар хvмvvс болохоор тэр тєрийнхєє vйл хэрэгт явах л ёстой байдаг буй заа. Ганцхан бурхан сахиусдаа л цаг ямагт залбирч яваарай! гэж эмгэн захижээ.
Yдшийн бvрэнхийгээр гэрээс гарцгаав.
-Жа багшаа, бидэнд зэвсэг авч явахын хэрэг байна уу? гэж Аравгайн шивнэхэд,
-Байлгvй яахав, ганцхан хаанаас олно вэ?
-Надад бий.
Аравгай гэрийн цаваг єєд гар шургуулан орос ланжуу суга татан гаргаж ирэв.
-Наадах чинь сумтай юм уу?
-Бий гээд дахин гар шургуулав.
Хашааны хаалгаар морьдоо сэм гарган морьдтол Балданцэрэнд зэвvvрхэн сэжиглэгддэг Палам гэгч санаанд нь орж “тэр намайг тун уйгагvй эргvvлсэн биш билvv? Гэвч юу л бол? Палам нээрэн бароны тагнуул байв уу эсвэл… юу ч атугай чухам хэний хэн болохы чиь мэдэх нь чухал” гээд мориныхоо амыг эргvvлэв. Хашааны нь гадна ирээд Аравгайг морьтойгоо vлдээн ганцаараа оров. Гэрт тосон дэн сvvмэлзэнэ. Палам “vгvй ер єє” гэж гайхан угтаж эхнэртээ хоол унд бэлтгэхийг шаардав.
-Зvгээр! Би яарч явна, бэлэн юм амсъя!
-За байз танд ийм яаруу ямар явдал болдог билээ?
-Онцын юмгvй. Гэвч хоёрхон биеэр ярилцвал зvгээр сан.
-Аль вэ эхнээр чи хvvхдээ аваад зvvн гэрт орооч! гэж Палам єгvvлэн эхнэрээ гаргалаа.
Балданцэрэн анх энд орж ирэхдээ тун зоригтой, хэрэв vнэхээр бароны тагнуул мєн байгаад баригдах мэдэгдэхэд хvрвэл буудаад унагачихъя гэж буугаа ханцуйдаа зэхэн орж ирсэн атал чухамхvv хоёрхон биеэр vлдмэгц “vгvй би юунд орж ирэв? Юу л бол юу байгаа л биз, чухам голио азаа vзэх гэж зам дээр хэвтэв гэх шигби ямар дэмий юмаар хєєцєлдєв?” гэж бодон зvрх нь тvг тvг тvгшиж эхлэв.
За надтай аминчлан ярих юм чинь юу вэ дээ? гэж байсгалант царайгаар дєхєн суухад нь Балданцэрэн дахин хэрхэн зориг орсноо єєрєє vл мэднэ. Ханцуй дахь буугаа гарган тулгахад бэлэн болгож аваад:
-Би одоо явлаа!
-Хаашаа!
-Хойшоо! Сvхбаатар руу!
Палам сэжиглvvштэйгээр цочин єндєсхийж:
-Сvхбаатар руу гэнээ? Цээжээ хойш татах нь ухасхийн барьж авах нь уу гэмээр байх бєгєєд Балданцэрэн буугаа гарган тулгахад бэлтгэн:
-За тэгээд гэж урагш ахив.
-Хэрэв нээрэн явах гэж байгаа бол би чамаар нэг бичиг… гээд Палам vгээ таслан ам нь хамжигдаж, царай нь цайрах шарлах хоёроор ээлжлэв. Балданцэрэн “одоо чиний хэн болохыг мэдэхэд амархан болов” гэдэг бодол тєрж:
-Тэгвэл аль тэр бичгээ! гээд гар тосов.
Палам шийдвэргvйхнээр босож гэрийнхээ зайдсаас дугтуйтай бичиг гаргасан боловч єгєхєє татгалзаж:
-Ингэхэд чи чухам ямар хэргээр явах гэж байгаа билээ?
-За чи битгий зов! гэж уцаарлаад Балданцэрэн, зvvн гараар бичгийг шувт татан авахад Палам хойноос нь зуурав. Гэвч Палам баруун гарын ханцуйгаас бууны ам цухуйхыг харан царай зэвхий цагаан болон хойш ухарчээ. Балданцэрэн дугтуйг шийдэмгий урж бичгийг дэлгэн хараад “…намын нєхєд сайн. Сvvлийн vед ажлын бvтэмж муу болов. Ялангуяа шоронгоос гарсан нєхдийн зарим нь барон Унгерний талд гуйван орж байгаа нь маш харамсалтай…” гэж бичсэнийг vзээд сэтгэл амран тэсгэлгvй баярлаж буугаа гарган ширээн дээр тавьж:
-За Палам минь, энэ бичгээ дахин дугтуйл! Надад хvрээнээс тун яаралтай зайлан гарч Сvхбаатар дээр очиж намын vйл хэрэгт vхтэлээ зvтгэхээс єєр аргагvй явдал тохиолдов гэхэд Палам ч магнай тэнийн баярлаж бичгээ шинээр дугтуйлав.
ДАЙСНЫ ХЄЛ
/Данзангийн явдал/
Хар буурны нурууны овон товон яс дороос нухан бєгс холговч маш дулаан. Урт чацаа тэр, цаг ямагт заралтай сунган тавихаараа ч явган явснаас ер доргvй хурдан аж. Замд дайралдсан эсгий туургатнуудаар ороход зан заншлаар маш сайн, учир явдлаа дєнгєж цухуйлгамагц эмгэд, ахай нар “эвий хєєрхий” гэж дуу шуу болон єрєвдєн хайрлаж замд хэрэглэх хоол хvнс базааж, ємсєх дулаан хувцас ч нэмэрлэнэ.
Ийнхvv сайн явсаар Данзан нэг єдєр хуучин танил замын vvднээ орж ирэв. Тэндээс эхлэн айл амьтны барааг олж харахаа болив. Ганцхан их талын цагаан зээр vе vе хуйлран давхихаас єєр юу ч vзэгдэхгvй болжээ. Yнэндээ энэ vеийн айл амьтан хєл vймээнээс айн замаас зайлан алслан буусныг Данзан яахин ухаарах аж. “Орон нутаг маань нээрээ хятад гаминд, хєл дээрээ зогсохоо алдталаа дэвсэгдсэн юм биш байгаа даа” гэж сэтгэл тvгшинэ. Нэг єглєє Данзан тэнгэрийн хаяанаа сvндэрлэн сvvмэлзэгч жанжин Чойр гэдэг говийн алдарт уулын барааг олж харлаа. Уржнан жил Данзан энэ уулыг тєдий л тоомсорлоогvй атал одоо болохоор Єлзий сайхан хаан богд уул минь ээ! гэж гар єргєн орой дээрээ залбирна. Єдєр дунд єнгєртєл явахад Чойр уул улмаар сvндэрлэн тэнгэр баганадах мэт. Оройн нар шингэхийн ємнє мєнгєн дуулга ємсєж барсын эрээн нємрєг эгэлдрэглэсэн догшин эзний дvртэй болжээ. Баруун урдхан талд Жанжин Чойрын хийд гэдэг алдарт сайхан хvрээ байдгийг Данзан бас сайн мэднэ. Ямар боловч єнєє шєнє тэнд хvрч хоноё гэж унасан буураа зоргоор нь алхлуулна. Yдшийн бvрэнхий болмогц хийдийн зvгээс тэнгэрт хадсан улаан туяа гарах болов. Данзан тvvнийг нvд салгалгvй ширтэн гайхна. Ойртох тусам туяа улам тодрох нь бvр ч хачин. Толь шиг цагаан талын жаахан єргєгдсєн налуухан дэнж дээрх олон алтан шармал ганжруд нvд гялбан тусдаг байсан бол одоо энд тэнд гал! Жанжин Чойрын хийд шатаж байна.
Энэ хийд есєн эрдэнээр бvтээгдсэн ганжуур данжуур хэмээх аварга олон боть их хєлгєн судар хадгалснаараа бvх монгол ба монгол овогтон хийгээд тэд лvvгээ холбогдох орон бvхний тvvх шашдар бичиг сэлт, эд мєрийн баримт зvйлсийг хураан хуримтлуулснаараа бас бурхан буддын гvн ухаан, тvvнийг туйлбартай судлагсдын нэмэрлэсэн шинэ ухаан, сонжин судлагсдын шvvмжvvд бодит vнэн ба бодол сэтгэхvйг баримтлагсдын хоорондын мєргєлдєєн, тэдний хувь хувьдаа зохиосон vлгэр, домог, тууж намтар, шvлэг, найраглал, ёстой тvмэн зvйлийн хураамж бас дээр нь нэмэрлэх хvмvvсийг тєрvvлсэн гэж маш хатуу дэглэмийг барьсан хийгээд єєрєєр хэлэхэд хvний оюун ухаан, хєдєлмєрлєн бvтээхийн дээд чадал, хураан хуримталсан хамаг сайхны дээж гvн шєнийн харанхуйд шатаж байжээ.
Данзан анх харангуутаа унтраахаар буураас буун харайж, гvйн дунд нь орсон хойноо яах ч нєхцєлгvйг олж мэдэв. Алтан дээвэртэй том дуганы онгойсон ангайсан бvхнээс нvсэр улаан дєл дvрэлзэж байснаа дээд дэвэр нь гэнэт парр буун доош унахыг vзлээ. Ард бас пяс буун их дэлбэрэлт гарч том дєл бадрах нь хэдэн лvv тос хайлан газар нэлийж байснаа галд автагдан авалцаж байгаа нь тэр аж. Єєр нэгтээгээс агар зандангийн сайхан vнэр ханхална. Энэ юу вэ? Хэдэн арван жингийн урт байшинд хураагдсан модон бар! Тэр бас шатаж эхлэхий нь гал галаас илvv илчтэй болоод гэрэлтэй, vзтэл нэг гал нєгєє тийш vсрэн дамжих тул бvх хийд тэр аяараа шатаж байгаа бєгєєд эсгий гэр шатахын хиншvv хярвас, тарган мах шатахын хий дарам сайхан vнэр, модноос давирхай, торго, хоргой, хадаг, яндрын зvйлээс бас тусгайдаа єєр vнэр, ер Данзан эндээс юм бvхний шатах vнэрийг нэг мєсєн олж vнэрлэлээ.
Уг нь Данзан агуу хvчит бурхан сахиусыг ингэж шатна гэж хэзээ ч бодсон удаагvй. Бас ингэж шатаах нvгэлт амьтан энэ орчлонд байна гэвэл сэтгэлд vл багтах бєгєєд хэрэв байж гэмээ нь бурхан сахиус шатахын оронд єєрийн нь зvрх дэлбэрэн vхнэ л гэж бодох байв. Иймд Данзан vе vе нvдэндээ vл итгэн мансуурна. Хажуу дахь хар буур нь боловч таван гайхах мэт элдэв vнэрт хамраа байн байн тархиран урт хvзvvгээ дээр єргєн толгой сэгсэрнэ.
Эцэст нь Данзан ямар нэг амьд амьтныг олж харахын мєрєєдєс болон хийдийн захаар явахад хогийн золбин ноход ч алга. Алсыг харахад таг харанхуй. Харанхуй хар хvрээ орчныг бvсэлнэ. Ядаж тэнгэрт vзэгдэх од мичид ч алга. Эргэн харахад єнєєх л гал, тvvний дээш дvрэлзэх дєл нvргэлэх хvнд авиа. Гэтэл шавар хэрмэн хашааны єнцєгт тvрvvлгээ харан унасан нэг лам дайралдлаа. Цээжнээс нь гарсан улаан цус нь аль хэдийн хєлдєж єнгє чанараа алджээ. Урагш сарвайн газар самардсан гар нь ч єєрцгvй хєлдсєн аж. Гэвч амьд. Хvн дэргэд нь ирэхийг мэдрэн, хєлєє татан атирна. Татан єндийлгєх гэхэд маш хvнд. Газраас нэг юм сархийн ховхрох шиг болмогц цаас шиг хєнгєн болов. Энэ нь цус болсон урд энгэр нь газартай наалдан хєлдсєнийх байв. Яахын аргагvй насанд дарагдсан євгєн хvний царай нvдэнд тусав. Доош буусан зовхио лам дээш хагас сєхєж Данзанг ажаад, монгол хvн бараг ам нь хєдлєлгvй хэлээд цааш нь гамин, гамин гээд гурав дахь дээрээ амьсгал хураав. Yvнээс Данзан Чойрын хийд, гамингуудад шатаагдаж, энэ хєєрхий євгєн лам буудуулжээ гэж тааварлав.
Эцсийн том дуган шатаж нvсэр том орой нь дотогшоо парр буун унахад Данзан хийдийг орхин замаа хєєв. Нэг хэсэг их галд дассан нvд ємнєх замыг харахад муу байх шиг тэгээд аяндаа дасавч сэтгэлд бєєн хар гуниг. Гаминг єшин занах хорсол занал цээжинд багтаж ядна. Мянган суманд бие сэглэгдэвч хамаагvй ганцхан улаан голоо тасартал гамингуудтай vзэлцэхсэн гэж л бодогдоно.
Нэг vе vvрийн ємнєх догшин жавар тас няс хайрахыг Данзан ер анзаарсангvй. Yvр цайж алсын бараа харагдах болсныг ч vл мэднэ. Сэтгэлд нь хязгааргvй єшєє хорсол, vзэлцэх, тулалдах… тэр мєртєє болж єгвєл тун даруйхан л vзэлцэхсэн гэж маш яарах мэт ардаа хєтєлсєн хар бууртайгаа толгой зэрэгцvvлэн ач тач алхална.
Гэнэт буу дуугарчээ. Данзан цочин зогтусав. Хажууд нь буур тvсхийн газар уналаа. Яг хулхиар нь сум орсон учир буур дуу ч гарсангvй, тийчилсэн ч vгvй тунгалаг сахан нvдээ анх аньснаа нээн, жаварт єглєєний загал саарал тэнгэрийг гайхах мэт болоод тэр чигээр vхжээ. Данзан яах ч ухаанаа олсонгvй дэмий л доош бvгтрэн буураа ширэв. Баруун талаас гурван морьтой хvн цас хуйларган айсуй. Тvрvvнд нь яваа бараан морьтой хvн богинохон дєрєєтэй эмээл дээрээ бие босгон хормой хотоо хойш хийсгэж баруун гартаа урт бууны аман талаас нь барин далайхын хэрээр далайх нь Данзанг цохин унагасугай гэхээс єєр бодолгvй яваа нь илэрхий. Данзан ч тvрvvлж цохихоор шийдэн шийдмээ бэлтгэн хvлээв. Єнєєх хvн тулан ирснээ харал тавин мориныхоо амыг ташуулан хажуугаар нь єнгєрєєд эргэн ирж:
-Чи энд ямар юмаа хийж яваа хар тэнэг вэ? гэж хашгиран зандрав. Нєгєє хоёр нь ч хvрэлцэн ирэв. Эд бvгд хурдан буутай, єглєєний жаварт vс, хємсєг цагаан буурал болон цантсан байх бєгєєд морьд нь бас омголон, хєлдсєн хєлст цээжин биеэ гялалзуулан тогтож ядан дэвхцэнэ.
-Харин та нар мєртєє яваа хvний унаа тэмээг бууддаг ямар хvнээ алдсан монгол бэ? гэж зандрахад нэг нь тэмээ гэнээ гэж эгдvvтэйгээр инээнэ. Хоёр дахь нь харин ч баярлалаа! Уг нь би тэмээг чинь биш, наад бєндгєрий чинь шагайсан юм. Гурав дахь нь барь, нохой! Энэ лав гамингийн тагнуул байлгvй.
Гурван зэрэг мориноосоо буун харайж хурдан буу цээжинд тулгав. Араас нь нэг нь бууныхаа бєгсєєр дэлсэв бололтой дотор манаран харанхуйлан зуур хоёр гар аль хэдийн ард зєрvvлэн хvлэгджээ.
Данзан гурван хvний дунд байн байн “гvй, гvй…” гэж зандруулан ташуурдуулж явахдаа “та нар намайг хаана аваачих гэж байна вэ?” гэж асуув. “Жанжинд” гэж нєгєєдvvлийн хариулахад “Уухай та нарт бас жанжин байдаг бий” гэхэд нэг нь доромжлов гэж хилэгнэн толгой руу нь ороолгов. Данзан “нээрээ та нарт жанжин байдаг бол би тvvнд чинь буураа алуулсны гомдол мэдvvлэн єєрсдий чинь банздуулах болно доо” гэж сэтгэлээ засан гvйсээр л явлаа.
Жалганд байгаа арав гаруй майхан дээр орж ирэв. Голын том майхны хажууд нєгєєдvvл Данзанг зогсоон нэг нь орж хэдэн vг хэлэх шиг болсноо буцан ирж Данзанг оруулав. Майхны голд гурван том чулуу тулсан голомтонд их харганы гал ид оволзож Данзангийн хєлдсєн хацар хамрын vзvvр хоёрыг гэнэт халаан хорсгоно. Хойморт умбасан элдvvртэй цагаан нэхий дээлтэй, улаан vнэгэн лоовууз ар шил дээрээ хаясан хvдэр царайтай єндєр хар хvн завилан сууж бууны сvмбэнд мах шорлон шарж сууна. Энэ хvн жанжин, зvгээр ч vгvй Дугар баатар гэгч байжээ. Шарж байгаа махаа татан авч хавтгай чулуун дээр гарган шороос нь сугалж хурц хутгаар огтолж амтлан идэх зуур Данзанг нарийвчлан ажиглаад:
-Yгvй та минь наадах чинь монгол юм шив дээ? гэхэд Данзан:
-Тийм ээ, би монгол хvн гэж яаран єгvvлэв. Араас нэг нь:
-Монгол нь ч монгол л доо, гэвч ємнєєс ганц тэмээтэй гарч ирсэн гэхэд бас нэг нь:
-Yгvй тэгээд бас бидэнтэй нvдэлцэх гэсний нь яана гэв.
Гурав дахь нь:
-Єє, тийм намайг бvр цохиод авсан гээч!
Данзан сандран эргэж, -Худлаа, яасан сvнсээ алдсан улс вэ гэж амь тэмцэн хэрэлдэж гарав.
Дугар баатар тэднийг ер хайхарсангvй “за, за битгий дэмий шуугилд” гэж цємийг дуугvй болгоод “Наадхынхаа хvлгийг тайл!” гэж тушаав. Дугар баатар хажуу тийш эргэн vхрийн хєлдvv гуянаас сэлмээр цавчлан тасалж шорлон дахин шарж гарлаа. Данзан хvлгээс салсандаа эрэмшин дєхєж сууж:
-Эд чинь мєрєєрє яваа атал харин унаа тэмээг минь гэж vгээ эхлэн бvх гомдлоо мэдvvлж гарав. Хариуд нь Дугар мєн хайхрамжгvй, гол анхаарлаа шарж байгаа махандтавьж байснаа:
-Yгvй чи юунд дэмий юм яриад байна вэ гээд инээмсэглэв.
-Аа эзэн минь vнэн, эд чинь миний тэмээг нээрээ буудаад алсан гэхэд Дугар инээн, за яршиг! Цаана чинь энэ урд уулаар дvvрэн гамин, наана нь хvмvvс ганц тэмээ байтугай нь биеэ мартан тулалдаж байна гэхэд Данзан сая ухаарах шиг болж
-Аа тийм vv? гээд Чойрын хийдийн шатсаныг гомдол болгон мэдvvлэв. Дугар мєн л хайхрамжгvй, сонсох, сонсохгvйн хооронд байснаа: За мэдлээ, ингэхлээр чи олон таван vггvй цэрэгт ор, гаминтай байлдана даа гэхэд,
-Аа тэгье гэхдээ Данзангийн нvд сэргэн ирэв.
Дугар шарсан махаа тvрvvчийнхээсээ арай ч илvvтэй идэнгvvтээ Данзангийн нvдийг ажсанаа:
-Чи ч єлсєх гэж чоно шиг болсон эд шив? За тийшээ суу, энэ гуянаас шараад бай! гэв.
Данзан баярлан босож хєлдvv гуятай ноцолдож гарав. Арайхийж хэсэг махыг таслан авч шvлсээ залгин шарахад Дугар:
-Сайн идэж аваарай! Єлсгєлєн vхвэл сvнс хоргодон бас гай болно гэж мэд гэж тєв царайгаар єгvvлэн хажуулав.
Данзан тиймээ гэж инээд алдаад, хоёр жилийн ємнє орон нутгаас хэрхэн гарснаасаа ярих гэтэл Дугар:
-За тvvнийгээ сvvлд бол доо! Би урьд шєнє урд ууланд нойргvй хоноод дєнгєж сая ирэв. Одоо жаахан ноёр авах минь. Энэ шєнє бас дайтна. Гамингийн тоо олон, шєнє хvйтэн жавартай хамжихгvйгээр дийлэхэд бэрх гээд толгой дээгvvрээ дах нємрєв.
УУЛЫН НЄМЄР
/Гэлэгийнхний хот/
Уулын хяр шугуйн гvнд хоёр дахь удаа дvрвэн ирэхэд хvмvvсийн сэтгэл хэдэн давхар хэрмийн ард орсон шиг тайвшрах аж. Євлийн дунд сараас авахуулаад хаврын эхний сарыг шувтартал vргэлжилсэн гайхалт хvйтэн ч нугарах тийш ханджээ. Євгєд эмгэдэд газар єндєрдєнє. Тэд єєр єєрийнхєє ормонд шигдэн зvрхнийхээ цохилтод дарагдан хэвтэнэ. Идэр залуус нь мал хєрєнгєндєє идэш тэжээл гаргаж єгєх гэж ойн цоорхойн гvнд цасыг малтан зав чєлєєгvй хєдєлнє. Мал нь бvр ядарчээ. Газар бас єндєрдєж євс рvv зvтгэхийн оронд атиран хэвтэхийг эрхэмлэнэ. Хол ойроос явах хvнгvй тул элдэв янзын хэл чимээ сонсохыг бvр болиод оронд нь єдрийн цагаар идэш ирсэн хэрээ ирж vхлээ хvлээж байга мал дээгvvр эргэлдэж шєнийн цагт чоно улилдан шуугина. Yзэгдэх сонсдох хоёр нь ердєє л энэ.
Нэг vдэш Гэлэгийн ханхай ормын гадаа хvн ирж “нохой хорь оо!” гэх шиг болоход цєм цочин навтасхийж бие биеэ харав. Гадаа дєрєєний дуу ханхийж хоёр хvн мориноос буухад бvр алмайран гайхна. Юу юугvй vvд хєдлєхєд амьсгал хураан ширтэнэ. Хєх чисчvv дээлтэй дєрвєн тал булган тоорцог ємссєн хvн орж ирэхэд гэрийн хvмvvс нэг удаа амьсгал авах боловч хойноос нь цагаан нэхий дээлийн хормой гялсхийн орос ланжуу бууны бєгс босго давахад дахин амьсгал хураана. Гэтэл Гэлэг тvрvvчийн хvнийг таних байжээ.
-Хээ энэ чинь гvнтэн байх нь юу вэ? гэж босон харайн амар эрэн золгоод “олбог гудас хаана вэ?” гэж сандрав. Тэр нь ханхай ормонд хараахан vгvй. Хаана вэ? Гадаа юу?” “Yгvй байхаа, удаа дараа дvрвээнд цувруулан хаясаар юу ч vгvй болсон шvv дээ” гэх яриа гэрийн хvмvvсийн хооронд сэм явагдав.
Хєх чисчvv дээлтэй хvн:
-Yгvй таминь олбог гудас гэх юу байх вэ зvгээр хєл нугалах газар л байвал болох нь тэр! гээд тулгын дэргэд суув. Дээд уруулынхаа сайхан ургуулсан хар сахалд битvv бvрхсэн цан хярууг зvvн баруун тийш сэлгvvлэн шувтарч vзvvрт нь хєлдсєн мєсийг имрэн хайлуулахыг оролдоно. Ер энэ хvн магнайдаа бага зэрэг атираатай боловч єнгє тунгалаг, харц зєєлєн, гэзэг урт, сахлынхаа мєсийг ирмэх халиун нударгатай, гарын хурууд эрх танхил єссєн залуу эмэгтэйнх адил бєгєєд энэ бvхэн нь ядрал зvдvvрэл ба айн эмээхэд дарагдсан хєдєєгийн хvмvvсийн сэтгэлийг єєр тийш татан гийгvvлэх аж.
-Гvнтэн хаанаас хаашаа морилж яваасан бол? гэхэд
-Хvрээнээс баруун хойш. Зvг чигээ алдчихгvй бол яваад л байх санаатай гэж Балданцэрэн алиалан хариулав. Гэлэг vгийнх нь утгыг хараахан эс ойлгож “за ахай!” гэдгээр дэмий хvндэтгээд:
-Зам зуураа саадгvй морилж явав уу?
-За даа, зарим газар морилж, зарим газар мєлхєж л явна даа гэж Балданцэрэн дахин алиалав. Гэрийн хvмvvс хєгжин инээлдэнэ.
Гамин, барон vймж алаан хядаан эхэлснээс аваад єдий хvртэл тэдэнд инээх завшаан ер тохиолдоогvй байгаад сая нэг тохиолдож байгаа учир тэд, одоо тохиолдсон дээр нь гэсэн шиг нэмэн нэмэн инээлцэв.
-Хvрээ зvгээс сонсууштай сонин юу байна вэ, цаг тєр маань тайвшрах нь уу? гэж Гэлэгийн асуухад Балданцэрэн:
-Хvрээ зvгийн сонин аюул, эмээл, дорд ард усанд чанасан будаагаа тавтай идэхэд ч бэрх. Эзэд дээдсvvд маань ч сэтгэл тvгшээтэй. Товчлон хэлэхэд хоолойд дvvжлvvр, хонгонд шулуур ердєє л энэ дээ гэв.
Гэлэг, бурхан минь! гэж амандаа шивнэн ханцуйдаа залбираад:
-Yгvй гvнтэн минь манай улс ер яагаад ийм аюул зовлонд ороолдож орхив доо?
-Яаснаас гэвэл таарах юм дээ? гэж Балданцэрэн бодолхийлэн тооно ширтсэнээ бидний vйлийн vр юм бол уу даа. Гаминг яая гэж сандарч байхад дээрээс нь барон Унгерн нэмэн ирээд гээд цааш барон Унгерний хэн болох ба юу зорьж байгаа хийгээд тvvний хор хєнєєл юу болохыг нэлээд дэлгэрэнгvй ярьж гарлаа. Тойрон суугчид ам хамхилгvй чагнав. Тус бvрийн сэтгэхvйд монгол орон, уул тал, хvн малынхаа хамт vхлийн хар тогоонд vйгдэн дээр доороо орон буцалж байгаа юм шиг бодогдоно.
Балданцэрэнгийн яриа дуусаж дуугvй болоход нэг vе хэн ч дуугарсангvй. Ганцхан ширvvн гал дээр тогоотой бvхэл мах пvл пvл буцална.
-Бурхангончиг сvм ээ! Яасан ч хэцvv цаг гэгч вэ? гэж аяархан єгvvлсэн хvн нь Гэлэг байлаа. Олны анхаарал єєр дээрээ ирэхэд Гэлэг дотор гэмшин:
-Yгvй хvvхээ наад тогоотойгоо нэг эргvvлнэ байгаа гэж бэрдээ шивнээд даруй эргэн Балданцэрэн рvv хандаж:
-Ингэхэд эрхэм дээд х аад, ноёд, хутагт, хувилгаан маань юу бясалган айлддаг сан бол?
-Тэдний зарим нь хувийнхаа эрх ямбыг алдчихгvйг хичээснээс єєр юмгvй шив дээ гэж Балданцэрэн хариулав. Ингэснээр яриа дахин тасарч єнєєх тогоотой мах л дангаараа пvл пvлхийнэ. Нэлээд болсны дараа Гэлэг ам нээн,
-Ингэхэд Богд эзэн юу гэж зарлиг болж байдаг бол,
-Богд уу! гэж Балданцэрэн тоомсоргvй дуугарснаа vгээ таслав. Уг нь тvvнийг барон Унгернийн ємнє мэхэлзэхээс єєр юу ч алга гэж хэлэхийг завдсан боловч эдvгээ Гэлэгийн ємнє тэгж хэлж болохгvй гэж санав. “Богд эзэнтэн барон Унгернийг орон нутгаасаа хєєн зайлуулахыг сэм зарлиг болгож байгаа шvv дээ” гэж шивнэв. Энэ даруй Гэлэгийн сэтгэл сэргэв.
-Хайрхаан! гэж орой дээрээ наманчлаад Богд гэгээнтнээс нэгэнт тэгж зарлигдаж байгаа бол чухам бид бvгдээрээ тэр Бароны єєдєєс босох, тэмцэх ёстой гэж Гэлэг боджээ. Балданцэрэн ч дахин дуугарсангvй. Мєн л Богдын тухай, тvvний ард олны ємнє хэчнээн их нєлєєтэйг бодон суулаа.
Гэрийн дотор яриа хєєрєєн урьд урьдынхаас удаанаар тасран чив чимээгvй болоход Аравгай манжуур эрээн гэж алдаршсан улаан цоохор ширмэл тvрийт эсгий гуталтай хєлєє жийн тавьж богинохон цагаан соруултай ганс гарган тамхи нэрэв. Сэрvvн чанарын янлуу хэмээх ургамлын сэнгэнэсэн утаа ором дvvрэн тунаж амсар нэг юмтай мєргєлдєн хангинахад хvмvvс цочин дотор дотроо бодож сууснаа мартжээ. Тэр дундаас Гэлэг толгой єндийлгєн бэрийнхээ хоол гаргах тvмпэн ойртуулсныг харж:
-Байзна хvvхээ, хєлдvv мах болоогvй байж мэднэ гээд Балданцэрэнд гvнтэн минь тэр бароныг чинь яаж зайлуулдаг байна даа?
-Тэр амархаан. Бароны єєрийн нь дайсан болох улаан орос бидэнд хань болно гэвэл:
Гэлэгийн магнай тэнийж:
-Уухай! Гэвч тэр улаан орост хэн очиж, ямар аргаар тэд чинь бидэнд хань нєхєд болох хэрэг вэ?
Балданцэрэн, энэ асуултыг хариулахын тулд Сvхбаатарын тухай ярих хэрэгтэй болов. Бароныг ирэхээс ємнє Сvхбаатар гамингийн гараас гарах гэж улаан орос улсад очих санаа сэдэж байгаагаас эхлэн ярьж гарав. Тэр цагт єєрєє Сvхбаатарын тэр гайхамшигт бодлыг vл тоомсорлосноо ч орхилгvй ярив. Эцэст нь Балданцэрэн Сvхбаатар улаан орос улсаас зэвсгийн тусламж олон, хойд хязгаараар цэрэг хуралдуулж байгааг тодорхой яриад, єєрєє мєн тэнд очиж нэг мєрийн хvчин болох гэж яваагаа мэдэгдэв. Балданцэрэнгийн энэ ярианаас хойш хvмvvсийн сэтгэл шинээр сэргэн vхсэнээс амь орох мэт болжээ. Гэлэг аль тvрvvчээс аван доош бєхийн “ахай, ахай!” гэж байснаа гэнэт санаа аван єндийж:
-Хvvе хvvхээ наад тогоотой чинь юу болж байгаа билээ? гэхэд Хандсvрэн гуулин тvмпэнгээ яаран урагшлуулж галынхаа хайчийг зvлгэн цэвэрлээд тогоонд дvрж мах гаргав. Хvндэт зочиддоо гэж байдгийнхаа аль дээдийг чанасан нь хэт болж яс мах хоёр нь ялгаран салах шахсан махаас тавихдаа Гэлэг тvvнийг харан сэтгэл харуусаад vйсэн бариулт хутгаа ташаан дахь хуйнаас нь сугалан махан дээр тавин зочдын ємнє барихдаа сая vзэгч болон цочиж,
-Пээ энэ чинь гэж дуу алдсанаа, за яахав алсад зорьсон зочдын зоог хэт болсон байвал ажил хэрэг нь заавал бvтдэг гэлээ. Гvнтэн минь таны хэрэг бvтэх нь байна шvv гэж шинэ зvйр vг зохион єєрийнхєє сэтгэлийг єєрєє хууран бага зэрэг тайвшрав.
Балданцэрэн Аравгай хоёр урьд шєнє хvрээнээс гараад бароныхонд баригдахаас болгоомжлон дан уул нуруу дамжин зvтгэсээр морьдоо эцээсэн бєгєєд арга буюу явгарахад тулгарахдаа Гэлэг євгєнийхийг эрэн сурсаар арай гэж олж ирсэн байжээ. Одоо хоол идэх зуур морьдынхоо эцсэнээ дурдан унаа залгахыг эрэхэд Гэлэг ээ гэж гунигт царай гаргах боловч унах юмгvй болсноо хэлж эс чадахн, за за бололгvй яахав гэж урьдынхаа буянтай явсныгаа одоо ч хэвээр нь байгаа юм шиг царай гарган єгvvлэв.
Маргааш нь Дорж эртлэн босож адуугаа авчрав. Гэлэг улс орны хэргээр яваа хvндэт зочдод хєл унаа залгах юм уу байдаг билээ гэж морь нэг бvрийг бодон нойр муутай хоносон аж. Адууны чимээнээр хоёр зочдоо дагуулан гарав. Нvдэнд vзэгдэх нь даага, сарваа, гvv азрага… ясан хэдрэг болсон амьтад газрын єєд амьсгаадан гэлдэнэ. Дорж тэр дундаас хоёр морь барив. Нэг нь сэтэрт хонгор, нєгєє нь хурдан хээр гэгч,
Эдгээр морьдын алдар гуншинг дуулахад сэтгэл зовууштай байвч, Гэлэг тэдэнд унаа залгаж чадаж байгаадаа баярлана. Явах болоход нь бурхандаа хойморийн сан тавьж элдэв сайныг ерєєж vдэж гаргав. Сэтгэл бас vл ханах учир уулын оройд мацан гарч овоо сэргээн арц уугиулав. Явсан хоёр нь єчигдєр Гэлэгийнд ирэхдээ морьдоо хєтлєх гуядах янз бvрийг vзэн явсан бол одоо хэдийгээр ягир яндан боловч хєл амар байсан сайн морьтой болсондоо сэтгэл баяртай явна.
Энэ бол Гэлэгээс тэдэнд єгсєн шинэ хvч бєгєєд гэвч тэд Гэлэг гэж ярихын оронд манай ард тvмэн, тvvний сайхан зан суртахуун, улс орон болоод эрх чєлєєний их эрмэлзэл гэж ярилцах ажээ.
Морьдоо тэд хазаар даран урагш тэмvvлэхэд аян замынхаа холыг санан жолоо татна. Ой хєвч асга чулуугаар битvv бvрхэгдсэн их уулаас буумагц Балданцэрэн єврєєсєє буугаа гарган ташаандаа зvvж одоо юу ч дайралдаж магадгvй буугаа сумлаарай гэхэд Аравгай буугаа нуруунаас аван хоолойд нь таван сум хийв. Цас мєс нь олны хєлд vрэгдэн ханзарсан єргєн шаргал зам тэр хоёрыг хєтлєн тэртээх энгэрийг даван одсоныг тэр хоёр барин мєр зэрэгцэн хатируулж эхлэв.
Гэлэг євгєн бол их шvтлэгтэй хvн билээ. Тvvнийхээ дээр Балданцэрэн Аравгай хоёрын ирээд явснаас хойш залбиран даатгал хийх нь бvр барагдахаа байв. Єглєє бvр хойморийн сан, єдєр бvр ууланд гаран овоо сэргээн, арц уугиулна. Цай чанах бvрд дєрвєн зvг найман зовхист дээж єргєж байхыг бэргэндээ захина. Yдэш болохоор л мєн хийморийн сан, Бурхандаа арц уугиулан завилан сууж “Ум базар амиртаа, гvндаалы хаа наа хаа наа хумпад, ум соваха соди ха” гэж учир vл ойлгогдох тарний vгсийг хоёр нvд тас анин сvр бадруулан яншиж эхлээд цааш нь сvсэглэн бишрэх нь улмаар гvн болон амандаа баахан бvвтнэнэ. Нэг мэдэхэд “…арслангийн бадрангуй мэтээр хойморийг таншид мандуул, гардисын халин нисэх мэтээр хийморийг таншид мандуул! Луугийн дэгдэн нислэгийн мэт хийморийн таншид мандуул!” гэх мэтийн vгсийг товч тодхон єгvvлэх бєгєєд “…Ялангуяа миний энэ єєрийн насан хийгээд буян хишгvvд ба цог заль олз хийгээд хийморь арван зvгт тvгээмлээр дэлгэрэн ном ба хамаг ертєнцийн хvсэхийг эл бvх хэрэг хvслvvдээр тулгуурлалгvй аяндаа бvтэхийн єлзий хутаг оршиг болтугай” гэж дээш ширтэн тэнгэрт залбирах нь даруй тєгсєхийн шинж тэмдэг болно.
Гэлэг євгєний ийнхvv увсан залбирал vйлдэх нь ардын нам Сvхбаатар, Балданцэрэн нарын тєлєє, тэдний аз хийморийг сэргээх, тохиолдох гай барцды нь зайлуулах дайсны санаа сэтгэлийг мунхруулахад зориулагджээ. Орсон гарсан хvмvvс мєн л тэдний тухай ярина. Yнэндаа ардын намын учрыг нарийвчлан мэдэхгvй боловч Балданцэрэнгээс дуулснаа ширхэг дараалан ярина. Тэр нь гэрээс гэрт дамжаад уулнаас уулыг даван, буун улс амьтны чихэнд хvрэх зуур:
-Дэлхийн олон єнгийн оросын дотроос хамгийн хvчирхэг болоод ариун шударга нь улаан орос улс гэнээ ч гэх шиг, ард тvмний дотроос Сvх хэмээх бууны суманд vл даагдах баатар эр тодрон энх цагийг тогтоох гэлээ ч гэх шиг, тvvний цэрэгт элсэн орж амь бие хайргvй зvтгэвэл энэ насны эрхэм дээд жаргал, эцэс хойддоо эгэл бусын тєрєл олно гэх мэтчилэн єнгє будаг нэмэгдэн дэгдэж, олны сэтгэлийг сэргээжээ. Yvнийхээ зэрэгцээгээр барон Унгернийг улмаар жигшинэ. Барон Унгерний харгислал туйлдаа хvрсний учир гэвэл алив юм сєнєхєє болохоор ингэдэг гал боловч унтрахынхаа ємнє дvрэлздэг шvv гэдэг vг мєн л олны сэтгэлийг засан шулуутгана.
Нэг єдєр Хvрэлийн их хvv Цэрэндорж санд мэнд давхин ирэв. Тvvний нас арван долоо, тєрєлхийн дорой. Эцгээсээ хойш хувийн хэдэн малын ажилд дарагдан гандахын туйлд хvрсэн хєєрхий амьтан байжээ. Гэвч бароныхан мал дээрээ явж байхад нь цэрэгт баривчилжээ. Бусадтай нийлvvлэн эзгvй болсон пvvсний байшинд хориход нь Цэрэндорж явахаасаа ємнє эхтэйгээ уулзана гэж уйлан байж гэртээ ирсэн гэнэ. Эх нь хvvгээ Гэлэгийнх рvv оргуулсан аж. Маргааш нь Цэрэндоржийн эх Должин авгай бароныхны талд эрсvvдийг баривчилж гvйцээд ууланд дvрвэгсдийг баривчлах гэж байгааг дам сонсон мєн л санд мэнд ирэв. Тэр даруй бvх хотын эрэгтэйчvvд Гэлэгийнхд цугларч хэрхэхийг хэлэлцэв. “Аль нэг тийш зайлан зугтахаас єєр яах билээ!” гэж ам амандаа шуугисанд Гэлэг:
-Yгvй та минь зугтаж яах юм бэ! Єд жигvvртэй болж єндєр тэнгэрт нисэхгvйгээс хойш дайсанд яагаад ч баригдах биш vv? Тэгснээс харин ардын намынхан руу зvтгэвэл амьд гарахын учир байж мэднэ гээд цааш нь мєн л єнєєх ардын нам, Сvхбаатар, улаан оросын тухай ярив. Хvмvvсийн тэр зvг явах нь зvйтэй гэж чиг байвч дайсныг vлээн хийсгэхээр биш, хашгиран айлгахаар биш, vхэх сэхэх хоёрынхоо нэгийг vзэлцэн тулалдах шvv гэж бодон vл дуугарах аж. Тэд дундаас Дорж, дайсанг дайтан устгахаас єєр зам байхгvй гэж vргэлж бодох болсноороо юу ч атугай би ардын намынхан руу явах минь гэхэд амиа бодон суусан бvхнээрээ цочин харав. Дорж єєрийнхєє ч, дайны аюул хэчнээн айхавтрыг санан, эхнэрээ харахад тvvний нь царай цайрсан, амьсгаа хєєрєн байгаа vзэгдэв. Эргэн харвал эцэг нь инээмсэглэн:
-Зєв! Чи явах ёстой! Балданцэрэн гvн єєрийн биеэр тэр газрын холоос явж байхад, чи жирийн хvн юугаа хийх гэж ард нь хэвтэх билээ гэв. Гэтэл Доржийн найз Самбуу хамт явна гэв. Ард нь хоёр нялх хvvхэдтэй бяцхан эхнэр, хєгшинтэй vлдэх байжээ. Иймд хvмvvс тэднийг мєн л цочин харав. Гэлэг боловч царай хувирган бодоод:
-За яахав чи яв! Цаадуулы чинь би чадах ядахынхаа хэрээр харж байж vзье гэв.
