Ордуудын энэ долоо хоног /2026.05.18-2026.05.24/-ийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Таны асуудлыг шийдэх чадвар болон зөн совин оюун санааны хүчийг өсгөнө. Үзэл бодлоо ухаалаг байдлаар илэрхийлэх, мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр байна. Ямар ч нөхцөл байдал таны эрч хүчийг унтраах боломжгүй гэж батлан харуул. Зарим гаднын нөлөөнд автах хандлага нэмэгдэх тул биеэ барих тал дээр анхаар. Бизнесийн үйл ажиллагааны үр өгөөж нь олон хүчин зүйлээс шалтгаалан сунжрах болно. Чухал гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Хэрэв танд илүүг хийх боломж байвал өөрчлөлт хий. Ажил хэргийн асуудалд орсон эсвэл амьдрал ахуйд нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа хий дэмий өрөвдөхөөс илүү чин сэтгэлээр хандаарай. Гэр бүлийн гишүүдийн зарим хүсэл мөрөөдөл энгийн санагдах боловч амьдралын жамыг хүлээн зөвшөөр. Олны танил хүмүүсийн романтик харилцаа ил гарах болно. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн эрсдэлтэй асуудалд орооцолдох хэрэггүй. Таныг юу догдлуулж, баярлуулдаг талаар илүү сайн ойлго. Бусад хүмүүсийг таны хэрэгцээг хангахыг хүлээхийн оронд өөрөө хүссэн зүйлээ олж ав. Олсон ашгаа тохиромжтой хугацаагаар хадгаламжид хийх нь зөв алхам болно. Найдвартай хуримтлал үүсгэж чадвал хожим амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран эртний мөрөөдөл биелнэ. Амьдралын сайн сайхан дээр хэдий хир анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинээгээр аз жаргалтай байх болно. Худалч хуурмаг хандлага, тодорхойгүй байдал дүүрэн байх тул хянамгай бай. Жинхэнэ бодит байдал, хий хоосон мөрөөдөл хоёрын ялгааг олоход хэцүү байх болно. Таны сэтгэл санааны байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох тул тайван, бодлоготой байхыг хичээ.
ҮХЭР

Хувирамтгай уур амьсгал зонхилох тул танд тэвчээргүй зан бий болно. Уур бухимдлаа оргилон буцлахаас нь өмнө хязгаарлах хэрэгтэй. Од эрхсийн эерэг тохиол удахгүй ирнэ гэдэгт итгэж болно. Найз нөхдөдөө туслах нь танд болон тэдний сэтгэл санааг өөдрөг болгоно. Гэхдээ зарим хүмүүс таны идэвх зүтгэлийг баллаж болзошгүй. Албан тушаал, нэр төр хөөцөлдөхийн оронд аливаа зүйлийг зөв голдирлоор явах эсэхэд санаа тавь. Судалгаа хийж, эргэцүүлэн бодоход сайн үе тул дэмий асуудлаар цаг бүү үр. Ажлын хэнээтэй шаргуу хүмүүс өндөр цалин урамшууллын санал авч болох ч бүхнийг сайтар тунгаан бодож, зөвхөн өөрт ашигтай бус бусдад ч хохирол учруулахгүй талаас нь тооцож шийдвэрээ гарга. Ажлын хамт олон зарим асуудал дээр буруутгаж магадгүй ч зөнд нь орхи. Гаднын нөхцөл байдлыг сайжруулах алхам хийх гэж нервээ барахаас зайлсхий. Хэдийгээр бүх юм төлөвлөсний дагуу болохгүй ч үр дүн нь таатай байна. Бусдын бүдүүлэг авир таныг бухимдуулна. Өөрийгөө хянаж асуудлыг эергээр шийдэхийг хичээ. Долоо хоногийн сүүл рүү их мөнгөтэй холбоотой чухал шийдвэрийг хэлэлцэх хэрэггүй. Сайн тооцоо судалгааг баримтлахгүй бол та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Бүх зүйл тодорхой болохыг хүлээ. Ажил амралтын хил хязгаараа баримтал. Сонирхолтой зүйл хийх нь ажлын дараах сайн амралт болно. Харин хайр дурлалын харилцаанд урам хугарч болзошгүй. Гэр бүлийнхээ уур амьсгалыг эергээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсэж магадгүй. Шинэ дэглэм хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү амьд сэтгэл догдлуулам болгох болно. Эрүүл мэндээ ч анхаар. Өөдрөг үзэлтэй байх нь таны эрүүл мэнд болон бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. Харин хэт их зарлага гаргахаас сэргийл.
ИХЭР

