Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа
Театр

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

Урлаг Урлаг06/05/2026Шинэчлэгдсэн:06/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хоца Намсраевын нэрэмжит Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ Монголын үзэгчдэд өчигдөр толилууллаа.

Тус театрын хамт олон энэ удаад Батлан хамгаалах яамны урилгаар Улаанбаатарт ирж шинэ уран бүтээлээ Ялалтын баярын 81 жилийн ойн босгон дээр Офицеруудын ордонд толилуулж буй юм.

Тэртээ 1939 оны Халх голын дайн буюу Монголын зүүн хил рүү Японы цэргүүд довтлох үеийн үйл явдлыг харуулсан уг жүжигт эх орноо хамгаалах үйл хэрэгт өөрсдийн чадлаар туслах хүсэлтэй цэл залуухан сувилагч бүсгүйчүүд, манайд туслахаар ирсэн Зөвлөлтийн цэргүүдийн талаар өгүүлжээ.

Дайсны суманд өртөн шархадсан Улаан армийн нисгэгч Василий 19 настай сувилагч Мөнхцэцэгт хайртай болно. Нэг нь орос, нөгөө нь монгол хэл мэдэхгүй хэдий ч шууд л ойлголцож, бие биедээ өөрсдийн хэлийг зааж өгнө. Цэргийн орос эмч Татьяна Петровна, Мөнхцэцэгийн аав Энхбаяр, ахлах сувилагч Чимэдцэрэн, сувилагч Балдармаа нар тэдний харилцааг  төдийлөн таашаахгүй. Орос эмч Татьяна Петровна залуухан сувилагч охидыг сайн ажиллахыг шаардана.

Цаг хугацаа ч хурдан өнгөрч нэг л мэдэхэд шарх нь эдгэрсэн оросын нисгэгч Василий Москва руу буцах болно. Тэрээр залуухан сувилагч Мөнхцэцэгийг авч явах гэсэн боловч бүсгүй үлдэнэ…

Уг жүжигт тоглохын тулд Буриадын жүжигчид тусгайлан монгол хэлний хичээл заалгасан тухай Хоца Намсраевын нэрэмжит Драмын эрдмийн театрын дарга Цыпилма Очирова ярьсан юм.  Жүжгийн найруулга, тайз засал нь энгийн хэрнээ өвөрмөц байсан нь  найруулагчийн уран чадварыг илэрхийлжээ.

Ташрамд дурдахад, “Халхын гол. Тангараг” жүжгээ  Хоца Намсраевын нэрэмжит Драмын эрдмийн театрын жүжигчид Москва хотноо тоглосон юм байна. Уг жүжиг нь 2025 онд ОХУ-ын театрын шагнал болох  “Алтан маск”-ыг хүртжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.