Дорж Самбуу хоёроос бусад нь гэр байр, мал хєрєнгє харж хандаж vзье гэв.
Дорж Самбуу хоёроос цааш бололцоотой эр хоёр, гурав байвч тэд ёстой л хар амиа бодон дуугvй суусаар л байв. Гэлэг тэдэнд баахан зэвvv хvрч “тєрд сvлд, тvмэн олонд чинь хувь заяа гэж бий хундаа, та хоёр чинь тvvнийг ямагт санан бусдын ард л битгий орж яваарай!” гэж зориуд захив. Амиа бодож хулмайн суусан єнєє эрчvvд нь энэ vгийг сонсоод чихээ хvртэл улайв. Зарим нь аль хэдийн хоосорсон тамхиныхаа уутыг дэмий гєвєн цаг нєхцєєнє. Должин авгай ханцуйдаа залбиран:
-Yгvй Дорж минь чи vvнийг минь аваад явж vз! гэв.
-Должин гуай минь миний бодоход тэнд Цэрэндоржийн хэрэг ер юу байх билээ гэхэд Должин:
-Ээш энэ чинь нялх боловч эр хvн шvv дээ. Эр хvйсгvй сэн бол бароныхон юунд vvнийг минь авч явчих гээд байх билээ гэж хоолой чичрvvлэн єгvvлэд Доржийн хариус эс дуугарсанд, чи эцгий нь дагаж гараад ганцаараа ирж байснаа бод! Эсвэл одоо хvvгий нь дагуулж яваад бас vрэгдvvлж орхивол эхий нь царайг яаж харна гэж зовнино уу? Yгvй Дорж минь наад хvvгээ бароныхонд алдсанаас тэр ардын намынхан гэдэгт чинь алдсан нь дээр байна гэж нvднийхээ нулимсыг дуслуулан байж єгvvлэв.
ХИЛИЙН ЦААНА
/Балданцэрэнгийн явдал/
Монголын хойд хил дээр євєр Хиагт тvvний цаахантай оросын ар Хиагт хот саахалт мэт харалдаа байдаг билээ. Тэнд Аравгай, дээр цагт морины наймаа vсэргэдэг нэг хvнд хєтєлчингєєр олон удаа ирсэн бєгєєд ойр орчмын газрыг сайн мэдэх болсон тул шєнє хил нэвтэрч єглєє зvvн хойноос нь орж ирэв. Санаснаас тэр хоёр замд єлзийтэй сайн явж унаа морьдоо ч эцээж зvдрээлгvй, гамин, бароныхонтой ч дайралдсангvй.
Балданцэрэн ч гурван улсын хэлэлцээрээр энд ирж байсан учир уг хотыг мєн сайн мэднэ. Хуучин танил орон байшин, хашаа, гудамж нvдэнд тусаж єнгєрсєн явдлыг санагдуулна. Энд нэмэгдсэн зvйлгvй, харин байшингуудын шавар шохой холцорч єнгє зvс алдагдаж хvн амьтан цаг vргэлж байсан хэд хэдэн пvvс хаагдсан бололтой. Yvд хаалга нь тvгжээстэй, заримы нь цонхонд банз барин хаджээ. Єглєєнєєс аваад vдэш болтол vргэлжлэн хєврєлддєг монгол жинчид ч алга. Гудамжаар минж, халиу булган захтай хvрэм ємссєн торго худалдаачид гаалийн тvшмэд, хил хязгаарын ноёд ба тэдний янз маягаар янгууч санаа бодлоороо дээрэнхvй хатад, охид дайралддаг нь ч алга болж дан ажил тєрлийн болов уу гэлтэй хvмvvс, тариа будааны болов уу гэлтэй эрvv дvvрэн барвагар сахалтай, хувцас хунараар дорой болоод толгойн vс нь зєндєє ургасан хvмvvс ширvvн дориун дуугаралцахыг нь vзэхэд дайн удаан жилийн ядрал! Хуучин хаант тєр нь хажуу хавирганыхаа эзэрхэг тvрэмгий нартай газар дэлхийг булаалдан тэмцэлдэж ард тvмэндээ хэчнээн гай гамшиг учруулсан нь илэрхий.
Наймаа худалдаа гэхээс орой дєрвєлжин эрээн даавуугаар толгойгоо эрvvвчлэн боосон ээтэн хамартай залуу эхнэр лепошкий, лепошкий, горячий лепошкий гэж шамдгайлан хашгиран явна.
Балданцэрэн Аравгай хоёр, тэр авгайтай дайралдаж гарын дохиогоор харилцан халуун бин маягийн юм хэдийг авав. Гурилын єнгє хар, амт гашуун, энэ идэж байгаа хvний хоолой аргана. Орос эхнэр Аравгайн бууг заан олныг єгvvлнэ. Тэр нь хэл мэдэх хvн учир начиргvй шагшин шогшрох шиг. Тvvнд нь Сvхбаатарын нэр хоёр дахин сонсдох нь єєрийн эрхгvй цочооно. Хариуд нь Балданцэрэн мянган vгний товч таглаа болох “мэдэхгvй” гэдэг vгийг єгvvлэн толгой сэгсрэв. Орос эхнэр цааш нь улмаар шамдгайлан бас л баахан vг єгvvлнэ. Тvvнд нь “Ленин!” гэдэг vг орох нь Балданцэрэнгийн сэтгэлийг тайвшруулан баясгана.
Энд гамингийн ноёдоос мєн л явдаг байжээ. Дээд тушаалын дарга нарын нэг нь яг ч vгvй баяр ёслолын хувцастай, ардаа хоёр хvн дагуулан явна. Хажуугаар єнгєрєхдєє нvднийхээ булангаар зэвvvтэй нь аргагvй ажиглав Хариуд нь сэм дохилцон хvйтэн харц тавьсан явдал ч тvvнд аягvй байгаагvй нь магад. “Хамаг гай цаад буунаас чинь болж магадгvй юм шvv! гэж Балданцэрэн шивнэн єгvvлж байтал нэг буриад хаанаас ямар хэргээр явааг шалгаах нь мєн л сэжиглэлтэй. Хариуд нь Балданцэрэн орон нутгаа энээхэн урд гээд тємєр тэрэг худалдан авахаар ирэв гэхэд бариад тємєр тэрэг манайд бий. Тvvнээс vзэж байгаад ав гэж шаардан дагуулж явав. Тэд тємєр тэрэг байтугай морин тэрэг ч vгvй хашаанд ирж байшинд оров. Бяцхан хонгилд та буугаа энд тавигты! гээд Аравгайн бууг бараг булаах шахан авах нь бvр ч сэжиглэлтэй болж ирэв. “Ийшээ орогты даа” гээд тасалгаанд оруулан сандал тавин єгч, суулгаад эзэнд авчирч уулзуулна гээд гарав. Гамингууд энд чєлєєтэй явж байгаа болохоор хань хамсаатан нь мєн чєлєєтэй байж болох юм гэж нєгєє хоёрын сэтгэлд буулаа. Бяцхан хонгилд хєлийн чимээ гарахад Аравгай хаалгын завсраар шагайн буутай хvмvvс єєр тасалгаанд орохыг олж харан эргэв. Балданцэрэн зориг шийдэж, єврєєсєє буугаа гаргаж хуйнаас нь салган буцаан євєрлєв. Паламын єгсєн захидал мэдээ сэлтийг гутал тайлан уланд нь хийв. Аравгай ардаа хавчуулсан хутгаа урдаа авчран сугалахад бэлэн болгожээ. Ингэснээр тэр хоёр гадаад байдал тєв номхон дотоод сэтгэл маш тvгшин суулаа.
Хvмvvсийн хєлийн чимээ дахин гарч хаалгын бариул эргэлдэн хєдлєхєд нєгєє хоёр яахаасаа ч буцахгvй болон ширтэв. Тvрvvчийн буриад орж ирлээ. Араас нь Сvхбаатар дагаж явна. Энэ бол баяр! Сvхбаатарын гоолиг бие ер бус шиг нvдэнд тусан, хээнцэр хvрэл царай хvрлэн цутгамал шиг санагдана.
-Yгvй энэ чинь та байсан юм уу?
-Тийм би!
-Хаанаас хаашаа явж байгаа нь энэ вэ?
-Хvрээнээс наашаа!
-Юун тухай?
-Чамтай нийлэхээр
Инээх баярлах хоёр эндээс эхэллээ.
-Yгvй ер, ингэхэд таны єнєєх дотрын євчин ашгvй зvгээр болсон уу?
-Баатар минь тэр чинь жинхэнэ євчин биш тєєрєгдлийн євчин. Дахин баяр, дахин инээдэм.
-Хvрээ зvгийн сонин юу вэ? гэхэд,
Балданцэрэн одоо гутал тайлах хэрэгтэй болов. Тэр зуур сая байшинд єєрийн эрхгvй хєтлєлдєн орж ирэхдээ элдвийг санан сандарснаа ярив. Сvхбаатар тэр хоёрыг тvрvvн гудамж уруудан явахыг банз хадсан цонхны завсраар олж харан буриад нєхрийг явуулсан юмсанжээ.
Паламын явуулсан мэдээ сэлтийг гардуулан єгєхєд Сvхбаатар vзээд бусад нєхєддєє мэдэгдэх болов. Нэгдvгээрт, єндєрхєн биетэй нимгэн цагаан царайтай хар хvний хувцастай боловч мухар толгойтой сvрхий сэргэлэн байрын ахимаг настай хvн орж ирэв. Энэ хэн бэ? Бодоо. Балданцэрэн хуучин зvс танина. Хойноос нь дунд зэргийн нуруутай уян хатан хєдєлгєєнтэй Балданцэрэнгийн хуучин сайн танил Шагдаржав орж ирэв. Гуравдугаарт, урьд ємнє нэрий нь дуулаа ч vгvй намхан биетэй єргєн цээжтэй хєдєє маягийн хар хvн орж ирэв. Тvvний нэр нь Данзан. Дєрєвдvгээрт цэвэрхэн цагаан царайтай залуу лам Лосол орж ирэв. Эд бvхэнтэй Балданцэрэн амар мэнд мэдэн ярилцах далимд, би та бvхнийг долуул гэж сонссон бусад нєхєд чинь яасан бэ? гэж асуухад: Сvхбаатар, тийм ээ, долуул. Чойбалсан, Догсом хоёр Эрдэнэ вангийн хийд орж Билэгсайхан гvнтэй уулзах, цэрэг эр цугларуулах ажлаар явсан гэж хариулав. Тэдний дэргэд сандал байх боловч єєрсдийн заншлаар шалан дээр тойрон сууцгааж, Паламын явуулсан зvйлийг сонирхон хэлэлцээд дараа нь Балданцэрэнгээс Дар эх ламын явдал, тvvний санаа бодлыг олж мэдэн инээдэм шуугиан болов. Ер эдэнд сонирхогдохгvй юм нэг ч vгvй, гамингийн шорон, хvмvvсийг хэрхэн байцаасан ба барон Унгерний явдал, гудамжинд болсон явдлууд євгєд эмгэдийн яриаг боловч сонирхон судлах аж.
Эцэст нь Балданцэрэн:
-Ингэхэд энд миний хэрэг байна уу? гэж асуухад
Сvхбаатар:
-Байхаар барах уу, бvр яаралтай гээд гараас нь шvvрэн авч гарав. Тэндээс єєр байшингийн vvднээ очиход Балданцэрэнд гурван улсын гэрээ хэлэлцээр болж байсан шиг санагдав. Дотогш орон нэг том єрєєнд орвол яг мєн. Гол дунд нь олон сандал тойруулан тавьсан урт ширээ нь хэвээр. Харин хаалгыг татмагц нvдэнд их хааныг босоо хvний хэмжээгээр сvр бадруулан зурсан тосон зураг байдаг нь vгvй болж оронд нь ардын намын хvсэл бодлын илэрхийллvvдийг улаан даавуун дээр цагаан шохойгоор бичин хаджээ.
Зvvн буланд онцгой тавьсан бяцхан ширээнээ бєхийн сууж юм бичиж байгаа єргєн хар хилэн эмжээртэй, дєрвєлжин єнцєг энгэртэй бариад дээлтэй дээд уруулдаа єтгєн хар сахалтай туранхайвтар биетэй дєч гаруй настай хvн босон угтан авна. Yзтэл энэ хvн буриад дээлээ орос суран бvсээр сулхан бvсэлж гурын арьсан бойтог гутал ємссєн бєгєєд хvн амьтныг цочоохгvйг хичээх мэт зєєлєн гишгэлж ирэхэд нь Сvхбаатар “багш” гэж хvндэтгэн дуудна. Хариуд нь тэр хvн “Жанжин та намдаа юу айлдах гээшив?” гэхэд нь нэг хачин. Сvхбаатар Балданцэрэнг танилцуулан vйл явдлыг танилцуулахад бариад “хайн, хайн” гэж нvд сэргэн баясна.
Энэ хvн уулын хvv гэж алдаршсан эрдэмтэн байжээ. Одоогоор нас ахин магнай vрчийж эхэлсэн учир уулын хvv биш, уулын євгєн гэж нэрлэгдэх ёстой болжээ. Сvхбаатарыг буцаж гармагц уулын євгєн хvрээний сонинг лавлан асууна. Балданцэрэн дэлгэрэнгvй ярьж эхлэхэд цаг vргэлж “хайн, хайн” гэх нь бас л хачин “барон Унгернийн дур зоргоор аашлах нь санаанд багташгvй болов” гэхэд бас л “хайн, хайн” гэхэд нь Балданцэрэн vгvй, vvнд сайн юм юу байх билээ? гэж гайхан єгvvлэв. Уулын євгєн:
-Дайсан этгээд санаа бодлоо хэчнээн ил явуулах тусам ард тvмэн танин, шийдэмгий эсэргvvцэх тул сайн гэж тайлбарлаад манжийн бодол маш ягуухан байснаараа монгол орныг хоёр зуу гаруй жил дарлан тонож чадсаны дурдана.
-За та бидний ажил тун их. Одоо ажилдаа оръё гээд уулын євгєн гуч, дєч орчмын хуудастай дэвтэр гарган ирж, та юуны ємнє энэ зvйлийг хуулан бичvvштэй байна гэв.
Балданцэрэн єврєєс хос бийр хvн хvнийхээс давуу том хэмжээний нянтай хоёр гарган дэвтрий нь хvлээн авч,
-Чухам хэдэн хувь бичих вэ гэхэд,
-Мянган хувь ч илvvдэхгvй гээд инээмсэглэн орос гєлгєр цагаан цаас баахныг нэмэн єгєв. Дэвтрийн нvvрэнд “эрмэлзэх арван зvйл” гэж бийр даран том бичсэн байлаа. Нэгдvгээр хуудсыг эргvvлмэгц тємєр vзгээр бариад нарын бичих журмаар унжруулан айхавтар татлан бичсэн зvйл гарна. Гэвч vсэгт алдаагvй, vг єгvvлбэр бvхэн ойлгомжтой ажээ.
Балданцэрэн нянтайнхаа бэхийг шингэлэн бийрээ сайтар нийлж аваад “мянган хувь ч илvvдэхгvй” гэсэн шvv дээ гэж бодон гvйлгэн бичиж гарав. Yсгийн хэлбэр гоёмсог, хэвлэмэл адил дурайна. Эхний мєр хараахан хатаж амжаагvй байхад бvтэн хуудас дуусаж тvр зогсоно. Бvх дэвтрийг хэд дахин хуулан бичсэний дараа, учир утга нь цээжинд хоногшин эргэлдэж vнэгэн харанхуйгаас vvрийн туяатай золгох мэт болж ирэх аж. Тэр дундаас “олонд тустай агаад, хорлолтой буюу, одоо цагийн улиралд vл нийлэх бєгєєд хуучирч нэгэнт хоцорсон зэрэг харштай зvйл буюу, язгууртны ёсыг устган халж эцэс болгоно” гэсэн нэг зvйл “манай Монгол ардын намтай адил харгисыг халах, боловсрон урагш давшихыг эрмэлзэх, ард иргэний эрхийг нийтэд тэгшлэн засах гэсэн хятад оросын зэрэг гадаад олон улсын намуудтай нэвтрэлцэн найрамдаж, харилцан туслалцахыг хvснэ” гэсэн бас нэг зvйл vсэгчлэн тогтоогдож маш олон юм бодуулав.
АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГТ ЭЛСЭГСЭД
/Дорж, Самбуу, Цэрэндорж гурвын явдал/
Хаврын нэгэн сайхан єдєр байжээ. Євєр Хиагтаас баруун урагш барагцаалбал єртєє гарангийн тэртээ гурван явган хvн нэг бол их голын бургас даган, эсвэл нарсан ой дамжин гvйлдэнэ. Эд бол Дорж, Самбуу, Цэрэндорж гурав. Анх орон гэрээс гарахдаа тус бvрнээ унаатай, хоол хvнстэй, тогоо шанагатай гарсан боловч морьд нь тун муу, газрын дунд хvрэлгvй нэгийг хаяад, дундаас єнгєрч бас нэгийг хаяад эцэст нь ганц моринд хамаг юмаа ачин овоо газар авч явахад нь гамингууд дайралдан хєєхєд эцсийн морийг ойн ширэнгэнд хаян, єєрсдєє газрын бэрхийг дамжин гvйхийн ачаар гарчээ.
Одоо болохоор газар vл мэднэ. Хvн таних ч бvр байдаггvй хэрэг. Горьдох нь гэвэл єнєєх ардын намынхны байгаа газар эрхгvй ирсэн болов уу гэж бодно. Тэгээд тэртээх хонхорт харагдах хэдэн гэрийг чиглэв. Тэнд мал цєєнтэй ядуухан байрын бололтой гэрvvд харагдана. Тэр дундаас хойд захын ханын туургыг хар модны холтсоор давхар бvрэн аргилсан бєгєєд дээврийн эсгий тас хар, тийм айлыг тэр арай л аюулгvй болов уу гэж элэг барин хэлэлцэж орохоор шийдлээ. Гадаа нь хонхорцгоо дааж ядсан сагсгар сvvлтэй асар том нохой модон тэрэгний дороос ухасхийн гарч хvнд гэгчийн гинжээ харжигнуулан тэмvvлнэ. Yvгээр vзэхэд эзэн нь тийм ч хариугvй амьтан баймгvй аж. Гэтэл бас нохой нь хvр хар vсчин сvйд болж байхад гэрээс хvн гарахгvй байх нь юу вэ? Гэрт нь бас ямар нэг хvчирхэг амьтан хурхирах адил авиа гарах сонсдоно. Дорж тvрvvлэн модон самбар хаалгыг тvрvvлэн нээж орох болов. Ємнєєс нь хэр хэмжээнээс хэтэрсэн халуун уур нvvр цоргин угтана. Гэрийн хоймор бадарсан улаан цогийн гал руу гуулин гуурс vлээгvvр vлээж байгаа хууз сахал, хар нvvрсэн хєє хоёрт дарагдсан євгєн vлээгvvрээ амнаасаа тvр салган, “хаалга хаа, хаа” гэж хашгирна. Баруунтай нь бvдvvн биетэй авгай авдар хєєргийг хvр хvр дуугарган татаж байснаасаа амар эрэхийн оронд ууртайгаар хялалзан босон харайж, гэрийнхээ хаалгыг тав хийтэл хаан дахин сууж хєєргєє татна.
Yзтэл євгєн нь дархан, авгай нь туслагч нь байлаа. Зvvн баруун талаар цахиур буу, бярдаан буу, орос винтов, хятад сисан ли янз бvрийн хуучин сэлмvvд дvvрэн. Газраар хар цагаан тугалга, гууль зэсийн єєдсvvд, элдэв тєрлийн бууны сумны хонгио эмх замбараагvй холилдон хэвтэнэ.
Дорж нєхдийн хамт зvvн талд нь суулаа. Євгєн ямар нэг хатуу эдлэл хайлах гэж байгаа бололтой, эхнэрийнхээ хар хєлсєє дуслуулан зогсоо зайгvй хєєргєдєн байхад єєрєє нvд цавчилгvй нэмэр vлээгvvрдэнэ. Дуу чимээ нь сонин, халуун нь айхавтар, хус модны чийрэг нvvрс хєх дєл оволзуулан маналзаж, сvvлийн хоног галын бараа хараагvй хvмvvсийн нvvрийг минчрvvлнэ. Ємссєн дээлийн vстэй дотор, єнгєє нэвт халан тvлэгдэх vнэр ханхлуулахаар vл барам хаяан дахь авдрын нvvрэнд давирхай дааварлана. Гэвч дархны ажил яагаа ч vгvй аж. Аман дахь vлээгvvрээ салгалгvй “хєєрєгд, хєєрєгд” гэж хашгирна. Халууны илч хэцvvд, гэрт нь гэнэт дєл авалцах бий гэмээр хиншvv хярвас ханхална. Гаднаас ирэгсэд тэсвэрлэшгvйд, тvргэн гаръя гэтэл хаалга онгойлгож vл болохыг тvрvvн мэдсэн. Ханцуйгаар нvvр халхлан дор бvрнээ аахилалдана. Хєєргийн дуу гэнэт зогсов. Дархан цогийн дотроос час улаан юм гарган тємєр дээр тавингуутаа бас бяцхан тємєр тогоонд мэлтэгнэн бий юм нэг гарган дээрээс цутгуурдаад “нээ нээ” гэж хашгирна. Одоо л ажил дуусаж байгаа байж. Авгай нь хаалга нээн дэлгэж халуун хар цай аягалан дарханд єгєв. Дархан хvлээн авч дээрээс нь нvvрсний цог хийн “час” гэсэн чимээ гарган дээш оргилох уураар нь амьсгал аван утсанаа “очир ваань хум пад аа” гээд яаран оочилно. Авгай нь мєн тэрчлэн цогтой цай уусан боловч “очир ваань хум пад аа” гэсэнгvй.
Энэ бvх байдлыг Дорж нєхдийн хамт ихэд гайхан ажиглаж суув. Євгєн тэднийг гэнэт vзэж байгаа мэт цочин харснаа очир ваань хум пад аа! гэж дахин уулга алдаж нvvр толгой руу зам татуулан урсах хєлсєє єнгє нь аль хэдий нь танигдахаа больсон баравгар алчуураар арчин:
-Хvvе эхнээр! Энэ улсад цай! Эхнэрийнхээ аяга аван цай хийж єгєхєд: -Yгvй байз! Та нар ч гэсэн утах хэрэгтэй! гээд хямсаа хайчаар цог хавчин тус бvрийн аяганд хийн чис чис дуу гараад: -Утацгаа!
Утацгаа! гэв.
Нєгєєдvvл, дархны хэлснийг ёсчлон гvйцэтгээд цогийн нvvрс булингартсан хар цайг уусан даруй толгойн мансуурал арилан нvд сэргэхэд уг хэргийн ач тусыг сая ухааран мэдэв. Гэтэл бас нэг юм час пясхийн дуугараад дараад нь пvл пvл буцалсныг vзвэл цагаан шаргал єнгийн бєєн шавар тvмпэнтэй усанд хийгджээ. Тvрvvчийн зvйл гууль цутгагдсан шавар хэв байсан аж. Дархан, очир ваань хум пад аа дуудан шавар хэвээ тvмпэнгээс гарган хага хага цохиход дотроос алтан шаргал бууны замаг гарна.
-За тэгэд та нар минь хаанахын улс вэ? Дорж:
-Нутаг хол оо. Алтан хэмээх газар хvрэхээр явж байна гэж тvгдрэн хэлэв.
-Єє, очир ваань хум пад! Ингэхэд та нар чинь баатрын цэрэгт элсэхээр яваа улс уу? Дорж зориглон:
-Тийм ээ, тэгэх гэж яваа улс билээ бид гэвэл
-Уухай! Зам зуурт чинь ашгvй элдэв муусайн юм дайралдсангvй юу?
Нєгєєдvvлийн сэжиг арилан сэтгэл баясаж, тохиолдсон явдлаасаа ярьж эхлэв. Тэр очир ваань хум пад гэж байн байн єгvvлнэ.
-Хvvе эхнээр, энэ улсад идээ будаа! Эхнэр нь гvйн гарч ноднин жилийн хураасан гvзээтэй єрмєє тэврэн орж ирэв. Євгєн тvvний нь угтан авч дээр нь тємрийн хасуур шигтгэн алхаар цохин хагална. Тvvгээрээ таваг тавин чангамал будаатай идэхийг шаардахын далимд бас л очир ваань хум пад аа дуудан их яриа дэлгэж гарлаа. Тэрээр ардын журамт цэргийн хуралдаж байгаа газрыг мэдэхээ vл барам зэр зэмсгий нь засан сэлбэж байгаа ажээ. Улс орны дотор єєр шиг нь зуун дархан байвал нэг хvний хэрэглэхийг байтугай мянган хvнийхийг хийхэд юухан байх вэ гэнэ. Ер нь зуун дархан ёстой зэр зэмсэг хийдэг багажтай бол монгол улс гадаадаас тусламж гуйх байтугай гадаадад худалдан их олз олох юм гэнэ.
-Манай баатар сvрхий ухаантай хvн болохоор ирээдvйд бvх халхын дархчуудыг цугларуулан зэр зэмсэг хийх том газар байгуулах нь магад даа гээд цутгасан замгаа тусгайлан бэлтгэсэн шєвєг тємєртэй эвлvvлэн угсрахыг оролдов. Тус тусын нь єє сэв хоор зуураа харшилдахыг нь хуурайдан зvлгvvрдэх нь чадмаг болохыг Дорж нєхєдтэйгээ нvд бvлтийлгэн ширтэнэ. Ганцхан харамсалтай нь гуулин замаг удахгvй элэгдэнэ байх даа гэж бодсоноо Дорж барьж чадалгvй ам нээн хэлэхэд дархан:
-Тэр мэдээжийн хэрэг. Гэвч энэ бл улаан оросынхоос зэмсэг ирэхийн наана та нарыг сургуулилахад хэрэглэх зvйл. Юу ч атугай сайн тосолж байхаа л мэдээрэй гэж хариулав.
Энэ дарханд, бууны замгууд хийснээс гадна эвдэрсэн хэмхэрснийг засан сэлбэсэн нь багагvй. Тэр дундаас хоосон хонгионы бєгсєнд гал, хєндийд нь дарь, vзvvрт нь мєн єєрийн гараар нимгэн зэс буюу гууль мэтийг маш нарийнаар хуйлан дотор нь тугалга цутгаад суулгасныг тоолбол хэдэн зууд хvрэх бєгєєд єнгє vзэмж нь жинхэнэ vйлдвэрт хийснээс vл ялгагдана. Тvvний нь хvмvvс vзэн гайхахад дархан: -Нээрээ би ерэн есєн сайн нєхєдтэйсэн бол журамтан цэрэг та нараа зэмсгээр яасан ч дутаахгvйсан даа гэх нь инээд хvрэм боловч vнэн санаа нь тийм байжээ.
Нєгєєдvvл ардын журамт цэрэг чухам хаана байгааг сурагласанд дархан:
Над ч гэсэн хийснээ тушаах, баатартай уулзах хоёр зvйлийн чухал хэрэг бий. Хамт явбал барав гээд газар зааж єгсєнгvй. Yхэр дууны бvдvvн хонгионд гар нvvр угаах ус хийн гараа угаавч уг нь хар гэгчээр нvvрсний галд олон жил шарагдсан арьсны нь хир хэвээр байна. Авдраасаа ар тал нь бараг шинэ атал урд тал нь мєн нvvрсэнд хєєдєгдєн хуучирсан шар нэхий дээл гаргав. Тvvнийг толгой дээгvvрээ нємрєн ихэнхийг цээжиндээ гарган бvсэлнэ. Явах болмогц Дорж, Самбуу, Цэрэндорж гуравт хоёр хоёр буу vvрvvлээд євєрт нь хэдэн арван сум хийв. Єєрєє гурван буу давхарлан vvрч хэдэн зуун сумны ихэнхийг євєрлєжээ. Гэрээс гаран зvvн зvг чиглэв.
Дархны явалт хурдан, цээжин биеэрээ агаар сэлvvрдэн, хол хол гишгэлэхэд нь євдєг дээгvvр нь татсан дээлийн хормой огдон тагдан хєдєлж сул сул євєрлєсєн сумнууд шаржин ширжин чимээ гаргана.
ЄВГЄН ДАРХНЫ ХУУЧ
-За залуус аа, хээрийн замд хууч хєєрч явбал зугаатай болод, газар дєхєх нь хурдан байдаг гээд євгєн амьдралдаа єнгєрvvлснээсээ ярьж гарлаа.
-Ум базар ваань ээ, эрт урьд би залуудаа Эрдэнэ туслагчийн Галдан тайж гэгчтэй арилжаа наймааны явдал дээрээс ам мурийж эхлэв шvv. Тэр маань туслагчийн хvv болохоор эрхтэн дархтан байлгvй яахав. Тvvгээрээ сvр далайлган сvрхий хурдан моринд минь шунахайран vнэ хайрлахгvй гэж аваад адаг сvvлд нь луйвардах гэж золиг оргив. Тэр цагт нас залуу, цус шингэн, хойч єдєр, хожмын маргааш юу болохыг боддоггvй ч цаг байж дээ. Зодолдон нvдэлдэхэд хvрлээ. Уг нь хамаг хэргийг анх тэр єдєєсєн боловч надад зодуулсандаа хорсон тамгын газар мэдvvлэн, яаж сvйд хийсэн гэж санана даа!
-За тэгээд?
-Би гэдэг язгууртны биед халдсан хэрэгт холбогдон хонго хацар хоёроо уруулан амин голтой л гарлаа. Гэвч єнєєх хэрэг тэгээд зогссонгvй, нэг мэдэхэд аавын vлдээсэн жаал хєрєнгєнд албан татвар хэдэн давхар нэмэгдэж vгvйрэн хоосрох тийш хэлбийв шvv. Энэ ч бас мэдээжийн хэрэг. Галдан тайжийн хяхууралтай холбоотой хэрэг. Надад хариу тэмцэх арга хаанаас байх вэ дээ. Зvйл зvйлээр арга ухаан сvвэгчилсний эцэст дээд тэнгэрийн эзэд, доод газрын лус савдгуудтай нєхєрлєгч бєє болж толгой дээр нь аянга буулгах юм уу, эсвэл хоолойд нь холбого гvйлгэн тарчлахыг халаглан бодлоо.
-Уухай та тэгээд бєє болох гэж оролдов уу?
-Оролдохоор барах уу даа! Очир ваань минь ээ, нэг шєнє хоёр сайн морьтой гэрээс гаран, Галдангийн гадаа ирээд тархидахын цаагуур тархидан, тархи дээр чинь аянга буулгах цаг бий дээ хє гэж гэрий нь гурав ташуурдаж аваад дархад урианхайн зvг талийж єгєв шvv би чинь.
-Тийш явахын учир юv вэ?
-Ээ хє, тэнд чинь хараал хийхээр байтугай, хялайхын тєдийгєєр хvний уушги зvрх сугалах хэцvv бєє нартай гэж ярилцдаг байсан юм.
-Тэгээд тэр газар хvрч чадсан уу?
-Чадахаар барах уу даа. Хараалчдын дотроос хамгийн айхавтар гэж цууд гарсан Тємєр удган гэгчид хоёр морио єргєн шавь болох гэж vзэж эс болсонд тєрvvлсэн ганц охинтой нь ийм тийм болон хvргэн орохын хvчээр сая шавь нь боллоо. Євєртєє явсан хорин таван лан мєнгєєр шар шувууны єдєт малгай, ар євєрт гялалзах толь, зvг бvрээс унжуулах таван єнгийн хадаг, тvvнээс цаашилбал хиймэл мєртєє амьд мэт мушгиралдан гарах могой, бас бусад хэрэгтэй бvхнийг гvйцэтгэн уншин дууддаг бvхний нь бас бvрэн дvvрэн цээжилж аваад тал хэнгэргийг таван жил балбав шvv.
-Бурхан минь ид шид гэдэг ч хэмжээ хязгааргvй болоо биз?
-Тэр тухай бvv дурсаа! Сvсэг ихэдсэн юм уу сэтгэл чармайснаас ч болов уу vе vе ухаан алдах євчин олсноос юу ч vгvй гэд цєєш єгvvлэх нь, удган бєє нарын хуурмагийг мэдээд тэндээсээ зайлан одсон аж. Гэвч бурхны багш будда ба богд Зонховын ариун номлолын гадуур гарсан зод лvйзэнгийн номонд хvний сvнсийг эгшин зуурын дотор эрлэг хааныд тонилгох их чадал бий гэж гэлэн санваартнуудын жигшил зэвvvцлийг батад итгэн тvvнийг бясалгахаар шийдлээ. Халхын хамгат долоон хутагтын нэг болох Нар ванчин гэгээний хийдэд очин эгэлгvй Пvрэв гэдэгт шавь орон зодын ном заалгажээ. Айх эмээх сэжиглэх цээрлэх цємийг мартан гурван зуун булаг, гурван зуун хадан хошуу, гурван зуун хvний хvvр хэсvvчилснээ ярьжээ.
-Ингэснээс хойш та єстєнєєсєє єшєєгєє авахтай болоо биз дээ?
-Даан ч vгvй гэж дархан хариулаад, цааш ярьсан нь:
-Ингэж явахын хооронд Галдан тайж хошуу захирагчийн тушаалд дэвшсэн байв. Тvvний нь манай дархан дам дуулан улмаар хорсон нэг vе дэмий хэсvvчлэн тэнэсэн гэнэ. Нэг єдєр Богдын хvрээнээс ирсэн хvн харь орны орос маягийн хvн чийчаан хэмээх єєрєє явдаг тємєр тэрэг хєллєн хvржигнvvлэн давхиж явахыг vзэв гэж ярихыг сонсоод би ингэж явахын оронд уран дархны ажил хийвэл нэг мэдэхэд тийм тэрэг хийхтэй болох бус уу, хэрэв тэгээд тэрэг хийж чадаж гэмээ нь єнєєх захирагчийн дэргэдvvр хvржигнvvлэн давхих шvv дээ гэж бодов. Тэгээд алх, дєш, хасуур, цоолтуур зэргийг цугларуулан тогоо, шанага хадахаас эхэлжээ. Хоёрхон жилийн дотор сvрхий дархан гэж алдаршсан гэнэ. Єєрийн нь бодлоор бол, єєрєє явдаг чийчаан хийх ухааныг олоогvй тул яагаа ч vгvй мэт санагдана. Олоход бас бэрхтэй нь єєрийн эрхгvй илрэхэд, орос олонтой энэ газрыг бараадвал зохино гэж бодсон гэнэ. Энд ирээд оросуудын баянд нь зарагдан ядуустай нь найзархан баахан цагийг авчээ. Гэвч арга ухаан, багаж хэрэгсэл алий нь ч олсонгvй, харин ойр зуурыг ойлголцох хэлтэй болсноороо сураглан судалж vзэхэд єнєєх зvйл, нэг хvний гараар хэрхэвч бvтэх учиргvй болж ирэхэд шууд орхин оронд нь зэр зэмсэг хийдэг болохыг шийдсэн аж. Гэтэл энэ нь мєн бvтсэнгvй, ганцхан алх дєш хоёрыг олон жил харшуулан балбасны ачаар эвдэрснийг засах, гол тємрєєс бусдыг шинэтгэн сэлбэх мэргэжилтэй болсон гэдгээр дархны яриа шувтрав.
-Ингэхэд та єшєєгєє авч чадаагvй юм шив дээ гэж Доржийн асуухад:
-Тийм ээ, чадаагvй. Єшєє хорсол маань ч нас биеийн хамт элэгдэн арилсан. Гэвч хэрэг явдал дуусаагvй даг аа. Баатар, миний энэ явдлыг сонсоод манай хэрэг бол та мэтийн дарлагдсан олны тєлєє юм гэж байна билээ.
Дархны ярианд тэд сэтгэл саатан хэчнээн хол явснаа эс мэдэв. Нар аль хэдийн жаргасан байлаа. Од мичид тэнгэр дvvрэн гялалзаж, хялман цагаан хавирган сар баруунаа тонгойж байхад тэд нэлээд орой болсныг мэдэв. Хориод алхмын тэртээгээс нэг хvн “зогс! юун хvн бэ?” гэж хашгирав. Энэ нь Алтан хэмээх газар цугларсан журамтан цэргийн манаа байв. Дархан хариуд нь:
-Очир ваань! Байз! Би Жамц байна. Буу зэмсэг тушаана.
Манааны хvний дуу зєєлрєн:
-Аа дархан гуай юу. За за наашаа гэжээ.
АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ АЛТАНД
Yvрийн жихvvн жавраар дунгийн дуу эгшин хvмvvсийн хєлийн чимээ газар сайгvй сvржигнэв. Дорж, Самбуу, Цэрэндорж гурав даруй сэрэн харахад урьд шєнє ирэн орж унтсан ором нь далан нєхєєс болсон майхан байлаа. Yvдээр нь єндєр биетэй хvн нуруу нумлан шагайж “бос” гэж хашгирах нь чихэнд хадна. Гурвуулаа цочин босон харайж гvйлдэн гарахад єндєр хvн алга болж, оронд нь энд тэндгvй цэрэг жагсан нааш цааш холхин бий vзэгдэнэ.
Энэ бол Алтан хэмээх газа байлаа. Алдар нэр нь алсын алст цууриатан амьтан хvнийг дуудах боловч уртаашаа элсэрхэг жалга болохоос єєр юм vгvй. Жалга уруудуулан барьсан орон сууцууд нь хагас дутуу бvрээстэй гэрvvд аж. Утаанд идэгдсэн уранхай цоорхой майхнууд, жодгор, урц овоохой мэтийн юмс байлаа. Бvх хоёр зуугаад цэргийн дотор олигтой хувцас ємссєн нь тун ховор. Эдний дунд буриад, цахар, лам, євгєд, тэрч байтугай Цэрэндоржийн насны хvvхэд хvртэл байна. Жагсаалын араас хvрэн єнгийн торгон даалимба дээлтэй залуухан эр гvйн ирж – Нєхєд сайн хоноцгоосон уу гэж мэндэлсэн хvнийг тэр гурвын хэн нь ч танихгvй боловч урьд шєнийн угтан авч майханд оруулсан хvн мєн гэж тус бvрнээ тааварлана. Нээрээ ч мєн байсан бєгєд бvх ардын журамт цэргийн номын багш “комиссар” Чойбалсан гэгч тэр байжээ.
-Та нар наашаа ир гэж дагуулан явж нэг гэрт оруулан нэр овог, хошу тєдийхнийг лавлан бичиж аваад тэднийг дагуулан гарч тооно нь томдсон нэвсгэр хар гэрт оров. Тэнд хєл гишгэх зайгvй хvмvvс чихцэлдэнэ. Голомтноос нь нойтон хус модны гашуун хар утаа савсаж нэг талын хаяаны хvн, нєгєє талынхад нь хагас хугас харагдана. Ийм байдалтай аж тєрж суугаа хvмvvс дунд єнєє гурвыг дагуулан орж ирсэн Чойбалсан,
-Дампил гуай байна уу? Yгvй та минь чимээгээ! гэж хашгирав.
-Зvvн хоймроос нэг хvн хариу дуугаран vvл мананаас дээш асах мэт хєврєлдєн бослоо. Энэ хvн єглєє жихvvн жавраар майхны vvдээр шагайсан хvн мєн. Толгойгоо унинд тулган бие нумлан зогсож:
-Би танд гурван хvн авчирлаа гэхэд урагш дєхєн ажиж:
-Yгvй таминь наад хоёр нь ч яахав. Цаад жаал нь юу вэ?
-Зvгээр энэ хvv удахгvй тантай адилхан єндєр болно гэж залуу эрийн хэлэхэд цэргvvд инээлдэв.
-Ирээдvйд тэд над шиг байтугай уул шиг ч єндєр эр бололгvй л яахав л дээ, єнєєдрийн хувьд гэвэл надад хонь хариулах хvvхэд биш хомхой дайсантай байлдах эр хэрэгтэй шvv дээ Чойбалсан аа! гэтэл,
-Мэдээжийн хэрэг энэ хvv ч хонь хариулах тєдий биш, дайсантай байлдах, vзэлцэх гэж бие зориулан ирснээс хойш та л замы нь хєтлєх болно доо гэж залуу эр инээмсэглэн єгvvлээд гэдрэг эгэн гарав. Єндєр хvн гунигтай царай гарган vлдээд шинэ элсэгсдийг хойш гарган цай ууцгаа гэв. “Аяга байна уу” гээд “байхгvй” гэхэд:
-Мєн дєє зєвхєн толгойгоо чирч ирснээс єєр юу ч vгvй хувхай даянчууд! гээд урт хєлєє хvмvvсийн мєр дээгvvр давуулж гишгэлэн гарав. Удаж тєдсєн ч vгvй гурван том давхар модон аяга авчирч тус бvрийн євєр дээр хаян, хаясан байвал уу? Сайхан мэдээрэй! Шаахайдах юм хундаа гэж ахархаж захархаж хэлэв.
-Дорж “энэ чинь харин нуруунаасаа давах шижээргvй эд байна даа” гэж дотроо зэвvvцэв. Цэрэндорж айн сvрдэхдээ аль болохоор хол байхыг хэчээн хойш хулгана. Гурав дахь нєхєр нь хуурамчаар инээмсэглэн халуун хар цай аягалах авч уугаад аль нэгтэйгээс идэх юм май гэж сарвайх амьтан байдаггvй юм бол уу гэж бодон байтал дунгийн дуу ёгшин цууриатав. Энэ нь дахин сургуульд гарахын дохио байлаа. Хvмvvс яаран босож ханын толгойд єлгєсєн буу сэлмээ аван чихцэлдэн гарав. Мань гурав ч гэрт vлдэж vл болохыг мэдэн ууж байгаа цайгаа голомтын зах руу цацан аягаа євєрлєж дагалдан гарав.