Амжилтын зүг эргэлт буцалтгүй зүтгэхэд хамгийн зөв цаг үе. Шийдвэрийг хурдан гаргах нь таны хувьд ердийн зүйл байх учир хойшлуулаад байсан ажлаа дуусгах хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдалд орсон тодорхойгүй үйл ажиллагааг цэгцэлж чадвал сайн үр дүнд хүрнэ. Харин бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэхээ түр хойшлуулсан дээр байх. Хамтын үйл ажиллагаанд нэлээд ноцтой сөргөлдөөн үүсэж хөрөнгө оруулалтаа алдаж мэдэх талтай. Таны холын зорилгод илүү тохирох санал болон баталгаа иртэл хүлээж болно. Үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд олон асуудал дунд байгаагаа сана. Өргөн хүрээтэй нийгмийн үйл ажиллагаа их хүч хөдөлмөр шаардана. Хэрэв танд цаг зав байвал сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь хөгжилтэй байх болно. Романтик аялал төлөвлөж буй хүмүүсийн хувьд боломжийг гартаа авч чухал төлөвлөлтийг нэмж оруулах хэрэгтэй. Хайр болон дур хүсэл нэмэгдэнэ. Гэвч хардах болон өмчлөх гэсний хэрэггүй гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүл рүү боломж гарвал таагүй ааш зангаа засаж, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүл. Тэвчээргүй байдал, ойворгон зангаа аль болох ил гаргах хэрэггүй. Маш олон харилцаа холбооны асуудал гарч ирэх болно. Энэ үед таны оюун ухаан хурц, гярхай болсон байна. Таны сайн сайхан байдлыг илтгэдэг од эрхсийн нөлөөг ашиглан эрүүл мэнддээ анхаарахад яг тохирсон цаг. Эмнэлэгт үзүүлэх цагаа товлохыг хичээ. Таны хичээл зүтгэл дээд зэргийн нөлөөг үзүүлж чадна. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн ч хэлэх үг хийх үйлдлээ цэгнэхийг хичээ. Хэчнээн хэрэггүй байсан ч нэгэнт тогтсон дэг журамд саад учруулахаас зайлсхий. Эрч хүч тань бага байна. Тиймээс цаг агаар таагүй байвал гэртээ үлдэж, аль болох муу нөлөө үзүүлэх зүйлсээс зайлсхий.
МЭЛХИЙ

Уран бүтээлчид хүмүүс шилдэг бүтээл туурвина. Од эрхэс урлагийн ертөнцөд амжилт олох боломж бололцоог авчрах бололтой. Орлогоо нэмэх боломж өсөж, санхүүгийн нөхцөл байдал дээшлэх төлөвтэй. Хэрэв жижиг гэлтгүй бүх зүйлд анхааралтай байх юм бол хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл хэрэг хялбар шийдэгдэнэ. Чухал гэрээ хэлэлцээр таны бизнест үр ашиг авчрах болно. Таны хувийн ур чадварууд нөхцөл байдлыг сайжруулж чадна. Үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй байх. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тодорхой болгохгүй бол зарим нэгэн асуудал үүсэж болзошгүй байна. Зарим хүмүүс өөрийн юу хийсэн болон юу хийх ёстойгоо мэдэхгүй бол хэрэгтэй чухал мэдээллийг олж авах нь зөв алхам байна. Амьдралын зөв хэм маягтаа илүү анхаар. Оюун санаагаа тайвшруулахын тулд иог бясалгал хийвэл ашиг тустай. Хайр дурлалын харилцаа их таатай байна. Гэхдээ гэнэтийн учрал хайрын харьцаанд сэв суулгана. Долоо хоногийн сүүл рүү таны хувьд тааламжтай үйл явдлууд ар араасаа цуврах болно. Ажлын эерэг уур амьсгал, урам зориг таныг үр бүтээлтэй байлгах болно. Илүү чармайлт гаргавал үүрэгт ажлаа бүрэн дуусгах боломжтой. Гэхдээ удирдлагынхаа үгийг заавал ёсчлон дагах гэсний хэрэггүй. Боломжгүй мэт ч мөрөөдөл заримдаа биелдгийг санаарай. Мэдрэмж тань зөв санагдвал зүрх сэтгэлээ дага. Гэхдээ өөрийгөө зугаацуулах зүйл хайж байгаа хүмүүс зөв зүйл сонгох хэрэгтэй бөгөөд мөнгөндөө тооцоотой хандаарай. Шинэ хайраа олох, түүндээ анхны сэтгэгдэл сайнаар төрүүлэхэд хамгийн тохиромжтой байх болно. Ганц бие хүмүүст од эрхсийн байрлал урам зоригийг өгөх болно. Эрч хүч тань таны сэтгэлийг илч гэрлээр хангах болно. Таатай орчин бий болгох нь таныг хайр дурлалаа илэрхийлэхэд тань туслах болно.
АРСЛАН

