Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга
Музей

Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга

Урлаг Урлаг21/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол хэлний “Их тайлбар толь”-д нэг талдаа иртэй, ардаа бариултай, огтлох, зүсэх зориулалттай багаж, зэвсгийг хутга хэмээн тодорхойлсон байдаг. Хутга нь хүн төрөлхтний ахуй амьдралд өргөн хэрэглэж ирсэн хөдөлмөрийн багаж зэвсгийн нэг бөгөөд соёл иргэншлийн хөгжилд тодорхой байр суурь эзэлдэг.

Эрдэмтэд хүрэл хутгуудыг ерөнхий хэлбэр төрхөөр нь бөгтөр мөртэй-тэгш үзүүртэй, бөгтөр мөртэй-ээтэн үзүүртэй, шулуун мөртэй-үзүүртэй гэж гурван төрөлд ангилдаг. Мөн тэдгээрийн он цагийг Өмнөд Сибирийн Карасукийн соёлын хутгатай ижил төстэй гэж үзэн НТӨ XI–VIII зуунд хамааруулан судалжээ.

Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй энэхүү хүрэл хутга нь үзүүр хэсгээрээ ээтэн дугуй хэлбэртэй, ишний хойд хэсэгтээ зууван нүхтэй. Урт нь 18.8 см, өргөн нь 1.5 см, жин нь 70 грамм ажээ. Энэхүү хутгыг 1960 онд музейн захирал асан Л.Юндэнбат Их, Бага Шаргалжуутын амнаас хайгуулын явцад олж илрүүлэн, музейн сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Мөн тус музейн цуглуулгад хадгалагдаж буй ахуйн хэрэглээний уламжлалт багаж, хэрэгслийн нэг нь шөвөг юм. Нүүдэлчид эрт цагаас шөвгийг цоолох, оёх, үдэх зэрэг ахуйн хэрэгцээнд өргөн ашиглаж иржээ.

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү шөвөг нь НТӨ II–I мянганы хоёрдугаар хагаст хамаарах дурсгалд тооцогдож байна.

Бариулын хэсэгтээ гурван нүхтэй, ташуу хээтэй бөгөөд үзүүр нь дөрвөн талтай. Урт нь 13 см, өргөн нь 1 см, зузаан нь 0.5 см, жин нь 38 гр. Энэхүү үзмэрийг 2010 онд Шаргалжуутын иргэн З.Анхбаяраас худалдан авч, музейн сан хөмрөгийг баяжуулсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.