Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Корлеоны гэр бүлийн түүхийг өгүүлсэн шинэ “Загалмайлсан эцэг” роман 2027 онд хэвлэгдэнэ
Кино

Корлеоны гэр бүлийн түүхийг өгүүлсэн шинэ “Загалмайлсан эцэг” роман 2027 онд хэвлэгдэнэ

Урлаг Урлаг15/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлчийн “Загалмайлсан эцэг” кино дэлгэцэнд гарснаас хойш хэдэн арван жилийн дараа, сүүлчийн ийм нэртэй роман хэвлэгдсэнээс хойш арав гаруй жилийн дараа эмэгтэй хүний өнцгөөс анх удаа өгүүлэх Корлеоны гэр бүлийн шинэ түүх ирэх онд хэвлэгдэхээр болжээ.

“Random House” хэвлэлийн компани “Загалмайлсан эцэг” зохиолыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг оюуны өмчийн эзэн Марио Пюзогийн гэр бүлээс худалдан авч, нэрт зохиолч Адриана Трижианигаар шинэ роман бичүүлэхээр болсноо мэдээлсэн байна.

2027 оны намар худалдаанд гарах “Connie” нэртэй романы гол дүр нь “Загалмайлсан эцэг III” кинонд найруулагч Фрэнсис Форд Копполагийн охин дүү Талиа Ширийн бүтээсэн Корлеоны гэр бүлийн эмэгтэй гишүүний дүр байх гэнэ.

Пюзогийн гэр бүл “Загалмайлсан эцэг” романыг үргэлжлүүлэх гурав дахь зохиолд зөвшөөрөл өгсөн нь “Connie” болжээ. Бас анх удаа эмэгтэй зохиолчид зөвшөөрөл өгсөн нь энэ юм байна.

“Конни бол өөрийг нь хэн болох, юу хийх, ямар хүндлэл хүлээхийг нэгэнт шийдсэн ертөнцөд өөрийн замыг гаргахын төлөө ажиллаж буй эмэгтэйн тухай зохиол юм” гэж Трижиани мэдэгджээ. “Хүмүүс Дон Вито Корлеоне, Майкл Корлеоне нарыг дутуу үнэлснийхээ шанг хүртдэг. Конни Корлеоны хувьд ч бас ингэх болно” гэж тэрбээр цааш нь хэлсэн байна.

“Загалмайлсан эцэг” кинонуудыг бүтээсэн “Paramount Pictures” компани шинэ зохиолын киноны эрхийг авчээ.

1969 онд “Загалмайлсан эцэг” романыг хэвлүүлсэн Марио Пюзо 1999 онд нас барсан юм. Тэр үеэс хойш түүний гэр бүлийнхэн Корлеоны дүрийг хэн өмчлөх асуудлаар Paramount Pictures компанитай маргаантай байжээ.

2012 онд тус компани Эд Фалкогийн бичсэн “Корлеоны гэр бүл” номын хэвлэлтэд шүүхээр хориг тавиулж байв. Тухайн үед Пюзогийн гэр бүл хариу шүүхэд хандсаны эцэст талууд ном болон киноны эрхийг тус тусдаа өмчлөх тохиролцоонд хүрсэн юм.

Киноны сүүлчийн бүлэг “Загалмайлсан эцэг III” 1990 онд дэлгэцэнд гарсан. Эдгээр кинонуудад Мэрлон Брандо, Аль Пачиньо, Роберт Де Ниро, Роберт Дювал, Дайан Китон зэрэг алдартай жүжигчид тоглодог.

“Загалмайлсан эцэг” кино дэлхий даяар 400 гаруй сая ам.долларыг олж, есөн “Оскар”-ын шагнал хүртсэний хоёрыг нь 1970-аад оны үед Пюзо шилдэг зохиолын төрлөөр хүртэж байв. Өөрийн итали угсаа гарлын түүхийг “Гуталчны эхнэр” номдоо бичсэн Трижиани бол “Лучиа, Лучиа”, “Том Цаг үеийн Хатан хаан” зэрэг сая саяын борлуулалттай зохиолуудаараа алдаршсан нэгэн.

Корлеоны гэр бүлийн эмэгтэйчүүдийн түүх маш бага өгүүлэгддэг талаар харамссан утгатай эссе бичсэний дараа Пюзогийн гэр бүлийнхэн Трижианийг зохиол бичүүлэхээр сонгосныг “Random House” мэдээлсэн юм.

“Бид зохиолыг шинэ өнцгөөс бичих хүнийг хайж байсан юм. Вито Корлеоны дүр үнэндээ миний эмээгийн түүх дээр үндэслэснийг хэлэхэд Адриана цочирдон гайхаж байлаа. Бид өөр өөрийн гэр бүлд эмэгтэйчүүдийн хөшигний араас гүйцэтгэсэн үүргийн талаар нэлээд ярилцсан. Энэ үеэр Коннигийн тухай Адрианагийн төсөөлөл биднийг гайхшируулсан. Түүнийг энэ ажилд татан оруулсандаа би маш их баяртай байна” гэж Пюзогийн хүү Энтони Пюзо мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026
Кино Урлаг

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026
Кино Урлаг

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026

ФОТО: “Номын баяр-2026” эхэллээ

15/05/2026

Корлеоны гэр бүлийн түүхийг өгүүлсэн шинэ “Загалмайлсан эцэг” роман 2027 онд хэвлэгдэнэ

15/05/2026

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.