Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуэйн Жонсон: Би бол зохион бүтээгч
Уртын дуу

Дуэйн Жонсон: Би бол зохион бүтээгч

Урлаг Урлаг29/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-29072014-1406605374-64400491-dwyane3793174792014-07-29-15-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Tooth Fairy” буюу “Шүдний дагина”, “Геркулес”, “Галзуу хурд 5” зэрэг уран бүтээлээр нь бидний сайн мэдэх болсон Холливудын жүжигчин Рок буюу Дуэйн Жонсоны телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ дэлгэсэн сонирхолтой яриаг “Interview magazine” сэтгүүл цахим хуудастаа нийтэлжээ.

Энэхүү ярилцлагыг өнөөдрийн “Оддын цаг” булангаараа орчуулан хүргэж байна. Тэрбээр 1972 оны тавдугаар сарын 2-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид төржээ. Дашрамд дурьдахад, Форбес сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж буй оддын жагсаалтыг гаргадаг бөгөөд Дуэйн Жонсон 2013 оны жагсаалтыг тэргүүлж байжээ. Түүний 2013 оны нийт ашиг 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

-Та өнөөдөр өглөөнийхөө хоолонд юу идсэн бэ?
-Жирийн л нэг өглөөний хоол идсэн. Долоон унци мах, хоёр өндөг, дөрвөн унци овъёосны каш, хоёр хэрчим талх, цайны аяганы тал нэрсний шүүс гээд л.

-Таны төгс бие галбирын нууц?
-Арьсаа үргэлж арьчилдаг. Мөн зөв хооллолт, хүнд дасгал сургуулилт, бас гайхалтай секс.

-Дасгал сургуулилт их хийдэг үү?
-Би анх 1989 оноос хойш дасгал сургуулилт хийж эхэлсэн. Тэр үед өөрийнхөө чадварыг хэтэрхий их үнэлдэг байжээ. Би дасгал хийх үнэхээр дуртай. Дасгал хөдөлгөөн өдрийн турш надад эрч хүч өгч, аливаа саад тотгорыг даван туулж, өөрийг өө сорих боломж олгодог юм.

-Та ер нь хэр сайн тогооч вэ?
-Ер нь сайн тогооч шүү. Миний гарын онцгой зоог бол мангогоор чимэглэсэн утаж шарсан алган загас. Гайхалтай амттай шүү. Миний нэрийн бас нэг зоог бол өндөгтэй омлет. Энэ хоол чамд ч гэсэн таалагдана гэдэгт би л лав итгэлтэй байна.

-Хайр дурлалын тухай та юу гэж боддог вэ?
-Би хайрыг хайрлаж, хайранд дурладаг. Хайр дурлал ид дүрэлзэж байх үеийг юутай ч харьцуулж болшгүй.

-Таныг бухимдуулдаг зүйл?
-Би залуухан ч байж дээ, 20 настай л байсан байх. Тэр үед эцэг эх маань таагүй харилцаатай байсан юм. Нэг өдөр шөнө дунд болж байхад миний утас дуугарсан. Утсаа автал ээжийн маань уйлах дуу сонсогдож, удалгүй тасарсан. Би ийм байдлыг үзэн яддаг. Энэ л намайг маш их бухимдуулдаг. Одоо тэд хоёр тийш болцгоосон. Харин салсанаасаа хойш сайн найзууд болсон шүү. Тэр үеүүдэд л би их бухимдалтай явдаг байсан байх.

-Яг одоо ямар зохиол уншиж байна?
-Зохиолч Мальколм Градвелийн “Outliers” зохиолыг уншиж байгаа. Түүний тухай баримтат киног нь ч бас үзсэн.

-Ямар загварын хувцас өмсөх дуртай вэ?
-Биед эвтэйхэн, хөнгөн, загварлаг хүрэм өмсөх дуртай. Бас савхин хүрэм, үдээстэй гутал, цамц, жинсээ ч өмсөх дуртай шүү.

-Таны мөрөөдлийн дүр?
-Миний хувьд бүх л дүрүүд маань мөрөөдлийнх байдаг. 1995 онд би Канадын Алберта мужийн Калгари хотын янхны газрын ард байдаг хогийн савны хажууд гудас дэвсэн унтаж, халаасандаа долоохон доллартай явдаг байсан. Энэ миний үнэн түүх шүү. Би бол зүгээр л нэг өлөгчний азтай хүү. Тийм болохоор ямар ч дүр байсан миний хувьд мөрөөдлийн минь дүр.

-Шүтэн бишрэгчдийн чинь тань руу илгээсэн зүйлсээс хамгийн гайхалтай нь юу байсан бэ?
-Шүтэн бишрэгчид маань миний мөрөн дээрх шивээс, ишлэл болгож хэлсэн үг, нүүрэн хэсгийг бие дээрээ шивүүлж, зургийг нь над руу явуулсан байсан. Тэр л миний хувьд хамгийн гайхалтай зүйл байсан даа.

-Та яагаад зохион бүтээгч болоогүй юм бэ?
-Би бол зохион бүтээгч. Сайхан бие галбир сэтгэл татам байдлыг би бүтээж чадсан.

-Дуртай өнгө?
-Хар. Сэтгэл санаа ямар байхаас хамаараад нил ягаан нь ч юм уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.