Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа
Оддын амьдрал

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

Урлаг Урлаг18/05/2026Шинэчлэгдсэн:19/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын жүжигчин, дуучин IU 33 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө их хэмжээний хандив өргөдөг уламжлалтай.

IU энэ удаад эмзэг бүлгийн хүмүүст 300 сая вон хандивласан. Хандиваа тэрбээр өөрийн фэн клуб “UAENA”-гийн нэрээр өргөдөг билээ.

Сөүлийн анагаах төв Асанд 100 сая вон оногдсон. Энэ хөрөнгийг яаралтай эмчилгээ авах шаардлагатай ч санхүүгийн хүндрэлтэй тул төлж дийлэхгүй байгаа өвчтөнүүдэд зориулна.

Үлдсэн 200 сая воныг дөрвөн санд тэгш хуваарилжээ. “Хүүхдүүдтэй хамт”, “Ганц бие ахмадууд”, “Солонгосын өрх толгойлсон ээжүүд”, буяны “Дулаахан алхам” байгууллагууд тус бүр 50 сая вон хүлээн авлаа. Эдгээр сан тус хөрөнгийг залуучууд, хүүхдэд хандсан төсөл, ганц бие ахмадууд, өрх толгойлсон санхүүгийн бэрхшээлтэй ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээний шинэ аппарат, хэрэгсэл авахад зориулагдах болно.

IU төрсөн өдрөөсөө гадна шинэ жил, хүүхдийн баяр, ахмадын баяраар их хэмжээний хандив өргөдөг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026
Оддын амьдрал Урлаг

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026
Оддын амьдрал Урлаг

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.