Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов
Оддын амьдрал

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

Урлаг Урлаг08/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Single’s Inferno” шоуны дөрөвдүгээр улирлын оролцогч Гүг Дун У сургуулийн үеийн дээрэлхэлттэй холбоотой маргаанд өртөөд байна. Тавдугаар сарын 3-нд өөрийгөө өмгөөлөгч хэмээн танилцуулсан “A” гэх хүн сошиал хуудсаараа дамжуулан Гүг Дун Уг нэр заан буруутгаж, өөрийгөө сургуулийн хүчирхийллийн хохирогч байсан гэж мэдэгджээ.

“A”-гийн хэлснээр, дунд сургуулийн үед Гүг Дун Угийн тухайн үеийн найз охин гэгддэг “C” нь хүүхдүүдэд бусдыг теннисийн цохиураар цохихыг шаардах, сандал дээр үзүүртэй зүйл тавьж орхих, шүүгээний цоожинд цавуу хийх зэрэг үйлдлүүдийг хийдэг байсан гэнэ. Мөн Гүг Дун У тухайн үед асуудалтай бүлэглэлд харьяалагддаг байсан бөгөөд эдгээр үйлдлийг мэдсээр байж дэмждэг байсан хэмээн буруутгажээ.

Түүнчлэн “A” Гүг Дун У өөрийг нь олны өмнө хайртай дүр эсгэн доромжилж, инээдэм болгож байсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Single’s Inferno 4″ цацагдаж байх хугацаанд би там шиг амьдарсан. Үйлдэгч хүн хохирогчоо санадаг болов уу? Энэ нийгэмд зөвхөн хохирогч насан туршдаа тэр хүний нэрийг мартаж чадалгүй, нулимс унагаж үлддэг” хэмээн бичжээ.

Үүний дараа Гүг Дун У өөрийн цахим хуудсаар дамжуулан урт мэдэгдэл нийтэлж, худал мэдээллийг залруулахын тулд байр сууриа илэрхийлж буйгаа хэлсэн байна. Тэрбээр “Нэг талыг барьсан эдгээр мэдэгдэл бүхэлдээ үндэслэлгүй. Би дээр дурдсан ямар ч хэрэгт холбоогүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна” хэмээн онцолжээ. Мөн бадминтоны цохиур ашиглан хүчирхийлэл үйлдэх, шүүгээнд цавуу хийх зэрэгт оролцож байгаагүй, “C”-тэй дунд сургуульд байхдаа үерхэж байгаагүй гэж няцаасан байна. Түүнчлэн “A”-д олны өмнө хайртай мэт жүжиглэсэн гэх мэдээллийг ч үгүйсгэжээ.

Тэрбээр “Хэрэв үнэхээр үнэн байсан бол хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэх нь зөв. Гэвч баталгаажаагүй мэдээллийн үр дүнд хууль зүйн фирмийн сурталчилгаа хавсаргаж буй нь харамсалтай” хэмээн мэдэгдэж, нэр төрд халдсан мэдээлэл тараасандаа уучлалт хүсэхийг шаардсан байна.

Гэвч “A” үүний дараа шууд дахин хариу мэдэгдэл гаргаж, Гүг Дун Утай хийсэн гэх утасны ярианы товч агуулгыг нийтэлжээ. Мөн “A” нэмэлтээр багалзуурдах, нулимах, мөнгө дээрэмдэх, сургуулийн аяллын үеэр зодсон зэрэг шинэ хэргүүдийг дэлгэсэн байна.

Харин Гүг Дун Угийн агентлаг “Дотоод шалгалтаар түүнийг сургуулийн дээрэлхэлтэд оролцоогүй болохыг тогтоосон” гэж мэдэгдээд, худал мэдээлэл тараасан болон нэр төрд халдсан нийтлэлүүдийн эсрэг иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль зүйн арга хэмжээ авахаа зарлажээ.

Энэ асуудалтай холбоотойгоор “Netflix”-ээс “Бид дээрх мэдээллийг баталгаажуулах боломжгүй” хэмээн тайлбар өгсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.