Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ
Дуу хөгжим

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

Урлаг Урлаг13/05/2026Шинэчлэгдсэн:14/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Eurovision 2026” уралдааны эхний хагас шигшээгийн шалгаруулалт мягмар гараг /2026.05.12/-т Вена хотноо боллоо. Финалын шатанд оролцох 10 эрхийн төлөө 15 орны уран бүтээлчид өрсөлдсөн байна.

Эхний шатны шалгаруулалтаас уралдаанд түрүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа оролцогчид болох Финландын хийлч Линда Лампениус, дуучин Пете Паркконен нарын дуэт, мөн Грекийн төлөөлөгч Akylos финалын шатанд шалгарчээ.

Тавдугаар сарын 16-ны бямба гарагт болох финалд мөн Израилын төлөөлөгч Ноам Беттан, Молдова улсын рэп дуучин Satoshi, Шведийг төлөөлж буй дуучин Фелисия, Хорватын Lelek хамтлаг, Литва улсаас оролцож буй Лайон Сикку, Польшийн дуучин Alicja,  Сербийн Lavina рок хамтлаг,  Бельгийн дуучин Essyla нар шалгарсан байна.

Шүүгчид болон телевиз үзэгчдээс авсан саналын дүнгээр Эстонийн трио Vanilla Ninja, Гүржийн дуучин Bzikebi, Черногорийн төлөөлөгч Тамара Живкович, Сан-Мариног төлөөлөн оролцсон Senhit болон Бой Жорж, мөн Португалын Bandidos do Cante хамтлаг тэмцээнийг дуусгалаа.

Хоёр дахь хагас шигшээгийн шалгаруулалт тавдугаар сарын 14-нд болно. Үүний дараа 10 оролцогч финалын шатанд нэмэгдэнэ. Их Британи, Герман, Итали, Франц улсууд уралдааныг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбооны хамгийн том санхүүжүүлэгч орнууд тул оролцогчид нь автоматаар финалд шалгардаг. Мөн өмнөх жилийн ялагч Австрийн дуучин шууд финалд оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.