Энэ долоо хоногт нэр нөлөө бүхий хүн танд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд бие даахад тань тусална. Томоохон хэмжээний үйл ажиллагаанд оролцох бол харилцаан дээр уян хатан шинж чанараа гаргавал хүссэн зорилгодоо бараг хүрнэ. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь одоогийн байр сууринд таатай. Хувийн нөөц бололцоо өснө. Төлөвлөсөн ажил хэрэгтээ ихээр найдах боловч өөрийн ашиг сонирхлоо бусдад тулгавал хоосон хоцорч магадгүй. Өөртөө итгэх итгэл нь эрч хүчийг нэмэгдүүлж, эерэг өөрчлөлтийг авч ирнэ. Гэхдээ ажилдаа хэт анхаарч эрч хүчээ алдахаас сэргийл. Долоо хоногийн сүүл рүү албан тушаал ахих боломж гарна. Удаан тооцоолж няхуур зүтгэсэн мөн ур чадвараа ашиглан хийсэн хөрөнгө оруулалт олох ажлын үр дүн сайнаар гарна. Нарийн хийц, ажиллагаатай техник хэрэгсэл худалдаж авах бол үйлдвэрлэсэн газрын нэр хүнд болоод баталгааг сайн анхаараарай. Эрүүл мэндээ анхаарч, бүтэн биеийн үзлэг хийлгэ. Эмзэг, мэдрэмтгий хүмүүс эргэн тойронд тань байгаа тохиолдолд анхаарал сайн тавь. Гэр бүлийн санаа зовоосон асуудлаа сайтар ярилцаж шийдвэрлэхийг хичээ. Эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх саналд болгоомжтой ханд. Таныг төгс илэрхийлж чадах үйлдлийг л хий. Өөрчлөлт хайж байгаа хүмүүс насаар ахмад ухаалаг хэн нэгний зөвлөгөөг ав. Чөлөөт цагаа гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлээрэй. Гэр бүлийн мөнхийн асуудал болсон хувийн хариуцлага болон өөрийн сонирхолтой ажил хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарах бололтой. Сэтгэл санаа эрс хувирч, далд түгшүүрт автах магадлалтай. Энэ нь хайрын харьцаанд таагүйгээр нөлөөлнө.
ОХИН

Арилжаа наймаа төлөвлөсөн ашиг авчрахгүй. Эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Аливаа бичиг баримт, мэдээллийг дахин хянаж үз. Ачаалал харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Бусдын бодол санааг хүлээн авах нь тийм амархан биш байна. Өмнөх асуудлууд таныг сорьсоор байх болно. Зөрчилтэй байдлаас гарч, асуудлыг тодорхой болгосноор сөрөг нөлөөг бууруулах боломж гарна. Аль болох энгийн байх нь сайн үр дагавартай. Шинийг эхлэхээсээ өмнө хийж амжаагүй орхисон ажлаа гүйцээ. Шинэ үүрэг даалгавар авах, азаа туршихад ашиггүй байна. Ажлаас хойш суух нь нууц явуулгад өртүүлж магадгүй. Яг одоо эрс алхам хийх хэрэггүй, хүлээсэн нь дээр. Долоо хоногийн сүүл рүү таныг зовоож байсан санхүүгийн асуудлаа арилгах боломжийн санал авах болно. Од эрхэс итгэл найдвар, мөрөөдөл хүслийг тань ивээсээр л байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон урт хугацааны зорилгоо биелүүлэх алхам зэрэг нь амжилттай байх болно. Зарим үед ажлын туршлага дутаж мэднэ. Сайн төвлөрч, дэмий санаа зоволгүй урагш тэмүүл. Гоё ярих, боломжоосоо илүү амлалт өгөхөөс сэргийл.Гэр орныхоо ямар нэг юмыг шинэчлэх бас шинэ хувцас худалдаж авах хэрэг гарч болох юм. Тийм ч үнэтэй биш зүйлсийг хай. Хайр дурлал романтик адал явдалд таатай үе. Шинэхэн хосууд болзох эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд бүтэмжтэй байна.
ЖИНЛҮҮР

