Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний “ХЭМНЭЛ” тун удахгүй
Нийгэм

Үндэсний “ХЭМНЭЛ” тун удахгүй

Урлаг Урлаг31/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10570284_280594412120091_7539634552092839963_n1000440592014-07-31-17-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Яагаад Монголд болдог парти арга хэмжээнүүд гадаад нэртэй, гадаад хөтөлбөрүүд нь заавал гадны партиг дуурайсан байх ёстой гэж. Монголын үндэсний урлаг орчин үеийн залуусын шийдэлд хэрэхгүй байна уу? Үгүй юмаа Монголын үндэсний урлаг орчин үеийн электро хэмнэлтэй нэгдэж улам боловсронгуй болоолоод байна. Тиймээс бид энэ удаа Монголын хамгийн анхны үндэсний хэв маяг агуулсан залуучуудын доргио партиг бид бүхэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүгээрээ ч онцлог… Яагаад монгол нэртэй парти яагаад байж болохгүй гэж. Яагаад бид Монгол урлагаа залуучууддаа болон гадаадын жуулчдад танилцуулж болохгүй гэж… Тиймээс л бид нэгэн түүх бичих гэж нэгдээд байна.

  Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна. Шоунд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар”бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна. Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх аж. Үдэшлэгийн үеэр коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно. Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ долдугаар сарын 28-нд “Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн хурлаар зохион байгуулагчид нь хүргэх юм. Зохион байгуулагч M2B project, ҮДБЭЧ, Тэнгис кино театр үдэшлэгийн эхний 100 зочдыг коктейлиор дайлж, Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяа, Ц.Солонго нар хөрөг зураг зурж, Монгол уран бичлэг бичин Үндэсний хэмнэлд нэгдэж үндэсний урлагийг шоунд ирсэн залууст түгээх гэж байна.

Ерөнхий ивээн тэтгэгч: Арвайн үндэс ХХК

Хамтран зохион байгуулагч: ТЭНГИС кино театр

Мэдээллийн ивээн тэтгэгч: News.mn, Dorgio.mn, Urlag.mn, Mass.mn, Zaluu.com

Дэлгэрэнгүй мэдээллийг 99571197, 91901217 лавлана уу.

https://www.facebook.com/events/:  "Хэмнэл" шоу @2014.08.02 iLoft Function House

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.