Єндєр хvн, суман дарга Дампил гэгч байжээ. Дороо салаа тасгийн дарга нартай боловч нєгєє гурвыг єєр дээрээ аван тусгайд нь сургууль хийлгэхээр шийджээ. Буу зэвсэг олгосон нь єчигдрийн Жамц дархны авчирсан бирданк, хуй бариулыг шинэтгэн сэлбэсэн сэлэм байлаа. Дарга Дампил нєгєєдvvлийг дэнж дээр аваачин зэрэгцvvлэн зогсоож “Хээм хэг! Номхон! Хараа зvvн баруун тийш! Алхаад!” гэх нь тийм ч амаргvй хэрэг болж эхлэв. Дарга Дампил дахин давтан таниулавч тэр гурав будилна. Ялангуяа Цэрэндорж, Дампилын нурууны єндєр, дууны нь ширvvн, ер юм бvхний онцлогоос сvрдэхдээ тэвдэн мунгинана. Дампил ч уурлан:
-Чи мэдэж байна уу? Дайсан чамайг ийм байлаа гэж хайрлахгvй хамгийн тvрvvн хамар дээр чинь нясална гэж зандран дахин “Хээм хэг! Алхаад арш! Yгvй зогс! Баруун хєлєєрєє эхэл, би хэчнээн хэлэх ёстой байна вэ” гэж хашгирна.
Ийнхvv эргэж буцсаар єдрийн ихэнхийг авав. Дунгийн дуу дуугарахад сая сургууль буув. Хуарагнасан байруудын гадна газар зоож суулгасан том тогоонд хомхруудаст шар будаа бужигнан буцалж бvх сургуульд гарагсдыг хvлээнэ. Цэргvvдийн идэх зvйл арай ч энэ тэнгээр биш туранхай ч бол vхрийн ястай мах нэг нэгэн ширхэг оногдоно. Цагийн юм цагтаа, цаг vед нь бас аз завшан гэж байдаг. Тэр ёсоор яс нь бага, махаар арвин зvйл оногдовч тэр хvн єєрийгєє эзтэй гэж баярлана. Гэлээ ч хvмvvс юуны урьд шар будаагаар гэдсээ дvvргэж авахыг хичээнэ. Єдєр шєнийн хорин дєрвєн цагт ганцхан удаа тохиолдох хоолны махны хагасыг vлдээж маргаашийн цай дэр идэх юмтай байна.
Хоолны дараа бас сургууль, шинэ ирсэн хvмvvс тvрvvчийнхдээ дасаагvй байгаа боловч Дампил тэдэнд буу шагайх, мєлхєн давших, бие хамгаалах, нvх малтах сургуульд оров. Єдрийн шувтарганд нєгєє гурав vнэхээр ядран хvнд бирданк буунд нуруу нь дарагдан, хєл дээрээ дєнгєн данган сажлан ирэв. Гэрт орж ирэхэд мєн сургуулиас саяхан буусан хvмvvс багтаж ядан чихцэлдэнэ. Тэд шинэ ирэгсдийг бодвол єдєр тутмын сургуульд бие дасан чангарсан улс болохоор ам амандаа элдэв сониныг єгvvлэлдэн “ха ха, хэ хэ” хєгжилдєнє. Энэ нь ихэд ядарсан хvмvvст яахин таатай байх билээ. “Дуугvй байгаад єгєєч” гэж хашгирмаар бодогдоно.
Унтахын цагт дэр дэвсгэр гарган бэлтгэх хvн хэн ч vгvй. Гутлаа тайлж дэр хийгээд бvс тайлан дээл нємєрч зай завсаргvй чихэлцэнэ. Гал унтрахтай зэрэг жихvvн жавар уранхай эсгий бvрээсийн цоорхойгоор сэнгэнэх атал агаар хvндрэн амьсгал дарна. Ер нь хvн энд идээших нєхцєлгvй. Идэж байгаа хоол, сууж байгаа орон байр, єдєр тутмын сургуулийн хvнд, хажуугаар нь хаврын хар хавсарга, хавь ойроос туслан тэтгэж байгаа айл амьтдын малын эцэж зутарсан нь цєм хавчин хяхна. Гэвч энэ бvхнийг харсаар мэдсээр, няцах цуцах хэн ч vгvй аж. Тэдний ганц чин хvсэл нь дайсныг ялан дийлж улс орноо тохинуулах л явдал аж. Эдний дунд Дорж, Самбуу, Цэрэндорж гурав ч єєрцгvй санаа шулуудсан улс болов.
“ХА ХА” ДАМПИЛ
Манж гvрний эзэлсэн бvх улс орны баруун хойд хязгаараар Синьзян муж бол баруун монгол ойрдын ууган нутаг билээ. Газар орны нь уур амьсгал маш сайхан. Баруунаас нь урьхан салхи vргэлжлэн сэвэлзэж, гадаад их далайн тэнгисийн уур авчран хур бороогоор хангана. Хєрс шороо нь шимтэй бєгєд vр тарианаас аваад vзэм лийр боловч дур зоргоор ургана. Эрт урьдын цагт энд адуу малаар баян чинээлэг, эд уурсаар элбэг хангалуун баруун монгол ойрд /єєлд/ улс байсан юм. Одоо гэвэл тэр улс алга. Орон нутгийг нь хятад, хасаг, чантуу нар зvг бvрээс нvvдэллэн ирж эзэмшсэн бєгєєд тэр дунд ойрдын vлдсэн цєєн буурай єєлдvvд хэсэг хэсгээр энд тэнд хавчуулагдан амьдарна. Одоо ингээд “Ил тарвагатай” хэмээх газрын хэсэг єєлдийн явдлаас товч тодорхойлон дурдсугай.
Эд бол мал аж ахуйтан, vр тариаг ойр зуурын хэрэгцээнд жимс, ногоог хvvхэд багачуудын сонирхолд зориула хэрэглэнэ. Ерєнхийдєє мод тохон морь унаж, мал маллан, мах, сvv, цагаан идээгэр амьдрагсад болох тул зовоо ч vгvй, гачигдан дутагдсан ч зvйлгvй нэг ёсны жаргасан улс. Гэтэл улс нэгэнт мєхєж орон нутаг хvний болснос хойш жаргал яахин байх билээ. Yлдсэн хэсэг нь уруудах нойронд л дарагдсан хэрэг. Гэвч эд монголчууд гэдгээ сайн мэднэ. Монгол гэж нэрлэгддэгтээ баярлана. Yндэсний ёс ямба, ёс суртахуунаа хvндэтгэн хадгалсаар ирсэн болохоор мєн яахын аргагvй монголчууд. Тvvгээр vл барам манай єєлд vндэстэн эрт урьд цагаас хvчирхэг чийрэг их улс байсныг манжийн харгис дайтан дагуулагсад дайсагнан довтолсоор байгаад манийг ийм бага буурай болгосон юм гэнэ билэ гэж хоор зуур vргэлж ярина. Орой vдшийн цагаар євгєдийн нэг нь хялгасан утаст модон хуур даран єєлдийн эцсийн удирдагч Амарсанаа, тvvний манжийн эсрэг хєдєлсєн их бослогод эв санаа нэгдэн хvчин тусалсан халх ноён Цэнгvнжав тvvнээс цаашлан зоригт Галдан хааны тvvхт явдлыг урнаар шvлэглэн уянгат хоолойгоор аялан дуулж єгvvлнэ. Гурван хєлтэй дугуй тулга тойрон суусан сонсогчид нь задгай галын дэргэд хуурчийн нvvрийг гєлрєн ширтэх бєгєєд насанд хvрэгсдийн нь сэтгэл тvмэн зvйлийн гаслан эргэлдэн уйлаан унжаан болдгоороо юуны баяр цэнгэл байх билээ. Ер тэр єєлдvvд тийм гунигт дууллыг цаг ямагт сонсон тэгж уйлалдаж суух хувь заяанд тєрсєн юм шиг тvvндээ бас ухаангvй дуртай улс байлаа. Хvvхэд багачууд нь єндєр настнуудынхаа хажуу хавиргаар нvvр бултайлган vг vсэг бvр цээжиндээ хоногшуулан тогтоож аваад єєрєє євгєн болсон хойноо мєн л аялан дуулж єєр бусдыг vймvvлнэ. Ингэж тэд утга зохиол ба тvvх шашдараа ийнхvv уламжлан залгадаг улс байжээ.
Харь газрын элдэв vндэстэнд хэдэн давхар бvслэгдсэн учир гадаадын улс гvрнvvдээс бvрмєсєн тасраад танин мэдэх нь зєвхєн хятад, хасаг, чантуу болж гvйцээд оршин суух газраас холдон гарвал ямар ямар улс орон байдгийг огт vл мэднэ. Аюун сvрддэг нь ганцхан манж ба хятад, манж хаан тэнгэр юм уу, аль газарт ч билvv хэн мэдлээ, манж хэмээх, орчлонг бvхэл бvтнээр нь захирсан их хаан манийг захирдаг гэж тэд бодно. Гэтэл єнєєгийн ардын журамт цэргийн суман дарга Дампил маань харин тэр єєлдийн нэг байлаа.
Манж гvрэн нь 19-р зуун шувтарч 20-р зуун эхлэхтэй зэрэг Ил тарвагатайхны идэр залуусыг цэрэгт татан сургууль хийлгэж эхлэв. Yvнд нь єєлдvvд “их эзэн хаан манийгаа ивээн тэтгэж байгаа нь энэ бол уу” гэж баярлалдана. Гэвч хvн тэр цэргийн сургуульд нь хэчнээн дадлагажин мэргэживч тушаалд эс дэвшинэ. Дээрээс аваад дорд аравтын дарга цэргийн сургууль хийсэн єєлдvvдийг баруун тийш дагуулан гарч дайн тулаанд оруулжээ. Эхний тулаанд цохигдон хойш ухарсан бєгєєд тэд чухам юуны тєлєє хэнтэй байлдаж байгаагаа мэдэхгvй байсан боловч эцэг євгєдийнхєє эрэлхэг баатар нэр юугаа гутаав гэж уурсан бухимдана.
Тvvгээрээ тэд хоёр дахь удаагийн тулаанд дийлсэн аж. Гэвч дайснаас олзолсон хvмvvсийг vзэхэд дан монгол, єєрсдийн нь адил єєлдvvд. Иймд Ил тарвагатайхан ихэд гайхна. “Єє ягалайв! Ягалайв єєлд бидний хоор зуур байлдах учир юу билээ? Монгол гэдэг мохошгvй зоригт мандсан эх орон байсныг манжууд хооронд нь элдвээр мэхлэн эвдрэлцvvлэн хядалцуулж мєхєєсєн гэдэг биш билvv, єє ягалайв, ягалайв, одоо болийт! Ирээдvйн хэргийг хєх тэнгэр мэдтvгэй!” гэж шуугилдан тэр дороо бvх манж хятад дарга нараа устгажээ. Эд дунд єндєр Дампил ч явалцаж байсан аж.
Єєлдvvдийн байлдсан газар, цэнхэр хєх тэнгэрийг нэг жигд ширтсэн єргєн цагаан тал байлаа. Эр хvний жаргал эзгvй хээр гэгчээр єєлд цэргvvд дарангуйлан захирагч дарга ноёдоо устгаснаар их найр хийх болжээ. Хавь ойрын хасаг, чантуу нараас идэж уух юмыг дур зоргоор авчрахын далимд тэднийг ч урин дуудсан аж. Уригдагсад анхандаа аюун сvрдэх боловч учир явдлыг мэдэхтэйгээ зэрэг сэтгэл татагдан баярлаж архи дарсыг нэмэн нэмэн авчирна. Амтат архийг хуваан уулцаж, аяга таваг чиний миний vгvй болон vнэнхvv сэтгэлийн vгсийг хєєрєлцєхєд эцэг євгєдєєс хэлхэгдсэн элгэн садангийн холбоогvй хэн ч алга. Хасаг ч, чантуу ч ах дvv, алин нь ч єєрцгvй манжийн эсрэг “ай ах дvv нар аа! Ах дvv бидэнд эвдрэлцэн хядалцах учир хэзээ ч байж болохгvй. Yvнийг vр ач нартаа захитугай!” гэж шуугилдана. Хасаг, чантуу, єєлд дуу бvжиг vргэлжилсэн нээрээ их баяр болжээ. Нэг мэдэхэд зэвсэг хэрэглэлийн байр шатаж гал дvрэлзэж байхад манж хятадын этгээдээс гал тавив гэж хардан сэжиглэсэн ч vгvй “манай vйл хэргийг дээд тэнгэр таалав” гэж баярлалдана. Арван лvv хар дарь гэнэт тэсрэн орчлонд гараагvй их дуу гаран оргилсон хар утаа нь огторгуйн нарыг битvv бvрхэн халхлахад ч баяр. “Ах дvv бид нарыг алалцуулахад зориулагдсан бузар хэрэглэл устав” гэж шуугилдана. Гурван єдєр гурван шєнє найрласны дараа єєлдvvд гэдрэг буцав. Нутагтаа очоод аав ээж нараасаа аваад засаг захиргаандаа боловч vнэнээ хэлэхэд хойч єдєр хожмын маргааш юу болохыг бодон зовнисон хэн ч vгvй мєн л баяр. Монголчууд хоор зуур байлдах шиг бузар муухай юм тэдэнд vгvй, ямар боловч байлдахгvй байх шиг сайхан юм vгvй аж. Євгєд хєгшид нь хуураа хєглєн vлгэр домгоо дуулалдан их найрыг vргэлжлvvлнэ.
Yvний дараа нэг жил нам тайван єнгєрєв. Хоёр дахь жил ч єєрцгvй энх амгалан. “Єнєєх цагаас хой єлгийтэй хvvхэд боловч уйлахгvй болсон шиг байх нь юутай хачин, юутай сайхан бэ” гэж хэлэлцэн байтал хэрэг биш болж эхлэв. Ємнє зvгээс vй олон цэрэг айсуй гэхийн зэрэгцээгээр “угаасаа болдоггvй урван тэрсэлсэн єєлдvvдийг энэ дэлхийгээс хvйс тэмтрэн устгана” гэсэн дайсны шуугианыг єєлдvvд хvлээн авав.
Єєлдvvд цєєн, байлдах зэвсэг бvдvvлэг, дарь тугалгаар дутуу хомс. Гэвч эсэргvvцэн хєдлєв. Олныхоо саналаар єєрийнхєє vндэстнээ захирах болсон дорд гараас гаралтай Єєллєгєє ноён гэгч айл єрх нэг бvрийг аврахын тєлєє нохойгоо хvртэл дагуулан гарч тулалдавч дайсны тоо маш олон vерийн ус шиг нємрєн бууна. Арга буюу хойш ухрахад дайсан єлгийтэй хvvхдээс аваад євгєд эмгэдийг боловч гол таслан хядна. Хариуд нь єєлд яаж ч чадахаа болиод тархан бутрахад хvрэхэд Єєллєгєє ноён хэсэг айл єрхийг дагуулан оросын нутагт зугтан оржээ. Тэд гэр орноо хаян зєвхєн мал хєрєнгийнхєє хагас хугасыг аван ирсэн тул єдєр шєнийг ганцхан дээр мэлийх хєх тэнгэр ширтэн гєлрєхєєр єнгєрvvлнэ. Дороос нь орон нутгийн хvмvvс газар нутгаа харамлаж эхлэхэд хvн мал аль алин нь гишгэх газар ховордож ноёнд нь боловч зовлон, нохойд боловч єлсгєлєн, дээд талаас нь хаант засгийн газар, нэг бол орон нутагтаа буц! Эсвэл манай улсад дагаар орон захирагд гэх нь мєн л аюул. Орон нутагтаа буцвал манжийн харгис цэргvvдэд алагдана. Орост дагаар оръё гэтэл дээр цаг манжийг эсэргvvцэн боссон Амарсанаа баахан хvмvvсийг дагуулан орост очсоныг орон нутагт нь vvр буцаахгvй гэж газрын мухар элсэн цєлийн захад аваачсан юм гэнэ билээ гэж зэвvvцнэ. Юм бvхэнд нэг ирээдvй, явдал бvхэнд нэг ухаан байдаг бол энд яагаад ч гарах газаргvй мэт санагдана. Бийгээс єнєєдєр, маргааш, нєгєєдєр ердєє л тэр. Гэвч сайн ч муу ч нэг хувь заяа байдаг гэлээ. Тэр ёсоор нэг нь олны тєвлєрсєн нэг хотоор хэсvvчлэн явж байгаад халх хэмээх монгол орон манжийг эсэргvvцэн босож тусгаар улс болж аваад бvх монгол овогтон ба туургатанг нийлэгтvн! гэж дуулдаг гэнэ гэдэг цуу сонсон ухаангvй баярлан гvйн иржээ. Yнэндээ халх хэмээх монгол байдгийг Єєллєгєє ноён боловч vл мэдэх учир хачирхан шуугилдахгvй нь нэг ч vгvй. Гэвч “монгол” гэдгээр нь элгэн садангаа гэж vзэн, манжийг эсэргvvцэн боссон гэдгээр манийг энэрэн тэтгэгч гэж vзэн хаана байгаа тэр газар руу нь зvтгэсvгэй гэлцжээ.
Энэ бодлоо оросын хаант засагт дэвшvvлэн айлтгасанд хаант засаг зєвшєєрєн мал хєрєнгий нь хураан авч хариуд нь хvрвэл зохих газарт нь хvргэж єгєхийг амлажээ. Тэгээд юутай хєдлєв гэтэл ємссєн дээл, аахар шаахар юм хийсэн уут сав. Євєр дээрээ хvvхэд тэвэрсэн ч бай, ардаа євгєд эмгэдийг хєтєлсєн ч бай, бvгд гурван зуу гаруй хvн Новосибирск, Эрхvv, Дээд vд зэрэг хотуудаар галт онгоц, галт тэрэг, морь тэрэг элдвээр хєл залган дамжиж явахад оросын зєєлєн сэтгэлт хvмvvс бишгvй тусалсан боловч єлсгєлєн. Єлсєхийн эрхээр зохих, зохихгvй юм идэхийн дээр даарах, халууцах, хир буртагт баригдах цєм нийлснээс халдварт томуу гарч нэмэрлэв. Ер ийм хvнд ядрал зvдvvрлийг vзсэн яс vндэстэн байх уу? Дэлхийн уудам тvvх арвин байвч ховор. Гэвч эд манжийн гараас мултарсандаа баярлана. Манжийн гараас гарсан монгол ах дvv нартайгаа нийлнэ гэж баярлана. Ер маньд энэ зовсныхоо эцэст жаргал ирнэ гэж баярлана.
Єєллєгєє ноён гэгч нь нас дєч шахам, бие дунд зэрэг махлаг болоод чийрэг, магнай тэнvvн, нvд бvргэд адил хурц, євгєд эмгэдээ хvндэтгэнэ. Ядуу боловч ухаант эцгийн гавъяагаар монгол, тєвд, хятад, манж хэл бичигт нэвтэрсэн, хvнд хар багаас шавь орон сурсны ачаар дээрх хэл бичгvvдийг мэдэх болсноос гадна тvvх шашдар, хууль цааз, ёс журмыг шvтэн бишрэгч болсон аж.
Уг нь Єєллєгєє ноён Синьзяны янз бvрийн vндэстний дунд єсєн тєрснєєрєє тэр бvхэнтэй эв тангараг сахихыг хичээгч. Гэтэл єєрий нь єчvvхэн баг єєлд vндэстний нь толгой дээр онцгойдоо их зовлон зvдvvрэл бууснаас уламжлан хардагч, сэжиглэгч, vл итгэгч, харь vндэстэн бvхэн лvvгээ атаархагч, ялангуяа манж, хятад хvнийг харахаараа нvд хорсон занан зvхэгч болон хувирчээ. Энэ бол манжийн дарлал, тэдний vндэсний дээрэнхvй vзэл, vл хайрлах харгислал шудрага эрийг ийм болгон єєртєє дайсан тєрvvлсэн хэрэг.
1912 оны намрын эхний сараар Єєллєгєє ноён гурван зуу гаруй хvнтэй биш хоёр зуугаад хvнийг дагуулан Ар хиагтад ирээд орос хилийн захирал ноёноос монголын хилийн зангид хэд дахин хатуу шаардлага тавьсны хvчээр Євєр хиагтад ирлээ.
Гэтэл энд юv байв. Єєллєгєєг vзэн яддаг хятадууд, харагдах зvг болгон хятад, хятад пvvсvvд, хятад дэлгvvрvvд, хятад сvм, хятад ажлын хvмvvс. “Єнєєх хятад манжаас салсан халх гэдэг маань энэ vv? Ингэж хятадуудад идэгдсэн газар гэж vv. Yгvй ээ, би буухгvй, буцах минь!” гэж Єєллєгєє ноён Ар хиагтаас хvргэж ирсэн дєрвєн дугуйтай тэрэгнээс эс буув. Монгол занги аргадан тайтгаруулж, Хиагтын зvvн ємнєх Гялаан нуур хэмээх газар, дээр цагт манж тvшмэлийн зуны зугаалгад зориулагдан байгуулагдсан шийн том байшинд аваачин буулгажээ.
ЭД ЮУГААР ГЯЛАЙВ
Ус тунгалаг харамлах эзэнгvй, тvлш элбэг, хэчнээн бол хэчнээн. Нутгийн ардуудаас гуйлга гуйна. Тун аргагvйд тулахаар эхнэр авгайчуудынхаа зvvлт чимэглэлийн унжсан санжсанаас нь тонон авч Хиагтад аваачин худалдана.
Халх орон бас єєр юугаар гялайлгав?
Тэр вантан гэх юм уу, эсвэл тийм сайд ноёнтон орос орохоор хойш морилон айсуй гэнээ гэдэг сургаар Єєллєгєєгєєс бусад нь цєм угтан замын хоёр хажуугаар сєхрєн сууж хvлээнэ. Тєрийн дээд албаны тэр хvмvvс ардаа хиа дагуулуудтай жуузаар юм уу, эсвэл сvйх тэрэгтэй хайван дайван намбаганан єнгєрнє. Тэр дорхиноо нэг хиа нь буцан давхиж ирэн “Та нар юун улс вэ? Юуны учир эзэнтний зам тосов?” гэж асуухад нєгєєдvvл:
-За бид… гэж vгээ эхлэн хаанахын хvмvvс болохоо єгvvлээд “Эзэнтэнд хишиг хайрлахыг айлдана уу” гэхэд хиа давхин одно. Тэгээд маргааш нь юм уу эсвэл тэр оройдоо “Эзэнтэн та нарт хоёр хvний дунд нэг vхрийн гэдэс дотор эсвэл хvн тутамд хонины гэдэс хайрлахаар хишиг буулгав” гэж зар ирнэ.
Тэр бvхэн дэр Єєллєгийнхєн баярлана. Хагас єртєє гаруй зайтай Хиагт орон мал нядалгааны газар очин уг хишгийг хvлээн авч vvрэглэн инээлдэн буцаж ирнэ.
Намрын улирал єнгєрч хvйтэн сэрvvн залган ирэхэд цєм ганц шийн байшинд чихцэлдэн хоргодохоос єєр аргагvй боллоо. Зуун яндангийн зvйл хаана байх билээ. Хоол ундны галыг хувь хувьдаа задгай тvлэх учир байшин дvvрэн май. Нарс модны утаа гашуун болоод хєє тортог хязгааргvй. Єєллєгийн гэр бvл тайзны арын шийчдийн хувцаслахад зориулагдсан тусгай тасалгаанд “Мэнгэт” хэмээх хvний гэр бvлтэй нийлэн суух боловч хаалга хатавчаар нь гашуун утаа нэвтрэн орж ирнэ. Тэр дунд Єєллєгєє ёстой л далавч хугаран газар унасан бvргэд шиг гутран сууна. Чихэнд нь єлсгєлєн багачуудын уйлах, эмгэд хєгшдийн гаслан гангинаан тасралтгvй сонсдоно.
Нэг єдєр урьд ємнє vзэгдээгvй єчvvхэн амьтны уйлах сонсдов. Энэ юу вэ? Хvн! Шинэ хvн. Ингэж ядрал зvдvvрийн туйлд хvрч явахад бас нэг эр тєрж байна. Хэнээс тэр вэ? Арвай наймтай єнчин охиноос. Эцэг хэн бэ? Байхгvй. Дээд vд хотын тэнд ширvvн томуугаар єнгєрсєн. Гэвч Єєллєгєє баярав. Юунд тэр вэ? Эрхгvй хvн болгож болно байх гэхдээ тэр ажээ. Эх нь бас баяртай байна. Юунд тэр вэ? Эм хvн хvvхэд тєрvvлэх хувь заяатай бєгєєд тvvнээ энхрийлэн хайрлах ёстой учраас тэр Єєр хэн ч баярласангvй.
Маргааш нь Богдын хvрээнээс гарсан их элч морилон ирэв. Элч гуай зан тун сайхан, учирсан бvхэнтэй амар эрэн инээмсэглэнэ. Энэ бол эзэн хааны зарлигийг євєрлєсєн хvн бєгєєд уг зарлиг нь бvр ч энэрэнгvй. Элч бvгдийг ємнєє сєхрvvлэн суулгаж унших нь маш гайхалтай. Єєллєгийнхнийг Хиагтын баруун хэсгийг хариуцан хамгаалах хошуу болгон газар зааж єгсєн тєдийгvй, одоо єлгийтэй байгаагаас аваад дал ная хvрсэн гэвч ялгагvй эр бvхэнд сард арван янчааны цалин олгосугай гэжээ.
Yгvй ер энэ vнэн vv? Yнээн. Элч гуай эзний зарлигт мєргєцгєє гэж мєргvvлээд, туламтай мєнгє авчран зарлиг гарснаас хойших сарын цалин гэж арав арваар тоолон эр бvрийн гар дээр тавив. Арван мєнгєн янчаан ядарсан амьтдад хэчнээн их мєнгє вэ? Алган дээр тавих нь тэнгэрийн наран алганд орох шиг.
Єчигдрийн гарсан манцуйтай хvvхэд дээр элч гуай єєрийн гараар арван янчаан тавихад хэн эс баярлах вэ? Хэн баярын халуун нулимсаа эс дуслуулав. Тэр vгvй ээ.
Эзний зарлигт бас Єєллєгийг хошуу ноён єргємжлєєд сар бvр 50 янчааны цалин олгосугай гэж байсан билээ.
Элч Єєллєгєєд 50 янчаан гардуулан єгєєд:
-Ноёнтон та энэ сарын дотор Богд эзэнтэнд бараалхаж зэрэг жинс хvлээн хvртэнэ шvv дээ гэв.
Єєллєгєє “жа” гээд очин бараалхахад ємсєх дээл хувцасгvйгээ бодож байтал,
Богдод бараалхахдаа та мандал єргєнє шvv дээ.
-Жа гээд мандал єргєхєд юу ордог сон бол?
-Зэрэг жинс хvлээж хvртэх мандалдаа 2500-гаас доошгvй янчаантай бол зvгээр сэн гэж элч тайвнаар єгvvлэв.
“2500!” Єєллєгєєгийн сэтгэлд vvл манан босох шиг болох боловч “жа” гэлээ.
Гэвч Єєллєгєє одоо ноён. Хотол хошуу, газар нутаг юм бvхэнтэй ёстой ноён болсон учир мэхийн сєгдєхгvй хэн байх билээ. Тэр дундаас Хиагтын хэдэн баян пvvсvvд тус бvрнээ тvншлэхийг бодон долигоноцгоох бєгєєд Єєллєгєє тэндээс хэрэглэгдэх мєнгє янчаан зээлдэн авч Богдод бараалхав. Єєрийнхєє яс vндэстний гарал vvсгэл ба халх орныг тэмцэн ирснийхээ учир шалтгааныг айлтган мєргєхєд Богд тєдий л олон юм айлтгасангvй. “за би манж хятадын эсрэг тэмцэж яваад эцэст нь энэ vндэс угсаа нэгэнт халх монголоо тэмцэн ирсний чинь хувьд чамд итгэж байна. Одоо урд зvгээс баахан хятад хар цэрэг Туран улсын хил хязгаарыг нэвтрэн орж ирээд байна. Би чамд хэдэн зуун шилдэг цэрэг єгье, чи тэднийг аван мордож тэр хар цэргийг сєнєє!” гэж зарлиг буулгажээ.
Энэ vед Хучир булан хэмээх газар хоёр мянган монгол цэрэг байсан. Тэд ард тvмний дундаас татагдсан автономит монгол улсын цэрэг гэх боловч ємссєн хувцас, тохох эмээл амин хувийн бєгєєд уранхай ноорхой. Идэх хоолыг улсаас залгуулах боловч тэр нь байн байн тасарна. Эд чухам юу байх вэ? гэвэл єлсгєлєн, уйтгар хоёр. Єлєн шороо, хурц нар, ширvvн салхи зэрэгт идэгдэн бухимдсан амьтад. Ганцхан улс орноо хамгаалах гэсэн сэтгэлгvй нь аль хэдийн оргоод орон нутагтаа очжээ. Нэг єдєр цэргvvдийн дунд эмээл хазаар ба дээл хувцас бvрэнтэй хvмvvсийг урд зvгээс халдан ирсэн хятад цэрэгтэй байлдулахаар мордуулна гэж зар тарахыг тэд айн цочихоор биш харан баяр баясгалангаар угтан авсан бєгєєд даруй гурван зуун эрс хvсэл санал илэрхийлснийг шалган vзвэл зуугаад нь хэрэглэл дутмаг аж. Єєллєгєє тэндээс хоёр зуун сайн эрийг шалган авчээ. Эдний дээр євєр монголын эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэн, vхэхээс бусдыг бvрэн vзсэн далаад эрсийг нийлvvлэн бvх цэрэг гурван зуу шахам болсны дотор Гоожоо баатар оролцжээ. Єєрийнхєє хvмvvсээс Єєллєгєє арван хоёр хvн авч явсны нэг нь Дампил билээ.
1915 оны євєл байлдах цэрэг дундын ёсшилт /дуу/-оор зургаа зургаагаар эгнэн жагсаж анх хєдлєхєд ард нь vлдэх хань нєхєд гологдон хоцорч байгаадаа сэтгэл гутрах боловч ашдын билэгт сайныг ерєєн шуугилдах нь явагсдын сэтгэлийг нэн ч хєгжєєв. Туул голын мєсєн дээгvvр тэд морьдоо халтируулахгvйг хичээн гараад цаана нь гарсан хойно “хатан эх ахай минь, халуун амь бvлээн цусы нь мэдтvгэй!” гэж хашгиралдав.
Эд бол ёстой эрс. Хужир буланд хоригдон суусны нь хэлбэл уулын бvргэд гинжлэгдэн буйлагдаж байсны адил. Тэндээс ашгvй нэг мултран гарсан бол гинж тасран агаарт хєєрєх адил. Гэвч буйлсан бvргэд юу vзсэн рvvгээ дайрах адил биш, харин уулын бvргэд ангаахайгаа агаарт гарахтай болохы нь наана vрээ vхтлээ амь тавин хамгаалах адил, алив нэг талаар асар хойно хоцорсон улс орноо хамгаалагчид юм. Тэр vеийн ямар нэг хvчирхэг орны хувь заяагаа машид єндєрт єргєхийн дээр улс орныхоо эзэрхийлэн тvрэмгийлэх явдлыг бага буурай оронг урагш давшуулах ивээлт хэрэг гэж vздэг vндэсний дээрэнгvй vзэлтний нvдэнд бол болхи бvдvvлэг бузар булай арван хэдэн метрийн холоос мах тос хєлс vнэртсэн нэг ёсны эрт балар цагийн амьтан. Гэвч vнэн чанар нь гэвэл сэтгэл шулуун, ухаан сэргэлэн, зориг чанга бусдын ємнє долигонож байгаад хойно нь гарахтайгаа зэрэг хойд хормойг огтлон авах заншлыг даанч сурсангvй. Гадаад байдал нь гэвэл харин vнэхээр болхи, ємссєн гутал нь хvртэл этгээд хачин боловч бусдад халдварлах євчингvй, хараа хурц, шvд євдєхийг ч vзээгvй улс. Алт мєнгє хоёртой бол хvн юуг ч худалдан авч болно гэгчийг тэд сайн мэдэх боловч аян дайны хvнд, тvvн шиг тээртэй юу байх вэ? гэж хоор зуур хэлэлцэнэ. Торго хоргойгоор биеэ чимэх дуртай боловч дайн байлдааны хvнд гялгардана гэж цээрлэнэ.
Єєллєгєє жанжны цэрэг анх удаа Дарьгангын нутаг дэвсгэр дээр хятад цэрэгтэй тулгаран байлдав. Тэднийг тэнд нь бvрмєсєн устгаж ихэнх цэрэг бирданк зарим нь бvр цахиур буутай хvртэл явсныг шинэтгэн шинэ vеийн зэвсгээр зэвсэглэсэн бєгєєд мєн тэр байлдаанаас олзолсон vхэр буу, сум шvvр /пулемёт/ тус бvр нэгийг ашиглан цааш давшиж Долнуурын хойдох Тэнгэр элс гэдэг газар хоёр дахь удаагийн том тулааныг хийв. Тvvнээс цааш бас давшин Бяруут хотыг мєн сvрхий ширvvн тулалдаанаар эзлэв. Анх мордсоноос аваад одоо хvрэхээр хоёр жил болжээ. Эцэст нь орос, хятад, монгол гурван улсын улигт хэлэлцээр болсон бєгєєд автономит монголын бодлого єєрчлєгдєн Єєллєгийн ангийг эргvvлэн дуудах элч илгээсэн аж. Гэвч тэгээд дайн зогссон биш, дайсны ард хэт орсон учир халх орныхоо хязгаарт орж ирэх хvртэл шувт байлдсаар эцсийн дvнд их бага дайнд орсноо тоолж vзэхэд жар гаруй тоонд хvрэх бєгєд тэр бvрийг нэр тєртэй даван туулжээ.
Єєрсдийгєє тэд vхэлгvй мєнх мэт vзэн явсаар эгж ирсэн хойноо vзвэл анх мордсон гурван зуун цэргийн тал хувь нь алагдсан байлаа. Ємссєн хувцас хунар гэвэл єнєєх муугаасаа улам доройтжээ. Барьсан туг хvртэл тэнгэр хєх єнгєє алдан шалбарсан бєгєєд тэр цагт халх монголоос таван анги цэрэг урагш гаран байлдсаны хамгийн амжилттай явсан нь Єєллєгєє ноёны анги юм.
Гэвч дайн бvр аюултай, цэрэг бvр нvгэлтэн гэгчээр тэд хэдийгээр эмс охидыг хvчирхийлэн дарлах, эд мєнгийг булаан євєрлєєгvй боловч єдєр тутмын хоол хэрэглэлийг хаана тохиолдсон газраасаа дур зоргоор булаан дээрэмдсэн. Бас сум хэрэглэлийг ихэвчлэн дайснаас олзолсноор нєхєн залгах учир алах хядах руу бие биеэс єрсєлдєн зvтгэж явлаа. Хэн сайн байлдвал тvvний євєр тvрийд буудах сум хэдэн зуугаар биш, хэдэн мянгаар шижигнэн явна. Хэн муу байлдвал хажуугийнхаа нєхдєєс зээл хууль хийн єр ширэнд орно. Ер тэдний эрхэмлэдэг нь ганцхан сум сумаар мєрийцєн наадаж зугаацна. Худалдаа наймаа ч хийнэ. Баян хvн таван хаанд нvvртэй гэгчээр дайзат сумуудаар цээжин биеэ хэдэн давхар ороон тvvнээ дааж ядах мэт таахалзан хєдєлж явбал хажуугийн нєхєд байтугай дээд дарга боловч хvндэтгэнэ.
Автономит монголын цэрэг ийм билээ. Тэдний нэг Дампил юм. Олон нийтийн дунд дайн байлдаанд дадлагажин мэргэжсэн баатар эр гэж алдаршсанаараа ардын журамт цэрэгт элсэхээр ирэхтэйгээ зэрэг суман дарга болсон аж. Эдvгээ єндєр Дампил єдрийн цагаар цэргvvдээ сургууль хийлгэж байхдаа хамраа сартайлган ооных шиг єндєр хvзvvгээ суналзуулан хvvгчин хашгачих нь даан ч их байдгаараа бол ёстой шижээргvй амьтан болов уу гэлтэй боловч vнэндээ тийм биш vдшийн цагаар vзэж єнгєрvvлсэн дайн байлдааныхаа явдлаас ярихдаа ямар нэг хvний будлин мунгинасныг юм уу, тэнэглэсэн, тэнэглэсэн атлаа тун цэцэнг vйлдсэн зэрэг явдлуудад инээдэм оруулан ярьж, урт чацат євдгєє байн байн алгадан ха ха инээнэ. Тэр дундаа Дампил єєрийнхєє vй зайгvй vерхэн нєхєрлєсєн Гоожоо баатар гэгчийг бахдан ярих нь маш гайхалтай. “Тэр бол сум гээхийг vздэггvй мэргэн буудагч. Айхын оронд инээх, инээхийн оронд шазуур зуун шанаа гvрэлзvvлнэ” гэхийнхээ далимд “дан усаар гурил зууран хавтгайлж, халуун тємєр дээр хэдхэн эргvvлж хаяад гамбир хэмээх юмыг хачин сайхан амттай хийдэг сэн” гэж заавал ярин шvлс залгина. Дампил ингэж ярих атал цэргvvдээс хоол ундын тухай гомдол мэдvvлбэл хариуд нь: -Зvгээр! Монгол хvн, монгол морь хоёр хэчнээн олон хоног єл хоол сойгдож байхын хэрээрээ байлдахдаа сайн байдаг юм гэж хэлэнгvvтээ мєн л ха ха инээнэ. Дээл хувцас муутай хvний “даарав” гэхийг сонсвол бас л “Зvгээр! удахгvй дайтна. Тэгэхэд чи єєрийн эрхгvй халууцан ханцуй сугалан сугалдаргална гэж мэд!” гээд ха ха инээнэ. Энгийн цагт Дампил хаана яваа тэр газраа ха ха инээх тул хvмvvс тvvнийг ха ха Дампил гэж нэрлэдэг байв. Дампил ха ха инээхээс гадна бэрхшээл бvрийг “зvгээр” гэж vзнэ. Тvvний бодлоор бол єлсєх ч зvгээр, даарах ч зvгээр. Зvгээргvй юм гэвэл цойдсон буюу тэнэсэн сум байлаа.
-Ай даа та минь чиглэсэн сум яахав, чихний хажуугаар шивхийн єнгєрнє. Харин цойлсон нь зовхинд, тэнэсэн нь тархинд гэгчээр энэ хоёрт эрийн амийг аваачдаг юм маань бий шvv дээ гэж цэргvvдэд захидаг байлаа.
ХУВИЙН ЗАМ
/Данзангийн явдал
Єргєн талаас эрээн тарлан цас хаврын дунд сарын бvлбэгэр нарнаа ор мєргvй болон хайлж дуусмагц vе vе хvчтэй шуурга босож хєрс муут говийн элсэрхэг шороо нь тэнгэр тулан дэгдэж хvн амьтан, адгуус мал бvхнийг хайр найргvй балбан гуйвуулах болжээ. Яг энэ vеэр билээ. Замын vvднээс цаг ямагт яаран довтолгогч нэг яггvй ширvvн элч гарлаа. Энэ бол Данзан. Одоохондоо амь биеэ хамгаалахад биш, алсдаа амин хувийн болох эсэхийг ч бvv мэд, гаминтай байлдахаар Дугар баатрын цэрэгт анх орохдоо хvлээж авснаас хойш итгэлт хань нєхрєє болгосон хурдан буугаа хажуугийнхаа улаачид vvрvvлээд єєрєє дайз бvхий хэдэн сумаар цээж ороон баглажээ. Єртєєнийхєн хурдан буу, хурц сумнаас нь эмээн сvрдэхдээ ч юм уу, эсвэл єртєє улаагаар явагч бvхнийг эв тал засан єнгєрvvлж сурснаараа ч тэр юм уу бvv мэд.
-Элч гуай дээшээ морил, дээшээ морил! гэж хvндэтгэх бєгєєд хэрэв хоноход хvрвэл хонины бvхэл бvтэн хєл махаар хоол хийж зочилно. Хариуд нь Данзан мєн ч яггvй. Эр цэргийн тулалдаанд орсноосоо ч юм уу, эсвэл тєрийн хэрэгт оролцсон бvхнээрээ ийм байх ёстой гэж бодсондоо ч юм уу, эсвэл ижил дасал болсон шинэ нєхдий нь авир зан халдсаных ч байж магад, айлд оронгуутаа ташаа тулан хєндєлдvv суун, энэ тэрийг ширvvнээр харан, цэргийн чухал яаралтай хэргээр явж байна. Унаа морьдыг шалавлаж vз! гэж зандрангуй єгvvлнэ.
Євєрт нь хоёр зvйлийн сvрхий бичиг яваа аж. Тvvний нэгэнд, ємнє хязгаарыг сэргийлэн хамгаалах Замын vvдийн цэргийн хорооны бичиг: “Yvнийг vзvvлэгч Данзан бол тус хорооны байлдагч цэрэг бєгєєд чухал хэргийн учир Богдын хvрээнээ орохоор явж буй тул замын єртєє ба жирийн айл, алинаас боловч унах морь, хоол хvнсийг бvрэн дайчлах эрхтэй бєгєєд vvний тул бичиг шийтгэн олгов.