Эрч хүч бага зэрэг буурах ч хэсэгхэн завсарлага авах боломж байж болно. Ерөнхий чиг хандлага бүтээлч, уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Өөрийн чухал давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Од эрхсийн хандлага таны талд байгаа тул харилцаагаа итгэлтэйгээр удирд. Хамтрагч нарын дунд үүссэн үл ойлголцол хичээнгүй ажил хэргийн ачаар дээрдэх болно. Бусадтай бүх зүйл дээр санал нийлэх албагүйг хүлээн зөвшөөр. Цаг үеэ дагаад хүсэл сонирхлоо байнга шинэчлэх хэрэгтэй болно. Чухал арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг хүмүүстэй уулзах боломж гарна. Хурдан амжуулах шаардлагатай ажил хэрэг гарч ирнэ. Таны асуудлыг шийдэж чадах боломжийг олгох хүмүүстэй нээлттэй ярилц. Шийдвэр гаргах алхам хийх нь амархан санагдаж байсан ч аль болох болгоомжтой бай. Зарим асуудал таны эрх мэдлээс хальж гарах бөгөөд танаас тодорхой төлөөс шаардана. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан дуусах болоогүй байна. Долоо хоногийн сүүл рүү таагүй нөлөөнөөс хол явах нь танд ирээдүйгээ өөдрөгөөр харах боломжийг өгөх болно. Танд мөнгө санхүүгийн тусламж шаардлагатай байгаа ч ихийг амласан амархан нөхцөлд бүү итгэ. Хуурмаг амлалт таны өмнөх хичээл зүтгэлийг юу ч биш болгоно. Нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн төлөөх үйл ажиллагаанд сайн дураараа оролцож тайвшрал, тайтгарлыг олж хүслээ биелүүл. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Од эрхэс таны хүч чадал, хувийн амьдралд нөлөөлж байна. Амжилтад хүрэх таны сонирхол олон хэмжүүрийг тодотгож өгнө. Зарим хүмүүс чухал хүнтэй тогтоох харилцаагаа тодорхойлж өгөх хэрэгтэй байж магадгүй. Харин санхүүгийн аюулгүй байдалд зөв гарц олдож болох юм. Гэхдээ дур хүслээ хяналтдаа байлгахын тулд хэмжээ хязгаартай бай. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Мөн хэрүүл тэмцлээс холхон шиг яв.
ХИЛЭНЦ

Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Давуу тал, хувийн ур чадвараа зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй байгаарай. Хэрэв та бүхэн хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцох байгаа бол энэ нь таны эерэг талыг тодотгох болно. Ойрын хугацаанд бүх ажлаа цэгцэлж, сонирхолтой үйл явдалд оролцох цаг завтай болохыг бодоорой. Хэрвээ та зоригтой шийдэмгий хөдлөж чадвал үр дүнд хүрч, нэр хүнд тань өсөх бололтой. Та энгийн бус байдлаар имижээ бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ бусдад буруу ойлголт өгөхөөс зайлсхий. Шинэ санаанууд санаа бодлыг тань цэнэглэх бөгөөд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөө, шинэ төсөл гаргахад түлхэц болно. Зөв зохион байгуулалттай бизнесийн төлөвлөгөөг боловсруулж, гаргасан санаагаа хамгаалах үүднээс албан ёсоор баталгаажуул. Долоо хоногийн сүүл рүү од эрхэсын нөлөөгөөр танд хэн ч туслахгүй тул зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Хэрэв та боломжгүй бол бусдад тусламж үзүүлнэ хэмээн амлах хэрэггүй. Энэ нь дараа танд дарамт болно. Амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиож болзошгүй. Архаг өвчин эсвэл бага сага зовиур таниас анхаарал хандуулахыг шаардана. Олон зүйлд татагдана. Гэхдээ хайртай хүмүүсээсээ өөр зүйлд эрч хүчээ зарцуулах хэрэггүй. Амьдралын зөв дадал зуршил хамгийн их хэрэг болох үе мөн. Өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөр.
НУМ

