Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа
Гэрэл зураг

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Урлаг Урлаг20/05/2026Шинэчлэгдсэн:20/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Батзориг” сангийн үүсгэн байгуулагч, Соёл, урлагийн их сургуулийн Кино, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн багш Д.Давааням төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Энэхүү шагнал нь түүний Монголын баримтат гэрэл зургийн салбарт оруулсан хувь нэмэр, дараагийн үеийнхнийг бэлтгэх багшийн хөдөлмөрийг үнэлсэн чухал хүндэтгэл боллоо.

Д.Давааням 2004 онд 16 настайдаа анх гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд тухайн үед Японы хүүхдийг ивээх сан, Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн гурван байгууллага хамтран хэрэгжүүлж байсан “Хүүхэд ба дуран” төслийн анхны 10 хүүхдийн нэг болж, гэрэл зурагтай анх танилцсан түүхтэй.

Баримтат гэрэл зургийг онцгойлон сонгож, мэргэшсэн уран бүтээл. Баримтат гэрэл зураг нь түүх, баримт болж үлддэгээс гадна, нийгэмд болж буй асуудлыг гэрэл зургаар дамжуулан ил гаргаж, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж чаддагаараа бусад төрлөөсөө үнэ цэнтэй гэж үздэг талаараа ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Д.Даваанямын уран бүтээлийн зам гэрэл зураг авах хорхойтнуудын домог болсон Ц.Батзориг агсны өвтэй салшгүй холбоотой.

“Хүмүүс” үзэсгэлэнг анх 1998 онд “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсан өөрийн тайлан үзэсгэлэн болгон гаргаж байсан бөгөөд тэрбээр 2001 онд “Ми-8” нисдэг тэрэгний ослоор Увс аймагт ажил үүргээ биелүүлж яваад амиа алдсан юм.

Д.Давааням 2006 онд “Гамма” агентлагт ажилд орж, 2013 онд Ц.Батзоригийн үйл хэргийг үргэлжлүүлэн, залуу гэрэл зурагчдыг дэмжих, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх зорилгоор “Ц.Батзориг сан”-г байгуулсан. Тэр жилдээ Ц.Батзориг болон өөрийн бүтээлээс бүрдсэн “Хүмүүс-2” үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд хожим энэ нь зөвхөн өөрийнх нь биш, олон гэрэл зурагчны бүтээлийг хамарсан өргөн хүрээтэй наадам болон хувирчээ.

Мөн багш хүний хувьд Д.Давааням сэтгүүл зүй дэх гэрэл зургийн салбарын тогтворгүй байдалд санаа зовдгоо илэрхийлсэн. Гэрэл зургийн үнэлгээ доогуур байгаагаас залуу гэрэл зурагчид сонин, сэтгүүл, сайтаас хөндийрч, дунджаар таван жил ажилласны дараа өөр салбар руу шилждэг нь салбарт уналт авчирч байна хэмээн үзжээ. Тэрбээр гэрэл зурагчид тогтвортой ажиллаж, дараагийн үеэ бэлдэж явбал авч буй зураг нь сайжирна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Хар цагаан зургийн уралдааны шилдэг 23 бүтээл

08/05/2026
Гэрэл зураг Урлаг

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа

03/05/2026
Гэрэл зураг Урлаг

Зэрлэг амьтны хошин зургийн шилдэг бүтээл тодров

01/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.