Замын vvдийн цэргийн жанжин зоригт баатар Дугар” гэсэн аж. Хоёр дахь бичиг нь:
Замын vvднээ суугаа цэрэг эрийг захирагч зоригт баатар Дугарын бичиг:
“Тус улсын бvх цэрэг эрийн хэргийг захиран шийтгэх жанжин сайд хийгээд тvшмэл нар танаа айлтган мэдvvлэхийн учир: Тvшээт хаан аймгийн баатар вангийн хошууны дорд ард Данзан, олноо єргєгдсєний есдvгээр онд Жанчхvv хотноо жин тээж ороод тэндэх харгис гамингуудад хань нєхєд уналга хэсгийн хамт баригдан жил гаруйн турш гашуун зовлонг эдлээд эцэст нь амь зулбан гарч нутгаа тэмцсэн бєгєєд энэ эр Чойр уулын байлдаанаар манай цэрэгт баригдан ирж цэрэгт орсон нь сайшаалтай. Тэгээд их зvтгэл гаргасныг дурдвал нэг, Чойр уулыг байлдан авахад арван хэдэн гамин лугаа ганцаар тулалдан ялан дийлж баатар зvтгэл гаргаж байсан удаа бий, мєн урагш зугтаасан гамингийн vлдэгдлийг зам тосон боох хэрэгт гарамгайлан зvтгэсэн хоёр дахь гавъяа бий. Гуравт, хятад хэл сайн мэдэх учир удаа дараалан баригдсан гамингуудыг байцаан лавлах явдалд маш их vvргийг гvйцэтгэж явлаа. Тэгээд ємнє зvг нэгэнт нам тайван болсныг харгалзан нутагтаа харьсугай хэмээн чєлєє мэдvvлснийг Дугар миний бие хvлээн авч ёсоор болгосон бєгєєд уг vйлдсэн гавъяаг энд тэмдэглэхийн учир гэвэл улмаар их эзэн хаанд уламжлан айлтгаж гавъяа шагнал хєхvvлэн хvртээхийг эрсvгэй гэсний тул” гэжээ.
Yнэнийг хэлэхэд Данзан євєрдєх бичгийн учрыг vл мэднэ. Нэг нь улааны зар, нєгєє нь цэргийн яаманд хvргэх чухал бичиг гэж ойлгосноор тєрд чухал албыг гvйцэтгэгч тєрийн хар хvн єєрийгєє єндєрт єргєснєєс гадна Замын vvдээс анх мордоход нь Дугар баатар “цэрэг эрийнхээ нэрийг сайтар хадгалж яваарай!” гэснээс зvрх нь оргилох усны адил хєєрчээ. Ємссєн, умбасан сайхан элдvvртэй цагаан нэхий дээл нь vс хэдийгээр нимгэвтэр боловч vргэлж халууцуулна. Дєрєєнд жийх гутал хэдийгээр хуучивтар боловч шагай дээрээ угалзтай. Дотуурх оймс нягт сайхан цагаан эсгий бєгєєд тvрий давсан хараандаа сарьс, сайр хоёрыг хослуулан мєшгєєрдєн тавьсан тvмэн насан хээтэй. Энэчлэн ємссєн бvхэн цєм монгол. Монгол монголдоо ёстой цаг заль нь бадарч, аз хийморь нь гозолзож яваа идэр эрийн цог бvрдсэний дээр ташаанд арав vсэрдэг модон хуйтай маузер хэмээх буу зvvснээрээ морин дээр гармагц хєндєлдvv суун ташаа тулахгvй байж боломгvй болгосон байлаа. Бас хоногийн газар идэх хоол дан мах, говийн шарангуйгаар єєхтэй болж ирээд аманд ормогц таанын хурц амт амтагддаг тарган иргийн нэг хєл бєгєєд тэр нь дотроос vргэлж халуун оргиулан салхи сєрєн давхиж, хvйтэн агаар амьсгалахыг шаардана. Сэтгэлд гэвэл гунин гутрах юу ч алга. Орон нутагт харьсны эцэст хань нєхдєєс хагацан салж ганц бие амьд гарснаа нєгєєдvvлийнхээ ар гэрт болоод айл аймгийн хvмvvст яахин хэлнэ билээ гэдэг хvнд зовуур байсан бол одоо халх нутагт хайрт нєхдийнхєє хариу єшєєг гамингуудтай байлдаж авснаа дэлгэрэнгvй ярихад бусдын ємнє хvний мууд орохгvй харин ч сайнд нь орох шvv дээ гэж бодогдоход сэтгэл ариудна.
Ийнхvv Данзан 16 єртєє газрыг 2 єдєр давхин Богдын хvрээнээ ирж, гамингийн vед Си лин пvvгийн яам гэж байгаад барон Унгернийн vед тvvний цэргийн яам болсон хуучин амбасын яамны их хашааны ємнє зогсжээ. Уг хашааны их хаалган дээр буу бvхий хоёр манаа зогсож байгаа нь Данзангийн сvр омгийг дарж эхлэх аж. Зvрх тvгшин тєвийг барин хаалгаар орж хэд алхтал баруун этгээдэд жанжин туг хадаастай, дєрвєл талд нь цэрэг зогсжээ. Цааш яван голчлон дvнзэн модоор сvрхий бєх барьсан байшингуудын дундуур явахад бараг байшин нэг бvрийн vvдэн дээр манаа харагдана. Орж гарч байгаа хvмvvс нь малгайдаа отго жинстэй бєгєєд зарим нь мєрєн дээрээ гурван хуруу дарам єргєн алтан буюу мєнгєн саа тэмдэг хадсан нь Данзанд vл ойлгогдох ажээ. Энэ бvхэн Данзангийн сvрийг бvрмєсєн дарж гvйцлээ. Аргагvй тулгарсны эрхээр аль дайралдсанаас “их жанжин хаана заларч байдаг бол?” гэж амнаасаа арайхийн гаргаж єгvvлнэ. Нэгдvгээр хvн Данзангийн асуусныг дуулсан атал дуулаагvй мэт дээгvvр харан єнгєрєв. Хоёр дахь хvн “штабтаа” гэхийг Данзан гайхна. “Штаб” гэж юу вэ? “Баахан бодсоныхоо эцэст Шадав” гэснийг буруу дуулав уу гэснээс “Шадав” гэж жанжин байдаг байх гэж бодоход хvрлээ. Тэгээд гурав дахь хvнээс жанжин Шадав гуай хаана заларч байдаг бол? гэхэд, тэр хvн єєдєєс нь нэг харж аваад “тийм жанжин байдаггvй” гэлээ. Дєрєв дэх хvн мєрєн дээрээ мєнгєн саа тэмдэгтэй хvн байсан бєгєєд Данзангийн жанжинг сурагласны хариуд “чи юу вэ” гэж асуугаад “цэрэг гэсний хувьд” Чи цэрэг шvv юм бол захирлынхаа ємнє ёсолдоггvй яасан танхай этгээд вэ? гэж vгээ эхлээд цааш нь загнаж зандачсан нь жигтэйхэн. Хариу учир гаргах завдалгvй. Тvvний vгсийн дотор “маузер хаанаас хулгайлав. Зэвсгийн газар аваачин хураалга! Эсвэл хонгоны чинь мах загатнаад байна уу?” гэдэг vг бас оролцон сонсдов. Тэр гайхал ашгvй нэг холдон одмогц Данзан эндээс шууд зайлан зугтаахын мєрєєдєс боллоо. Гэтэл євєр дэх бичиг санаанд оров. Тvvнээ Данзан улс орны чухал хэрэг гэж тааварлах тул єєрийн эрхгvй гэдрэг эргэв. Ингэж зvрх зориг орсноос гадна Дугар баатрын эр цэргийн нэр сvрийг сайтар хадгалж яваарай! гэснийг ч санах аж. Ахимаг настай ихэмсэг царайтай хєх чисчvv дээлийн халиун нударгат ханцуйгаа доош хаян тайвнаар гишгэлэн яваа хvнтэй дайралдан “жанжин хаана вэ” гэж ширvvнээр асуув. Хариуд нь тэр хvн цочисхийн хємсгєє дээш татан ажиж
-Yгvй байз! Ингэхэд чи чинь хаанахын хэн гэгч вэ? гэж тайван боловч хvйтнээр асуув.
-Би Замын vvдийн цэрэг, жанжинд єргєх чухал бичигтэй гэж мєн л ширvvнээр хэлэв. Сэтгэлдээ Данзан цэрэг эрийн нэрийг хадгалъя гэж бодох бєгєєд хадгалахыг хичээж байгаа нь энэ байлаа.
-За тэгээд? гэхэд Данзан
-Жанжны хаана байгааг та надад зааж єгнє дєє гэж шууд тушаахад цаад хvн инээмсэглэн
-За миний хойноос! гэж эргэв. Араас нь Данзан даган цэрэг эрийн нэр сvрийг ашгvй нэг хадгалав бололтой гэж сэтгэл хєєрєн хэнэггvй явна. Олон цонхтой урт дvнзэн байшинд орохдоо Данзан гаднах манаа цэргийн хажуугаар дарга хvний байдлаар ихэмсэглэн єнгєрєв. Ємнєх хvн урт гудмын хойш харсан олон хаалгуудын нэгий нь татан “ор” гэхэд ороод Данзан луу хээтэй хєх олбог тvшлэг дээр хагас завилан ташуу сууж зvvн гар дээрээ шуу пай тавин улаан шугамтай муутуу цаасан дээр бичиг бичиж байгаа жанжинг харан єєрийн эрхгvй сvрдэв. Жанжны нас залуу гуч, дєч хоёрын хооронд бєгєєд тєрийн хvмvvс тєрийнхєє хэргийг явуулахдаа хэргэм зэргээ бvрэн эдлэх ёстой гэдгийг санан, хvрэн чулуун жинстэй булган малгайг толгой дээрээ магнайдуулан духуйлгаж тvvний єтгєн их отго нь алтан хоргой хантааз руу нь намиран бууж дал мєрий нь шvvрэн алджээ.
-Их жанжинд амрыг айлтгая! гэж нам дуугаар єгvvлэн євдєг нугалан сєгдєхєд:
-За чи юу гэж явна? гэж хяламхийн харахы нь vзвэл царай хvрэвтэр, нvд хурц, хамар шулуун уруул нимгэн ер маш хурц бєгєєд Данзан эгцлэн харж чадахгvй болон хараа буруулна.
-Жа, Замын vvдээс ирлээ. Их жанжинд танд єргєх бичиг бий гээд Данзан єврєє тэмтрэн алчуурт боосон бичгээ гарган яаран задлав.
-За тэгээд Замын vvдийн дарга, цэргvvд сайн биз дээ?
-Жа цєм сайн гээд Данзан бичгээ хоёр гардан, дээр єргєн барив. Жанжин авангуутаа нvд гvйлгэн уншаад Данзанг инээмсэглэн ажиглаж:
-Ингэхэд чи чинь єєрийнхєє хэргийн тєлєє л яваа хvн шив дээ? гэхэд Данзан “юун єєрийн хэрэг билээ?” гэж гайхна:
-Жа мэдэхгvй юм даа, жанжинтан л танд бариарай гэсэн.
Жанжин хэ хэ инээснээ тєв болон:
-Чи дайсныг чин сэтгэлээсээ єшин занаж дайн тулаанд гарамгайлан орсон чинь сайн байна. Тэгээд энэ бичигт бас чамайг дээд эзэнд айлтган хєхvvл шагнал хайрлуулах гэснийг талаар болгох газаргvй. Гэвч одоохондоо иймэрхvv хэргийг авч хэлэлцэх завтай хvнгvй байгаа болохоор тvр хойшлуулах л болно доо гэхэд нь Данзан авчирсан бичгийн учрыг сая гадарлан дотроо ихэд урамшин алга хавсарч “жа” гэж цээж мэхийв. Гэтэл жанжин:
-Нєгєє талаар цаг тєрд шинэ тvгшvvр бий болон дахин дайн байлдаан болох гэж байгаа болохоор орон гэртээ харих хэрэггvй, харин ч улс орныхоо тєлєє зvтгэсэн чигээрээ зvтгэн нэгмєсєн гавъяа байгуулбал зохино гэв. Yvнд Данзангийн дотор палхийв. Сэтгэлд нь “дахин дайн? Хэнтэй тэр вэ?” гэхээс гадна орон нутагт харих хvсэл улмаар нэмэгдэх аж. Тэгээд “жа” ч гэсэн vгvй, “vгvй” ч гэсэнгvй дvлий дvмбэ оргин доош ширтэнэ. Жанжин тvvний дотроо дургvйцэж байгааг лавтай мэдээд босож тасалгааныхаа хаалгыг нээн нэг хvнийг дууджээ. Энэ даруй єндєр нарийхан биетэй нугас шиг урт хvзvvтэй мєрєн дээрээ шар даавуун тэмдэг хадсан цэргийн хvн орж ирж нугасан хvзvvгээ хойш татан толгой гэдийлгэнгvvтээ баруун гараа гялс хийлгэн шанаандаа аваачин:
-Жанжинтны айлдварыг сонсъё гэв.
Жанжин хариуд нь:
-Энэ эрийг хуаранд аваачиж Баяр гvний ангид тушаа! гэж Данзанд “цэргийн хууль хатуу, жаахан зєрчсєнийг ташуураар залхаана. Эс засран нэмж зєрчвєл амьтай ярилцахаас єєр аргагvй болдог гэж мэдээрэй!” гэж инээмсэглэн єгvvлэх нь дэмий сvрдvvлэг биш, чин сэтгэлийн сургамж байжээ.
Данзан vг дуугvй босон гарав. Ард нь єндєр хvн дагасаар хашааны хаалга гараад унаж ирсэн морийг барин, урт бууг нуруундаа vvрэн хvлээж суугаа єртєєний улаач дээр ирэв. Одоо vзвэл ард явсан єндєр хvн ямар нэг хvнд хэрэгтэн авч яваа юм шиг ташаан дахь урт сэлмийг аль хэдийн сугалан барьсан байх бєгєєд Данзан тvvний нь харахтайгаа зэрэг улаачаас ичив. Саяхан тэр, єртєєн дээр ирээд “улсын чухал яаралтай хэргэр явж байна, унах морийг шалав эмээллэ! гэж сvр бадруулж байсан тєдийгvй, эцэнхий морь эмээллэв гэж айхавтар ширvvн зан гаргаснаа санахаас л улаачаас ичин нvvр улайна. Тэгээд “тєрийн их элч” гуай маань дээд яамнаа ороод эргэн гарч ирэхдээ цэрэг эрд туугдан гарч ирэв гэж хэлэгдэх элэг доогийн ярианаас хэрхэн гарах билээ? гэхдээ улаачид “за хє морд доо” гэж хэнэггvйхэн єгvvлээд “хаана хvрэхсэн бол?” гэхэд нь “цэргийн хуаран дээр очно” гэж том дуугаар єгvvлэн мордож ташаа тулав. Єнєєх єндєр хvн ч дэмий сэлэм сугалснаа мэдэж сэлмээ хуйлж тэдний тvрvvнд орон явлаа. Хотоос дєнгєж захалмагц хогийн ноход боорлож эхлэв. Ємнє нь яваа єндєр хvн сандран сэлэм сугалж тэдэнтэй ач тач тулалдах болов. Ард нь Данзан унаан дээр яваа тул ер хэнэггvй бєгєєд ємнє нь яваа єндєр хvнийг нэгэнт єшсєнийхєє хувьд одоо тэр олон нохдыг улам сайн боорлоосой билээ гэж бодно. Ноход ч тvvнийг хангалттай сандруулав.
Цэргийн хуаран гэдэг нь хvрээний зvvн ємнє бєгєєд зvvн, баруун, хойд гурван этгээддээ хэдэн зуун хvний багтаамжтай гурван урт цагаан байшин бvхий их хашаа байжээ. Данзан тvvний ємнє очиж эмээл хазаар, буу зэргээ аван дотогш орж Баяр гvнгийн ангид тушаагдав. Энэ анги 149 хvнтэй байсны дээр Данзан нэмэгдсэн учир дутуу тавьт нь бvрэн тєгєлдєр болжээ.
Шинэ ирсэн хvнийг хууччууд сонирхон нэр ус, нутаг хошуунаас нь эхлэн элдвийг лавлан асуудаг байлаа. Тэр ёсоор Данзанг баахан хvн хvрээлэн авсны дотор євєр монголын нутгийн хvмvvс олон vзэгдэнэ. Тэдний хэн нь боловч Данзанг хvндэтгэх буюу найзархах шинжгvй шиг. Єнгєрсєн хугацаанд эдэлсэн зовлон, дайрсан амьдралаасаа ярьж эхлэхэд “уухай, за тэгээд?” эцэст нь “за даа, залж байх шив дээ” гэлцэн инээн шуугилдана. Жанжин Чойрын тэнд Дугар баатартай нийлэн аймшиггvй тулалдсанаа сонирхуулан гайхуулах гэхэд бас л гайхан бахдах хvнгvй шиг. Яагаад тэр вэ? Эдний дотор Данзангийн vзэж єнгєрvvлснээс илvv байлдаан, тулалдаан, цохио, зодоог vзсэн туулсан хvн бишгvй нэг байгаа учраас тэр аж.
Шєнє Данзан нэг захаасаа нєгєє зах нь vзэгдэхгvй шахмын урт наарын vvдэн талын vзvvр дээр эмээл дэрлэн тохом дороо хийж унтав. Єглєє дунгийн дуугаар бvх цэрэг босон харайхыг дагаж босоод гарахад нь мєн дагалдан гарчээ. Энд хvмvvс vvр цvvрээр босон цэргийн сургууль хийдэг байв. Тэр мэтийг Данзан урьд ємнє хийж байсан удаа нэг ч vгvй тавин цэрэг нэг эгнээ болон жагсахад ард нь ганцаар vлдэж тасгийн даргад тархиа эргэтэл загнуулав. Гэтэл энэ нь их хэргийн дєнгєж эх нь байжээ. Yргэлжлэл нь гэвэл “хээм хэг, зэргэц дундаа” гэхээс аваад, “зvvн тийшээ! Баруун тийшээ! Баруун мєр тvрvvл! Зvvн мєр тvрvvл! Эргээд чигээрээ! Нэг хоёр, нэг хоёр…” гэсэн бvхэн дээр будлихад тасгийн дарга дээр салаан дарга нэмэгдэн загнана. Дараа нь суман дарга нэмэгдсэн нь бvр ч ширvvн. Гєрмєл суран ташуураар толгой ороолгож эхэлснээ ташаан дахь сэлээдий бууг олж хараад “энэ бууг хаанаас авсан бэ?… за яршиг, олон юм битгий донгос, цэрэг чамд байтугай дарга надад олдоогvй зvйл хураалга!” гээд хураан авч оджээ.
Дугарын цэрэгт Данзангийн энд vзэж байгаа сургуулийн зvйлээс нэг нь ч байсангvй. Тэнд хэдийгээр тасаг салаа суман гэж байх боловч хvн чєлєєтэй гишгэнэ, чєлєєтэй ярилцана. Дайн тулаан хэрхэн хийхийг Дугар ганцаараа бодож гаргах боловч чоно авлахтай адил, vргээх хэсэг, боох хэсэг, мэхлэх хэсэг гэхчлэнгээр хэсэглээд эцэст нь авлах хvмvvс гэж тарваганы бяцхан товч хамрыг ч алдахаа больсон сvрхий хvмvvсийг оновчтой гэсэн газруудаар тараан тавина. Дорд хvмvvс нь анчид болохоор Дугарын тэр гаргаж байгаа ухааныг дор нь ойлгох тєдийгvй тухайнхаа vед чоно авлахдаа урьд хэрэглэж явсан аргаа хэрэглэх тул мєн л єєр єєртєє эзэн. Иймд Данзан бусдын ємнє мод шиг гозойн зогсож загнуулах бvрдээ “энэ гайтай хар сургуулийн хэрэг юу вэ? Бусдын мэдэлд бєєнєєрєє туугдан бууны аманд орж хядуулахад л хэрэгтэй байж уу?” гэхчилэнгээр тэс хєндлєнгийн юм бодно.
Нєгєє талаар Данзан цэргийн яаман дээр мєрєндєє жанжны тэмдэгт хvнд “энэ эрийг Баяр гvний ангид тушаа!” гэхтэй зэрэг “за би баригдлаа” гэж дотор нь зарсхийж, аль болох ойрын хугацаанд оргон зугтаая гэж бодсон байна. Тэгээд хуаранд ирснээсээ хойш оргон зайлах зам мєрийг сэм ажвал хаана л бол хаана манаа. Хашааны их хаалган дээр єдрийн цагаар нэг зогсож шєнийн цагаар хоёр болно. Хашааны дєрвєн єнцєг бvрд шовгор индэртэй бєгєєд тvvн дээр мєн л манаа. Оршин суух тасалгаанд болохоор тасгийн дарга нар доод цэргvvдийг цаг ямагт ханги янги цагдан захирна. Єєрсдий нь салаан дарга нар, салаан дарга нарыг сумангийн дарга нар, гэхчилэнгээр энд хvн, хvнээ шат дараалан захиран захирсаар эцэст нь цємєєрєє барон Унгернийн мєрєндєє алтан погон тэмдэг хатгасан баатар цагаан хааны офицерvvд гэгчид захирагдан заавар тушаалыг vг дуугvй дагагчид болон зогсдог байжээ.
Yнэндээ энд улс орон єєртєє авсан эрх мэдлийн юм алга аа. Их л хєл хєгжєєсєн баяр баясгалан болохдоо:
“Шугуй замаар шудруулаад гардаг
Шодон сvvлтэй борлог морь
Шуудаар манийгаа захиранхан суудаг
Цуутай, хэргэмтэй Семёнов”
гэж гар хаялан дуулж газар дэвслэн шороо манаруулна.
Ингэхэд Семёнов гэж хаанахын хэн бэ? гэтэл бас “шуудаар манийгаа захиранхан сууна” гэдэг нь юу гэсэн vг вэ? Ер нь энэ дууг чухам хэн нь, юуны тєлєє зохион гаргав? Мэдэх хvн алга:
Энэ дуу цаашдаа
“Ардын замаар алхуулаад гардаг
Атар жороо борлог морь
Албаар манийгаа захиранхан суудаг
Атаман хэргэмтэй Семёнов”
ч гэх шиг
“Цагаан далайн дундхантай
Цахиур чулуун эрдэнэтэй
Цаашдын хоёр багш лам аа
Цагаан хар эхийн бvрэлбаатай”
ч гэх шиг. Ёстой л мангуурсан хvнийг мансууруулсан дуу байна даа гэж Данзан дуулах бvрдээ дотроо шvvмжлэн дургvй хvрнэ.
Санамсаргvй нэг орой Данзан зэвсгийн манаанд хєєгджээ. Манах зэвсэг нь хуарангаас хэдэн зуун алхмын зайтай, задгай газар хураасан хэдэн тэмээ ачаа хайрцагт сум бєгєєд тvvний дєрвєн талд цаг ямагт дєрвєн манаа зогсдогийн нэгэнд Данзан оногдсон байжээ.
Yдшийн харанхуй болон амьтны хєл татармагц гэнэт єнєєх оргох бодол сэтгэлд нь тєрєв. Тэгээд ийш тийш харахад vзэгдэх юм юу ч vгvй, манаанд хамт гарсан цэргvvдийн байгаа эсэх нь ч vл мэдэгдэх тул “vгvй энэ юутай сайхан завшаан бэ?” гэж баярлан инээд хvрнэ. Урдаа хєндлєн барьсан буугаа сугандаа аван доош бєхийн хэд алхав. Чагнавал анир чимээ єчvvхэн ч алга. Урам зориг нэмэгдэн цаашаа хэд алхахад зvрх цохилж эхлэв. Яагаад энэ вэ? Єєрєє єєрєєсєє асуухад хариулт алга.
Гэтэл ємнє нь хєлийн чимээ гаран нэг хvн сvvтэгнэн айсуй байлаа. Данзан бараг бие хураан газар хэвтэж хэн бэ? гэж хашгирав. Айсуй яваа хvн: -Би эргvvл! гээд тvр зогссоноо урагш давшихад нь Данзан замаг татан буугаа цэнэглэж: -Зогс буудлаа! Нэрээ хэл! гэв. Сэтгэлд нь vнэхээр зэвсэгт хор хvргэхээр яваа дайсан байх гэхээс єєр зvйл vл бодогдох ажээ.
-Би захирал байна гэж нєгєє тvр зогссон хvн дээрэнхvй дуугаар єгvvлээд урагш давшихад нь Данзан толгой дээгvvр нь буудав.
Yл танигдах хvн,
-Хvvе! гэж дуу алдсанаа: -Нээрээ чи танихгvй байна гэж vv? за яахав, би эндээсээ буцъя гэж хойш ухрахад нь Данзан: -Зогс! гэж хашгирангуутаа хєлд нь барин буудав.
Энэ даруй манааны бусад хvмvvс унтсанаа сэрэх шиг тус бvрнээ буу тавин тэр шєнийн анир чимээг буугийн дуугаар цочоов. Єнєєх хvн vг дуугvй номхон зогссон бєгєєд хуарангийн зvгээс морьтой хvн давхин ирэхэд Данзан мєн л –Зогс, юун хvн бэ гэж хашгирав.
Морьтой хvн:
Би харцага гэж хариу хэлэв.
Энэ бол тэр шєнийн эргvvлийн нууц нэр байжээ.
Данзан номхон зогсож байгаа хvний учрыг таниулан мэдэгдэв. Эргvvлийн хvний тулан очиход тэр хvн “би захирал байна” гэж хэлэхэд нь эргvvл хvн ч эс vнэмшин “битгий дуугар!” гэж зандран бууг тулган алджээ.
Ийнхvv арайхийж нэг явдал єнгєрмєгц орчны газар дахин анир чимээгvй болж ёстой орговол зохих завшаантай цаг нь иржээ. Тэгсэн чинь Данзангийн єнєєх бодлого нь алга. Тvvний оронд саяын vл таних хvнийг дайсэн этгээд гэж vзсэнээрээ сэтгэл цочиж орхиод айхдаа энэ зэвсгийг нvдний цєцгий мэт сахин хамгаалах нь чухал гэсэн нэг бодол сэтгэл зvрхэнд нь хадагдаж орхижээ. Яагаад энэ билээ? гэж єєрєєсєє асуухад зэвсэг бол улсын хєрєнгє, тэр мєртєє гадаадаас ирдэг хамгийн vнэт зvйл. Тэгээд ямар нэг дайсанд сvйтгэгдвэл улс орон маань л гар мухардах шvv дээ гэж санагджээ. Ингээд Данзан тэр шєнє оргох гэснээ бvрмєсєн орхиж, дєрвєн зvг найман зовхисыг нvд салгалгvй ширтсээр vvр цайлгав.
Єглєє Данзан манаанаас буун хуаран дээрээ ирээд урьд шєнє алдагдсан нойрыг нєхєхєєр хэвтжээ. Бусад цэргvvд єглєє бvр сургууль хийж байгаа нь энэ гэж газар баахан дэвслэн гишиглэх буюу гэтэх мяраах гэхчилэнгээр газар мєлхєн уранхай цоорхой гутал хувцсаа улам л элээн урдаг юмандаа мєн л гарч одсон тул ханхар тасалгаа таг чимээгvй. Тэр дунд Данзан бие хажуулмагцаа нам унтжээ. Тvvнийг хvн сэрээв. “Жанжин ирж ангийнхаа бvх цэргийг жагсаахыг тушаажээ” гэж сэрээсэн цэргийн єгvvлэхэд Данзан єєрийн эрхгvй босон харайв. Гадаа бvх анги аль хэдийн гурван эгнээ болон жагсдагаараа жагссаны арын эгнээний эцэст нэг хvний байр онгорхой байгааг Данзан гvйн орж бєглєв. Жагсаалын ємнє бадриун биетэй хvрэн бор царайтай дєрвєн тал болгосон тоорцог ємссєн бєгєєд дээд уруулдаа шингэн хар сахалтай сvрхий догшин байрын хvн ташаандаа зvvсэн сэлийдий бууг гарынхаа алгаар даран ташаа тулан зогсох ажээ. Энэ хvн бол цуутан эр цахар гvн Баяр. Ангийн нь цэрэг тvvнийг ихэвчлэн Богд эзнээс хайрласан “ширvvн баатар” гэдэг цолоор нэрлэдэг. Данзан энэ хvнийг урьд ємнє vзээгvй боловч одоо дєнгєж бараагий нь хармагцаа “єнєєх дарга маань энэ бий” гэж бодов. Тэгээд “Урьд шєнийн зэвсгийн манаанд гарсан цэрэг хаана байна? Тэр хvн наашаа гараад ир!” гэхэд нь Данзангийн дотор пал хийв. Дуу нь єнєєх урьд шєнийн хvний дуу яахын аргагvй мєн байх тул “за би дvvрлээ! Тэр даруйхнаа оргон арилах минь яалаа” гэж бачимдав. Бvх хэрэг нэгэнт єнгєрсєн тул хоосон зориг гарган урагш давшиж ємнє нь очин “би байна!” гэж гар єргєн шанаандаа аваачив. Баяр гvн єєдєєс нь сарвуундаа орсон амьтныг тонших гэж байгаа бvргэд шиг ширvvн хар нvдээр ажсанаа:
-Миний ангийн бvх цэрэг сонс! Энэ эр бол цэргийн хатуу ёс журмыг нарийн чанд сахисан сайн эр гэж vгээ эхлээд дараад нь урьд шєнє болсон явдлыг ихэд бахдан сайшааж гарав. Данзан vнэндээ ийм юм болно гэж огт бодоогvй болохоор “vгvй энэ чинь юу билээ” гэх шиг нvд цавчлан мэл гайхаж зогсов. Эцэст нь Баяр гvн:
-Ийм эрийг би зєвхєн vг хэлээр бахдан сайшааж болохын дээр гурван хоногийн чєлєє єгье, май! Yvгээр аль дуртайгаараа цэнгэ, харин хvний аминд хvрэхээс бусды нь би чамд зєвшєєрье гэжээ.
Гурван мєнгєн янчаан алгандаа атган эргэн харахад жагсаалаар зогсож байгаа нєхдий нь байдал атаархан хорсож арааныхаа шvлсээ залгисан нэг хэсэг, аа яамай гэсэн байдлаар инээмсэглэн хоёр дахь хэсэг болон нvдэнд тусна. Гэвч энэ тухай vл єгvvлэн єгvvлэх нь: Данзан євєртєє зургаан янчаан хадгалсаар ирснийхээ дээр гурвыг нэмснээр тун их мєнгєтэй болох шиг Хvрээний зvг хєлдєє далавч ургуулсан мэт гавшгайлан алхаж гарав. Сэтгэлд нь “vгvй юун их аз вэ” гэж нэг бодогдон баясан бахдах сэтгэл тєрєв. Дараа нь “vгvй ер юун ч амархан олддог гавъяа вэ?” гэж нэг бодогдон гайхах сэтгэл тєрєєд дараа нь гавъяа шагнал хvртэхийн ємнє хэрхэн сандран тэвдсэнээ санахад шууд инээд хvрэх бєгєєд эцэст нь бvх хэргийг хамтатган бодож vзэхэд цєм марзан шал дэмий явдал болсон шиг санагдана.
Данзан орон нутгийн таних хvн дайралдаж юун магад гэж горьдон єдрийн турш зах дээгvvр тэнvvчлэв. Оройдоо хонох газаргvй сандрахад хvрээнд нэг айлд орж хоног гуйн тэдний гал хєсгvй банзан байшинд хонох болжээ. Энэ зуур зугаа цэнгэл болсон зvйлгvй нэг удаа архи уухаар шийдэж дэлгvvрт ороод “аль вэ нэг бан архи!” гэж єгvvлэн хийлгэж аваад амандаа ойртуулан vнэрт нь ой гутан “за болъё, нэгд архи сайхан ч амттай байдаггvй. Хоёрт, архи хvний санаа сэтгэлийг хааш нь ч хєтєлж магадгvй байдаг шvv дээ” гэж бодон “vгvй ээ энэ чинь хольцоотой муу архи байна” гэж буцаан тавьжээ. Дараа нь гуанзанд ороод Шан ши газрын луушир хvнтэй хятадаар ярилцаж эхлэв. Бие биеийн хэлийг эс ойлголцоход муудахад хvрсэн бєгєєд Данзан зэвvv хvрсний дээр хvний аминд хvрэхээс бусдад бvрэн эрхтэй яваадаа эрэмшсний дээр шатаж агсчихдаа зэс гадсаар торгон тоглоомон хагархай шаазанг нь хэмх цохижээ. Дараа нь Данзан “за яршиг, энэ хvн гамин биш, амьдрахын тєлєє, аягvй бол єнєєх Люу Лий гуайн адил зvтгэгч ч байж болно шvv дээ” гэж бодоод хоол идсэний vнэд арав, хагалсан шаазангийн vнэд долоон мєнгє шиджээ.
Хоёр дахь єдрєє Данзан мєн л зах зээлээр тэнvvчлэв. Єчигдрийн явдал, єчvvхэн зvйлээс гавъяа олсон зэргээ эргэцvvлэн бодож явтал гэнэт оргох бодол сэтгэлд нь тєрєв. Ийм сайхан завшаан чухам хэзээ ч тохиолдохгvй гэхээс сэтгэл бvр яарах ажээ. Гэр орныхондоо юу аваачих билээ гэхээс нэгэнт унаа хєсєг хань нєхєд бvгдээсээ хагацан гон бие гозон толгой болсон хvн тэр чигээрээ очих нь дээр байх бєгєєд ганцхан бусдын ємнє хэний хэн болохы нь хэлж vл болох сэтгэлтэй эмэгтэйд л… тэгээд авсан нь дєрвєн ширхэг том шар хувь, алтан шармал ээмэг, эдгээр бєгєєд тvvнээ алчуурт боон євєртєлсєєр оргон арилахад бэлэн болов. Хормойгоо хоёр тийш яран бvсэндээ хавчуулж зоримог алхалсаар хvрээний захад гарчээ. Араас нь нэг хvн дуудах шиг. Эргэн харвал юу ч vгvй, харин ч хvрээ хорооны хатгамал сургааг хашаанууд “чи зvгээр тэр чигээрээ тонил!” гэх адил эл хуль бараагнана. Гэвч хєл хойш чангаана. Чухам юу вэ? гэж єєрєєсєє асуухад Баяр гvн! Єєрий нь оргоно гэж хар муу санахын оронд аль дуртайгаараа цэнгэ гэж гурван хоногийн чєлєє єгєн мєнгє гардуулсан нь нvдэнд тусан санагдана. Yvнээс цаашилбал, хvн ийм сайхан сэтгэл гаргасны хариуд би оргох гэж vv? Гэхээс хєл нь яавч урагш хєдлємгvй болох тул Данзан дороо сууж баахан юм бодох хэрэгтэй болов. Нэг бодоход би хvний санаа сэтгэлийг єєртєє татах айхавтар хvний нарийн арга ба єгсєн гурван янчаанд толгойгоо оосорлуулаад байх гэж vv? гэж бодогдовч энэ удаа оргох нь vнэхээр зvй бус, харин хойшид гэвэл хэзээ ч яах вэ гэж санагджээ. Иймд Данзан тэндээс буцсанаар барахгvй хонох газаргvйдээ боогдон хуаран руу гэлдэрлээ.
Тэр єдрєєс эхлэн Данзан хуаран дээр айхавтар алдар цуутай хvн болжээ. Эргэн очихдоо хонох газаргvйд боогдсоноо тас нуун “идэр цэрэг та нартайгаа эр цэргийн сургууль хийж суухаас илvv сайхан юм хаана ч алга” гэж нэрэлхсэнээ дээд дарга захиралдаа ч нэр хvнд олов. Гэхдээ Данзан энэ бvхэнд хууртаж санаа бодол хувирсан зvйлгvй, орон нутаг эх эцэг, нууц амраг улам улмаар санагдан хvсэглэхийн зэрэгцээгээр одоо єшєєтєн гамин аль хэдийн устгагдсан байхад бас юун дайн болох гээд байна вэ? Ер нь хэнтэй байлдах хэрэг вэ? Аягvй бол Барон жанжны тєлєє харь газрын улс орон руу явж бас амь цєлєх гэж байна уу? гэж сэжиглээд хэрэв тэгэхэд хvрвэл яах вэ? Эртхэн л зайлан оргох, орон нутгаа бараадаж хуучнаараа аж тєрєн амьдарсугай! гэж бодно. Тэгээд нээрээ оргоё гэвэл хэцvv нь юv байгаа юм бэ? Анх энд ирсэн даруйд хаана бол хаана харуул манаа. Хэдэн давхар манаанаас гадна хардан сэжиглэсэн дарга захирлууд байсан бол одоо тэр бvхэн Данзанг мэднэ, итгэнэ. Хаалганы хатуу чанга манаа боловч хажуугаараа хэнэггvй єнгєрvvлнэ. Данзан єєрєє за байз маргааш! маргааш, маргааш… гэж єдєр хоног єнгєрvvлсээр “одоо удахгvй хойш мордон ардын нам, улаан оростой дайтах юм гэнэ ээ!” гэсэн яриа цэргvvдийн дунд сэм явагдмагц цочин “За маргааш! Ёстой маргааш оргохгvй бол би нохойн хvv болсугай!” гэж єєртєє тангараглав. Маргааш нь Данзан “за єнєє шєнєдєє явна даа заавал явна даа” гэж дотор цэнэж байтал Баяр гvн ирж ангиа жагсаажээ.
-Маргааш миний бvх анги оройн чандмань очир дар гэгээн, их эзэн хаан Богд ламдаа мєргєнє єє гэж Баяр гvн бvдvvн дуугаар алгуурхан болоод дээш харан тєвийг барин єгvvлснээ, “хvн бvр гар нvvрээ сайтар угааж, хувцас хунараа тохитой ємссєн байх ёстой!” гэж зандрав. Дараа нь Баяр гvн арван хэдэн хvний нэр дурдан дуудаж ємнєє аваачна. Тэдний нэгд Данзан оржээ. Учрыг сонсвол эдгээр хvмvvс Баяр гvнгийн хамт Богдод биесээр бараалхан мутраас нь адис аван лvндэн хvртэх гэнэ.
Yvнд Данзан ёстой магнай тэнийн баярлах ажээ. Хvн болсоор баярлаж vзээгvйгээ баярласандаа шєнє нойргvй хонов. Уг нь одоо орговол зохих шєнє бєгєєд эс орговол нохойн хvv болсугай гэж тангарагласнаа санан гэмших боловч vгvй тэр бага хэрэг. Богдод мєргєн лvндэн хvртэх чинь надад байтугай хэр баргийн тайж ноёдод ч vл олдох хувь заяа шvv дээ гэж сэтгэл ариудна. Гэвч Данзан оргох бодлоо орхисон зvйлгvй, харин Богдод мєргєж аваад дараа нь оргосугай, хэрэв эс орговол ёстой нохойн хvv болсугай гэж дахин тангараглана.
Маргааш нь Данзан бага vдийн хэрд бvх анги Богдын их ордны ємнє нэг эгнээ мєр зэрэгцэн зогсож зєвхєн сунтаг барьсан хvн гарч ирэн адис тавихыг хvлээж ядаж байхад хэдэн арван дайн тулааныг энэ биеэр даван туулсан нэрт хvмvvс ба алдар цуутан цахар гvн Баярын хамт шууд алхан оров. Сэтгэл нь энэ орчлонд арай ч биш шиг, хєл нь хvртэл хєнгєрч хий агаарт гишгэлэн яваа шиг байжээ.
Ногоон паалант вааран дээвэрт дуган руу ороход ариунаас ариун сайхан vнэр ханхалж, алтан луу ороосон час улаан будагтай хоёр их багана хамгийн тvрvvн нvднээ тусна. Гадаа чухам гэрэлт шар нараа мандуулсан гэгээн цагаан єдєр байх боловч энд цонх бvр хаалттай, богино бvдvvн болоод сийлбэр луу ороомол хаш цагаан, эсвэл шунхан улаан ийм хоёр єнгийн урт лаануудыг хэдэн арваар нь єнгє харшилдуулан жагсаан асаасан нь энд орж ирсэн бvхний сэтгэлийг єєрийн эрхгvй бишрэн сvсэглэхэд хvргэдэг байжээ. Ер нь энд энгийн юм жирийн амьдралын хэрэгцээний зvйлс нэгхэн ч vгvй. Харсан зvг болгонд Жагар, Тєвд, Балба, Хятад, Монгол орны оюун ухаан уран чадлын дээжээр бvтээгдсэн оёмол, хатгамал, сийлбэр, цутгамал, давтмал, шигтгэмэл зэрэг нvд булаан сэтгэл татам бєгєєд их баганын хойд талд ав адилхан сийлбэр бvхий хоёр алтан сэнтий дээр халх монголын их эзэн хаан Богд гэгээн, эрх дагина хэмээх хатантайгаа мєр зэрэгцэн завилан суужээ.
