Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг22/06/2026Шинэчлэгдсэн:22/06/2026Сэтгэгдэл байхгүй16 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.06.22-2026.06.28/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт бүтээлч хүмүүс сонирхолтой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавина. Үзэл санааг тэлэх шинэ соргог мэдээлэл илрүүлэх болно. Ихэнх хүмүүс нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг хүртэж чадах бөгөөд ажил хэргийн цар хүрээгээ өргөтгөхөд таатай байх болно. Ажил хэргийн ашиг сонирхол нь өөрийнхөө дуртай сэдвээр удаан ярилцахад хүргэнэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт их яарч түргэдсэнээс болж зохион байгуулалтгүй болохоос болгоомжил. Олон нийтийн төлөөх хүмүүнлэгийн үйлсэд оролцоно. Бусдын тусламжид татгалзсан хариу өгөх, амиа хичээх зан гаргах зэргийг цээрлэ. Зарим зүйлийг хэтэрхий гүнзгий хүлээн авах нь сэтгэл зүйд хүндээр тусч улмаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөхийг сана. Таны санаа зовж байгаа шиг зүйл дандаа болохгүй тул сэтгэл амар байж болно. Биеэ зөв дайчилбал нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооно. Таны одоогийн ажил ирээдүйн үйл хэргийн үндэс суурь мөн эсэхийг эргэцүүлж тунгаа. Олон зүйлд санаа зовохоо мартаад хийж байгаа зүйлдээ л бүх анхаарлаа төвлөрүүл. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчний өсөлт тогтвортой байх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа үр өгөөжтэй байна. Нийгмийн идэвх сайтай хүмүүс томоохон улс төрийн бүлэг эсвэл сайн дурын байгууллагын ажиллагаанд оролцвол амжилтад хүрэх боломж байна. Хайрын харилцаа зөвхөн амиа бодоод байвал хол явахгүй гэдгийг санаарай. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулж, хайртай хүндээ дотно ханд. Энэ үед дотно харилцаа ухаалаг бөгөөд тогтвортой байх нь сэтгэлийн цэнгэлийг авчирна. Үүний тулд нэлээд уян зөөлөн чадвар гаргах зайлшгүй хэрэгтэй болно. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань зөрчил үүснэ. Сэтгэл зүйн дарамт үүсэж болзошгүй. Амьдралын хамгийн чухал үнэ цэнтэй зүйлээ олж харахыг хичээ. Үнэнч зан тань үгүйлэгдэнэ.

ҮХЭР

Энэ долоо хоногт хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх бол түр азнах нь зөв болов уу. Гадаад болон дотоод нөхцөл байдлыг сайн тооцоол. Зарим харилцаа холбоо таны хяналтад байгаа эсэхийг шалга. Итгэл алдсан, хуурмаг харилцаанд орвол ажил хэрэг тодорхойгүй үйл явдлаар дүүрэн байна. Үүнээс болж хэрүүл дарамт ирэх бололтой. Худалдаа наймааны дур татам саналд анхааралтай ханд. Таныг мэхэлж байсан итгэлгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Урьдын алдаагаа мартаж сэтгэл санаагаа цэвэр тунгалаг болго. Хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө тань хэрэгжих тааламжтай нөхцөл бүрдэж байна. Нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл эрч хүчийг бага зэрэг бууруулна. Амьдралын эрч хүч доройтвол магадгүй гэнэтийн шийдвэр гаргаж болзошгүй. Өөртөө итгэлтэй байдлаа зөв илэрхийл. Зөн билэг, мэдрэмждээ итгэн ажил хэргээ урагшлуулаарай. Хэт түрэмгий байж өөрийн дураар загнах нь зөвхөн уур хилэнг хөдөлгөн урам хугарахаас өөр үр дүнг авчрахгүй. Мөнгө санхүү болон эд материаллаг байдал чухал ч өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэт их хэрэгцээнээс татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг аялах төлөвлөгөө гаргахад тохиромжтой байна. Сонирхолтой хөтөлбөрт хамрагдах болон урьдчилсан захиалга өгөх зэрэгт ямар нэг хөнгөлөлт байгаа эсэхийг асуугаарай. Найз нөхөд эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд үл ойлголцол үүснэ. Хэрвээ та ямар нэгэн юм нууж байгаа бол тэд нар хэзээ нэгэн цагт мэдэх учраас шударга байх хэрэгтэй. Од эрхэс таны үнэнч занг тодруулна. Хайртай хосууд гадуур зугаалж, сайхан амарч, гайхалтай учрал бялхсан цагийг бие биедээ зориул. Хэрвээ гэр бүлд тань ямар нэг асуудал байгаа бол ахмад хүмүүсээс зөвлөгөө авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэцүү мэт санагдаж байсан асуудал амархан болж хувирна. Гаднын нөхцөл байдал амархан өөрчлөгдөж байвал чухал шийдвэрээ түр азнаж байж гаргаарай. Бүх таагүй зүйлийн шалтгаан нь та өөрөө гэдгээ хүлээн зөвшөөр. Жижигхэн зүйлийг ч үр дүнтэй болгоход цаг заваа их зарцуул. Зөв сонголт хийх хэрэгтэй. Ганц бие эрчүүд хэрэв өөртөө тохирох заяаны ханиа хайж байгаа бол гэрлэх санал тавих гэж цаг хугацаа алдсаны хэрэггүй.

