Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ
Оддын амьдрал

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

Урлаг Урлаг19/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Татвараас зайлсхийх хэрэгт холбогдсон дуучин Шакираг Испанийн шүүх цагаатгаж, торгууль хэлбэрээр түүнээс хураан авсан 55 сая еврог эргүүлэн өгөх шийдвэр гаргажээ. Хүүг тооцвоос нийт 60 сая орчим еврог Шакирад буцаан олгох юм.

Энэ нь 2011 онд дэгдсэн татварын асуудлаарх маргаан бөгөөд дуучин Испанид байх хугацаандаа татвар төлөх ёстой субъект мөн байсан үү гэдгийг Испанийн эрх баригчид нотолж чадаагүй хэмээн Мадридын шүүх үзсэн байна.

Испанийн хуулийн дагуу, тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар байсан хүнийг татвар төлөгчөөр бүртгэдэг ажээ. Гэтэл Шакира 2011 онд Испанид ирээд 163 хоногийг өнгөрүүлсэн болохыг татварын  алба тогтоосон байна.

Тухайн үед дуучин бүсгүй хөлбөмбөгчин асан Жерар Пике дотно харилцаатай байсан бөгөөд Испанид бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан гэж татварын алба үзжээ. Харин Шакира, Пике нарын харилцааг эрхзүйн үүднээс гэр бүлийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй байсан, мөн дуучны бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гол газар нь Испани байсан гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дуучны өмгөөлөгч Хосе Луис Прада хэлэхдээ “найман жилийн турш үргэлжилж, байж боломгүй хохирол учруулсан сорилтод шүүх цэг тавилаа” гэжээ.

Өмнө нь ч Шакира татварын хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2012-2014 онд 14.5 сая еврод ногдох орлогын татвараа төлөөгүй гэх хэрэгт 2023 онд түүнийг буруутгасан байна. Харин Шакира шүүх хурлаас өмнө прокурорын газартай гэрээ байгуулснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 7.3 сая еврог хүү, алдангийн хамт төлжээ.

Ташрамд дурдахад, нэр алдартай хүмүүсийн оффшор дансуудыг илчилсэн Paradise Papers гэдэг баримт бичигт Шакирагийн нэр дурдагдсан байна.

Сүүлийн жилүүдэд Испанийн татварын алба спортын оддын татвар төлөлтийн байдлыг илүү нарийн хянах болжээ. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Л.Месси, К.Роналду нар татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь нотлогдсон боловч хорих ялаар шийтгүүлээгүй өнгөрсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026
Оддын амьдрал Урлаг

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.