Жирийн хvн энд бараалхан мєргєхдєє дєнгєж босго давмагцаа хоёр гараа орой дээрээ хавсран залбирч доош бєхийн урагшлах бєгєд тэгээд адис хvртэхдээ ч Богд эзний бараа дvрийг харж чадалгvй хойш ухран гардаг байхад Данзан нєхдийн хамт шууд жагсаалаар ороод адис хvртсэнийхээ дараа хаалганы ємнє мєр зэрэгцэн зогсож улсын их эзэн хаан ба vй олны эх болсон эрх дагина хоёрынхоо бараа дvрийг нvд салгалгvй ширтлээ. Богд лам тэргvvндээ очир жинст тєрийн титмээ залж, мэлмийгээ утаат болор /хар болор/ саравч болгосон байжээ. Тэргvvний хэлбэр тєрх нь тєвдєрхvv болж ирээд нvvрийн єнгє хvрэвтэр нь баахан цонхигор болсны нь ажихад лагшин тавгvй болсоор нэлээд удсан бол уу гэж сэтгэл зовмоор ажээ. Дэргэд нь эрх дагина маш тунгалаг, уруулын нь улаан, хацрын нь ягаан, мэлмийн нь тунгалаг, магнайн нь цагаан энэ тэр нь алтан хоргой хантаазад ягаан торгон баринтгий нь цээжин энгэр дэх сэтгэл булаамын хоёр сайхан тєвгєрт хvрэн алдсан гэрэлт сувдан санжуургын дундаас ялгаран тодорсны нь харахад арай ч тvмний эх биш, зvгээр тэнгэрийн дагина, энэ ертєнцийн ариун тунгалаг гоо сайхны манлай болон vзэгдэнэ. Гэлээ ч Данзан тэр дагинын ариун цагаан мутраас адис хvртсэнээ хvн болсны дээд гавъяа гэж сэтгэл бахдан баярлана.
-Оройн чандмань очир дар гэгээн богд эзэнтэн минь ээ! Дорд цэрэг ард биднээ тvмэн мэлмий, мянган сонортоо багтаан болгоож, тєр эрдэнийн алтан сайхан сургаалаа хайрла! гэж Баяр гvнгийн хормо дэвсэн сєгдєн мєргєхєд Богд:
-За сонслоо. Чин зоригт ширvvн баатар Баяр гvн минь чи миний ємнє сєгдєн мєргєхийн хэрэг юу билээ? Аймшиггvй босож итгэл эрс баатар цэргvvдтэйгээ зогстугай! гэж зарлиг буулаа. Тэгээд цааш айлдсан нь тун аяархан боловч ордны дотор анир чимээ огтхон ч vгvй, хvн хєл дээрээ чангад зогсон амьсгал хураан чих тавих тул айлдвар нь тодорхой сонсдоно.
-Бат итгэлт дайчин цэрэг эрс ээ! Энэ сvvлийн хэдэн жил тєр чинь туг, тугтам цаг vргэлж донслон доргиж дордын дорд єчvvхэн ард боловч айн сандрахаас єєрийг vзэхгvй байна. Энэ vеэр их жанжин барон Унгернтэй ашгvй улс орны дотор орж ирж гаминг устгаад цаашид нь тєр улсыг тєвшитгєх гэхэд бас л гай! гээд хоолой нь чичирч эхлэв. “Нэг vеийн цагийн хvндийг далимдуулан улаан оросоос тусламж гуйхаар гарсан хэсэг хvмvvс…” гээд нэг хэсэг айлдвараа зогсоод “тэд одоо цагийн байдал єєрчлєгдєн хэний ч тусламж хэрэггvй болоод байхад” гээд хоолой нь улмаар зангирав. “Хойд хязгаар Хиагт хотод улаан оросыг тvшиглэсэн нам байгуулж тєр улсаа дахин vймvvлэх гэж байгааг та нар ойлгох хэрэгтэй!” гэж тун аяархан айлдаж, ихээр санаа алдсанаа, “Тэд єнєєдєр цаг тєр, улс орноо бодох байтугай миний зарлигийг ч сонсохгvй байгааг vзвэл эрхэм дээд тєр, орой дээрээ наманчлан залбирдаг бурхан шашнаа эвдэн бусниулахаар бvрэн шийджээ” гэж арайхийн айлдаад таг чимээгvй болов.
Энд орж ирсэн бvхний сэтгэл єєрийн эрхгvй зовуурлан бухимдах учир хvмvvсийн амьсгалах чимээ л дангаараа сонсдож эхлэв. Тvvний дунд Данзаны амьд бурхны амнаас ийм гутралт vг гарна гэж хэзээ ч бодоогvйдээ мэл хєхрєн гайхжээ. Хажууд нь зогссон салааны дарга “богд эзэнтэн хайллаа!” гэж шивнэх шиг. Лавлан ажвал нээрээ Богд эзний утаат болрын цаанаас нэг ширхэг нулимс хацраа даган бууж ирэх нь олон лааны шаргал гэрэлд алсаас эрдэнийн єнгєєр гялтганаад доош унан алга боллоо. Хоёр дахь нулимс нь гарч ирлээ. Тэр нь тvрvvчийнхээсээ том, эгшин зуурын дотор доош гялтганан бємбєрєєд алга болов. Гэтэл гурав дахь нулимс, эцсийнх болов уу гэлтэй, гялтганан бємбєрєхийн оронд доош алгуур гулсаад унах юмгvй болон замхрав.
-Ээ их эзэнтэн минь ээ гэж Баяр гvн зєєлєн болоод хvнгэнэн доргилсон хоолойгоор єгvvлэн vгээ удаанаар таслаад цааш урсган єгvvлсэн нь: -Аливаа нигvvлсэнгvйн дvрээр тольдон гийгvvлэгч ачит богд гурван эрдэнэ минь ээ! Ариун тунгалаг гэгээнээ уужим тавьж хайрла! Тvмэн олон ганцхан таныгаа орой дээрээ наманчлан залбирсаар л байна. Энэ дэлхийд ганцхан vнэн мєнхийн юм ганцхан та, таны гэгээн, таны тєр мєний учир тэрсэлсэн бvхний ємнє дорд цэрэг бид амь биеэ хэрхэвч хайрлахгvй ээ гэхэд Богд: -Итгэж байна гэж аяархнаар зарлиг болгов.
-Одоо би удахгvй их жанжин Баронтны тушаалаар хойш мордон урвасан хулгай тэр хэсэг этгээдийг vнсэн товрог болгосугай гэсэнд,
-Би итгэж байна гэж Богд мєн л сулхнаар хариу болгов.
-Эс чадвал энэ дэлхийд над амьд явахын хэрэг алга аа! гэхэд
-Би итгэж байна гэж Богд бvр ч сулхан, дєнгєж дуулдам хариу буулаа.
-Харин та бид бvхнээ, аливааг ялагч догшин сахиусандаа болгоон даатгаж хайрла! гэхэд:
-За би залбиръя! Єдєр шєнийн арван хоёр цагийн алийг ч алгасалгvй залбиръя гэв.
Ингээд Баяр гvн хэлэх vгээ дууссан тул чимээ тасрав. Ёстой чимээгvй, ганцхан эгнэн зогссон цэрэг эрсийн зvрх тус бvрийнхээ цээжинд “Богд эзнийхээ тєлєє амь бие хайргvй тулалдан дайсныг сєнєєсvгэй!” гэж л цохих ажээ.
АНХНЫ ТУЛАЛДААН
/Ардын журамт цэргийн явдал/
Олон хоногоор балбасан хаврын хар хавсарга 3 дугаар сарын дунджаар ашгvй татрав. Yvлгvй тэнгэрт алтанхан нар хэдэн єдєр дараалан гарч хvн малын борви тэнийлгэн сэтгэл баясгавч журамт цэргvvдэд тєдий л тавтай биш, гол тєлєв євлийн зузаан дээлд дарагдан бие нозоорно.
Тэр нэг єдєр билээ. Єдрийн хоолны дараахантай ойр хавийн ардууд адуугаа хєєн авчрав. Энэ нь цэргvvдэд унаа залгах гэсэн хэрэг байлаа. Цэргvvд vймэлдэн орон байраасаа гарав. Адууны эзэд морьдыг захаас нь барьж эхлэхэд цэргvvд хоор зуур уралдан гvйлдэж барилан авах боловч сvvл сvvлдээ голон шилэх болж, урьдаар ямар морь баригдахыг ажиглах болжээ. Нэг м эдэхэд хилэн хар зvсмийн атар тарган морь баригдахад хvмvvс яаран гvйлдсэнээ тэр морины хамар тачигнан зэрлэг араатан шиг цовхчиж гарахад халдан барьж авах хvн гарсангvй.
Морины эзэн:
-Хvvе та минь vvнийг унах хvн байна уу? Уг нь сайн морь шvv гэж хашгиравч хvмvvс сэрдэх ажээ.
-Байхгvй бол тавилаа гэхэд нь Дорж “би” гэж гvйн очив. Хар морь урд хоёр хєлєє дээр самардан улмаар цовхчивч Дорж аймшиггvй халдан очиж чихдэн авав. Хазаарлаж авмагц морины эзэн уургаа салган авч:
-За хє гурван жил эмээл тохуулаагvй юм даг, мордохдоо мэдэсхийгээрэй гэж захив. Тойрон харагчид “морь ч морь, ааш ч адсага байна даа” гэнэ. Доржийн эмээл, хазаар сайн, саяхан орон нутгийнхнаас тусламжинд ирснийг Дорж улмаар сайжруулан олом жирмий нь бєх бат болгон дэлгэж авчээ.
Хvмvvс тус бvрнээ унаа морьтой болсондоо баярлалдана. Энэ хэр Зєвлєлт орос улсаас ирэх зэвсгийн тусламж арайхан хvрэлцэн ирээгvй байсан учир хvмvvст тав таван сум, дээд зэргийн буудагчид арав арван сумыг тараан тvгээжээ. Аль єглєєнєєс аван битvv бvрхсэн vvл манан нэм нэмэн зузаарсаар эцэст нь том том ширхэгт цас хаялах болжээ. Энд тэнд бєєгнєрvvлэн уясан эмээлт морьдын хондлой цасанд дарагдан бууралтана. Тун саяхан vймэн бужигнаж байсан эрс тус тусынхаа орон сууцанд орж анир чимээгvй болсон байтал гэнэт дун бvрээ яншиж дахин бужигнаан болж, морьдын зvг гvйлдэнэ. Дээд дарга нарын тушаалаар хоёр эгнээ болон тойрон зогсоход хоёр морьтой хvн давхин иржээ. Тэдний нvvр царай асгаран орж бий цасанд бараг бvрэг харагдах боловч цэргvvд жанжин Сvхбаатар, номлогч Чойбалсан гэж танин шивнэлдэнэ. Энд байгаа бvх цэрэг зуун тавь шахам, агт морьдын хамт гурван зуу гаруй амь бие Жанжин Сvхбаатарын амнаас юу гарахыг хvлээжээ.
Сvхбаатар дєрєє жийн эмээл дээрээ босож:
-Эв тангараг нэгт журмын олон ах дvv нар аа! гэж vгээ эхлэн цааш ярихад цєм амьсгал хураан чагнасан бєгєєд ганцхан Доржийн морь тогтож ядан тонгочиж эзнээ vймvvлэв. “Бид одоо єшєєтєн дайсантай эрэгчин эмэгчнээ vзэлцэх чухал цагийн ємнє ирлээ!” гэж Сvхбаатарын єгvvлэхийг нэг удаа олж сонсох боловч хар морь дахин дэвхцэж бас vймvvлэв. Дараа нь Сvхбаатар харгис гамин дотоодын зарим дээд лам ноёдтой хуйвалдан халх орныг эзлэн ард тvмэнд хичнээн их хор хєнєєл учруулсныг дурдан тоочихыг Дорж олж сонслоо. Эцэст нь “одоо гаминг хєєн зайлуулах ариун хэрэгт халуун амь бvлээн цусаа бvv хайрлагтун!” гэж гарынхаа ташуурыг чангад атган дээр єргєн гялалзуулахыг олж харлаа.
Тэндээс бvх цэрэг урт цуваа болон зvvн зvг чиглэв. Єндєр Дампилын суман тэр цувааны сvvлд орсон ажээ. Цасны оролт vргэлжилж юм бvхэн дун цагаан болов. Нар жарган vдэш болмогц жагсаалын тvрvvч vзэгдэхээ болив. Доош харвал урд яваа морьдын хєлєєр цас замхран газар харлаж, хамгийн тvрvvн яваа огторхон тємєртэй хоёр гунан буугийн тэрэгний мєр газар шигдэн ховилтуулсан нь юу юунаас содон vзэгдэнэ. Ийнхvv явахад Доржийн сэтгэл нэг л аягvй. Чухам юунаас болж сэтгэл нь тийм зэрэмгэр явааг єєрєє ч vл мэднэ. Хажууд яваа нутгийн найз Самбууг харвал мєн л тийм ч тавтай биш бололтой, мориныхоо толгойг гєлрєн ширтжээ. Тvvний зvvн гарт Цэрэндорж, аягvйцэхийн оронд нуруун дахь буу, ташаан дахь сэлэмдээ сэтгэл хєєрєн баяссан шинжтэй байна. Доржийн баруун гарт єндєр Дампил, сумангийнхаа магнай барин сондгойрон явна. Тvvний байдал хэнтэй ч адилгvй, цээжин биендээ дєрвєн дайз сум ороож бас гурван жижиг шар хайрцаг сумтай суран бvсийг давхар бvсэлжээ. Yvрсэн буу орос морин цэргийн винтов, энд тэнд нь мєнгєєр чимэн гоёод гол тємрийн нуруугаар нь “цэцэн билэгт” гэж мєнгє давтан нэр суулгажээ. Ташаан дахь сэлмийн хуйд мєн мєнгє оруулан чимэглэсэн нь бvр их бєгєєд хэрэв уг сэлмийг сугалан vзвэл билvvдэн хурцалсан нь жигтэйхэн. Эдгээрээс гадна гутлын тvрийд дунд гарын бравник хэмээх маш дэгжин хийцтэй бяцхан гар буу байна. Єєрийн нь ярихаар бол энэ зvйл алсыг буудахад биш хэрэв дайсанд баригдахад хvрвэл аль тvрvvлж ирснийг буудан алаад эцсийн ганц сумаар єєрийгєє буудах зэвсэг юм гэнэ.
Энэ бvхэн нь цєм аминых гэнэ. Ер єндєр Дампилд бусдаас буюу улсаас хэрэглэж яваа зvйл нэг ч vгvй. Хуучин автономитын цэргээс буухдаа ийм зэр зэвсэгтэй байснаа єдий болтол хадгалсаар ирсэн байв. Одоогийн унаж яваа морь нь ч аминых, ардын журамт цэрэгт анх элсэхдээ нутгийнхаа нэг нєхєрт морио єгєн овъёсоор тэжээлгээд єнєє єглєє авчруулжээ. Yvнээс цааш Дампилд хєрєнгє байхгvй. Гэр орон эцэг эх, ах дvv нар нь аль хэдийн Ил тарвагатайд манж-хятадын цэрэгт сvйрэн балраад хойшдоо газар дээр гон бие гозон толгой, хааш гишгэн юу хийж явавч хамаагvй болсон эр. Гэвч Дампил аль тэр дээр цагаас эхлэн Єєллєгєє ноёныг сvvдэр мэт дагасан бєгєєд бишрэн сvсэглэх ба айн эмээх хvн нь ганцхан тэр байжээ. Нєгєє талаар хvсэл бодол нь монгол орон, монгол хvн ямар боловч харь оронд эзлэгдэн захирагдах учиргvй бєгєєд vvний тєлєє монгол хvн зvтгэхээр vл барам vхэж байх бол хувь заяа нь гэж vзэн хятад хvн бvрийг єшин занадаг байжээ. Одоо зай завсаргvй орж байгаа цасан бvрэнхий дундуур аарцаг дvvрэн тарган хээр морин дээр гэдийсхийн сууж, тэртээх харанхуйг хурц нvдээр ширтэн явна.
Ард нь гаж буруу малын хєлийн чимээ тvйвэргээн сонсодсоныг эргэн харахад Жамц дархан далиу том эвэртэй хєх хайнагийн шар унан хатируулан айсуй. Дархны сvрхий их сахал цасанд хучигдсан нь эрvvндээ эсгий хєг зvvсэн шиг vзэгдэнэ. Дээлээ хуучин янзаар ихэд хєєргєн бvслээд тvvнийхээ дээр хэдэн дайз сумын ханхар цээжиндээ ороон бирданк буу vvрсний нь одоо харахад хvvхэд багачууд байтугай томчууд боловч айн цочмоор бараа сvртэй болжээ.
-Хvvе Жамц гуай сайн явж байна уу гэж Доржийн асуухад: Очир ваань! гэж дуу алдан Доржийг ажиглаад Дорж уу, сайн, сайн, цаана чинь одоо цаг тулгарлаа шvv дээ.
-Тийм ээ, тулгараад байна гээд цааш ярих гэтэл Дампил дарга “чимээгээ!” гэж хориглов. Дархан хариуд нь хэдэрлэх бололтой: -Уухай энд ха ха Дампил за хє жанжин хаана явна?
-Та яах гээ вэ?
-Уулзана. Хаврын цас халтиргаатай хаагуур явбал зохихыг заана.
-Та аяар ярь! Жанжин тvрvvнд яваа.
-Мэдлээ, очир ваань,
Жамц нэг юмаар унаж яваа хайнагаа шив хийлгэн ороолгосон нь маань унших сампингийн эрх шиг том том эрхт эрхээрээ гуядсан аж. Тэр дорхноо урагш гvйлгэн алга болов.
“Хаврын цас халтиргаатай” гэж Жамц дархны єгvvлдэг тун vнэн ажээ. Шєнє турш явахдаа дєнгєж єртєє гаруйхан газрыг арайхийн авчээ. Энэ зуур хоёр гунан бууны морьд эцэн ард хаягджээ. Анх цас оролтоор цэргvvд дээл хувцас норон чийг дааж байсан нь шєнийн хvйтэнд хєлдєж дааран чичрvvлэхэд хvрчээ. Шєнє дундын хэрээр хєндлєнгєєс Єєллєгєє ноён єєрийн харъяат тавих эр цэрэгтэй ирж нийлэв. Газар сайн мэдэх хvний хэлэхээр бол Хиагт хот тун ойртсон гэнэ. Yvр цайн ойр зуурын бараа vзэгдэхтэй болох vеэр Дампил дуудагдан урагш давшин цувааны тvрvvнд яваа гурван хvн дээр очжээ. Тэдний нэг нь Сvхбаатар, хоёр дахь нь Чойбалсан, гурав дахь нь Єєллєгєє. Дампил тэндээс яаралтай эргэн ирж сумангаасаа таван хvнийг гарган авч бvх цэргээс тvрvvлэн явлаа. Тэдний нэг нь Дорж, Дампил тэдэндээ:
-Энээхэн эрээн хавиргын хонхрын байшинд байгаа гамингийн харуулыг устга гээд: -Миний хойноос! гэж тушаан мориндоо ташуур єгєн ухасхийжээ. Араас нь Доржийн морь огло vсрэн мєр зэрэгцэн очив. Бусад нь хойноос нь хурдлавч алслагдан хоцорно. Тvрvvлсэн хоёрын морьд улмаар эрчлэн хурдалж, ард нь цас манаран босно. Тэд дорхноо гамингийн харуул байгаа хонхрын байшин руу орж ирэв. Шовгорын манаа гэнэт харан буудсан боловч давуулж орхив. Дампилын гар гялсхийн буугаа мултлан авангуут буудахдаа дор нь унагав. Энэ нь Доржид зvvд шиг санагдав. Хойд талдаа урт шавар байшинтай єндєр хашааны хаалгын ємнє ирэхтэйгээ зэрэг Дампил, “морь аваарай!” гэж хэлэн vсрэн буув. Морь нь эзнийхээ буусныг vл мэдэн давхисныг Дорж жолооноос нь шvvрэн авч єєрийнхєє морины амыг татан арайхийн эргvvлж авлаа. Дампил хаалгын хажууд хашаа налан зогсож байгаа нэг хvний толгой цухасхийхэд ємнєєс нь угтуулан цохиж гэдрэг унагангуут урт гараа сунган хєлєєс нь барьж чирч гаргаж хаяад дахин цохив. Тэр гамин хариу хийх байтугай дуугарч чадсангvй. Нэг хvний амь ийнхvv єнгєрдєг байжээ.
Ард хоцорсон нєхєд хvрэлцэн ирэв. Дампил тэдэнд “миний хойноос!” гэж хашаанд орон, цонхуудыг цєм цохин нэг нэгэн сум тавихыг нэмэн тушаан, єєрєє хаалган дээр зогсов. Урьд ємнє энэ байшинд дэлгvvр худалдаа байхад Дампил олонтой ирж байсан учир дотоод зохион байгуулалтыг сайн мэдэх аж. Цэргvvд нарийн модон сараалжин цонхуудыг ив цохин бууны ам оруулан буудахад Дампил дотогш орон, єєд єєдєєсєє харсан хоёр хаалгын баруун руу хvхээт сумаа дуустал буудаад гэнэт оров. Ард нь Дорж явсан бєгєєд дутуу хагас хувцастай зарим нь дотуур ємд цамцаа ч ємсєж амжаагvй гамингууд шал дээр сандран мєлхєлдєн байгаа vзэгдэв. Дампил винтовоо хаян бравнакаараа буудсан бєгєєд амандаа vйсэн бариулт бахим хутгаа хєндлєн зуусан нь сумаа дуусмагц хэрэглэхэд бэлтгэжээ.
Ийнхvv гамингийн нэгдvгээр харуулын арван нэгэн хvн эгшин зуурын дотор устгагдав. Зvvн тасалгаанд орсон хvмvvс хоёр хєгшин луухааныг чирч гулдран авчрав. Yзтэл тэр хоёр гамин биш, тогооны хvмvvс. Гэлээ ч Дампил тэднийг vзэн ядна. Нэг нь гартаа гурван янчаан нєгєє нь дvнсэн тамхи барин амь гуйн сєгдєн бархиралдана. Ийм vед Дампил тийм хvмvvсийг ч єршєєн єнгєрvvлдэггvй эр байжээ. Ухаангvй айн байшингийн шалыг тvг тvг хийлгэн мєргєж байгаа луухааны урдаа барьсан гарыг єшиглєхєд гурван янчаан дээш vсрэн байшингийн таазанд хан гэж дуугараад доош унав. Дампил дарга, доод цэрэгтээ хоёулыг буудан алахыг тушаав. Доржийн сэтгэл аягvй болж: -За яршиг эднийг орхиё гэхэд Дампил:
-Чи юугий нь хайрлана вэ? Эд чинь єєрсдєє монголыг яахаас ч буцахгvй улс гээд тvрvvчийнхээ тушаалыг Доржид тулгав. Ингээд тэр хоёрын амь ч єнгєрлєє.
Эндэх гамингууд тус бvрнээ бvрэн зэвсэгтэй, сум тав таван зуугаас доошгvй. Тvvний нь Дампил ихэд олзуурхан хураан авч цэргvvдээ зэвсэглэв. Харин гурван янчааныг авсангvй, хэн дайсны юмыг аван євєрлєвєл хамгийн тvрvvн дайсны суманд оногдон vрэгдэх гэнэ. Цааш бас зэвсэг хэрэглэл байж магадгvй гэж эрэхдээ сав суулгуудыг хэмх бут цохино. Ер Дампилын ємнє эвдрэн хэмхрэхгvй юм алга. Гал зуухан дээр жигнэгдэж байгаа мантууны жигнvvрийн дээд давхрыг бууны жадаар нэвт сvлбэн хол хаягдаад тэр мантуунаас авч євєрлєхдєє хvртэл хутга шаан авна. Yvний нь цэргvvд дайны vед хvн ингэж явах ёстой байж гэж бодон vлгэр жишээ болгон хэрэглэнэ. Yнэн чанартаа гэвэл єнєєх автономит монголын цэрэг ийм л байсан аж.
Тэндээс Дампил их цэргээ угтан авч Хиагтын зvг давшлаа. Тvрvvчийн буугийн пижигнээнээр Хиагтын баруун хажуу дахь гамингийн хоёрдугаар харуул дохио аван бэлтгэн хvлээж байсан аж. Мєн хотын баруун дахь Бааст хэмээх голын мєсєн дээр хоёр талаасаа уулзан гал нээв. Гэвч тэр харуул дорхиноо цохигдон гэдрэг зугтан хот руу оров. Энэ vед vvр бvрэн цайж нар гарах гэж байвч Хиагт єглєєний жихvvн жавар, утаа униар хоёрт дарагдан vдшийн бvрэнхийд байгаа мэт бvргэлзэнэ. Тэр дунд ямаан бvрээ янгинан “зууваа зууваа” гэж хашгирах авиа хэдэн арван зэргээр цууриатна. Тvvн рvv ардын журамт цэрэг дайралт хийхээр шийджээ. Хамгийн тvрvvн хойд захын vзvvрээс хилэн хар морьтой улаан торгон дээл дээрээ алтан саа эмжээрт хар хоргой хантаазтай эр, мориндоо ташуур єгєн ухасхийв. Энэ бол дайнд дадлагажин дайчин баатар гэж алдаршсан Єєллєгєє ноён ажээ. Араас нь єєрий нь хайрт тавин эр морьдын хурд мэдэн давхилдана. Эдний морьд бvр тарган, морьд бvрийн сvvлийг цас шавраас хамгаалан дээш огшоон боосон бєгєєд мєн морьд бvр тємєр тахтай тул мєс усан дээгvvр халтираагvй явна. Эрсvvдийн ємссєн дээлийн єнгє нэг жигд хєх бєгєєд хормой богино угаас хил хязгаарыг хариуцан явсныхаа хувьд аливаад самбаатай, зэр зэвсгээ эзэмших нь сvрхий. Эдний давшихын зэрэгцээгээр бусад анги нэг адил давшсан билээ. Тэд нь халхчууд боловч буриад, цахар, євєр монголынхон мєн бий. Ийнхvv Дампил дарга хамгийн тvрvvн мориндоо ташуур єгєх онцгойдоо цууриатаж морин туурай тачигнан, дєрєє хавиралдан хан ян бууна. Эгшин зуурын дотор хотын дэргэд ирээд нарийхан гудамжаар зоргонд нь тавьж нєхдєєсєє хэдэн зуун алхмаар тvрvvлэн оржээ.
Хотын дээгvvр єглєєний цан хvvрэгтэй холилдсон утаа униар ид татаж байсан бєгєєд дотор нь орохоор vvр шєнийн завсар шиг бvрэлзэнэ. Нэг мэдэхэд Дорж ганцаараа, урд талд нь гамингууд хоёр гурваараа, тавуул, зургуулаар дайралдах боловч гэнэт тулгамдсандаа сандран толгой даран газар хэвтсээр єнгєрvvлэх ажээ. Нэг удаа бvр жигдрэн жагсаж байсан бєєн гамин дайралдсан нь хvртэл хоёр тийш ярагдан хашаа налжээ. Дорж, єєрийн ухаангvй далайсан сэлмээ зvvн барууныг тасралтгvй эргvvлэх боловч тvvнд нь дайрагдан цавчигдсан юу ч vгvй. Гэвч араас ирэх хvмvvстээ маш таатай боломж єгч явжээ. Хотын нэг захаас нєгєє захыг нэвт гарсан хойноо Дорж сая єєрийн ухаан аваад даруй эргэн дахин дайралт хийв. Yvндээ харин цэрэг эрийн vvргийг нэр тєртэй биелvvлсэн ажээ.
Гамингууд хотоос зайлан зvvн урд дэнж дээр гарчээ. Тэд нэг vе vймэн сандарснаа эмхэрч аваад ширvvн гал нээж эхлэв. Хариуд нь журамт цэргvvдэд буудах сум алга. Хойш ухран хотоос гарав. Нєгєє хэсэг нь дэнж дээр зузаан унасан цасан дунд хэсэг хэсгээр жагсан цааш нааш холхино. Хотыг авсан хэсэг нь улам зоригтой галлаж журамт цэргvvдийн ємнєх газрын хєрсийг будаа хуурах шиг бужигнуулав. Хvмvvс хариу буудах сумгvйдээ бухимдана. Гэвч vйлс хазайх учиргvй, жилийн цаанаас хоёр морин тэрэг сум хvрэлцэн ирэв. Бас ард хоцорсон хоёр гунан буу мєн ирэв. Ингээд сум шvvр /пулемёт/ хvртэл vе vе тачигнаж хоёр гунан буу нэг зэрэг пvс няс бууж тэртээх энгэрийн гамингууд дээр бууна. Гамингууд дахин замбараагаа алдлаа. Гэтэл цаанаас Хяраан харуул хэмээхээс мордсон мєн хоёр зуугаад журамт цэрэг хvрэлцэн довтолсон аж. Уг нь энэ анги Алтангаас мордогсдын адил vvрээр энд ирэн цавчин байлдах ёстой байсан атал замын бэрх цас усны халтиргаанд саатан хожимджээ. Гэвч энэ нь ер муу болсонгvй. Харин ч хамгийн зохистой vеэ олсон хэрэг болов. Гамингууд єєрийн эрхгvй хоёр талаасаа хавчигдан цохигдож урд зvгийг барин ухаан жолоогvй зугтаан тонилов.
Журамт цэрэг хотыг эзлэн авч нам тайван болгож авмагц Ар хиагтаас хэдэн морьтой хvн ер яаралглvй сажлуулан ирэв. Энэ бол Ардын нам, тvvний тvр засгийн газар єєрийн тєрєлх эх орныхоо газар шороон дээр нvvдэллэн ирж байгаа хэрэг байжээ. Тэр дунд Балданцэрэн євєртєє бийр янтай, ардаа ваадантай бичиг хэрэг бvсэлжээ. Хятад иргэдийн суух гол хэсгийн зvvн дэх хэсэг хашаа хvрээний дундхан хавьд байгаа хоёр єрєє дvнзэн байшинд тєв хороо, засгийн газар, цэргийн яам бvгд орох ёстой болсноор vл барам эрхийг барих хvмvvс ч цєм багтан суух ёстой болжээ. Балданцэрэн нєхдийн хамт нэг єрєєнд орж ваадант албан хэргээ тавиад нєгєє єрєєнд албан хэргээ ид хєтлєн явуулж байгаа цэргийн яамны нєхєд дээр оржээ.
Дайн байлдаанаа амжилттай дуусгасан цэргийн дээд дарга нар гамин хувцастай нэг хvний яриаг анхааран чагнаж сууна. Балданцэрэнгийн орж ирэхэд тэр хvний эргэн харахыг vзвэл єєрийн нь урвасан шавь Намсрай байжээ. Балданцэрэн нvдэндээ итгэж чадахгvй болон зогтусав. Намсрай, Балданцэрэнг ноднин гаминд байцаагдан сандарч суухад орж ирэн нvд гєлєгнvvлсэн шигээ гєлєгнvvлэн босон харайж амар эрэн золгох гэхэд нь Балданцэрэнгийн уур дvрсхийн хацар дээр нь тас буулган алгадав. “Багш аа байя!” гэж баруун тийш хазайхад нь дахин алгадахад бас л “багш аа байя!” гэж бие нь тэгширсэн бєгєєд хvмvvс гайхан сандарч босоцгоожээ.
Гурав дахин алгадах гэтэл Сvхбаатар хоорондуур нь орж:
-Yгvй гvнтэн ээ! Юу болов? Yгvй юунд… гэхэд нь:
-Энэ vv? Урвагч! Амьдаараа нь миний нvдэнд vзэгдэж vл болох бузар урвагч vхээр!
-Yгvй, та байз! Харин энэ чинь манай хvн. Хамгийн хvнд хамгийн чухлыг гvйцэтгэж байсан сайн эр.
Балданцэрэн одоо учрыг ойлголоо. Уур нь тэр дорхноо замхрав. Гэвч нэгэнт дээр хєєрсєн амьсгал хэвээр бєгєєд тэр амьсгалаараа Балданцэрэн:
-Тэр нь яахав жанжин аа! Зvгээр энэ тэр явдлаа надаас нуусан этгээд байгаа юм гэж дахин ухасхийв. Энэ нь vнэндээ хуурамч хэтэрхий эндvvрснээ олноос нуун дарах гэсэн хэрэг. Нєгєєх нь “за багш аа байя” гэж бие хумин Сvхбаатарын араар оров.
-Yгvй тэгээд энэ эх захаа алдсан амьтан хэзээ энд ирээ вэ? гэхэд Сvхбаатар:
-Энэ vv? Хvрээнээс гамингуудтай зугтааж ирээд утасны хороонд…
ШИЙТГЭЛ
/Дампил, Дорж хоёрын явдал/
Хиагтыг чєлєєлснєєр хvмvvсийн сэтгэл ихэд хєхєн бадарлаа. Yнэндээ дайсныг ийм амархан дийлнэ гэж бодоогvй байсан учир даван туул єнгєрvvлснээ санахдаа нэгд нэггvй хэлэлцэн шуугилдана. Тэр бvрийг энд тоочвол эс барагдах нь мэдээжийн хэрэг. Ингэхлээр зєвхєн онцлогоос нь авсугай.
Нэгдvгээрт, Хиагт руу анх орсон явдал: Утаа униар цан хvvрэгт дарагдсан нарийхан гудамжууд харавсан сум мэт чавхдан ороход хvнд харанхуй шєнийн байдал санагдсан аж. Гэвч тэд аймшиггvй хашаа хvрээ, булан тохойнуудад хоргодсон гамингууд дээр гар бємбєг шидлэн єнгєрч явсан нь хvр бvрийн санаанд тодхон бєгєєд энэ явдал хэзээ ч мартагдашгvй учир:
Шивээ хиагтыг авахуйд
Шилэн дэнлvv хэрэгггvй
Шийдээд ирсэн гаминг
Ширмэн бємбєгєєр сєнєєв хє
гэж нэгэн бадаг шvлэг зохиогдон гарлаа.
Хоёрт, Жанжин Сvхбаатар тэр аймшигт тулалдаан дундуур ухаа хонгор мориор тасралтгvй давхин ялан дийлэх арга ухааныг таниулан удирдаж явсныг хvн бvр ихэд бахдан шуугих учир:
Ухаа хонгор морьтой хє
Улсын их жанжин аа хє
Учир утгыгаа ухуулсан
Ухаан ихтэй жанжин аа хє
гэдэг хоёр дахь бадаг зохиожээ.
Гурав дахь нь, буудах сумгvй хотоос ухран баруун дэнж дээр нь гаран сандарч байтал санамсаргvй сум залгагдаж дэнж дээрх гэсэр сvмийн vvднээс сум шvvр хvртэл дуугарсан явдалд:
Дєрвєлжин сvмийн vvдэнд
Дєрвєн пулемётоо зоогоод оо
Дєхєєд ирсэн гаминг хє
Дєтийн замаар нь тонилгов хє
гэж зохиолоо. Ийнхvv vг зохиогдохын зэрэгцээгээр ая бас зохиогджээ. Эвтэйхэн болоод хєнгєн, vг аялгуу хоёр нь яв цав тохирсныг хvн бvр шамдан сурч газар сайгvй дуулалдана. Энэ бол гаминг Хиагтаас хєєн цэвэрлэсний дараачийн долоо хоног байлаа.
Журамт цэргийн яаманд Сvхбаатараас Дампил, Доржийг дууджээ. Эдний байрагнаж байгаа газар хуучин гамингийн хуаран байшин. Тэндээс Дорж суман даргаа даган гарав. Жанжны ємнє очно гэхээс сэтгэл хєєрєн хєл хєнгєрнє. Ер нь Дорж єєрийгєє бусдаа илvv аз хийморьтой яваа гэж бодно. Юунд тэр вэ гэвэл нэгд, єєрийн амь биеэс илvv эрхэмлэн боддог Хvрэлийн хvv Цэрэндорж нь саяын дайныг эндэгдэлгvй туулснаар барахгvй цэрэг эрийнхээ vvргийг хэнээс ч дутуугvй гvйцэтгэжээ. Хоёрт, єєрєє мєн сайн авсны дээр анхны дайралтаар эрэмгий морины эрчээр санамсаргvй бусдаас тvрvvсний нь хvн бvр єєрийн нь зориг зvрх гэж vзэн хэдэн давхар бахдан шуугилддаг бєгєєд одоо ингээд Сvхбаатарын дуудсаныг сайшаах буюу эсвэл чухал хэрэгт явуулах гэж байна. Аягvй бол Богдын хvрээ рvv дайсны байдлыг мэдэх ажлаар явуулах гэж байж магадгvй, хэрэв тийм бол гэрээрээ дайрахыг бодно.
Штабт Сvхбаатар, Балданцэрэн, Єєллєгєє гурвуулан тэд барон Унгерний эсрэг тунхаг бичиг гаргах ажил хийсэн байсан юм. Дампил, Дорж хоёрын орж ирмэгц уриагаа зогсоов.
Сvхбаатар,
-Нєхєд сууцгаа! гээд тэдэнд ярих зvйлээ бодов бололтой. Нєгєє хоёр шалан дээр євдєг нугалан сууж ямар нэг сайн талын юм дуулна гэж горьдон хvлээв.
Гэтэл Сvхбаатар:
-Эртээр та нарын гамингийн нэгдvгээр харуулыг устгахад тэнд хэдэн гамин байсан бэ?
-Арван гурав гэж Дампил яаран єндийн хариулав.
-Яагаад арван гурав байх билээ? Уг нь нэг бага даргатай арван нэг л байх учиртай.
-Тийм арван нэг, хоёрын зэрэг энгийн иргэд байсан.
-Тэгээд тэр иргэдийг чи яасан бэ?
-Хамтад нь устгасан гэж Дампил хэнэггvй хэлэв.
Сvхбаатар цочин
-Яалаа гэж?
-Яахав гаминтай нийлсний нь хувьд
-Сайн дураараа нийлчихсэн юм гэж vv?
Дампил жаахан бодсоноо:
-Хэн мэдлээ гэж сулхан хариулав.
-Хэн ч мэдээжээрийн энгийн иргэд гамингуудтай сайн дураар нийлэхгvй гэж Сvхбаатар ширvvнээр єгvvлэн Дампилыг хvйтнээр ширтэв. Дампил гайхан Сvхбаатарыг ажсанаа даруй дальдран доош харав. Дорж эрхэм даргадаа одоо зэмлэл ирэх гэж байгааг мэдээд тэр хэргийг єєр дээр авахыг бодож:
-Yгvй жанжин аа! Тэр хоёр иргэнийг би цааш нь харуулсан билээ.
-Уухай! Яаж
-Ер тарчлаагаагvй. Байшингаас тvлхэн гаргангуут араас нь нэг нэг дарж орхисон.
Єєллєгєє єдий болтол тун хєдєлгєєнгvй байснаа Доржийг инээмсэглэн ажиглаж:
-Наадах чинь чамд тушаасан юм биш vv? Дорж тvгдрэв. Тийм гэвэл дарга шийтгvvлэх, vгvй гэчвэл цэргээ захирч яваагvй гэж мєн шийтгvvлэх болно гэж бодон дуугарч чадахаа болилоо. Гэтэл Дампил толгойгоо дээр єргєн
-Би тушаасаан! гэж зоримгоор хэлэв.
Сvхбаатар
-Мєн дєє энгийн номхон иргэдийг алах эрхийг чамд хэн олгосон хэрэг вэ? гэж шууд аашлан хэллээ.
Дампил єєрийн эрхгvй шогнойж єєрийн эзэн ноён Єєллєгєє эрхгvй ємгєєлєх бол уу гэж горьдон харав. Єєллєгєє бол Дампилд маш сайн. Газар дээр ганц ємєг тvшиг болдог хvн нь гэх боловч энэ удаа нvvр єгєх шинжгvй, харин ч хvрэн бор царайгаа хvрлийлгэн бvргэд нvдээ чавчлагагvй болгов. Иймд Дампил єєрєє єєрийгєє ємгєєлєхєєс єєр замгvй болжээ. Ер нь хоёр муу хятадыг алсны буруу юу билээ! гэж зориг орох аж.
-Yгvй ээ, жанжин аа, ер нь тэр хоёрыг алсны буруу юу вэ? Би ойлгохгvй байна.
-Харин би чамаас асууя! Алсны гавъяа юу вэ?
-Гавъяа байхгvй боловч дайны vе. Хvн, хvнийг итгэхэд бэрхтэй цаг гэж бухимдан ширvvн амьсгалаар єгvvлэв.
-Уухай чиний энэ бодлоор бол бvх хятад иргэдийг хядах хэрэг болох нь ээ?
-Тийм ээ, юунд гэвэл энэ муусайн хятадууд миний орон гэр, эцэг эх, ах дvv биднийг сvйтгэсэн, арван гурван настайд нь сvй тавьсан амрагийг минь ч алсан гэж Дампил хоолой чичрvvлээд дараа нь: -Энэ дэлхийд би гав ганцаараа болсон хvн. Заримдаа амьдран амьд явахыг хvсэх нь чухам юуны тєлєє байна вэ гэж єєрєєсєє асуухад алагдсан хvмvvсийн єшєєг алан хядахаар авахын тєлєєнд ч юм шиг байдаг гэж хэлэн нvднээс нулимс дуслуулав.
