Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ
Дуу хөгжим

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

Урлаг Урлаг12/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“A-sound” хамтлаг 2006 онд байгуулагдаж Монголын альтернатив рок урсгалд 20 жилийн түүхээ бүтээжээ. Тэд 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолтоо тавдугаар сарын 16-нд “Аса Арена”-д 19:00 цагаас анхны бүрэлдэхүүнээрээ хүргэхээр товлосон билээ.

2006 оны наймдугаар 22-нд анхны бэлтгэлээ хийснээр тус хамтлаг байгуулагдаж байжээ. Анхны цомгоо “Release” нэртэйгээр гаргаж байв. Хамтлагийнхан фэнүүдтэйгээ энэ сарын 7-нд “Зайсан Хилл”д “Closing A Chapter” өөрсдийн түүхээ мөнхөлсөн баримтад киногоо хамтдаа үзсэн юм. Удахгүй тус дэлгэцийн уран бүтээлээ үзэж амжаагүй фэнүүддээ албан ёсоор хүргэх гэнэ лээ.

20 жилийн ойн тоглолтоо “Баяртай – 20 жил” хэмээн нэрлэсэн нь фэнүүдийнх нь дунд гэлтгүй сонсогчдын сонирхолыг нэрнээсээ эхлэн ихээхэн татаж буй. Хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ дүгнээд баяртай байна хэмээх гэж буй юу? Аль эсхүл 20 жил хамтдаа Монголын альтернатив рок-ыг хөгжүүлсэн замналдаа баяртай гэж хэлээд тайзнаас буух гэж байгаа юу гээд л маш их эргэлзээ, таамаг дэвшүүлсээр байна. Тэгвэл энэ бүгдийн учгийг зөвхөн тоглолтыг зорин очиж нэгэн үдшийг дурсамж дүүрэн бүтээлцэж байж тайлна гэдгийг хамтлагийн залуус хэлсэн.

Та тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/3017 аваад тайлагдах олон нууцын гэрч болоорой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.