Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»К-поп роботуудын парк нээгдэнэ
Техник технологи

К-поп роботуудын парк нээгдэнэ

Урлаг Урлаг17/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“G-Dragon”-ы харьяалагддаг “Galaxy Corp” агентлаг энэ оны сүүлээр Сөүл хотод робот сэдэвтэй энтертайнмент парк нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус парк нь к-поп болон робот технологийг хослуулах юм байна. Сөүлийн зүүн хэсэгт байрлах 16500 ам метр талбай бүхий цогцолборт хүүхдүүдэд зориулсан интерактив хөтөлбөрүүд, мөн роботын тоглолт зохион байгуулах концертын танхим багтах ажээ.

Роботууд “motion-capture” технологийн тусламжтайгаар к-поп уран бүтээлчдийн бүжгийн хөдөлгөөнийг сурах аж.

Тус парк энэ сарын эхээр хязгаарлагдмал тооны зочдод хэсэгчлэн нээгдсэн бөгөөд наймдугаар сард албан ёсоор үүд хаалгаа нээх юм байна.

Хүмүүс тус паркаар нэг үйлчлүүлэхэд 3-4 цаг шаардагдана. Цаашдаа жил бүр 1000-аас олон к-поп роботын шоу зохион байгуулахаар “Galaxy Corp” агентлаг төлөвлөж байна.

2019 онд байгуулагдсан “Galaxy Corp” агентлагт “G-Dragon”, “Taemin” зэрэг уран бүтээлчид харьяалагддаг. Мөн тус компани “Physical: 100” цувралыг продюсерлэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Техник технологи Урлаг

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026
Техник технологи Урлаг

“Lexus” брэндийн анхны гурван эгнээ суудалтай цахилгаан автомашиныг “Toyota” танилцуулжээ

08/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.