Сvхбаатар Дампилын царайг ажиглан сууснаа:
-Yvний ганц бие болсон гэдэг нь vнэн vv? гэж Єєллєгєєс сэм асуусанд,
-Yнээн, орон нутагт нь байсан бvгдий нь гамингууд хядчихсан юм гэж Єєллєгєє хариу шивнэв. Хажууд нь Дорж бvр vймж орхив. Урьд ємнє даргаа олноос онцгой чулуун зvрхтэй тємєр нvдтэй, дайсны ємнє ширvvн явдаг эр гэж боддог байсан нь харин тийм биш, єшєє хорслын гvнг євєрлєсєндєє тийм болсны нь мэдэн улам л хайрлан хvндэтгэхээс єєр аргагvй болов. Сvхбаатар:
-Тайвшир, Дампил аа тайвшир! гэж аргадан хэлэв. Дампил ч тайвшрахыг хичээн биеэ барилаа. Гэвч:
-Энэ муусайн хятадууд монгол vндэстнийг бvгдий нь хэзээнээс нааш залхаан цээрлvvлэх, аягvй бол хvйс тэмтрэн устгахыг боддог улсууд шvv жанжин аа! гэх сануулан ятгахыг оролдох байдлаар хэлэв.
-Хариуд нь бид яах ёстой вэ? гэж асуулт гарган єєрєє хариулахдаа
-Алах хэрэгтэй! Єєрсдий нь хvйс тэмтрэх хэрэгтэй.
Улс орны дотор ул шаахайн мєрийг vзэгдэхгvй болгох хэрэгтэй. Дампил дахин бухимдан єгvvлж зангидсан гараар євдгєє цохив.
Сvхбаатар:
-Тайвшир Дампил аа, тайвшир! гэж дахин ятгаж нэг ширхэг янжуур єгснийг Дампил хvvхэд мэт хоёр гар тосон авч асаан их ихээр сорон утаагий нь хэд дахин залгижээ. Уг нь Дампил тамхичин биш зєвхєн энэ удаа татав. Яагаад тэр вэ, нэгд, Сvхбаатараас єгснийг хvндэтгэн, хоёрт, цээжиндээ буцалсан багтралыг дарахын тул татаж байгаа тул толгой нь мансууран нvд эрээлжлэх нь дэргэдэх хvмvvст мэдэгдэж байлаа. Гэвч Дампил янжуураа татсаар нэг vе чив чимээгvй хvн бvр Дампилын гаслант амьдралын тухай боджээ. Ганцхан Балданцэрэн ємнєх ажил тунхгийн эхийг зохиохдоо улайран сууна. Бийрийн vзvvр муутуу цаасан дээр гvйн нэг жигдийн агшуухан гоёмсог vсгийг дуурайлган vлдээсээр л байлаа.
Сvхбаатар:
-Дампил аа, одо хоёулаа жаал зугаа ярилцах уу?
-Сонсъё жанжин аа!
-Бид дайсныг занах нь туйлын зєв, гэвч дайсны дунд манай хань нєхєд байдгийг мэдэх хэрэгтэй.
-Юу дайсны дунд хань нєхєд бас байна гэнээ гэж єєрийн чихэнд vл итгэн асуув.
-Тийм. Тэр бол ард тvмэн нь.
-Та хятад иргэдийг хэлж байна уу?
-Тийм дээ, бид ер улс орон бvхний ард иргэдийг хань нєхдєє гэж vзэх зорилготой.
-Би итгэхгvй байна. Ялангуяа хятадуудыг, эд бол манийг эзлэн боолчлохыг хvсдэг улс.
-Тэр бол ард тvмний хvсэл биш, засаг тєрий нь явууллага.
-Харин даа, засаг тєр нь бодлогоо ард тvмэндээ хvлээлгэн биелvvлдгээс хойш яаж хань нєхєд бололцох юм бэ?
-Засаг тєрийнхєє харгис бодлогыг єєрсдєє ойлгосноор бидний хань нєхєд болох шvv дээ.
-Дэмий, жанжин аа. Тэр тvм живаа хятадыг тэгж сэнхрvvлэх юм энэ дэлхийд яавч байхгvй.
-Бий.
-Хаана?
-Хойно! Хятадын ард тvмэн бол бидний адил гадаад дотоодын эзэрхэг тvрэмгий нарт хэдэн давхар мєлжигдєн дарлагдаж байгаа ард тvмэн шvv! Тэднийг Лениний сургаал, октябрийн хувьсгалын агуу гайхамшигт их нєлєє сэнхрvvлэн бидэнтэй хань нєхєд болгож чадна.
Дорж дотроо “юутай сайхан хэрэг вэ” гэж бодохынхоо зэрэгцээгээр хятадын ард тvмэнтэй хань нєхєд бололцсон тэр цагт хэчнээн амгалан тайван сайхан цаг байх бол гэж шохоорхов. Сvхбаатар vгийнхээ тєгсгєлд:
-Yvнийг нєхєр Чойбалсан та нарт таниулж байсангvй гэж vv?
-Таниулсан. Гэвч бид энэ яриаг шууд баримтлах гэж vv гээд Дампил Сvхбаатарыг нvд чавчилгvй ширтлээ.
Сvхбаатар єєдєєс нь:
-Та vvнээс єєр юу баримтлах гээ вэ?
-Мэдэхгvй юм даа гээд Дампил доош харан бодсоноо:
-Би бодлогоо хэлье. Танд эс хэлээд єєр хэнд хэлэх билээ. Хvний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр тєрийн хэрэг мєн тийм байдаг биш vv. Би єєрийн нvдээр нэг бус удаа vзлээ жанжин аа.
Оросын хаант засаг манай улсыг энэрэн тэтгэж эрх мэдэл олгоод хєгжvvлнэ гэж байгаад юугаар гийгvvллээ. Улс орныг маань аван залгих арга мэх зохиож байсан нь єнєє vед байтугай тэр vедээ мэдэгдэж байсан гэдэг бш vv. Чухам миний мэдэхээс гэвэл, орон нутгаа хамгаал гэж аль ч улсад хэрэглэгдэхээ больсон бирданк бууг єгч байлаа. Хєєрхий бид тvvний нь vvрэглэн дайсны элэг доог болон явж л байлаа. Yхэр буу, пулемёт мэтийг нэг хоёрын тєдий єгч байсан нь чин санааны хэрэг биш, зєвхєн єєрсдийнхєє хурц зэвсэгтэй болохоо гайхуулан биднийг бишрvvлэн сvсэглvvлэх л гэсэн хэрэг. Энэчлэн гамин. Халх монгол та нарыг хайрлан хамгаалж хєгжєєн бадруулна гэж орж ирснээс биш авна залгина гэж орж ирээгvй билээ. Нэгэнт гадаад гvрнvvд ийм давхар бодлоготой байдаг болохоор бидний хань нєхєд бололцоно гэдэг vг мєн тэднийх шиг чин санаа биш мєн зєвхєн гаднах єнгє байх ёстой гэж бодно гэж хэлэхэд нь Дорж “ай даа манай дарга тун зєв” хэлэв бололтой гэж дотроо бишрэв. Гэтэл Сvхбаатар “хаанаас” гэж цочин хэлэв.
-Та эзэрхэг тvрэмгий улсы шинж чанарын тухайд гэвэл маш vнэнийг хэллээ. Харин одоогийн улаан орос бол тийм биш. Бvх дэлхийн дарлагдсан олон тvмний ємнє чин шудрагыг баримтлан тэднийхээ тєлєє чин шударгаар тэмцэнэ. Иймд бид мєн тийм байх ёстойгоор vл барам тийм байж гэмээ нь ялан дийлж энхжин жаргах цагийг vзнэ. Єєрєєр хэлбэл хуурамч юм бол хэзээд хуурамчаараа хvн тvvнийг хэзээ ч бишрэн сvсэглэхгvй болохоор бид гадаад дотоод аль ч ард тvмнийг хууран мэхлэх тийм бузар бодлогыг хэрхэвч явуулахгvй. Энэ бол манай хувьсгалын гол зорилго гэсэнд Дорж, Дампилын vгийг зєвшєєрснєєсєє эргэн Сvхбаатарын vгийг бахдахынхаа зэрэгцээгээр “нээрээ манайд нэг маш сайхан цаг ирэх нь!” гэж бодон баярлав. Гэтэл Дампил:
-Би итгэхгvй байна! гэж толгой сэгсрэн Сvхбаатарыг харах зуураа Єєллєгєєг ажив. Єєллєгє нь аль тvрvvчээс аван єєрийн нь ємнєєс зовнин нvvр улайн муухай харж байжээ. Дампил тvvний нь сая олж харан сэтгэл тvгшив. Ямар боловч та намайг итгээрэй! Би бол жирийн дорд ард, уртаашаа улс орноо гэж зvтгэх хvсэлтэй. Энэ учраас тэр улс тєрийн нарийн явдлын учрыг мэдэхийн хэрэг юv байгаа аж. Зvгээр та болоод таны зааврыг л vvрд даган зvтгэхээ мэдье.
Дорж “нээрээ тийм, над ч єєрцгvй дээ” гэж бодов.
Сvхбаатар: -Уг нь мэдэх л ёстойсон доо гэж инээмсэглэснээ яахав энэ удаа би таны эндvvрлийг эргvvлж чадсангvй. Гэвч би таныг яваандаа ойлгох биз гэж итгэнэ. Одоо ингээд энэ тухай яриаг орхин єдvvлсэн гэмт хэргийн чинь тухай яръя.
Дампил цочин єндєсхийн:
-Ямар?
-Та энгийн хоёр иргэний амийг сvйтгэсэн шvv дээ. Энэ чинь тийм бага хэрэг биш гэж Сvхбаатар чухам хэрхэн шийтгэхээ олохгvй байгаадаа vгээ унжруулан аяархан хэлэв. Дампил ч сэтгэл зовнин хэрхэх ухаанаа олохгvй болжээ. Хажуугийн хvмvvсийг эрхгvй ємгєєлєх болов уу гэж горьдохдоо нvд бvлтэлзvvлэн ажив. Энэ зуур Балданцэрэн гvн бийр бичгийнхээ ажлыг хойш тавин Дампилыг сонирхон ажихдаа Дампилыг хайрлаж байсан аж.
-Энэ дарга, цэрэг хоёр тун базаахгvй юм хийж дээ. Гэвч дайн тулааны vе байснаас л тэр болсон бий гэж Сvхбаатарт ая засан хэлэв. Сvхбаатар:
-Тийм, ид дайны vе байсан. Гэтэл уг хэрэг хvний амь гэж бодолхийлэн єгvvлээд Єєллєгєє рvv хандан, ингэхэд яавал таарна вэ? Анх удаагийн хэрэг гэж vзэн сануулаад орхих уу?
Єєллєгєє:
-Сануулах ий? Yгvй ээ, энэ нохой эндээс гарсаар л мартана гэж шийдэмгий хэлснээ Дампилыг заналхийлэн харж ер нь манай энэ хэзээний болдоггvй нохой гэв.
Сvхбаатар Дампилыг элэгсгээр харан инээмсэглэснээ эргэн: -Таны бодлоор яамаар байна? гэж Єєллєгєєс асуусанд:
-Та орхи, би зvгээр єєрийнхєє мэддэгээр vvрд vл мартагдах замы нь заагаад єгье гэж хариулав. Дампил царай барайлган амьсгаадан сууж байлаа. Єєллєгєєг “яасан ууртай ноён бэ?” гэж бодон жигшив. Гэтэл Єєллєгєє єєр рvv нь сvрдмээр ширvvн харан:
-Харин чи хамаагvй даргынхаа тушаалыг гvйцэтгэсэн чинь сайн. Хойшид мєн ийм байх нь чухал, за одоо буц!
Дорж за гэх байтугай толгой ч дохилгvй гарлаа. Ард нь Дампил царай дvнсийлгэн амьсгаадсан хэвээр хоцорчээ.
Дорж байр руугаа хоёр хєлєє урамгvй солбиулан даргынхаа тухай зовнин явна. Байрандаа очин цаг хиртэй болсны дараа Дампил шvд зуун ярвайсхийн урт хєлєє аяархнаар зєєн тавьсаар ирэв. Дорж тvvнийг угтан авангуутаа:
-Юу болов дарга аа? гэсэнд Дампил:
-Юу болох юу байх вэ, банздуулаа л биз гэж янцаглан хэлэв.
-Хэд?
-Жар. Гайтай хоёр хятадын хэрэгт дєч. Жанжны vгийг эс хvндэтгэн биеэ тоон маргасан гэж хорь гээд Дампил нааран орон дээр тvрvvлгээ харан унав.
Тvvнээс хойш Дампил ял шийтгэл хvлээсэндээ гомдсон зvйл єчvvхэн ч vгvй зєвхєн зуур зуур хэтэрхий гvжирмэг зан гаргадаг нь дарагдаад цэргvvд ээ “бєгс чинь загатнаагvй бол энгийн хятад иргэдэд бvv халд!” гэж захих болжээ.
ХУВЬ ЗАЯАНЫ ЗАМ
/Данзангийн явдал/
Хаврын хар хавсаргат нэгэн єдєр Баяр гvнгийн анги Богдынхvрээнээс морджээ. Хvрэх газар нь Хиагт, /Алтанбулаг/ зорьсон хэрэг улаан орос улстай дур мэдэн хуйвалдагч ардын нам, Сvхбаатарыг бараа сураггvй болгосугай гэнээ. Араас нь хэдэн хоногийн дараа барон Унгерний их цэрэг хэдэн арваны газрыг дамнан хєєрєлдєж улаан оросыг орчлон дэлхийгээс арчин сєнєєтvгэй хэмээхийг єгvvлэх юун.
Єгvvлэх нь: Баяр гvн зуун тавин хvний бvрэлдэхvvнтэй ангийнхаа магнайд араатан хэлбэрт ягир яндан туранхай хээр морин дээр махлаг єргєн цээжээ гэдийсхийлгэн ташаа тулан сууж урдах замаа чиг ширтэн явна. Унасан морь єнгє vзэмжээр хэдий муу боловч эзэн солигдохыг vл мэднэ. Урагш ухасхийн усан тэлмэн жороогоор тоос хадаахад нь алдарт хурдан морьд боловч эс гvйцнэ. Баян гvнгийн биеэр vзэж туулсан дайн тулааны нь замыг тоочвол vлгэр домгийн юм болон хувирах аж. Дээр нь яваа эзэн нь єлсєх, цангах, даарах, ядрах, айх, сандрах бvхнээс гадуур тєрсєн онцгой хvн. Харин хааяа нэг євєртєє гараа хийж нэг зvйлийг сэм гарган ам руугаа шидэх мєртєє тєвєнгєє маажих байдлаар хэд дахин доош шувтрах нь хар тамхи. Хvн хар тамхийг гансаар татах, эсвэл мах цус руугаа гуурст зvv шивэн дамжуулан хэрэглэдэг байхад Баяр гvн бяцхан vрэл хийн залгина. Энэ хvнд эцэг алга, эхнэр хvvхэд ч байхгvй, ураг тєрєл гэвэл эрхгvй євєр монгол цахар нутагт байдаг л буй заа. Тэр нутгаасаа хорин хэдэн жилийн ємнє манж-хятадын харгислалын эсрэг бослогынхонтой баахан тулалдаж яваад Тогтох тайжтай нийлэн халх монгол орж ирсэн, мєн монголын автономит тєрд амь бие хайргvй зvтгэсэн нь ер бага биш, ийнхvv амар заяа vзэлгvй явсаар “манайх” гээд орох орон гэртэй ч болж чадсангvй. Ёстой гон бие гозон толгой л хэвээр. Єєрийн нь бодолд “намайг тvших тєр, тулгуурдах эзэн энд л байна. Тэр нь ар монгол мєн” гэнээ. Тэгээд одоо тэр vйл хэрэгтээ зvтгэж яваа нь энэ билээ. Ер Баяр гvн vг дуу цєєнтэй болоод ихэмсэг. Ялангуяа ангийнхаа магнайд явж байхдаа таг дуугvй, ихэвчлэн урдах замаа эгцлэн ширтэнэ. Хааяа нэг ууртай нvдээр эргэн харахдаа энэ тэрийг нэвт шувт ажин бvртгээд аль нэг сэтгэл санаанд нь таашаагдаагvй зvйлийг тоотойхон vгээр тушаал єгєх, толгой дундуур шав буулган ороолгоно. Yvнээс нь аюун чичрэхгvй хэн байх билээ. Унасан морь нь боловч энгийндээ унтаа сэрээ хоёрын хооронд сажлан явах атал хэзээ “чєх” гэсэн цагт огло vсрэн харайлгана. Гэвч цэргvvддээ муу биш, хулгай худал хоёрыг чандлан цаазалсан атал бариа барих нэрийдлээр булаан дээрэмдэхэд бvрэн чєлєє олгоно. Иймд эдvгээ цэргvvд нь замын гудаст дайралдсан айл амьтнаас эмээл, хазаар, хоол хvнс, дээл хувцсыг дур мэдэн булаан авна. Эзэн хvнтэй нь маргаан тэмцээн болж байхыг харвал Баяр гvн ягир яндан морин дээрээ ташаа тулан хєндлєн сууж ид бах тав болохоос биш, цэргvvдэд буруу vл єгнє. Зарим цэргvvд тэр таатай баядлыг нь далимдуулан бурхан тахилын хэрэглэл, эхнэр хvvхдийн зvvлт, чимэглэлд хvртэл халдан орж євєр тvрий рvvгээ хийж авна. Эдний дунд Данзан яваа билээ. Тэр нэг єдєр Богдод мєргєн зарлиг лvндэн хvртээд оргон зайлах бодлоо холын холд таягдаж, ачит Богд эзэндээ энэ яваа ба хойт нас хоёроо зориулсугай гэжээ. Тэгээд одоо тєв тєвшинг барихыг хичээнгvйлэн хажуугийн нєхдийн догшин ширvvн авир аашийг vл дууриана. Айл амьтны юмыг булаан дээрэмдэхийг бvр ч цээрлэнэ. Єсєж тєрсєн нутгийнхаа дундуур явж байхдаа ч орон гэр гэхээр юмгvй болсныг мэдсэн шиг ер ажиггvй “учрах дайсныг” ор мєргvй болгон, улс орноо тєвшитгєсєн тэр цагт ай даа ачит буурал эх, энэрэлт хєєрхий эгч хоёртойгоо аяндаа уулзаж баярын магнай тэнийх биз. Тэр ч байтугай зvрхний угт бvхнээс нууц хадаастай амрагтайгаа ч нийлэн аж тєрєн амьдрах болно” гээд євєрт явах хэдэн хув, алтан шармал ээмэг зэргийгээ гээчихгvй, алдчихгvй явахыг хичээнэ. Баяр гvн Хиагтад хоёр єртєє хэртэй ойртон ирснээ зам буруулан зvvн хойш чиглэв. Ихэвчлэн битvv шугуй нарсан ой дундуур замнан явна. Зуур хоносныхоо маргааш Хиагт хотын зvvн хойтох Бvргэдтэй уулын зvvн сугад ирснээ баруун тийш эргэн мєн уулын оройд гарчээ. Уулын оройгоос, ар, євєр хоёр Хиагт ив илхэн. Баяр гvн дорд хоёр даргатайгаа цэргvvдээсээ тvрvvлэн гарснаа мориноосоо бууж, ногоон соруултай гаансандаа тамхи нэрэн татаж, хоёр Хиагтыг нарийвчлан ажиглана. Онцолбол євєр Хиагт хєдєлгєєнгvй энд чухам юутайгаа байлдах билээ гэмээр харагдана.
Yгvй энд чинь цэрэг гэмээр юмгvй шив дээ гэж нэг даргын єгvvлэхэд Баяр гvн!
-Байлгvй яахав! гэж огцом хариулав.
Нєгєє даргаас
-Дайран орвол яасан юм бэ? гэсэнд:
-Хашир хэрэгтэй! гээд ганц нvдний дуран нvдэндээ аваачин сунгав. Хоёр даргын сэтгэлд дайран орох бодол гvнзгийрэн эргэлдэж байхад Баяр гvн хаширлах хэрэгтэй гэж давтан єгvvлээд тавин цэргээр єдєєн туршихыг тушаав.
Хоёр даргын нэг нь тушаал гvйцэтгэхээр явав. Гамин цэргийг явгалан уулаас буулгаж буу пижигнvvлэн туршихад Хиагт хот нам тайвнаараа байх боловч хашаа хорооны завсар заальхайгаас хариу буудах аж. Тvvнийг Баяр гvн шамдгайлан ажиглаад:
-Бидний ирэхийг аль хэдийн мэдэн хvлээж байсан байгаа биз гэж амандаа хvнгэнээд эсрэг буудах буугийн бууг чих тавин чагнахдаа, дан орос винтов зэвсэгтэй улс байна гэж яг хэлэв. Yvнээс гадна Баяр гvн Хиагтад байгаа бvх агт морьдыг тоолно. Чухам хэчнээн цэрэг байгааг мэдэх гэхдээ Баяр гvн єєрийнхєє цэргvvдийг нэг давшуулж, нэг ухруулж, туршаад зуун тавиас хэтрэхгvйг мэджээ. Тэр дунд нэг хvний хэд дахин дамжин гvйхийг ажаад:
-Чи ажиглаж ав! Тэр бол Сvхбаатар гэв.
Хажуугийн дарга “за” гэх боловч одоогоор нvдний хараа хvрэлцэн нvдэлж чадахгvйдээ харамсаж:
-Та тэр хvнийг, Сvхбаатар гэж яаж мэдэв?
-Би хуучин таньдаг юм. Дээр цагт Хужир буланд миний хороонд бага дарга байсан юм гэж Баяр гvн тийм цуутан эрийг захирч явснаа бахархал болгох мэт инээмсэглэн єгvvлэв.
-Тэгвэл ч энэ хvн одоо таны гараас гарахгvй дээ гэхэд:
-Битгий бас! гэж уцаарлаад: “Єнєєдрийн хэрэг гvйцлээ” гээд тайвнаар босов.
Тэндээс Баяр гvн бvх цэргээ таван авч зvvн урагш чиглэв. Саян болсон явдал тvvнд юу ч биш, ясан хэдрэг нуруутай морин дээрээ ташаа тулан суудгаараа суун амгалан тайван сажлуулна. Урьд шєнє бараг нойргvй хоносондоо бие чилvvрэх ажээ. Амаа нэгэнт ихэд ангайлган тухтайхан эвшээлгэснээ євєртєє гар хийж тэмтчинэ. Энэ нь хєєргєний дайланд хийсэн олон жижиг хар тамхи vрлvvдээс нэгийг авсан хэрэг бєгєєд тvvнээ аван, дахин эвшээлгэх дvрэм vзvvлэнгvvтээ ам руугаа шидээд хойноос нь хоолойгоо хэд дахин доош шувтарна. Хэдэн минутын дараа хvч тамир залгах ажээ. Нvд сэргэн эмээл дээрээ єндийж миний хойноос хурдлаад гэж хашгирав, морио давирна.
Энэ орой Баяр гvн цэргvvдээ ойн цоорхойд аваачин буудаллуулж хоол унды нь тавтай идvvлж, эрт унтуулж амруулав. Єглєє єєрєє vvр цvvрээр босон бvгдийг сэргээж босгов. Єглєєний унд уухыг тас хориглон улс амьтнаа цуглуулж дайснаа хэрхэн цохих гэж байгаагаа таниулан єгvvлэв. Тvvний єгvvлэхээр, дайсныг хиар цохих нь ер тєвєгтэй биш, эндээс бєєнєєрєє хєдлєн их ойн зах хvрээд тэндээс нэгдvгээр тавьт тасран баруун зvг чиглэн Хиагтын ємнє хvрээд хойш эргэн буудан давшиж Сvхбаатарын цэргийн анхаарлыг єєртєє татах гэнэ. Энэ зуур хоёрдугаар тавьт баруун тийш яван Бvргэдтэй уулын энгэр хvрээд хотын зvvн хойноос дайран орж нэвтрэн гараад даруй эргэх гэнэ. Энэ даруй єєрєє гуравдугаар тавьттай зvvн талаас нь дайран нэвтрэн гараад эргэнэ гэх бєгєєд ингэхэд дайсан бvрэн арчигдаж Сvхбаатар хань нєхєдтэйгээ хамт амьдаараа баригдах гэнэ. Баяр гvнгийн энэ vгэнд итгэхгvй хvн нэг ч алга. Эцэст Баяр гvн: -Энэ хэргээс ухарсан зугтаасан хэнийг боловч би уучлахгvй гэж заналхийлэн єгvvлэхэд аюун сvрдэхгvй хvн хэн байх билээ. “Дээд тэнгэр, доод газар хоёр харж байна шvv” гэж тангараглахад нь “Ямар боловч туулан гарахаас єєр зам алга” гэж бодоцгоох аж.
Бvх цэрэг яаран мордох бєгєєд морьдоо хайрлан аажуухан явна. Yvрийн бараа замхран арилж єглєєний нар мандахын цагт хєвч хангайн нов ногоон дээр хєхєє шувуудын донгодох ба залуу сайхан нарс мод болгоноороо урт урт сvvдрvvдийг баруунаа хаясан хийгээд тэр сvvдэр болгоны дундаас шинэхэн ургасан єнгє бvрийн нялх ногоо цэцэг навчис энэ дэлхийн гуа сайхныг илчлэх мэт алаглах энэ бvхэн дайныг биш, тайвныг, vхэл мєхлийг биш амьдран хєгжихийг, амьдрах найрамдах, хайрлах энхрийлэхийн тєлєє байгаа нь тэр хvмvvст эрхгvй нэгийг бодогдуулсан бол уу.
Ай хєєрхий ийм сайхан цагт дайтаж, амь цєлбєж явахын оронд, ар гэртээ аав, ээж, амраг хань, алаг vрийнхээ дэргэд адуу малаа маллаж, хар бор ч сэтгэл амар ажил хийж явбал хичнээн сайхан, хэчнээн жаргалтай байх сан билээ. Юунд ингэж дайн хийнэ вэ? Юуны тулд ингэж нэг нэгийнхээ єєдєєс буу шагайж, хорт сум тавьж нэгийгээ алан хядна вэ? Эрдэнэт хvний биеийг олон тєрсєн эр хvний хувь заяа алалдах дайнд алтан амиа алдаж гээхийн тєлєє тєрсєн гэж vv? Ингээд бодоход дайн гэгч ямар бузар, ямар муухайг хvн бvр энэ цагт бодсон байлгvй яах вэ.
Энд нийт vхлийг олны ємнє аймшиг болгон тавьж байгаа биш, болох гэж бий дайнд vрэгдэх энэ олон цємхєн эвий хєєрхий дайчин хvмvvсийн тухай єгvvлж байнам. Юунд тэдний тухай єгvvлнэм бэ! Эд хєєрхий, єнєє ба ирээдvйн явдал ч чухамхvv хэний тєлєє юунд ингэж яваагийнхаа нарийн нууцыг танин тунгаан бодож мэдэхгvй яваад нь хєндлєнгийн хэний ч бол зvрх сэтгэл тэдний тєлєє яахин євдєхгvй байх юм бэ? Ингэж цааш єгvvлэхэд хар дайн заавал болоход хаана хэдийд ч заавал vрэгдэх энэ дайчин эрсийн ард юу байдаг билээ? Yр хvvхэд байдаг бол тэр нь єнчирнє, эхнэртэй байсан бол тэр нь бэлэвсэрнэ. Эцэг эхтэй байсан бол тэд нь vvрд гол харлан дурсаж байх замд орно. Иймд хvн бvр амиа хайрлах нь зvйн хэрэг боловч чухам яагаад хvн, тvр зуурын ийм юманд хууртагдах нь давуутай билээ. Чухамхvv яг энэ цагт дээрх олон эрс ингэж яваад эцсийн эцэст энэ насандаа гэмшээд баршгvй ямэг нэг хvнд хэцvv юманд орно гэдгээ ч мэдэхгvй, удирдаж яваа хvмvvс нийгэм нь ч мэдvvлэхгvйг хvсэж нvдий нь хар юмаар боогоод цээжий нь хvнд чулуугаар дарчихаад байна шvv дээ.
Хамгийн сvvлд яваа гуравдугаар тавьтын эхний хэсэгт Данзан єєрийн итгэлт захирал Баярын ард явлаа. Сэтгэл нь ялна дийлнэ гэдэгт итгэл дvvрэн байвч бас алс тэртээх хvрээнээ залран суугаа ачит Богд хаантны сахиусанд итгэсэн бишрэл мєн хэвээр байвч одоо болоод ирэхэд хамаг юм нэг л биш, урд яваа ширvvн баатар алдарт Баяр гvнг харахад тvvний єргєн цээж урагшлах замыг таглаж хэнэггvйхэн яваа байдлаараа ялагдашгvй баатар мєн гэж бодогдуулна. Гэвч тэр нь бас л биш “Юунд энэ вэ?” Єєрийгєє сонжин судлахад алхах тусам ойртож байгаа энэ дайн монгол хvн монголтойгоо уралцан улаан цусаа ханалцах гэж байгааг бодоход тvvнд тэрэн шиг аягvй юм бодогдуулахгvй боллоо. Тэгээд єєрийнхєє бодлыг дэндvv муу санааных болж байна уу даа гээд бодох тусам сэтгэл хvндрэн амьсгал давхцана. Уг нь Данзан ийм эр биш, жанжин Чойрын байлдаанаар арван хэдэн гамин руу хэрэглэж сураагvй сэлмэнд орохноо, барьж сурсан ташуур дээр гэж бодон сэлэм сугалахын оронд ташуур далайн ганцаар давхин орж байсан нь тэр цагтаа ид дvрэлзэх гал цог байжээ.
Ойн захад хvрэлцэн ирж явтал баруун нvдний дээд тал гэнэт чичигнэн таталдав. “За байз энэ чинь юун совин бэ? Баруун нvдний дээд тал татах шиг эрэгтэй хvнд сайн билvv? Аль эмэгтэйд сайн билvv?” гэж сэтгэл vймэрсэн нь дээрх хvндрэлийг бага зэрэг мартагдуулан тайвшруулав.
Энэ vед бvх анги баргаараа ойнзахад гарч гvйцээд байсан бєгєєд нэгдvгээр тавьт, дээрээ хэдэн сайхан хєглєгєр нарс цувруулан ургуулсан бяцхан гvвээний ємнє тулан зогсож сvvлчийн хоёр тавьтыг хvлээх аж. Одоо эндээс гурван тавьт салан тус тусынхаа vvрэгт мєрийг хєєх ёстой гэнэ. Хиагт эндээс тун холгvй, газар сайн мэдэх хvн болгоны сэтгэлд єртєєг гурав хуваасны нэгээс яавч хэтрэхгvй гэж бууна. Баяр гvн ч дайснаа даван туулахад бэлтгэх бололтой євєртєє гар хийн єнєєх хар vрлээсээ нэгийг аван ам руугаа шидээд доод хоёр даргадаа тушаал єгєхєєр урагш ухасхийтэл сум шvvр тачигнав. Хаанаас вэ? Тэрхэн хэдэн нарст бяцхан гvвээний ирмэгээс! Оногдсон хvн онхолдон унана. Оногдсон морь дэвхрэн цовхорч тэрий буун ойчно. Бурхан сахиусаа залбирах, хараал занал тавих “Аа эзэн минь!” гэх хvртэл сонсдож агшин зуурхны дотор vймэн сандраагvй юм нэг ч vгvй болжээ. Ард нь Баяр гvн байгаагаараа урагш хоёр тасран зайлахыг тушаан хашгиравч сонсох хvн алга, аль зvг харж байсан бол тэр л зvгт єєдєє зугтаах тул хэдхэн мєчийн дотор vхдэл хvvр vлдэн замхрав.
Эцэст нь Баяр гvн л vлджээ. Тvргэхэн шиг мориноос бууж газар элэглэн хэвтээд буудах гэсэн боловч нvдэнд нь хэн ч харагдсангvй эцэст нь ганцаараа vлдсэнээ мэдэн босон харайж мориндоо мордох гэтэл ирмэг дээр єндєр биетэй эр гэнэт гарч ирэн буудав. Энэ хvн Сvхбаатар. /Сvхбаатар Баяр гvнг юу юугvй алдахад хvрсэн учир єєрєє буудсан гэдээг/ Баяр гvнгийн мориндоо мордохоор дєрєєлсєн хєл гуяараа шархадсан учир хєл алдан доош унав.
Морь нь эзнээ аврах гэж ухаангvй догдолж байснаа ухасхийн пижигнэн алга болов. Yvнийг хэн харав? Данзан тvрvvн хэрэг бишидмэгц хойш эргэн ойн захын хэдэн модыг бараадаж амжсанаараа тодорхой харсан бєгєєд эцэст нь баатар эзнээ авсугай гэхээс єєр юу ч vгvй болж дэргэдэх хоёр хvнийхээ хамт гvйв. Гурван буугаа зєрvvлэн барьж дамнуур болгон Баяр гvнг суулган гvйж явахад Сvхбаатар цэргvvдтэйгээ бие амар байсан морьдоороо vсэргэн ирж нємрєн авлаа. Хариуд нь нєгєєдvvл яаж ч амжсангvй. Баяр гvнг дооштавин зєвхєн хэрхэхий нь хvлээх ажээ. Сvхбаатарын цэргvvд морьдоосоо буун харайлгаж зєвхєн Баяр гvнг шохоорхон шавав. Тэр дунд Сvхбаатар “Хvvе нєхєд хойшоо! Энэ хvнд агаар тавьж єг!” гэж єгvvлэн хvмvvсээ холдоов. Тэр дунд Баяр гvн санаандгvй талаасаа салам цохигдсоноо бахардан муужирсан байлаа. Угийн махлаг нvvрэнд нь хамаг цус нь хуралдаж хvрэн хар болж дээд уруулы нь ширvvн хар сахал зарааных шиг боссоны нь ажвал лантуугаар цохивч vл хэмхрэх ширмэн толгой шиг болжээ. Хvмvvсийн зай тавьж агаар оруулж єгсний хувьд амьсгал аван ухаан орж энэ тэрийг нэг ажсанаа даруй тvрvvлгээ харан элсэрхэг газрын тэр зєєлєн хєрсєнд нvvрээ шигтгэв. Ингээд vхэхийг бодовч нэмэр алга. Хvмvvс тvvнийг гэдрэг харуулан ам хамарт нь чихэгдсэн шавар шороог арилгана. Тэр байтугай дєрвєн дугуйтай морь тэрэг авчран тэвшинд нь євс тавин зєєллєж хэвтvvлэн авч явлаа.
Єдий болтол єнєє гурвыг анхаарах хvн алгаа. Тэд дэмий гайхахдаа морьдоо авчран мордож дєрвєн дугуйтай тэргэн дээр нvд анин яваа эзнээ бараадан явна. Уг нь эд тvрvvн “За бид баригдлаа амьд гарна гэдэг ч vгvй шvv дээ” гэж бодсон нь одоо талаар болон учир нь олдохоо байжээ.
Хиагтад ирээд ардын намынхан Баяр гvнг тусгай гэрт оруулаад хойноос нь Сvхбаатар бусад удирдах нєхєдтэйгээ оров. Хамт ирсэн цэргvvд нь орон байр руугаа явахад нєгєє гурав мєн л учраа олохгvй хэвээр гэрийн хаяанаа сахих манаа шиг vлдэв. Дотоод сэтгэл нь ижилдээ ижил, дайнд ялагдсанаасаа илvv тэргvvлэгч жанжнаа баригдсанд гол харлана. Гэр дэх хvмvvс Баяр гvнгээс vе vе юм асуух шиг болж байхад хариу алга. Ганцхан удаа “Ээ би эзэн хааны тєрийн тєлєє далан хэдэн удаа дайнд орсон. Ийм тэнгэр нь хаясан дайн vзээгvй. Залуу жанжин чи над ганц сум хайрла!” гэж бvдvvнээр унжруулан єгvvлэх хойноос ньёстой хавханд орсон чонын авиагаар янгинуулан уйлав. Энэ нь Данзанд маш харуусалтай. “Ай даа сум л битгий єгєєсэй билээ” гэж амандаа єгvvлэн магнайнхаа хєлсийг арчина.
Сvхбаатар нєхєдтэйгээ гэрээс гарч одов. Ард нь буу дуугарахгvй байхад нь Данзан ашгvй сум єгєєгvй байж гэж сэтгэл тайвширна. Yе vе хvндээр санаа алдах сонсдоход амьд байна гэж баярлана. Нэг хvн дэргэд ирж “зэвсгээ хураалгацгаа!” гэсэнд Данзангийн хажуугаас “юунд тэр билээ?” гэв.
Хариуд нь: -Yгvй та нар чинь энэ Баяр гvнийхэн байгаа биз дээ гэхэд нь хэн нь ч дуугарсангvй. Нэг мэдэхэд гэр тvшvvлэн тавьсан гурван буу, унаа морины хамт vгvй болсон байлаа.Єнєєх хvн аваад явчжээ. Гэтэл тэр хvн биед бvсэлсэн дайзтай сумыг аваагvй нь эд буугvйгээр аюул гаргахгvй буюу эсвэл хvний биед халдахаасаа зовсон ч байж мэднэ.
Нэг хvн хувинтай хоол барин ирж гэрт ороход Данзан гэдэс єлсєж байгаагаа санан юм олж идэхээр явлаа. Цэргvvдийн орон байрын хавиар явахад мєн л хайхрах хvн алга. Ємссєн хувцас vл ялгагдах байснаас ч байж мэднэ. Дун дуугарч цэргvvд хоолондоо ороход нєгєє гурав юм горьдон хойноос нь орсон боловч мєн хайхрах хvн даанч vгvйг далимдуулан бvхэл мах хувааж байгаа галчийн ємнє очин гар тосов. Тэгээд тус бvрнээ хэсэг мах хvлээн авч идээд дараа нь шєлєнд нь чанасан шар будаагаар гэдсээ тvнхийлгэж аваад буцав.
Єнєєх гэрийнхээ хаяанд ирээд мєн л манаа шиг сууцгааж байтал нэг хvн дэргэд нь ирэн баахан ажиглах шиг болсноо:
-Чи чинь одоо манай нутгийн Данзан хvv мєн vv дээ гэхэд нь Данзан толгой єргєн харав. Нvдэнд нь хэзээний танил Баасан, ард нь Хvрэлийн хvv Цэрэндорж харагдавч Данзанд дуугарах хvсэл алга. Харин сэтгэлд нь хєєрхий Хvрэл бодогдон харуусагдана. Нєгєє хоёр бас баахан ажиглан зогссоноо:
-Чи ч Данзан мєн л байна л даа, би чамайг таньж байна. Тэр жилийн чинь хамт жин тээж гарсан Дорж євєл ирсэн. Тvvний ярианаас vзэхэд чи єдийд хаана ч баймгvй билээ. Гэтэл энд явж байх нь юу вэ? Яагаад энэ вэ?
-Аа юу гэнээ? Yгvй тэгээд тэр Дорж одоо хаана явна вэ? гэж Данзан єєрийн эрхгvй дуу алдан асуухад Баасан
-Уг нь энд л дээ. Харин яг одоохондоо байхгvй, баруун тийшээ танайхны цагаантнуудыг хєєхєєр явчихсан.
Данзан дахин дуугарсангvй, нєгєє хоёр нь тvvний дуугарах дургvй байгааг мэдээд, явчлаа.
Шєнє тэр гурав мєн гэрийн хаяанаа унтахаар хэвтэв. Дэр дэвсгэргvй хэвтсэн тэдний дороос нойтон газрын чийг харван жиндэх нь ч юу ч биш, дээр нь харин тэнгэр чилэхээрээ нэг чилж байх нь аятай.
Данзан нєгєє хоёрын дунд хэвтсэнээрээ баруун тийш эргэн жаал зугаа ярилцах гэхэд тэр нь гуниг гутрал болон тєдий л дуугарч єгєхгvй байлаа. Харин зvvн талынх нь сайн бээсийн хошууны Довдон гэгч:
-Хvvе Данзан аа! гэж сэм шивнээд: -Бид єнєєдєр яагаад ийм амархан цохигдсоны учрыг чи мэдэж байна уу?
-Одоо яая гэх вэ ганцхан тэр гайтай сум шvvрээс л…
-Yгvй тэр сум шvvр яахав, ганцхан анхны, мордохоос л хазгай байснаас…
-Мордохын хазгай байсан гэж vv?
-Тэгэхгvй яахав. Манай баатар эднийг тэр ирмэг дээр ирэн бэлтгэсэн байна гэж огт санаагvйгээс л…
-Ээ нээрээ тэгж шvv гэж Данзан ам барин гаслаад: -Yгvй хє, уг нь манай баатар эднийг дийлэх ухаанаа мєн сайхан хийсэн дээ.
-Ээш тийм, ганцхан тэр гайтай ирмэг! Yгvй хє бид ирмэгт мэнд тулж чадсансан бол єдийд энэ Хиагтад жанжин суух байлаа шvv дээ.
-Чухам хэлээд яахав. Ийнхvv тэр хоёр зєндєєг ярилцахдаа амаа барин гасалсан нь маш олон. Гэвч тэр яриандаа согтууран сэтгэл амран нам унтчихсан байв. Єглєє сэрэхэд баруун талд унтсан нь алга.
-Хvvе єнєєхмаань хаачив?
-Алга оргоод явчихжээ.
-Одоо биднийгээ хаяад уу?
-Биднийгээ байтугай хvний гарт шархдан баригдсан баатраасаа ч хагацан хаяад гээч.
-Аа новш! Ингэснээрээ єєдлєхгvй. Чухам заяа нь vгvй.
-Мэдээжийн хэрэг, ийм цагт эзнээ эр нєхрєє хаян зугтаасан хvний vйлс хэзээд хазгай явна.
-Тэгнэ, ёстой тэгнэ, чи хараад л байгаарай!
