Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Клинт Иствуд кино урлагаас зодог тайллаа
Кино

Клинт Иствуд кино урлагаас зодог тайллаа

Урлаг Урлаг04/06/2026Шинэчлэгдсэн:04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 96 настай жүжигчин, найруулагч Клинт Иствуд кино урлагаас зодог тайлж байна. Тэрбээр 70 гаруй жил Холливуудад оршин тогтнохдоо ковбой киноны баатраас алдартай найруулагч болох замыг туулсан билээ.

Америкийн кино урлагийн домог, алдарт жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүд 1930 оны тавдугаар сарын 31-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлжээ. Тэрбээр ойролцоох Пьемонт хотод өссөн бөгөөд 1949 онд тус хотынхоо ахлах сургуулийг дүүргэсэн байна. Ахлах сургуульд байхдаа Клинт хөгжим сонирхдог, техник оролддог хүү байв.

Тэрбээр 1951 онд АНУ-ын армид татагдаж байжээ. 1953 онд халагдсаныхаа дараа Лос-Анжелес хотын коллежид элсэн, кино урлагт суралцаж эхэлсэн байна. Кино урлагт анхлан хөл тавьсан эхний жилүүддээ вестерн төрлийн киноны эерэг дүрүүдэд тоглож байлаа. Харин найруулагч Сержио Леонетой хамтрах болсоноор нэр алдарт хүрэх замаа нээсэн гэхэд болно.

1960-1980 оны туршид вестерн адал явдалт төрлийн кинонуудын гол дүрүүдээрээ Клинт Иствүүд Холливуудын хамгийн алдартай жүжигчин болсон билээ. Харин 1993 оноос буюу сүүлийн жилүүдэд найруулагчийн ажлаар уран бүтээлээ туурвиж буй.

25 настайдаа анхныхаа кинонд тоглосон Клинт Иствүүд Америкийн кино салбарт зүтгэсэн 70 шахам жилийн хугацаанд уран сайхны нийт 66 кинонд гол болон туслах дүр бүтээж, 33 кинонд продюсероор ажиллажээ. Тэрбээр хамгийн сүүлд “Juror No.2” нь уран сайхны киноныхоо зураг авалтыг хийж дуусгажээ. Энэ нь түүний найруулж буй 40 дэх уран сайхны кино бөгөөд мөн ажиллах сүүлчийн кино нь болж байгаа ажээ.

“Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Клинт Иствүүд “Алтан бөмбөрцөг” кино наадмын дөрөв, “César awards”-ын гурван удаагийн шилдгээр тодорч байв. Мөн Италийн Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал, Ирвинг Г.Талбергийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.

Ийнхүү Холливуудын хүчирхэг баатар, харизм, баатарлаг түүхийн нэгэн хуудас өндөрлөлөө.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

17/06/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өвлийн аялал жуулчлал ба соёлын менежментэд Европын туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцов

18/06/2026

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.