Өндөр үнэтэй худалдан авалтад болгоомжтой хандаарай. Ингэснээр таагүй нөхцөл байдал удахгүй алга болно. Өөрийн үзэл бодлоо бүтээлч байдлаараа илэрхийл. Таны сэтгэх чадвар өндөр байна. Таны биеэ авч яваа байдалд хүмүүс татагдана. Санаа нийлдэг хүмүүстэйгээ уулзаж, арга туршлагаа баяжуулахыг хичээ. Энэ нь танд тэмцэгч чанарыг бий болгоно. Ирээдүйн хөрөнгө оруулалтдаа анхаар. Эрсдэлтэй байх боловч шийдэмгий бус зангаа мартах нь дээр. Шинэлэг бүтээлч санаагаа хэрэгжүүлэх эсвэл хуучин асуудлаа жирийн бус аргаар шийдэхэд тохиромжтой. Хөрөнгө мөнгөний асуудалдаа ч анхаарлаа хандуул. Ямар нэг мөрийтэй тоглоомд мөнгөө үрэхээс сэргийл. Сэтгэл санаагаар унаж цөхрөнгөө бүү бар. Эрүүл мэнддээ анхаар. Уур уцаараас зайлсхийж эрүүл мэндээ хамгаал. Махан хоолоо багасгаж, жимс ногоо түлхүү хэрэглэ. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр харилцаа холбоо асуудал гарч мэднэ. Мэдээллийн аюулгүй байдлыг онцгой анхаар. Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээ. Гэр бүлийн хүрээнд тайван амгалан орчинд амрах, өөрийн тань сонирхлыг татдаг зүйлээр оролдоход тааламжтай. Эс тэгвээс мөнгөний асуудал таныг улам их зовоох болно. Өв хөрөнгийн асуудлаас болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүснэ. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж боломжоос илүү дээр байх болно. Нэгэнт болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд саад авчрах ёсгүй.
МАТАР

Сэтгэл хөдлөлөө барьж тогтоон, эрч хүчээ үр ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байвал өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ нэмэгдэнэ. Хүсэл тэмүүлэл ундарна. Од эрхсийн нөлөөгөөр танд боломж гарч ирэх бөгөөд эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Тодорхойгүй асуудлыг хөөцөлдөж, учрыг нь олох шаардлага тулгарч болзошгүй. Өмнөх асуудлаа цэгцэлж, бизнесийн хамтрагчтайгаа учраа ол. Бусадтай сэтгэлээ хуваалцаж, дотроо онгойлгох нь уур бухимдал, санаа зоволт, айдас түгшүүрээс салах сайн арга байна. Амьдралаа сэтгэл хангалуун болгохын тулд тогтсон хэв маягаа өөрчилж, өчүүхэн зүйлээс ч баяр баясгаланг олж авч сур. Та аз жаргалыг гартаа авахыг урьд өмнө нь ингэтлээ их хүсэж байгаагүй байх. Гэхдээ хэт яарах хэрэггүй. Амьдралын урсгал олон зүйл дээр нэгдэх бөгөөд таны мэдрэмтгий зан, зөн совинг тодотгоно. Та урьд нь анзаарч байгаагүй хэн нэгэнтэй хамтрах хэрэг гарч болзошгүй. Гэхдээ таны харилцаа холбоо саадгүй байх болно. Долоо хоногийн сүүл рүү дуртай сэдвээрээ олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол цагийг сайхан өнгөрөөх болно. Сугалаанд хожих, гэнэт баяжих мөрөөдлөө хая. Бүхий л цаг үед хүнд хэцүү ч шударга хөдөлмөрийг чиг баримжаа болгож байх хэрэгтэй. Од эрхэс танд эерэг эрч хүчийг авчирна. Та өөрийгөө хөгжүүлэхийг маш ихээр хүсэх болно. Хэн нэгэн таны шийдвэрт саад болохыг бүү зөвшөөр. Өнгөрсөн дурсамж сэргэх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдан ирсэн ямар нэг заншилтай холбоотой байна. Сайхан дурсамж танд эрч хүчнийг өгөх болно. Хайртай дотнын хүнийхээ хажууд байх нь чухал үе. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан үеийг санагдуулах дурсгалын зүйл бие биедээ өгч болно. Идэвхтэй амьдарч, эрүүл хүнс хэрэглэ. Боломж гарвал сайн амарч бай.
ХУМХ