Журамт цэргvvдийн єглєєний цайн дун татахад хоёул учир мэдэн гvйн хvрэв. Хvмvvс хураалттай донхор том модон аягаас аван галчийн ємнє очихыг тэд олж харангуутаа дууриав. Хvн тутамд болсон гурил хоолны халбагаар нэг оногддог байжээ. Хоёул гурилтай болж аваад олноос онцгой байшингийн булан бараадан суув. Гэтэл Довдон гурил дээр бас шагайн чинээ єєхєн тос тавьж єгснийг олж харан яаран босож, галчийн ємнє очин тос нэхэв. Єєдєєс нь галч “”чи тvрvvн авсан байлгvй яахав” гэснээс Довдон маргаан vvсгэв. Тэр дорхноо харилцан дуу чангарч, гуйлгачин, тvйлэгчин, луйварчиндаа хvрч явчихад Данзан очиж нєхрєє хойш татаж аваачлаа.
-Золиг минь ээ чи зvгээр гурил олдсоноо яамай гэж залбиран хvрт! Гэхэд Довдон:
-Yгvй юу гэсэн vг вэ? Тэнд хvн бvр тостой гурил идэж байхад бид хоёр энд заваан гурил…
-За яршиг! Эд чинь эндхийн эзэд, бид хоёр гэвэл юу билээ, тvvнээ л бод!
-Гэлээ ч дээ. Эд биднийг нэгтэй алаагvйгээс хойш хоол залгах ёстой!
-Ёстой гэнээ? Хэн хэлж байгаа vг вэ?
-Би, би хэлж байна.
-Євчит минь боль цаашаа!
Аягатай гурилаа халуун хар цайгаар зууран идэж, дуусан дуустал тэр хоёр бие бие рvvгээ хялалзан сэм хэрэлдэв. Гэвч тэндээс гарангуутаа зvгээр,
-Хоёулаа жаал зугаа гадуур явах уу?
-Тэгье, ер нь энд юу юу байдгийг vзье. Эхлээд тэр хоёр анхны дайны дараахантай гэнэт галын аюулд автагдан шатсан хятад пvvс худалдааны суурин дээгvvр хог шиншлэх мэт баахан явлаа. Дараа нь алхах гишгэхийн сургууль хийж байгаа хэсэг цэргvvд дээр очин дуу дуулахы нь онцлон сонирхов.
-Шивээ Хиагтыг авахад шилэн дэнлvv юу гэнэ вэ? гэж Данзангийн асуухад Довдон:
-Шилэн дэнлvv хэрэггvй гэнэ гээд шоолон инээв. Дараагийн бадгийг Данзан анхааран чагнаснаа:
-За чи дуулав уу? Эдний жанжин Сvхбаатар ухаа хонгор морьтой хvн байх нь байна шvv гэхэд:
-Тэр худлаа, єчигдєр давхиад ирэхий нь харахад хээр морьтой л явсан даг.
-За яршиг, ухаа хонгор морио хайрлан агтандаа тавьчихсан байж болох бус уу.
-Тэр ч тийм.
Тэндээсээ холдон хашаа хороогоор явлаа. Нэг хашааны дэргэд ирээд Данзан дотор нь юу байдгийг сонирхон ажихдаа хоёр гунан буу байхыг харан цочиж:
-Хvvе чи хараач! Энд хоёр vхэр буу байна.
-Yхэр буу гэнээ? Довдон зогтусан сургааг хашааны завсраар ажсанаа: -Ээ, энэ vv? Yхэр буу биш ээ, гунан буу.
-Гэсэн ч дээ. Одоо бодоход бид эднийг яав ч дийлэхгvй байж.
-Yхсэн. Энэ муу гунан буу чинь шал дэмий эд байдаг юм.
–За тэгвэл тийм л байдаг байж.
-Євєл дєє. Хvрээнээс гаминг хєєхєд агаарт сум нь хор хор дуугаран явахы нь сонсоход, ээ дээ энэ ч одоо сvйд хийнэ шvv дээ гэмээр байвч газар буусан хойноо тэсрэхээсээ тэсрэхгvй нь олон.
За тэгвэл тийм л байдаг байж. Энэчлэнгээр тэр хоёр бяцхан хотыг бvрэн нэгжиж гvйцээд vдээс хойш хоолны дун татахад тэр зvг яаран гvйв. Хоолны дараа єнєєх гэрийнхээ гадаа ирж эргэн тойронг чєлєєтэй ажин сууна. Сvхбаатарын ирэхэд хоёул хvндэтгэн босож амар ирэв.
-За мартсанаас та нар хоол ундны зvйлийг яаж аргалж байгаа билээ? гэхэд нь
-Жаа жанжин аа зvгээр Бид биесээ борлуулаад л байгаа шvv гэж хоёулаа хариулав. Гэрт ороод юу ярихы нь Данзан олж сонсохыг хичээн хана налан сууж чих тавин чагнав. “За таны бие яаж байна. Дам сонсвол халуун ихтэй байна гэсэн vнэн vv?” гэж Сvхбаатарын асуухад хариу алга. “Ямар боловч бид таныг эдгэрvvлэхийг бодно. Энэ Ар Хиагтад орос эмнэлгийн газар байдаг, одоо таныг тэнд л аваачихаас єєр аргагvй байна. Тэр газрын эмчтэй нь ярилцсан” гэхэд Баяр гvн анх удаагаа дуугарав бололтой: -Хэзээ аваачих вэ?
-Маргааш.
-Ингээд яриа тасарлаа. Гэрт чухам хэн ч vгvй мэт байснаа Баяр гvнгийн дуу эхлэн сонсдов.
-Єчигдєр та нар надаас Барон жанжны тухай иун ихийг мэдэхийг хvсэн эргэлдvvлээд байсан, би дуугараагvй, юунд гэвэл би тэр тухайн юмыг та нарт дуугарах vvрэгтэй хvн биш, харин дуугарахгvй тангарагтай. Yvнийг чи цэргийн хvн болохоор юунд андах вэ? Гэвч би одоо дуугаръя. Барон жанжин хэдэн мянган цэрэгтэй айсуй яваа. Чухам хэдэн мянгатай хэзээ хэдийд хаагуур орж ирэхийг би мэдэхгvй, ирэхэд л ирнэ. Ингээд vнэнийг хэлэхэд залуу жанжин чи сайн байна. Дайны чинь од ид сайхан орой дээр чинь гялалзаж яваа юм байна. Араас чинь улаан орос туслах л биз. Гэлээ ч чи дийлэх vv? Хай би итгэхгvй байна. Барон жанжин бол vхэхээс бусад vйл бvхнийг vзсээр яваад эцэст нь шидийг олсны адил сvрхий болсон хvн гээд Баяр гvн vгээ таслав. Энэ даруй чимээ таг тасрав. Дахин Баяр гvн дуугарсан нь:
-Миний морь яасан бэ?
-Бий! Таны морийг манайхан барьж авчраад агтанд тавьж хадгалж байгаа.
-За болж. Над арван хэдэн жил хань болсон юм. Аян дайнд явж байхад аминд орсон, ялан дийлэхэдтус дєхєм vзvvлсэн энэ бvхний нь тоолж баршгvй. Одоо єтєлж яваа юм даг. Гэлээ ч хоёр жилийн эдэлгээ бий. Тvvнийг минь чи єєртєє авч vз! Тэгээд юмыг яаж мэдэх вэ, хэрэв чи энэ бодол санаагаа биелvvлж чадсан байвал тэр морийг минь зvгээр зєнд нь тавин єєрийн нь vхлээр vхvvлж vзээрэй. Гуйх юм ердєє л энэ.
-Yгvй Баяр гvн та юунд дэмий юм бодон биеэ чилээнэ вэ? Та гайгvй эдгэрнэ. Маргааш бид таныг орос эмнэлэгт аваачих гэж байгаа шvv дээ.
-За сайн байна. Би та бvхний энэ энэрэнгvй сайхан сэтгэлийг яавч мартахгvй гээд нэг хэсэг дуугvй байснаа vгvй цаана чинь намайг дагаж ирсэн цэргvvдээс байна уу?
-Байна. Нэг нь урьд шєнє алга болсон байна билээ. Хоёр нь гадаад сууж байна. Ер нь vргэлж л сууж байдаг юм.
-Аа хєєрхєс минь. За чи тэднийг минь над дээр нэг оруулж єгвєл би бас их баярлах байна.
-Тэр бололгvй яахав. Ганцхан та сэтгэлээ уужим тавь!
Сvхбаатарын “Ор” гэж дєнгєж єгvvлмэгц Довдон, Данзан хоёр яарав оров. Баяр гvн модон хашлагат тохилог орон дээр буруу харан хэвтэнэ. “Жа бид ирлээ” гэхэд алгуур хєдлєн эргэхийг vзэхэд бага зэрэг шаналсан шинжтэй боловч маш тайван нvдний ширvvн харц нь намуу, ширvvн хар сахал нь боловч зєєлєн шиг. Ер хvн болсоор ийм амгалан тайван байгаагvй бол уу гэлтэй.
-Жа та бидэнд юу айлдах сан бол? гэхэд:
-За гэж ам нээн бодолхийлээд:
-Би та нарын хувь заяаг авч явж чадсангvй, хойшдоо бvр ч vгvй. Одоо єєрсдийнхєє хувь заяаг єєрсдєє шийдвэрлэ! Гэж нам дуугаар єгvvлээд: -За явцгаа надтай дахин уулзана гэж битгий бодоорой! гээд цааш эргэн буруу харав.
Шєнєдєє Данзан нєхєртэйгєє мєн л гадаа. Эхлээд тэр хоёр маргааш Баяр гvнг Ар Хиагтын эмнэлгийн газар хэвтэх тэгээд эдгэрнэ гэж ярилцаж байснаа ялагдсан дайсныхаа тухайд орлоо. Тvvндээ єєрсдийн болоод бусдын vймсэн сандарсан, vрэгдсэн, зугтаасан, бvхнийг баахан дэлгэхэд єєрийн эрхгvй ялагдахаас єєр зам байгаагvйг ойлгов. Эцэст нь тэр хоёр Сvхбаатарын чин зоригт баатар vйлс, ариун шударга энэрэнгvй сайхан сэтгэл санаанд нь орсон бєгєєд чин сэтгэлээсээ тvvнийг бахдан хvvрнэсээр тэр орой болтол таг унтаж орхижээ. “Хvvе та нар чинь яачихсан улс вэ єдий болтол босдоггvй” гэж нэг хvний сэрээсэнд тэд харав. Єглєє болохоор vл барам нар дээр хєєрсєн vзэгдэнэ. Гэрийн vvдэнд тав зургаан хvн шивэр, авир ярилцахаас нь сонсоод: -Yхжээ, амиа хорложээ, євєртєє байсан бvх хар тамхийг нэгмєсєн идэж хордсон бололтой! гэсэнд Данзангийн дотор пал хийж “Yгvй хэн бэ? Хэн амиа хорлов?” гэхэд хvмvvсийн нэг нь: -“Танай гvн Баяр” гэж чихэнд нь шивнэв.
Данзангийн нvд харанхуйлав. Нулимсгvй хуурай байх боловч бvх орчин нэг vе хав харанхуй. Хажууд нь Довдон тэс єєр. Ганцхан удаа санаа алдаад: -За яахав, орчлонд мєнхийн ус уух хэн л байдаг билээ гэх нь Данзанд эгдvvтэй сонсогдох боловч Довдон Баяр гvнд муудаа биш, сэтгэлийн зовуурь шулуудсандаа тэр байжээ.
Оршуулах явдлыг тэр хоёр гvйцэтгэхээр болов. Нэг морь тэрэг ирсэн нь жигтэйхэн муу, гажсан хоёр дугуй нь хайвганан хяхтнана. Морины гэдэс хэнгэрэг шиг том том атал ясан хэдрэг туранхай урагш гишгэх дургvй, ёстой vстэй хад. Талийгаачаа тэрэгний тэвшинд тавин зvvн тийш Бvргэдтэй уулын энгэр барин хєдлєв. Хєллєсєн морь хоёр эрд хvчлэгдэн хєтлєгдєхийн эрхээр урагш гишгэлэн явна. Хотоос гарангуут хашигнан бvр явахаа болив. Балбан ташуурдахаасаа тэд эвгvйцнэ. Хараал vгс байн байнаман дээр гарч ирэхийг уруул жимийн тэвчинэ. Данзан тэрэгний ард гаран хойноос нь тvрж эхлэв. Урд нь Довдон цулбуур татан зvтгэхээрээ зvтгэнэ. Yнэндээ тэд морь тэргээр хvн оршуулах биш, мєрийг ч болов тэргэн дээр тавин юутай хvvтэй нь чирч яваатай адил байна. Гэлээ ч тэд гутралгvй, эрэлхэг эзэндээ эцсийн хvндэтгэл гvйцэтгэж яваагаа бодон сэтгэл талбиун явна. Yдшийн нар дээрээс цоонон эр биеийн тамирыг барагдуулан магнайг хєлсийг дуслуулж байвч ажиггvй зvтгэнэ. Гаслантайгаас ганцхан тэрэгний дугуй эргэх бvрдээ хоёр тийш хайвагнан гаслангийн дуугаар хяхтнана.
-За хє энд оршуулах уу даа? гэж Довдонгийн єгvvлэхэд Данзан тvр зогсон орчинг ажсанаа:
-Энд дэмий хото дэндvv ойр байна.
Цааш хєдлєв. Yдийн нар улам ч цоноож урагшгvй морь бvр ч хєдлєх дургvй байвч цааш явлаа. Амандаа маань уншин тэрэгнийхээ дугуйг хяхтнуулсаар л байв.
-За одоо энд vv?
Данзан дахин орчинг ажсанаа:
-Yгvй энд дэмий. Хайш хайш ууланд ил ийм газрыг дэмий гэдэг ээ.
Цааш хєдлєв. Одоо болохоор “маань” ч алга, тvvний оронд бvх хvчээ дайчлан зvтгэх хэрэгтэй болжээ. Харин тэрэгний дугуй дангаараа хяхтнана.
Ийнхvv явах тусам газар холдсоор. Эргэе гэтэл ёсонд vл нийцэх амьтдын хар нvгэл. Тэгээд хаана оршуулав? гэвэл уржигдрийн тэдний бут ниргvvлсэн дайны талбай єнєєдрийн элээ шувуудын ид оволзох газрын дунд тэд vхсэн амьд хоёр яс салжээ.
Хиагт хотод эргэж ирэхэд нь ардын журамт цэргийн дэд жанжин Билэгсайхан гvн гэгч тэднийг дуудуулжээ. Очвол тэр хvн биеэр намхан, царай зєєлєн, жирийн байдлаар амар мэнд мэдэн хvлээж аваад, тус бvрийн аймаг хошуу нэр алдар бароны цэрэгт хэзээ хэрхэн орсон зэргийг асуун лавлав. Дараа нь ингэхэд одоо та нар манай ардын нам, журамт цэргийн эсрэг дайтах гэж явахын учир юу билээ дээ? гэж инээмсэглэхэд нь нєгєє хоёр бие биеэ харснаа Довдон нь: -Улс оронд тусгаар тогтнол, энх амгаланг хvсэхдээ л гэж хэлэхэд нь Данзан, би ч бас тийм дээ гэв.
-Бид ч бас тvvний тєлєє гээд Билэгсайхан, ялгааг гаргаж ард тvмэнд эрх чєлєє олгож хvн хvнээ дарлан мєлжих ёсыг зогсоох тухай єгvvлээд цааш бас хувьсгал, Ленин, улаан орос улс тэдний зорилго ба тусламжийн тухай ярив.
Энэ зvйл Довдонд тєдий л ойлгомжтой биш, ойлговч тэр эргэлзэнэ. “Ай даа, vнэн бол уу”, vг хэл ч яахав, vйл явдал нь vнэн худлыг гэрчлэх шvv дээ гэж дотроо баахан vймрэн сууна. Данзан гэвэл тийм биш, єнгєрсєн жил хятад цэргvvдийн гараас зугтаахад дайралдсан зоригт залуу найз, тvvний гvэ чаэ даан хэмээн маш сайхныг ярьсан нь сая ойлгогдож байгаа бєгєєд ашгvй энэ ардын нам тэр гvн даантай нєхєрлєжээ гэж баярлав.
Билэгсайхан ярианы тєгсгєлд барон Унгерний хор хєнєєлийг танилцуулаад одоо та нар манай ардын журамт цэрэгт элсэн vv, яана дураараа бол. Ганцхан захих юм хань дайсан хоёроо таньж чин шудрагыг л бариарай гэлээ.
Нєгєє хоёр нэг хэсэгтээ дуугvй суув. Данзан нєхрийнхєє амыг харав. Нєхєр нь хариу харах тул:
-За би цэрэгт элье. Ганцхан гуйх юм та намайг дайн дуусмагц суллаж vзээрэй!
-Тэр болно.
-Би харихыг хvсэж байна гэж Довдон єгvvлэн амьсгаадсанаа, орон гэр маань хол, євєл маш хатуу єнгєрч хэдэн малаа барсан. Тэднийгээ эртхэн очиж харалгvй тун болохгvй байна.
-Тэр ч болно. Ганцхан чи эндээс гарсаар бароныхонд баригдан нэг бол алагдана эсвэл дахин бидэнтэй тулалдахаар ирэхэд хvрэх биш vv?
-Аа эзэнтэн минь би баригдахгvй, vнэнийг хэлэхэд би ганцаараа гvйлгэн газар нутаг болгоноор шєнє єдєргvй явж сурсан хvн.
-Yгvй тэгвэл чи эндээс дєнгєж гарангуут амьтны морьд тоншин гай тариад явах хvн шиг вэ? гэж цочин єгvvлэхэд:
-Ааш эзэн минь vгvй, ер нь хойшдоо зvгээр мєрєєрєє ячвдаг хvн болохоор тангараглая. Ганцхан та одоо миний эмээл хазаарт морийг зvсээр нь олгож хайрла
-Тэр ч болно. Ганцхан захих минь, ээ дээ нєхєд хань дайсан хоёроо таних, тєвшин шударгыг барих энэ хоёр л байна шvv дээ.
Хоёулаа тэндээс гарав.
Данзан цэргийн байр руу явлаа. Сэтгэлийн байдал ер таатай биш, Довдонгоо цэрэгт элсэнэ байх гэж итгэсэн итгэл талаар болсны дээр одоо ингээд дан танихгvй хvмvvсийн дунд ганцаараа орох боллоо шив дээ гэсэн бодолд дарагдах ажээ. Хажууд нь Довдон бас ч таатай биш, нєхрийн царай гомдсон гутарсан хоёрт илтэд дарагдсанд зориурлана.
Нєхєр минь би нєгєє муу нєхрийн адил чамайг хаян алга болж байгаа биш, ширvvн баатар талийгаачаа ч чамтай хамт сайхан оршуулсан. Ингэхлээр чи надад гомдох явдалгvй гэхэд нь Данзан эс дуугарав.
-Би чамтай адил эзний цэрэгт элсвэл элсмээр л байна. Ганцхан би гэртээ нэг айлын хvvхэн босгон авчраад тvvнээ тавтай євєрлєж ч амжилгvй бароны цэрэгт баригдсан хvн шvv. Yгvй ядаж миний ээж гэж арван амтан гэж алдаршсан нэг айхавтар чавганц байдгийг яана.
Данзан мєн л дуугаралгvй явсаар цэргийн байрны дэргэд ирээд,
-За чи буц, тэр эмээл хазаарт морио эртхэн олж аваад явах замаа хєє! гэхэд Довдон “за” гээд бvсэлсэн дайзат сумаа аван ємнє нь барьж “май, одоо энэ л чамд хэрэгтэй” гэв.
ДАЙЧИН ЭРСИЙН ДАВХИАН
Цахар гvн Баярын нас барсны дараахантай барон Унгерн Бvргэдтэй уулын зvvгээр хил нэвтрээд, тэндээсээ ар євєр хоёр хиагтыг зvvн хойноос нь нємрєн авч довтолсон гэдгээ. “Тэр дайн маш ширvvн, орос монгол алин нь боловч ялан дийлэхэд сэтгэл бардам, зэр зэвсэг, агт морьд цєм сайн. Ай даа мєн айхавтар улс байсан хун даа.Yгvй хэрэв тэр цагт зєвлєлтийн улаан армийн их анги гэнэт ирэн туслаагvйсэн бол бид ч сандарч мэдэх байсан даа” гэж ардын журамт цэрэгт явсан партизан бvхэн ярьдаг юм. Гэвч би энэ тухай бичихийг орхин баруун замын байлдаан гэгчийг авсугай.
Тэр цагт Тvшээт хан аймгийн Ахай гvнгийн хошуунд дайсны нэг томхон анги хvрэлцэн ирснийг залуу жанжин Єєллєгєє ноёны хороо хvлээн авч мєн улаан армийн бяцхан хэсэгтэй нийлэн устгахаар давшихад Дампил, Дорж хоёр явалцжээ. Энэ ангийн явсан газар ганцхан Ахай гvнгийн хошуугаар тогтохгvй баруун хойш Жалханз хутагт, Хатанбаатар Магсаржав, Дайчин вангийнх гэх зэрэг хошуудаар орон, тэр газрын дайсан цагаантанг бvрмєсєн цэвэрлэсэн их явдал байх боловч би тэр бvрийг тvvхчлэн тоочихоос зайлсхийн зєвхєн онцын содон явдалт хvмvvсийн vйл ажиллагаанд эргэн орсугай.
Ацын нуга хэмээх газар анхны тулалдаан боллоо. Дайсан энд маш ширvvн, журамт цэргvvдэд багагvй хохирол, сандрал учруулсан бєгєєд тэр дунд хилэн хар морьтой, шинэхэн цэнхэр дээлтэй, навтгархан нуруутай айхавтар эр явахыг журамт цэргvvд vзэж авав. Тэр эр зэр зэвсгээр маш сайн, нуруунд нь си сан-ли, ташаанд нь гамин цэргийн хєнгєн цагаан сэлэм, цээжинд хэдэн давхар дайзтай сум ороолттой бєгєєд сэлээдий ба сэлмийнхээ бариулд улаан, ногоон, ягаан, шар, цэнхэр, таван єнгийн урт цагаан мяндсан алчуур намируулан уяжээ. Буудах нь тун хэцvv, хаа нэгтэйгээс цойлсон гєрєєс шиг хар хурдаар гарч ирэн хажуугаар єнгєрєх зуур хэдэнарван сум vсэргэхдээ сум тоолон амь авах гэж сандаргана. Хvмvvс бодоход ємссєн хурц єнгєт дээл ба хар зэвсэгтээ зvvсэн олон єнгийн алчуур нь буудахад тавтай баримжаа болмоор байвч тэр нь тvvний хурдан давхилтад хойш хийсэн солонготуулж барил алдагдуулна.
Хоёрдугаар их тулаан Ахай бээлийн хошуунд болов. Жанжин Чойбалсан дайсанг цохих арга, ухаанаа гарамгай хийсний дээр цэрэг бvр шийдэмгий байлдсаны v дvнд дайсансvрхий цохигдов. Гэлээ ч єнєєх хилэн хар морьтыг яаж ч чадсангvй. Тэр гайхал зугтаагсадтай нийлэн зугтаах мєртєє зугтаасангvй, газрын бэрхэд санамсаргvй орж орхиод ганцаараа vлдэн хориглон байлдсан нь хачин гайхалтай. Бяцхан жалганд морь, бие хоёроо далдалж аваад ємхий хvрэн шиг энд тэндээс цухасхийн буудсан нь арав хорин хvнтэй тэнцэнэ. Тэр зуур нєгєєдvvл нь амь гарах зай сvвээ олон арилав. Эцэст нь єєрєє нэг мэдэхэд тэртээ хажуугийн модот уулын хэц єєд морио зvтгvvлэн давхиж явав. Энэ нь ёстой ид шидийн хэрэг, чухам яагаад, хэдий завандаа тэнд хvрсэнг хvн бvр бодож эс олсон бєгєєд бvх хэрэг єнгєрсєн хойно уулын цаад руу хэрхэн буусанг нь vзэхэд бас л гайхалтай, морьтой хvн байтугай явган хvн нэвтрэн гарахын аргагvй их асга байлаа. Мэдээжийн хэрэг,хар морьтой бол дайсан. Хамгийн заналт дайснаа гэж журамт цэргvvд vзнэ. Гэвч тvvний баатарлагийг бас бахдана. Ялангуяа єндєр Дампил “чухам чи бид хоёрын хэн нь хэнийгээ бол доо” гэж занах боловч “аавын хvvийм байх нь энэ дэлхийн чимэг” гэдэг байв. Энэ vгийг цэргvvд мєн зєвшєєрєн “Аавын хvvгийн суманд уу, аль тvvний тархинд уу” гэдэг зvйр vг гарчээ.
Гуравдугаар тулалдаан Ханд чин вангийн хошуунд болж дайсан дахин эсэргvvцэх юмгvй болтлоо цохигдов. Гэтэл хар морьтон мєн л vлдсэнээр барахгvй цог жавхлангаа бадруулаар… Дайсан цохигдож ид бутран зугтаах vеэр журамт цэргvvд тэдний захирал орос офицерын морийг унагаан амьдаар барихаар арваад сайн морьтой хvн хурдлан очиж явахад хєндлєнгєєс хар морьтон гэнэт vсрэн гарч ирж офицероо авах гэснээ ямар ч нєхцєлгvй болмогц гар сунган ганцхан буудахдаа хулхиар нь хийж орхиод єєрєє арилж одов.
Ерєнхийдєє энд дайсан бvрмєсєн цохигдсон тул жанжин Чойбалсан гол хvчээ аван Богдын хvрээ чиглэх болов. Дайсны vлдэгдлийг устган цэвэрлэх явдлыг Дампилд даалган vлдээсэн бєгєєд шилдэг найман хvнийг гарган єгсний нэгэнд Дорж оржээ. Уг нь Дампил суман дарга Гэтэл одоо тvvний дор суман байтугай тасаг ч алга. Гэлээ ч хvмvvс Дампилаа Суман дарга аа!” гэж дуудна. Ийнхvv дуудахыг Дампил маш тааламжтай хvлээн авах бєгєєд харин єєрєє бага боловч дайсныг устгах анги захирсны нь хувьд “жанжин аа” гэх буюу эсвэл “хорооны дарга аа” энэ тэр гэвэл уурлах ажээ. Зєвхєн найман хvн захирсны нь баримтлан салаа тасгийн зэрэгт аваачин дуудвал мєн л уурлах ажээ. Учир нь гэвэл Дампил, ардын журамт цэргийн анхны єдрєєс эхлэн суман даргын vvрэг хvлээсэн хvн бєгєєд єєрєє ч бvх цэрэг дайны явдалд суман даргаас илvv эрхэм хариуцлагатай vvрэгтэй гэж vздэг тул vvрт суман дарга явах хvсэлтэй байжээ.
Дайсны vлдэгдэл урагшаа Євєр Монгол орохыг санаархан зугтаасан сурагтай байлаа. Тэд замдаа тохиолдсон айл амьтныг дээрэмдэн хєл унаа залгах тул хєл хvрэлцэн гvйцэхэд бэрх. Хєєж яваа Дампил ард олныг айлган цочоох, эд хєрєнгєнд нь халдах тэр бvхнийг хатуу цээрлэх vvргийг авсан хvн бєгєєд тvvнээ баримтлан эцэж ядарсан морьдоо єдєр шєнєгvй зvтгvvлэн явна. Хоол хvнснийхээ зvйлсийг зєвхєн хvний єгснєєр залгуулах тул зарим єдєр хэт цадан цатгалдах, зарим єдєр єлсгєлєн явах ч тохиолдоно. Гэтэл бас замд тохиолдох айламьтдын байдал янз бvр, амар мэндийг даруйхан эрээд “бид ардын намын номхон борынхон байна” гэхэд “аа тийм vv” гэж дуу алдах унах морь сэлбэн туслахыг боддог нэг хэсэг байхад “vгvй та минь тэр ардын нам номхон бор гэдэг чинь юу вэ?” гэж гайхан дэвэн дэлхийн юмыг амандаа орохын зоргоор асуун шалгаадаг ч нэг хэсэг байна. Зарим нь бvр “номхон борынхон” гэж амнаас цухуйлгамагц хємсєг зангидан аягын амсар зуулгахгvйг хичээх байдлаар таг дуугvй болдог ч бишгvй дайралдана. Гэвч Дампил эдний хэнд нь боловч гэм зэмгvй, хагас сар гаруй явсны эцэст дайсны барааг анх олж харав.
Тэд уг нь тав зургаагаас хэтрэмгvй байлтай атал бvх зугтаагсад бие биеэ эрэн нийлэлдсээр арван хэдvvл болсон аж. Yзтэл тэднийг мєн л єнєєх цэнхэр дээлтэн толгойлон явна. Хар морь нь солигдож бараан зvсмийн морьтой болсон байх бєгєєд тvvн дээр хєндлєн сууж, хурц зэвсгvvдээ гялалзуулан начин шонхор шиг шилбэлзэн явна.
Дампил тvvнийг хамгийн тvрvvн тавив. Одоо ч харин чи бид хоёрын хэн нь хэнийгээ гэдэг цаг иржээ гэж заналхийлэн єгvvлэв. Нєхєд нь ч “аавын хvvгийн суманд уу, аль тvvний тархинд уу?” гэж єгvvлэлдэв. Цэнхэр дээлт Дампилыг танив бололтой. Хvмvvс яаран тархаж хориглон байлдахад бэлтгэв. Гэтэл энэ нь заль байлаа. Дарга Дампил нєхдєє мориноос буулган явган явуулж буугийн тусгал хvрэхvйц болготол цэнхэр дээлт, хvмvvсээ гэнэт мордуулан зугтаав. Хойноос нь журамт цэргvvд ардаа орхисон морьддоо хvрч, мордох гэсээр байтал тэд бараа сураггvй арилжээ. Эцэст нь Дампил ихэд хорсон, тvvнийг би энд орчлонгоос тонилгоно гэсэн маань тоосонд нь дарагдан хоцров гэж амаа барив.
Тэр єдєртєє Дампилын анги, сульдсан морьдоороо зєвхєн зам мєрий нь хайж явлаа. Маргааш нь бяцхан голын дагуух айлуудаар буун учир явдлаа илэрхийлэн єгvvлсэнд тэндхийн хvмvvс нvvр тал єгєн агт морьдоо сайнаас нь барилан хєл унаа залгахаар болов. Тэр байтугай дайсны хааш чиглэн явсныг тодорхой мэдэж байсан бєгєєд газарчлах хvнийг хvртэл гаргаж єгєв.
Эндээс Дампил зєвхєн унаа морьд газарчлах хvнээр хангагдсанаар зогсохгvй, нэрий нь сонсмогц єєрийн эрхгvй арааныхаа шvлсийг гоожуулахад хvрдэг юмыг баахан ууж нvvр хувиран улаан зээрд болсон учир нvvр тэнэгэр цээж ханагар морджээ. Бусад нєхєд нь баргаараа эрvvл, тэдний зарим нь эрхэм даргаасаа эмээн хойш тавьсаар байгаад хоосон хоцорсондоо баахан харуусалтай явна. Харин Дорж анх журамт цэрэгт элссэнээс аваад єнєє хvртэл Дампилын дор яван ижил дасал болсноороо гурван тагш ууж нvvр улайн хамар дээгvvр нь хєлс бурзайхад хvрчээ.
Саяхан юvлсэн морины ширvvн хатиргаанд ар нуруу хvнд тємєрт урт буунд хvчтэй дарагдана. Гэвч Дорж тvvнд олон хоног балбуулсандаа анзаарахгvй болжээ. Урд нь яваа Дампил мєн л морин цэргийн орос винтовоо балбуулсаар. Лавлан ажихад гол тємєр нь єнгє чанараа аль хэдийн алдаж “цэцэн билэгт” хэмээх мєнгє давтмал vсэг нь ор мєргvй арилж, сvvл модны нь хуучин шаргал єнгє хувхайран єгєрших тийш хандсан нь Доржид халуун дулааны нар салхинд хэчнээн олон хоног идvvлж явааг санагдуулна. Єєр тийш эргэн орчинг ажихад єєрийн єссєн тєрсєн нутгаас тэс єєр, ой мод, єндєр уулс, гол горхи хvрээлэхийн оронд алсад урт урт шилvvд ширвэгэнэж тvvний наана, цэлийхийн ихээр цэлийсэн уудам хєндийд, орчинд хvрэн хар оройтой жижиг толгод, тэгээд чихэнд сонсдох нь голионы исгэрэлт, царцаахайн царгилт, хамарт ханхлах нь таана бєгєєд энэ бvхэн Доржид зуны сайхан улирал єнгєрч намрын улирал эхэлснийг мэдрvvлэн цааш бас орон нутаг гэр орныг санагдуулав. Тэр дундаас дєрвєлжин бор царайтай махлаг биетэй, хормойн хєдєлгєєн зєєлєн, эхнэр Хандсvрэн, “ай даа тэр минь сайн ч, сайхан ч, наддаа хосгvй vнэнч атал би тvvнийг ямагт голон гомдоож, голы нь харлуулж байсан бус уу? Yvгээрээ би мєн ч хатуу сэтгэлтэй нvгэлт амьтан байна даа” гэж бодож явлаа.
Тэр єдєртєє тэд, нар баруунаа гудайн буухын хэрд дайсны барааг харан гvйцэж авлаа. Дампил юуны урьд дахин залилагдахгvйг хичээн ангаалдан давхив. Цэнхэр дээлт, байдал ажин хаана хаанагvй холоос хэдэн сум тавьснаа мєн л заль. Хvмvvсээ хоёр хуваан хоёр тийш зугтаалгаад єєрєє гурав дахь чигийг барин зугтаав. Дампил хvмvvсээ даруй хумин авч зєвхєн єєрий нь хєєж гарлаа,
Урагшлах тусам газрын байдал толь цагаан болж хєєгсдийн морьдод хурд нэмэгдэж эхлэхэд цэнхэр дээлт мориныхоо амыг татасхийн байн байн эргэн харна. Дампил буудах сум дууссан, морь нь бас эцсэнээс буй заа гэж бодно. Нэлээд ойртон очсоноо, Одоо чамайг амьдаар чинь барин ам хэлийг чинь сугалахгvй бол доо!” гэж хашгирав. Цэнхэр дээлт цочин эргэн харснаа гар гялсхийлгэн сэлээдий сугалан тасхийлгэхдээ Дампилын малгайг сэт буудаж хийсгэн унагав. Дампил хариуд нь “ха ха” инээн “барина даа чамайг, барина” гэж дахин хашгирав. Цэнхэр дээлт дахин буудахдаа Дампилын хажууд яваа хvний морийг унагаад мориныхоо амыг сул тавин ухас хийлгэв. Одоо vзвэл морь нь эцсэн биш, эгшин зуурын дотор холдон одоход Дампил нуруун дахь буугаа яаран авч давхингуут дундаа нэг сум явуулав. Цэнхэр дээлт ажиггvй давхисаар. Хоёр дахь суманд цэнхэр дээлт нуруу гэдэсхийлгэн мориныхоо хажуу руу юу юугvй саван унамаар болж ирснээ биеэ татан авч мориндоо ташуур єгєх хурдлаад гурав дахь буудалтандяг хєтєл даван оджээ.
Дампил мориныхоо амыг татан зогсоож “одоо тvvний амь єнгєрсєн” гэж баяр бахдал болон єгvvлэв. Yvнийг хэн ч vнэмшихэд бэрх. Дампил Доржийг нэг хvнтэй явуулахдаа, хэрэв амьд байвал авчрахыг тушаажээ.
-Yзвэл цэнхэр дээлт нээрээ газрын уруу тvрvvлгээ харан унасан байлаа. Анх унахдаа газрын уруу хvчтэй харуулдаж, нvvр бие нь хайрган хєрсєнд зулбаран чухам ямар шvv царайтай хvн байсан нь танигдахаа больжээ. Амьд байна гэхээс урт амьсгал аван, амнаасаа цустай ягаан хєєс бургилуулна. Мэдрэхvйд нь занал хорсол хадгалаастай. Хэдэн алхмын зайтай шидэгдсэн сэлээдий рvvгээ сунган хаясан гарын нь хурууд нь алгуур таталдан долоовор хуруу нь гол дарах байдлаар хєдєлнє. Сэлээдийг нь vзэхэд бараг дvvрэн сумтай бєгєєд бас унахы нь ємнє мєр биеэс нь мултран хаягдсан урт буу нь хvхээг дvvрэн сумтай ажээ. Энэчлэн цээжиндээ хэдэн давхар ороосон дайзнуудад нь бишгvй сум байна. Ийм атал энэ эр юунд зугтаав. Дорж нєхєртэйгээ гайхан хэлэлцэж учры нь эс ойлгов. Унаж явсан морь нь тэрхэн дор, эгж хєл дээрээ зогсохоосоо єнгєрсєн эзнээ хvлээх бололтой. Хоёр чихээ эгц босгон хєдєлгєєнгvй ширтэнэ. Энэ морийг цэнхэр дээлт хаана нэгтэйгээс дээрэмдэн эзэмшсэн нь мэдээжийн хэрэг боловч энэ морь ижил дасал болсондоо хаян явчиж чадахгvй болжээ.
Дорж цэнхэр дээлтийн морийг барьж аван єєрий нь эмээл дээр нь бvгтрvvлэн ачиж аваад буцав. Энэ зуур Дампил бусадтайгаа тvрvvчийн морио буудуулсан нєхєр дээрээ очиж хvлээж байсан бєгєєд нар жаргах болсныг харгалзан эндээ хонохоор болж, нэг хvнээ айлаас хонь худалдан авчруулахаар явуулсан байв. Доржийн очиход Дампил “ха, ха, би эс хэллvv” гэж дуу алдан угтав. Бусад нєхєд ч єєрцгvй баяр хєєр. Ялангуяа Дампилын буудсан сум бvр нь заналтны цээжинд туссаныг vзэхдээ бахдал болгон шуугилдана. Єдий болтол цэнхэр дээлт амьд, vе vе урт амьсгал аван улаан хєєстэй цусаа бургилуулсаар л байна.
Дампил тvvнийг тvр тэнхрvvлэн хэдэн vг асуусугай гэхдээ:
-Наад чєтгєрийнхєє нvvр царайг цэвэрлэ! гэж тушаал єгєв. Ам хамраас нь эхлэн саяхан авчирсан хvйтэн булгийн усаар цэвэрлэж эхлэхэд тас жимийсэн нимгэн уруул дээгvvрээ бvдэгхэн хєх сэвхvvдтэй хавчгархан хамар, чонын хэлбэрт жийхан нvд, шазуур зуусан шєрмєст шанаа, ерєнхийдєє наранд гандсан нимгэн хєх царай гарч ирснийг хvмvvс жигшин ширтэнэ. Гэтэл Дампил урт нуруугаа доош нумлан бєхийлгєж, жигшихийн оронд амьсгал даран ажиглана. Хамгийн эцэст магнай цэвэрлэгдэн тал дугуй ягаан сорви vvлийн сиймхийгээс сар тодрох адил гарч ирэхэд Дампил: -Хvvе та минь бооё, шархы нь! гэж хоолой чичрvvлэн шивнэв. “Yгvй юугаараа боох юм бэ? Бидэнд чинь бусдын шарх боох байтугай хєлс арчих даавуу байдаггvй шvv дээ” гэхэд,
Дампил дээлээ тайлан хаяж хэдэн сарын хур хєлстэй цамцаа шар шир цуулж єнєєх гайхлын цээжийг єєрийн гараар боов. Хариуд нь цэнхэр дээлт нvдээ сэм нээн, чонын бэлтэргэн хvйтэн харцаар ширтээд, гараа ташаа руугаа сэм гулгуулан тэмтэрч сэлээдийнхээ vгvй болсныг мэдэхтэйгээ зэрэг гараа сул хаян нvдээ тас анив. Амьсгал авч байгаа эсэх нь ч мэдэгдэхээ больж зєвхєн шазуур нь татвалзана.
-Аль вэ та минь юм уулгая гэж Дампил єгvvлэхэд хvмvvс аманд нь ус барив. Цэнхэр дээлт усны vнэрээр нvд нээн ам ангайлган нэг удаа сувдаглан балгаснаа дахин ам жимийж ганцхан Дампилыг гєлрєн ширтэв. Дампил єєдєєс нь санаа алдан:
-Чи хэн бэ? Гоожоо баатар уу? гэж шивнэв.
Энэ vгнээс цэргvvд учрыг ойлголоо. Дампил, Гоожоо баатрын тухай нэг удаа биш бараг байнгад тvvний гарамгай vйл явдлыг бахдан ярьдгаас санаа авч сэтгэл сэрхийнэ. Тэгээд дахин ажихад Гоожоогийн зvс царайд занал жигшvvртэй юу ч алга, тун хєєрхийлєлтэй болоод хэнд боловч харуусалтай харагдана.
Дампилын vгийн хариуд Гоожоо:
-“Биш ээ!” гэж нvдээ анив.
-Yгvй чи мєн би чамайг таньж байна.
-Тэгвэл чи эндvvрч байна.
Аньсан нvднээс нь бєєн бєєн нулимс гаран шанаагаа даган урсав. Дампил улмаар гутран дахин дуугарсангvй.
Хонь авахаар явсан хvний ирэхэд цєм хєдлєн хоол хийхэд оролцов. Дампил урьд vзэгдээгvй зовууртаа дарагдсаар л байв. Цэргvvд дагалдан мєн л баяр баясгалангvй. Тэр дунд хєгжєєнтэйхэн байхаас гурван том чулууны дунд шєнийн харанхуйд дvрэлзэх гал, тvvн дээрх ганзагын хомбон тємєр тогоо, дотор нь оволзон буцлах ид намрын тарган хонины мах.
