Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ
Музей

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

Урлаг Урлаг16/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Египетийн эрх баригчид Луксор хот дахь Тутанхамон хааны бунхныг битүүмжилсэн хана болон Шинэ хаант улсын үед хамаарах сэргээн засварласан хоёр бунхныг пүрэв гараг /2026.05.14/-т олон нийтэд дэлгэжээ. Нил мөрний баруун эрэгт орших уг хоёр бунхны хананд тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон оршуулгын зан үйлийг харуулсан зургууд хадгалагдан үлджээ.

Тутанхамон хааны бунхныг битүүмжлэхэд ашигласан уг ханыг 1922 онд Их Британийн археологич Ховард Картер анх илрүүлсэн бөгөөд бунхныг битүүмжилсэн хамгийн чухал түүхэн хэсгүүдийн нэгд тооцогддог болохыг Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яам мэдээлжээ.

Луксорын музейд анх удаа олон нийтэд дэлгэж буй уг ханаар оршуулгын танхимын орох хэсгүүдийг хамгаалан битүүмжилсэн байсан бөгөөд дээр нь оршуулгын зан үйл болон хааны оршуулга гэдгийг илэрхийлсэн албан ёсны тамга тэмдгүүд хадгалагдан үлдсэн байна.

Нил мөрний баруун эрэгт орших Хаадын хөндийд Шинэ хаант улсын үеийн фараонууд болон язгууртнуудыг хадыг хөндийлж хийсэн бунханд оршуулсан байдаг. Энд  “Тук хаан” хэмээн алдаршсан Тутанхамон зэрэг Шинэ хаант улсын олон фараоныг оршуулсан бөгөөд МЭӨ XIV зуунд хамаарах Тутанхамоны бунхан болон доторх бүх эд өлгийн зүйлийг нь 1922 онд илрүүлжээ.

Сэргээн засварласан бунхнууд нь Шинэ хаант улсын эхэн үе буюу XVIII угсаа залгамжлагчдын үед амьдарч байсан Рабуя болон түүний хүү Самут нарынх ажээ. Тэд Амон бурхны сүмийн үүд хаалгыг сахин хамгаалах үүргийг гүйцэтгэж байсан гэж Аялал жуулчлал, эртний олдворын яам мэдээлсэн байна.

Уг бунхнуудын хананд газар тариалан, ургац хураалт, гар урлал болон талх, ваар, дарс үйлдвэрлэл зэрэг эртний египетчүүдийн ахуй амьдралыг дүрсэлсэн зургууд хадгалагдан үлджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ

29/05/2026
Музей Урлаг

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа

27/05/2026
Музей Урлаг

Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026

Jay Park “Super concert”-д оролцохоор зургаадугаар сарын 19-нд Монголд ирнэ

05/06/2026

ФОТО: BTS хамтлаг шинэ зургуудаа дэлгэлээ

05/06/2026

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.