Хэрэв нэр нөлөөтэй хүнтэй харьцах бол сэтгэл түгшсэн байдал өсөх хандлагатай болно. Тайван байх, зөв төвлөрөх дасгал хий. Хий дэмий мөрөөдөлгүй, илүү санаачилгатай бай. Аливаа асуудалд саруул ухаанаар хандаж, бүгдийг хийх арга замыг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Зарим хүмүүс нийгмийн томоохон хэмжээний арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа ч үүнийг хийхэд хэцүү байгааг мэднэ. Олон нийтийн арга хэмжээн дээр гэнэтийн байдлаар шийдвэр гаргах шаардлага гарна. Энэ нь хэдий амаргүй байх ч, эерэг үр дүн таныг хүлээж байна. Эрх мэдэлтэй хүмүүстэй хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч таны байр суурийг дээшлүүлнэ. Хамтрагч нар хоорондоо санаа бодол нэгтэй байвал олон зүйлийг хийх боломжтой үе. Таны төвлөрөх чадвар өснө. Хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тусална. Долоо хоногийн сүүл рүү бүхий л ажил хэргийн асуудалд дүрэм журмыг баримталж хуулийн холбогдох заалтыг зөрчихөөс болгоомжил. Мөнгө хөрөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй. Од эрхэс сэтгэл санаагаа амар тайван байлгахад тусална. Найз нөхөд болон санаа нэгтнүүдтэйгээ хамт байхад таатай байна. Мөн эргэн тойрны хүмүүсээ ч шүүмжилж өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Та өөрийн шинийг эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд өмнөх ажлаа цэгцлэх нь тохиромжтой.
ЗАГАС

Эргэн тойронд таатай уур амьсгалтай байна. Хэдий их ажилтай байсан ч сайхан инээмсэглэж хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй хошин зүйлүүдийн талаар ярилц. Ажлын дараа чухал хүнтэй хоол хамт идэхээр явах нь цагийг ашигтай өнгөрүүлэх хэлбэр болно. Од эрхэс таны бие махбод болон зан чанарыг сайнаар гэрэлтүүлж өгнө. Тиймээс хүлээсэн үүрэг хариуцлагаа ил тодоор илэрхийлэхэд тохиромжтой үе. Хүмүүстэй зохицох чадвар тань амжилтад хүрэхэд тусална. Төлөвлөгөө санаандгүй байдлаар өөрчлөгдсөн ч үйл ажиллагаа тань олны анхаарлыг татна. Ихэнх хүмүүсийн нэр хүнд өсөж, бусдын хүндлэлийг хүлээнэ. Ухаалаг байснаар та өөрийнхөө байр суурийг ахиулж чадах болно. Таны сонирхлыг татдаг хүнтэй санамсаргүй уулзана. Өдөр тутмын байнгын ажлаа тайван хийхийн зэрэгцээ таны ур чадварыг сорих сонирхолтой зүйлд анхаарлаа хандуул. Харин долоо хоногийн дунд үеэс хойш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Эрсдэл өндөртэй ажил хэрэг болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Өмнөхөөс илүү ачаалалтай байна. Бизнесийн харилцаанд үүсэн нөхцөл байдал ачаалалтай ажиллахад хүргэнэ. Найз нөхдийн зөвлөгөө заавар танд их чухал байх болно. Хэдийгээр таны бодол санаа хэвийн байх боловч гаргасан дүгнэлт тань буруу байж магадгүй. Аливаа зүйлсийг хэт эергээр харах нь заримдаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Том зүйл худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд таагүй. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгах хэрэггүй.Таны нэр хүндэд сэв сууж магадгүй. Од эрхэс хайр дурлал, дотно харьцааг дэмжиж байна. Үнэнч зан болон өөдрөг үзэл таны тулах багана байна.