Хоол болмогц Гоожоог галын дэргэд авчран хэвтvvлж шєл уулгахад овоо тэнхэл орлоо. Санаа сэтгэл нь ч тайвшран, шазуур зуун шанаагаа гvрэлзvvлэхээ байж, амаа сул тавив. Дампилаас ярилцахыг хvсэн vг єдєхєд “би чамайг анхны тулалдаан дээр таньсан” гэж vгээ эхлэв. Хvмvvс цааш юу ярихы нь шохоорхон дєхєн суув. Сонсвол тvvний яриа хvмvvсийн бодсоноос шал єєр. Гоожоо анхны тулалдаанд омог бардам, зориг тєгєлдєр, амжилт ихтэй байлдсаныхаа эцэст Дампилыг танин итгэлт сайн найзтай ийнхvv тулалдан явах минь юу билээ? гэж сэтгэл баахан тvгшжээ. Хоёрдугаар тулалдаанд санаанд багташгvй цохигдохдоо єєрсдийнхєє хvмvvсийн хэчнээн зvрх сул, зориг харингыг нvдээр vзэн, ирээдvйн хэрэг яавч бvтэхгvйг мэджээ. Гурав дахь дээр зєвхєн амиа бодон алс зvг зугтан арилахыг шийдсэн ажээ. Гэтэл бас л гай. Орох орон гарах газаргvй болсон бусад нєхдийн эрэл сурал болон давхилдан ирэхэд нь Гоожоо тэднийг бдолцохоос єєр аргагvй болжээ.
Гоожоо энэ зvйлээ ярихдаа хажуугийнхаа хvмvvст биш тэнгэрт гялалзах vй тvмэн оддод гомдол мэдvvлэх мэт ямагт дээш ширтэн єгvvлжээ. Эцэст Гоожоо:
-Гэвч гээд Дампилыг заналтай ширтэн: -Миний удаа дараагийн зугталт амь биеэ бодсоных биш, ганцхан чамайг! Нэг vед нэг санаагаар, нэг дайсны ємнє хань нєхєд бололцон явсандаа, одоо эргэн дайсан болон тулалдах юv билээ? гэхдээ… гээд хоолой нь чичирч хэл нь ээдрэн vгээ таслав.
Дампил царай барайлган хєлс чийхруулж сууснаа:
-Yгvй ээ. Би чамайг зєвхєн энд ирсэн хойнь чинь танилаа. Харин чи намайг тийм дээрээс таньсан юм бол юунд бууж єгсєнгvй вэ?
-Бууж єгєх ий? гэж бухимдан єндийж “Дайсандаа юу? Yгvй ээ, би тэгж дайсандаа бууж єгдєг нь биш” гээд толгой гэдрэг хаян тэнгэр ширтэв.
-Гоожоо минь ээ, бид чинь ард тvмнийхээ эрх чєлєєний тєлєє тэмцэгсэд шvv дээ гээд Дампил цааш ардын нам, Сvхбаатар, Октябрийн хувьсгал, оросын ажилчин тариачин ба тvvний улаан армийн ач тус болсон зэргээс ярьж эхлэв. Yvнд Гоожоо толгой дахин єндийлгєж, хvнд амьсгалаа даран чагнав. Энэ дэлхийд тийм ариун явдал шударга ёс дэлгэрснийг Гоожоо анх удаагаа сонсож байгаа ажээ. Олсон шархаа эмзэглэн янцаглахаа мартан сонсоод эцэст нь:
-Дууллаа. Гэвч та нар одоо урд зvгийн ах дvv нараа яах улс вэ?
-Тvvнийг би яаж мэдэх вэ, зvгээр миний бодоход бvх хятадын ард тvмэн оросын ажилчин тариачны жишээгээр эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэх босох цаг эрхгvй ирэх буйзаа. Тэр цагт урд зvгийн ах дvv нарын хамт хєдлєн мєн эрх чєлєєгєє олж авах нь магад. Энэ vг Гоожоогийн чихэнд ер наалдсангvй бололтой, гунигт царай гарган нvдээ дахин анив.
-Yгvй ингэхэд чи яаж яваад энэ гайтай бароныхонтой нийлчих вэ? гэхэд
-Яая гэх вэ? Хувь заяа чинь єєрийн эрхгvй татан оруулав.
-За тэр чинь яахаар тэр билээ? Би ойлгохгvй байна.
-Чиний ойлгохгvй байх нь долоон зєв. Эзэнтэй нохой, золбин нохойныхоо зовлонг ямар мэдэх биш гээд Гоожоо дахин дуугарсангvй. Дампил ч цэргvvдтэйгээ хэвтэн тавтай нойрсож эхлэв. Єглєє цєм тавтай сайхан нойр авсандаа бие хєнгєн ухаан санаа саруул босоцгооход нэг хvн таг чиг. Энэ бол Гоожоо баатар єчигдрийнхєє олсон хvнд шархыг эс даан нас баржээ.
Нэгэнт нас барснаас хойш шазуур зуун шанаагаа гvрс хийлгэх нь яахин vлдэх билээ. Нvvрэнд нь гvн шингээсэн єшєє хорслын зураасууд нь цєм арилж нvд тайван аньснаараа царай хувирсан нь тун хачин. Ёстой сайхан эрийн vзэсгэлэнт дvр vзэгдэх бєгєєд vлдсэнээс магнайн нь тал дугуй гялаан сорви байх боловч тэр нь vхдэлийн биш, амьд байгаагийн шинж мэт. Амьддаа хэчнээн эрэлхэг зоригтон явсны ул мєр болон vлджээ.
Дампил тvvнийг хараад: -Тийм ээ, энэ эр миний анх танилцах vед уг нь ийм сайхан эр байсан юм гэж гvн санаа алдан єгvvлэв.
Эр хэчнээн сайхныхаа хэрээр
Элдэв дарлалыг хvлээж эс чадна
Хvнд бэрхэд нэрвэгдэхийнхээ хэрээр
Хад чулуунд хувиран догширч
Харагдах єнгє дарагдан эндэрнэ
Ийнхvv хувирсныг зєєлхєн vхэл,
Орчлонг бvхэлд нь vгvйсгэдгээрээ
Уг дvрсэнд нь эгvvлэн авчирна
Журамт нєхєд нас барсан баатрыг тэнд нь хvндэтгэн оршуулаад мордов. Yлдэгдэл дайсанг тэр чигт нь орхиж хараахан vл болох учир тэртээд жирвэгнэх их шилийг чиглэн явж байхад єєдєєс хоёр том тас нисэн ирж дээр эргэлдэв. Энэ нь мэдээжийн хэрэг. Талийгаач эрийн хvvр тэгээд тэр єдєртєє л ор мєргvй болсон бий.
Гэтэл тэр Гоожоо баатар маш их гайхамшигт хvн юм. Юу гэвэл Дампил дарга тэр баатрыг vзэн таньснаасаа хойш нэг л хачин, бvх биед нь шар ус хурсан мэт царай уруу, хєдлєх нь наазгай, хэлэх нь хагас хугас болсон бєгєєд байгаагаас л нэг их єндєр бие, урт чац. Тvvнээ арай ядан чирч явдаг vхээнц хvн болов. Хэдэн хоногийн дараа зугтаасан хэсгийг гvйцэн яльгvйхэн тулалдаан болоход дайсны хамгийн тvрvvчийн суманд оногдон нас барлаа. Аягvй бол адгийн муу буудагчийн тэнэсэн суманд ч дайрагдсан байж болно. Ямар боловч тvрvvчийн нас барагч л амий нь аваачсан хэрэг. Энэ бол мухар сvсэгтэй холбогдолтой биш, зєвхєн Дампилын аль эрт цагаас аван, vзсэн олон удаагийн дайнд биеэ гайхамшигтай авч явж чаддаг байсан чадал, Гоожоо баатараас болон нэг vе бие алдмагц тийнхvv амий нь алдуулав.
Уг газар нь усгvй, айл амьтны бараа ч vгvй, ёстой эзгvй хээр байсан боловч уй гашуун болсон нєхєд нь гурван хоног хvндэтгэн сахив. Мордон явахад мєн л хоёр том тас шувуу тэр дээр эргэлдэж байлаа.
ЭНЭ ЗУУР ЮУ БОЛОВ
Ид сайхан зуны дунд сарын эхээр ардын журамт цэрэг Богдын хvрээ орохоор явж байлаа. Хажууд нь улаан армийн их анги хэдэн аравны газар дамналдан хєврєлдєн явна. Аян замын уртад гутал хувцас элэгдсэн, урагдсан, зvс царай гандсан борлосон энэ тэр нь тун их, гэлээ ч хэнэггvй. Идэх хоол нь ихэвчлэн бvдvvн гурилын ширvvн хар талх. Монгол орон хэдийгээр цаг тєрийн их vймээнд багагvй нэрвэгдсэн боловч гол горхи, хотгор гvдгэрvvд хоосон биш, онцгойдоо тэсвэр хатуужил бvхий ард олны гарын малууд нь мєн л хvн амьтнаа элбэг тэжээж чадах хэмжээтэйгээр vлджээ. Гэвч улаан арми тvvн рvv гар сарвайсан зvйлгvй, тийм ёс ч алга.
Єдрийн халуунд “шинель” хэмээх ардаа оноот урь єрмєг танзан дээлээ тунтайлган цээжин биедээ ороон баглаж буугаа мєрєвчлєн журамт цэргийн морьтон ангитай ана мана гишиглэн явна.
Ємнєх замын дайсны жижиг ангиудаас сэргийлсэн хайгуулууд буюу хажуу хавиргыг сэргийлэхэд гарсан орос цэргvvдээс монгол айлууд рvv очиход, орос л гэвэл барон Унгернийхэн шигээр vзэх болсон хvмvvс: “орос, орос” гэж айн шуугилдаан хvрэлцэн ирж уух юм гуйхад нь айхаа байн гайхаад сvv таргаасаа эхлэн єєрсдийнхєє аль эрхэмлэдгээр зочилно. Очсон орос цэрэг хариу баярласнаа гар хурууныхаа дохиогоор єргєн хамгийн тvрvvн гvйлдэн ирсэн элгэн талаа цагаан идээгээр халтартуулсан дээлтэй бяцхан багачуудад нь буудсан сумны хєндий хонгио бэлэглэн явна. Ард нь баярласан хvvхэд даган нохой хорьж єгнє. Эмгэд хєгшид “эш хєєрхий” гэж дуу алдан ардаа аавтай эхтэй, гэр орон, ах дvv нартай амьтны vр яваа нь мэдээжийн хэрэг гэж нvдний нулимс дуслуулаад ирээдvйн vйл хэрэг сvv шиг цагаан байтугай гэж сvv єргєнє. Хойшдоо улаан армийнхнаас ирнэ байх гэж санан сvvгээ бэлтгэн зэхнэ. Хэрэв хорь, гучаад ирвэл нэг хотын айл элбэг хангаж чадна. Харин дал наяараа ирвэл арга буюу vнээ малаа хєєж авчрахад хvрэх буй заа. Гэтэл улаан армийнхан айлуудаар орох нь тун ховор, олуулаа бол бvр ч vгvй. Ганцхан журамт цэргvvдтэй мєр зэрэгцэн яваагийнхаа хувьд ямар нэг завшаан гарвал хvрэлцэн уулзах нь маш олон. Тэгэхдээ хэн нь боловч ямар нэг зvйлийг эрэхийн vvднээс биш, бvдvvн ширхэгт мохор хэмээх тамхиараа зочлох ба танилцах, ирэнгvvтээ баяр бахдалтайгаар инээн “драас дрис” єгvvлэн гар сунган баруун гарыг чангад атгаад, бор ногоон даавуу цамцныхаа дээд энгэрийн уут савнаас зурвас цаас гарган бариулаад дээрээс нь бvдvvн ширхэгт мохороосоо чимхэн авч пижигнvvлэн асаана. Єєрєє тэр тамхийг борлуулахдаа тун чадамгай, цаасны нэг захыг хэлнийхээ vзvvрээр шилэмдэн ганцхан имрэхдээ шав хийсэн янжуур болгоно. Єєрийнхєє хийсэн тэр янжуурыг татах зуур, найрсаг дотнын сэтгэлээр олныг ярина. Ємнєє хэл мэдэхгvй хvн байгааг сайн мэдэж байвч ярина.
Гэвч журамт цэргvvд тvрvvн барон Унгернийг хамтран цохисны дараахантай анх удаагийн уулзалдах, их баяр дээр мєн ийнхvv ярьсныг хэлмэрчийн орчуулснаар “Танай улс тусгаар тогтноно. Ард тvмэн чинь цєм эрх чєлєє олж, шинэ ёс, шинэ замаар сайхан хєгжинє. Ленинийг мэднээ? Биднийг Ленин та нарт тусал гэж явуулсан юм шvv” гэж байна гэж ойлгуулснаар ойлгон “Аа за за” гэж толгой дохин инээнэ.
Ардын журамт цэргvvдийн магнайд Сvхбаатар, Бодоо тэргvvтэй хэсэг улс яваа билээ. Тухайлбал тэдний дунд Балданцэрэн євєртєє мєнгєн дугуйт хос бийр, том гуулин нянтайтай бєгєєд ардаа том ваадантай албан бичиг бvсэлжээ. Сэтгэлийн байдал маш тэнvvн, эр хvн болж элдвийг зориг явсны эцсийн зорилго ашгvй нэг зєвтєн жавхлантай биелснийг хувь заяа гэж бодно. Хоёрт, єєрийн дур мэдэн дагуулан гарсан Аравгайнхаа удаа дараагийн дайныг амь бие мэндээр барахгvй нэр тєртэй даван туулсныг мєн тvvний хувь заяа гэж vзэн баярлана.
Энэчлэн Балданцэрэн, хvн бvрийн тєгсгєлийн хувь заяа дээр аваачин бодож vзэхэд барон Унгернийх шиг гунигт хувь заяагvй ажээ. Барон Унгерн бол ер бишийн хvн. Ер бишээрээ ч Богдын хvрээг эзэмшиж байсан арван мянган гаминг бут цохисон, хорин мянга байлаа ч гэсэн єєрцгvй барс мэт барьж идэх байлаа. Тэгээд мєн ер бишээрээ монгол орныг тэраяар єєртєє татан авч чадав. Гэтэл чухамхvv эцэс нь гэвэл ганцаараа. Єєрийн биеэр эрэн шилж олсон Дар эх лам нь хэрэг бишидсэнийг мэдэхтэйгээ зэрэг хаян зугтжээ. Тvvгээр vл барам мєн єєрийн нь сонгон эрж олсон Сундуй гvн харин єєрий нь барьж авав. Зєвлєлтийн улаан армид тушаасан байх бєгєєд vнэн чанартаа гэвэл барон Унгерн хувь заяагаа хэрхэн тєгсгєхийг зєвхєн єєрєє эрэн сурвалжилж бvрдvvлснээр єєр юу ч vгvй болжээ.
Эдvгээ Хиагт /Алтанбулаг/-аас хvрээ чиглэн яваа журамт цэргvvдийн єглєє бvр мордон хєдлєхєд єєдєєс нь нарны тусгал элгэн талаас нь угтан тосоход Балданцэрэн “нар биднийг угтав” гэж сэтгэл таална. Орой, ар талаас ээн ээсээр шингэхэд нь маргааш бас л єєдєєс гаран биднийг угтана гэж бодно.
“Баруун хараа” хэмээх газрыг Хиагт Хvрээ хоёрын дундын газар гэдэг. Энд журамт цэрэгтэй мєр зэрэгцэн яваа улаан армийн тvрvvч хэсэг орж ирэв. Энд нутгийн айлууд олон. Улс амьтан орос л гэвэл єнєєх барон Унгернийх шиг vздэгээрээ цочин, мориндоо ташуур єгєн давхилдаж бие биедээ дамжуулан мэдэгдэв. Энэ мэдээг Гэлэгийн хотонд ирэхэд айн цочихгvй хvн ганц Гэлэг л байлаа. Аа та минь улаан орос байлгvй. Тийм дээ єдийд улаан нь цагаан оросыг дийлсэн байх ёстой! гэж зэвvvцэн цочигчдыг тайвшруулан гэрээс гарч, ирэх замыг гар єргєн саравчлан ажна. Эднийх цаг тєрийн vймээнд сvрхий vрэгдсэн боловч бас ч гаднаа арав таван унаа уяж, есєн гvv саана. Бас дєрвєн сайхан vнээ саах тул сvv, тараг, єрємтэй.
Тvрvvч ангийнхаа урд голын захад буудаллан vдлэлтийнхээ галыг тvлж эхлэв. Гэлэг “Хvvе таминь эдэнд цайны сvv! Бас ундаа болохынхоо ємнє амныхаа цангааг гаргаг, айраг тараг аваач!” гэжээ.
Бvх хотын эмэгтэйчvvд хувин савтай юмс барин яаран гvйлдэв. Хvvхэд багачууд нь баярлалдан даган харайлгав.
Монгол хvмvvс бол єгєгчидбєгєєд єгснийхєє хариуг горьдогчид биш билээ. Гэвч єгснийг заавал авдаг ёстой. Гэлэгийн бэр Хандсvрэн, хvv, охин Думаа хоёр “Энэ улаан орос гэдэг чинь цагаан оростойгоо ав адилхан царай зvстэй юм. Сvvгээр ч сvлсэнгvй хуваан уучихлаа. Айргийг ер мэддэггvй хулаар ч уусангvй, хувь хувийнхаа тємєр аягаар уун ихэд хачирхан шуугилдав” гэсэн сонинтой ирэхийнхээ зэрэгцээгээр том тавгийн хиртэй дугуй бэндгэр бор юм авчирчээ.
-За та минь, энэ чинь юу гээч вэ?
-Иддэг юм, аав аа! Цєм ийм юм идэж байна гэж хvv хvvхнийхээ хариулахад Гэлэг хvндэтгэн хормой дэвсэн тавьж зvсэхдээ эрхгvй гурилаар хийгдсэний нь мэдлээ. Гэвч ямар гурил тийм бvдvvн, хар бор єнгєтэй байдгийг мэдэхгvйдээ гайхна. Эхний зvсмийг бурхандаа тавив. Дараачийн зvсмийг бэр хvvхэн хоёртоо, тэгээд єєртєє авав. Ингэхэд хар талхыг анх идэж vзэхэд сvрхий ширvvн гашуун байх нь мэдээжийн хэрэг. Гэвч Гэлэг сайтар шалган амталж vзээд “Ээ хvvхдvvд минь ээ, энэ чинь эр хvнд хvч тамир, зориг чадал нэмэгдэхvйц амттай идээ байх нь юу вэ” гээд дахин амтлахдаа “мєн дєє, ухаан санаа ч шулуун шударга болдог биз” гэж цэцэрхэв.Тэгээд бvх хотын хvн нэг бvрд хvрэлцvvлэн амсуулахдаа “Май улаан оросын идээ, амссан хvн бяр чадал ухаан санаа нэмэгдэнэ” гэж байлаа.
Журамт цэргvvдийн энд ирмэгц гурван хvн тасрав. Гэлэгийн хот руу чиглэн давхилаа. Эдний нэг нь Хvрэлийн хvv Цэрэндорж. Тэр хvv гол гаталснаа нєгєє хоёроосоо тасран гол єгсєв. Хоёр дахь нь Баасан, гэр орондоо vлдэхээр бvрмєсєн чєлєє авчээ. Хvмvvс тvvнийг алсын бараанаас танин гэр рvv нь гvйлдэн хvрч угтан авлаа. Баасан ч гэрийнхээ хvмvvс тоо толгой бvрэн байгааг олж харан сэтгэл амс хийсэн тєдийгvй бяцхан биет хєєрхий эхнэрийнхээ нялх хvvхэд тэврэн зогсож байхыг vзээд зvрх цохилон баярлав. Гурав дахь хvн Данзан. Данзанг ирнэ гэж хvлээсэн хэн ч vгvй єєрєє Гэлэгийн хойдох бяцхан гэрийг танин гадаа нь очин бууж гэртээ ороход хэн ч vгvй. Ганцхан орон дээр эмэгтэй хvний дээл хувцас хураалттай байгаагаас эгчийнхээ эрvvл мэнд байгааг мэдэн сэтгэл тэнийн баярлана. Эхийнхээ юу болсныг аль хэдийн тодорхой олж сонссон тул тэр тухай онцлон бодох юм алга. Гэтэл сэтгэлд нь нэг зvйл бодогдон цочив. Дэмий сандран єврєє тэмтчив. Энэ нь єнєєх хэдэн шар хув, алтан шармал сагсгар ээмэг. Дотор нь пал хийж яаснаа эргэцvvлэн санахад Хиагтад барон Унгернийхэнтэй ид ширvvн тулалдаж байхад сум дуусан сандрахдаа євєрт гараа хийн алчуурт боодолтой хэвээр нь гарган газарт тавьж дараа нь хэдэн сум авсан санагдана. Тэгээд тэндээс урагш давшихдаа авахаа мартсан нь тодорхой болж ирэв.
Гэрийн vvд сэвхийн єргєгдєж эмэгтэй хvн часхийн бархиран орж ирж Данзанг зууран авав. Энэ бол эгч нь Баасангаас Данзангийн ирснийг гэнэт сонсон ухаангvй баярлахын дээр єнгєрсєнд vзсэн бvх зvдvvрэл нь нэгмєсєн бодогдон бахардан балардах аж. “Эвий минь, дvv минь, энэ дэлхийд би ганцаараа” ч гэх шиг. “Одоо хоёулаа” ч гэх шиг. “Чамтайгаа ингэж уулзана гэж огт санаагvй” гэх шиг учир начиргvй олныг vглэн єгvvлсээр сэтгэл уужрав.
Удаж тєдєлгvй хотын хvмvvс Данзангийн гэрт орж ирэн бяцхан гэрт чихцэлдэнэ. Тэдэнд Данзан газар дороос гарч ирсэн шиг санагдах ажээ. Орчлонгийн vхэл хагацал олныг vзсэн эмгэд ахай нар “Амьд юм сайхнаа” гээд єнгєрсєн баларснаа санан дурсан нулимс дуслуулна. Євгєд настай эрсvvд “Ээ дээ амьд мэнд явж ирсэн чинь бурхан гончиг сvмийн аврал шvv дээ” хэмээлцэнэ. Хариуд нь Данзан “ээдээ та минь хятад орон нvсэр хvнд орон байна шvv. Ноёд, баяд пvvс дэлгvvрийн данжаадууд, газрын эзэд нар нь доод хvмvvvсээ хvнд байтугай тав арван мєнгєнєєс дор vзэх юм. Гэтэл дорд хvмvvс нь хvнийг энэрэн тэтгэх нь санаанд багташгvй сайхан ариун шударга улс байх юм” гэхэд нэг нь:
-Ахай бас тийм байна бий! гэж гайхсан царай гаргана.
-Тэгэлгvй яахав. Би чухам тийм хvмvvсийн ач ивээлээр амьд мэнд явж орон нутагтаа ирсэн шvv гээд залуу найз Ван Хай-тао, євгєн тариачин Лю Лий, тvvний гэр бvлийн хvмvvс, тэдгээрийн хэрхэн ач тус болсныг сэтгэл хєдлєн ярьж гарав. Тойрон суугчид:
-За за гээд дєхєн сууж чих тавин чагнана. Гэлэг ганцаараа тєдий л ойшоохгvй бєгєєд хятад иргэдийг бахдан сайшаахыг эсэргvvцэх шинжтэй: -За тэр ч тийм л байж. Гэвч чи хятад хvн, хvнийг хэчнээн муухай араар нь тавихын ємнє тєчнєєн сайхан инээсэн царайгаар хvндэтгэн мэхэлдэгийг олж харав уу? Эцэст нь хvн хичнээн номхон даруу байхын хирээр тєчнєєн омог бардам байдгийг олж ажив уу даа? гэхэд Данзан анх санаа аван, тийм ээ гээд Цагаан далай данжаад, Газрын эзэн Да Лооеэ нарыг хэрхсэнийг ярив. Yvнд Гэлэг уухайн тас гэсэн шиг сахлаа илэн инээмсэглэж: -За болж, чи олз омог олоогvй боловч тvvнээс дутуугvй их юм vзэж хашир суугаад иржээ. Энэ чинь чамд vvрд хэрэг болно. Харин манай Дорж мєн багагvй юм vзсэн байх атал ер хал дєл vзсэн шинжгvй байсан даа. Харин одоо амар мэнд яваа бол эрхгvй нэг хvн болох тийшээ хандаад ирэх бол уу гэж горьдож байна гээд бургасан таягаа тулан босож гарч одов. Бусад хvмvvс ч оройн мал сааль сvvнийхээ ажилд хавчигдан гарчээ.
Данзан гэрт ганцаар vлдэв. Сэтгэлийн байдал нэг л тавгvй. Энэ нь Гэлэгийн яриа тун сvрхий ухаантай байв. Бvх хятад иргэдийг ойшоож vзэхгvй байгаагаас болжээ. “Хєєрхий хятад иргэд маш хvндээр дарлагдан мєлжигдєж байна даа. Тэр зовлонгоосоо салбар хэчнээн сайхан билээ. Эднийг монгол бид занаж яаж болох вэ?” гэхийн дээр одоогоор Гэлэгийн санаа сэтгэлийг эргvvлж чадах хvчгvйдээ гутрах аж. Гэтэл ардын намын “улс орон бvхний дарлагдсан ард тvмэнтэй хань нєхєд бололцоно” гэсэн бат зорилго санаанд нь оржээ. Тэгээд ирээдvйд хятад ард иргэд нэг мэдэхэд эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэн босох, тvvнийг хэн ч зогсоож vл чадах хийгээд хvн бас тvvнд єєрийн эрхгvй татагдан оролцох нь зайлшгvй шvv дээ гэхийн чацуугаар тэр цагт мєн монголын ард тvмэн хятадын ард тvмэнтэй найрсаг нєхєрлєхийг Гэлэг байтугай хэн ч хойш татаж чадахгvй шvv дээ гэж бодогдсон нь сэтгэлийг ашгvй уужруулжээ.
Эгч Сурмаа нь хэдэн ямаагаа сааж дуусан орж ирэв. Хувин нь бяцхан боловч дvvрэн сvv мэлтэлзэнэ. Оройн хоолонд Данзан шинэхэн бvрсэн ямааны тараг идэв. Хоёр жил идээгvй тэр идээний амт шимт хэчнээн сайхан байсныг энд єгvvлэх юун.
Хоёр жил орж ирээгvй гэртээ ирээд мєн бvтэн жил дээр нь хэвтээгvй зєєлєн эсгий дэвсгэр дээрхэвтэн бие амрахад ёстой бор гэртээ богд, хар гэртээ хаан гэгч байлаа. Эгч дvv хоёр нь єнгєрсєн хоёр жилд vзсэн туулсан зовлон зvдvvрээ хvнгэр дангар ярилцана. Тэр зуурДанзан єнєєх нууц амраг эмэгтэй, тэр нь нас бие єєртэй нь чацуу, гэр орон нь боловч Данзангийнхаас тєдий л давуутай юмтай биш. Эцэг эх хоёрын гар дээр эрх танхил єссєн борхон хацартай хархан хємсєгтэй, торомгорхон нvдтэй єндєрхєн биетэй хvvхэн. Хvмvvс тvvнийг гоо сайханд оруулан vздэггvй боловч Данзанд тvvн шиг сайхан амьтан энэ дэлхийд байдаггvй байжээ. Чухамхvv холбогдол гэвэл анх шохоорхон сонирхож эхэлснийхээ жил зун цагийн зугаат наадам “Yдшийн цагаан мод хаялт”, эрэгтэй эмэгтэй залуус хоёр талдаа мод шидээдтvvнийг олон булаалдах завшаанд Данзан хvvхний цээжин биеийг санамсаргvй тэврэхэд эрvvл чийрэг хоёр сайхан атар мєєм нь баригдаж сэтгэл булаасан нэг явдал бий. Дараа шєнє, мод хаялтад Данзан тvрvvчийн сэтгэл булаагдсанд автагдан єнєєх хvvхнийг зориуд тэврэн дээр єргєсєн бєгєєд эмэгтэй газар хаягдахаас айн хvзvvгэээр нь хоёр гар зєрvvлэн чангад тэвэрчээ. Тэгэхэд нь тvvнээс хосгvй сайхан халуун амьсгал, зvйрлэшгvй зєєлєн эелдэг vнэр ханхалжээ. Гурав дахь учрал нь Данзангийн Жанчхvv орно гэж ид хєєр бахархал болон давхиж явахад хvvхэн єєрєє тэгшхэн сайхан цагаан шvднийхээ завсраар “сайн яваарай” гэж сэм шивнээд нvvр нь час улаан болсон явдал бий. Одоо тэр бvхэн цээжинд нь тов тодхон эргэлдэх тусам єгєх гэсэн бэлгээ гээчихсэн явдал улмаар харуусуулна. Тэгээд: -Эгчээ Шарав гуайнх хаана вэ? Нямбуу євгєнийх сайн байдаг уу? гэхчлэн айлуудыг асуух нь vнэндээ тэднийхийг сонирхохдоо биш, єнєєх эмэгтэйгээ сураглахын бэлтгэл байв.
-За тэгээд єнєєх хэнийх билээ дээ? Аа тийм Дэлгэр гуайнх хаана вэ? гэхэд нь эгч:
-Єє тэднийх сайн. Одоо энvvхэн голын тэртээ шvv дээ.
-Яамай даа гэртээ гурвуулан байдаг билvv дээ?
-Тийм гурвуулан. Харин одоо євгєн эмгэн хоёр хоёулхнаа болсон гэж дуулдана билээ.
Данзан босон харанхуйн дунд єндийж:
-За яагаад тэр билээ?
-Єнєєх хvvхэн Дэжидийг Нямхvv босгон аваад явчихсан гэнэ билээ. Тэр хоёр ч яахав дээ тэгээд суух л болно.
Данзан гэдрэг сунан унав. Дахин дуугарсангvй. Сэтгэлд нь бєєн хар юм эргэлдэн хvндээр амьсгална.
Хvн амьтан амар жимэр амьдралтай золгосондоо сэтгэл тэнvvн сайхан нойрсож байхад Данзан тvvний бvх ирээдvйн хvсэл мєрєєдлєєс нь ангид болон тасарсны хувьд унтах нойр нь дэмий балартан хулжжээ. Гэтэл энэ хотод бас Данзангийн адил унтаж vл чадагч нэг хvн байна. Тэр бол Гэлэгийн бэр Хандсvрэн. “Хvн амьтан гэр орон, эхнэр хvvхэд гэж эргэж ирэн баяр баясгалан болж байхад миний эр яагаад ирдэггvй вэ? Тэр минь тэнэг мунхагтаа энэ vv, эсвэл намайг ханилсан ханиа гэж vздэггvй дээ юу?” гэж олныг бодон, урсах нулимсаар дэрээ нэвт шувт норгоно.
Маргааш нь Данзан эрт гэгчийн босож аргамжаат морио авчраад эгчдээ тоотойхон хэдэн vг захин vлдээгээд мордон явчжээ. Тvvний дараа хол ойрын хvмvvс Данзантай уулзах, vзсэн харсан, дуулсан бvхний нь яриулан сонирхохоор бєєн бєєнєєрєє ирэв. Ингэхэд эгч нь,
-Данзан байхгvй ээ, ардын журамт цэргvvд дээрээ очин Богдын хvрээг чєлєєлєхєд оролцохоор явсан. Эцэст нь намайг ч аваачин Хvрээний айл болох гэнэ билээ. Ингэхээр та нар Данзантай мєддєє уулзахгvй буй заа хэмээх ажээ.
ДАЙСНЫ ШУВТАРГА
Дайсан Гоожоо баатраас хагацсаныхаа дараа эвт нєхдийн ёсоор бие биеэ эрэн цугларчээ. Гэвч хойшдын хэргийг хэрхэх дээр эвдрэлцэж эхлэв. Нэг нь эхлээд:
-Одоо бид яая гэх вэ, Євєр монгол орох гэснээрээ шууд оръё гэхэд хажуугаас нь нэг нь:
-Тэр дэмий! Гоожоо баатар нэгэнт єнгєрснєєс хойш бидэнд тэр хvний газар яасан ч єлзий болохгvй, зvгээр бууж єгье.
-Бууж єгєх ий? гэж гурав дахь этгээд заналхийлэн уурлаж:
-Бидний тоо арав, хєєгсєд долоо наймаас хэтрэхгvй байхад бууж єгєх ий. Юутай шившигтэй хэрэг вэ?
-Yгvй, vгvй бид Гоожоо баатрын байхад арав байсан, одоо есvvлхэн гэж бас нэгнийхээ хэлэхэд єєр нэг нь,
-Yгvй та минь, хvний тоо юуны хамаа, vvний оронд манай явдал дээрээсээ дороо хvртэл нурсныг бодоцгооё.
-Тэгээд яах гэж?
-Яах юу байх вэ, зvгээр эндээсээ нэг зvг рvvгээ тархан гэр орноо бараадъя.
Ийнхvv гурван санал гаран, гурван тийш зvтгэн тэмцэлдэхэд хvрсэн бєгєєд бууж єгєхийг хvсэх нь ганцхан.
-За та нар яадаг л санж дураараа бол! Би л бууж єгєн азаа vзнэ гээд босоход нь дэргэдэх нь:
-Би ч … гээд єндєсхийв.
Энэ даруй буу тасхийн дуугарч тvрvvчийн хvн газар унав. Зvvн аймаг Сан бээсийн хошууны Дэчин гэгч бууджээ. Энэ эр нас залуу. Барон Унгернийн цэрэгт татагдсан єдрєєсєє эхлэн хаана явсан газар бууны замаг тачигнуулан амьд хvнийг айлган дvрэмдэж, хажуугийнхаа хvмvvст баатар зоригтон гэж алдаршаад, єєрийгєє ч нээрээ сvрхий эр болгож элдэв аймшгийг шvд хавиран хємхий зуун хий хийсээр хvн тєрхєє алдсан эр байжээ. Саяныхаа буудсан сумын хонгиог замаг татан сугалан хаяж хоёр дахин цэнэглэв.
-Бас хэн бууж єгєх гэж байна вэ? гэж давшлан хашгирав.
Одоо болохоор хариу алга. Ингээд тэр Дэчин єєрєє єєрийгєє дарга болгож авчээ.
-Бид хэдийгээр дийлэгдэн зугтааж яваа боловч эргэн тулалдахад унах морьд, барих зэвсэг бэлэн. Тэр байтугай нутгийн хvмvvсийг дайчлан барилж хань нєхєд олонтой ч болж болно гэхэд нь хэн ч дуугарсангvй. “Энэ сагсуу ямар юмаа донгосно вэ?” гэж тус бvрнээ бодон бие биеэ ширтээд эцэст нь “тийм ээ, энэ ч харин чиний долоон зєв!” гэсэнд бусад нь дагалдан “тийм, чиний зєв!” гэцгээжээ.
Ингэснээрээ тэд тэр Дэчинг бvр толгой дээрээ гаргажээ. “Босоод!” гэхэд нь дэрхийн босоцгооно. “Мориндоо мордоод!” гэж хашгирахад нь мєн л vг дуугvй мордож, эргэн тулалдах замд оров. Дэчингийн сэтгэлд ялан дийлэх ба хvмvvсийг дайчлан татаж vй олон болгох, тэгээд хvрээг эзлэх, цааш бvх халхыг гартаа аван шинэ улс, шинэ орныг байгуулан тогтоох тухай гайхамшигт тєлєвлєгєєнvvд удаа дараалан орж ирэн урам зориг бадрах ажээ. Ард нь яваа хvмvvст, хаана бол хаана хавчигдан жигшигдэхээс єєр юмгvй болсон биесийг хэрхэн билээ? гэхээс єєр зvйл алга. Гэвч бие биеэ итгэн vг хэл авалцахын оронд хардан сэжиглэх бєгєєд ер тэгэхийн хvчинд амь биеэ тээж яваад болно. Гэтэл Дэчин дайсны бараа хармагц хvмvvсээ даруй тархан тулалдахыг єндєр дуугаар сvр бадруулан єгнє. Тэр нь єєрт нь маш тааламжтай байсан бєгєєд арынхаа нэг хvнд морио бариулан vлдээж урагш давшин хэдэн сум тавихад хvмvvс нь ч мєн энд тэнд тархсаар буу дуугаргаж байжээ. Их vйлийн зах сэжvvрийг Дэчин одоо эндээс эхэлж бий тул зориг зvрх нь ёстой л баатар, эрийн халуунаар шатаж байлаа. Нэг мэдэхэд дайсны тал тархан давшиж эхэлснээ орхин, бие биеэ даллан нэг дор цугларч байгаа vзэгдэв. /Энэ нь Дампилын гэнэтийн осолдсоноос байжээ/ Дэчин одоо “Эднийг чинь дайран сєнєєтvгэй!” гэж босон харайтал бусад нєхєд нь алга. Тус бvрийнхээ мєрєє хєєн одсон нь мал цагаан талын их зэрэглээнд vелзэн харагдах ажээ. Ийнхvv тvvний хvсэл зvvд болон замхарсанд ар дахь морь руугаа ёстой туулай шиг харайлгав. Yлдсэнээс ганцхан морий нь барин хоцорсон хvн байлаа. Дэчин тvvнтэйгээ ухаан жолоогvй зугтаан алсын ууланд гарчээ. Араас нь чухам хэн ч хєєгєєгvй атал сэтгэл уужирсан зvйлгvй, хаян одогсдодхорсон байж ядна. Yйл хэрэг бvрмєсєн баларсанд бухимдан тэгээд одоо ирээдvйдээ хэрхэн билээ! гэхээс газар дэлхий хэчнээн уудам байвч гишгэх газаргvй болсныг санахад даруй толгойгоо цохин бархирмаар ажээ. Гэвч Дэчин хажуугийнхаа хvнээс ичин нэрэлхэх тул шvд хавиран “ална, хядна, vнсэн товрог болгоно” гэж дэмий хашгиран сэтгэлээ зогоож байлаа.
Хажуугийн хvн гэвэл, хар багын нь нутгийн танил хvн байлаа. Тvvнд єєрийн биеийг єндєрт аваачин, єєр бусдыг даран захирахын хэнээрхэл болсон Дэчинг эгдvvцэх сэтгэл байсангvй. Бас эгvvлэн хєєгч дайсны гараас хэрхэн мултран гарахаа бодох юмгvй, дvлий дvмбэ оргин овойн сууна.
-Хар тэнэг! Чи юунд хамар шуухитнуулан газар ширтэнэ вэ? Ардын намынхнаас айхдаа энэ vv? Yхсэн хойноо! Заяа нь орхисон чамайг тэд хvн гэж vзэхгvй гэж агсчихад нь мєн л дуугvй.
Yл дуугарахаараа тэр, Дэчингийн эгдvvг улмаар хvргэх ажээ. “Гахай, нохой, новш би мэдэж байна, чи намайг дайснаа барьж єгєх гэж байгаа байлгvй” гэж єшиглєн авахад “ёо” гэж хэлэн цочин єєдєєс нь гєлрєв. “Ингээд би чамайг ална даа” гэж хоосон омгоор багалзуурдан авахад сая босон харайж, хамар шуухитнуулан баруун гараа єргєн далайж ганцхан цохихдоо нам цохив.
ЭЦСИЙН ХYН
Єндєр Дампилаас хойш тав хоногийн дараа Дорж даргатай бяцхан анги дайсны талын, нэг хvнийг барьж авлаа. Тэр эрийн гадаад байдал бvдvvн боольхой, бяр чадлаар баавгай шиг байвч зан чанар нь хонь шиг номхон бєгєєд хонин хэлбэрийн хvрэн шаргал нvдээрээ энэ тэрийг гєлрєн ширтэнэ. Хэлэх хєдлєх цєм удаан, vйл хэргээ хєшvvн хэлээр vг бvрийг зєєж тавин тодорхойлсноос хянан vзэхэд Бароны цэрэгт баригдан орсоор жил шахаж байгаа ажээ. Хvн болсоор эцсийн єдрvvдийг хvртэл хувь заяагаа бусдад мэдvvлэн явснаас єєр юу ч vгvй атал “надад дарлагдаж явсан удаагvй” гэж єчиг мэдvvлнэ. Энэчлэн хар багаасаа бусдад зарцлагдаад vстэй дээл дээр татах ганц дээлийн єнгє олж байсан удаагvй байх атал “би бусдад мєлжигдєж явсан удаагvй” гэж мэдvvлнэ.
-Ингэхэд чи чухам хэний тєлєє гэж, бидний эсрэг явж байв? гэхэд:
-Яахав дээд дарга ноёдынхоо тєлєє! гэж хэнэггvй хариулна.
-Тэгээд чи хэчнээн хvн алав? гэхэд
-Мэдэхгvй.
-Яагаад мэддэггvй юм бэ? гэхэд доош ширтэн хамар шуухитнуулан бодоод:
-Би бусдын адил буудаж явсан боловч овоо хараа тохируулан шагайж vзээгvй болоод мэдэхгvй байна гэж хариулав.
-За чамд тулган хэлэлцэх ял алга, чи зvгээр эндээсээ орон нутаг руугаа тонил! гэхэд,
-Ээ эзэд минь єршєє! Тєрийн ємнє хийсэн хэргээ эс хэлбэл хvний vйлс хэзээ насанд муу явдаг юм гэнэ билээ. Би ч бас хvн алсан их нvгэлтэй хvн шvv гээд хэдэн хоногийн ємнє ууланд хар багын танил хvнээ цохин алснаа єгvvлэн гэмшиж, болхи баргил хоолойгоороо мэгшин уйлав.