ИХЭР

Энэ долоо хоногт санхүүгийн орлого бодсоноос хавьгүй дээр байна. Ажлынхаа гүйцэтгэх хугацааг хурдасгах талаар бод. Төлөвлөгөөний дагуу хөдлөх нь танд анхаарлаа илүү төвлөрүүлж, үр дүнд нь зөв дүгнэлт хийхэд тусална. Шинэ сонирхолтой хобби олох бөгөөд энэ бүхнээс амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдэж магадгүй. Идэвхтэй уур амьсгал нь албан уулзалт, түншүүдийн харилцааг сайжруулах ч их үр дүн хүлээх хэрэггүй. Оюун ухааны ажил анхаарлыг татах бөгөөд мэдлэгийн гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран бүтээлч хүмүүс олон хүнд шинэ санаа, урам зориг хайрлана. Хийсэн бүтээсэн зүйлээ бусдад харуулахаас бүү ай. Хамтрагч найз нөхөд шинэ санаагаа хэрэгжүүлэхэд тусалж, боломж олгоно. Харагдах байдлаас илүү дотоод сэтгэлийн мөн чанарыг анхаар. Эерэг энерги түгээвэл та бүхэн дотроосоо гэрэлтэнэ. Бодол санаагаа цэвэр ариун мөрөөдлөөр дүүргэ. Таны уян хатан чанар хайр дурлалын холбоогоо бат бэх болгож чадна. Долоо хоногийн сүүл рүү бусдын нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэхэд тохиромжтой. Асуудалтай шууд нүүр тулах нь хамгийн зөв арга байна. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ. Хэрвээ ингэж чадвал энэ нь танд урт хугацааны турш ашиг өгөх болно. Аливаа алдаа эндэгдэл нь таагүй үр дагавар дагуулах тул санхүүтэй холбоотой асуудалд онцгой анхаарал тавь. Одоогийн байгаагаас илүү сайхан нөхцөл байхгүй. Ухаалаг байж тухайн цаг үедээ зохицох арга замыг олох хэрэгтэй. Бүх зүйл өмнө хуримтлуулсан зөв туршлагаас хамаарна. Хүсэл мөрөөдөл тань зарим тулгамдсан асуудлын хариултыг олоход тусална. Өөрийн мөрөөдлөө бусдад сонирхолтой байдлаар илэрхийлбэл үр ашигтай байна.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт од эрхэс таны мэдрэмжид сайнаар нөлөөлнө. Ажил амьдралтай хамааралтай шийдвэр гаргахаа хойшлуулж болохгүй. Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэлд өртөх болно. Бусдыг буруушааж зэмлэхийн оронд өөрийгөө өөр өнцгөөс олж хар. Харин хамт олны дунд төөрөгдөл үүсэж хүмүүс чамайг буруутгах үед хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Ашигтай бизнес, гэрээ хэлцэл хийх боломжийг зөв ашиглавал амжилт хүлээж байна. Онцгой үйл явдал болохгүй ч шинэ ажил эхлэхгүй бол харамсана. Нөхцөл байдлаас болж үүссэн таагүй хандлага эсвэл танд дайсагнаж, муу санасан хүмүүсийн өдөөн хатгалгаас нэр хүндээ хамгаалж авч үлдэхийн тулд та бүхий л хүч чадлаа зориулах бололтой. Хэрвээ тогтворгүй байвал элдэв санаандгүй учрал сэтгэлийг тавгүйтүүлнэ. Стресс ядаргаа танд удаан нөлөөлөх нь ажил мэргэжилд тулгамдсан асуудал үүсгэх шалтгаан болно гэдгийг анхаар. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү амралт, яриа хөөрөө, хөнгөн зугаа амрах эм болно. Энэ тал дээр та шилдэг санаа эрж олохоо мартав. Хуучин дурсамж сэргэнэ. Хайрын санаандгүй учрал хаалга тогшино. Хайр ба өршөөл илүү хэрэг болно. Зарим хүмүүс хайрын романсын эхлэх бололтой. Хосуудад хоёулхнаа хамт байх газар хэрэг болж магадгүй. Хэрвээ таны орлого хязгаарлагдмал бол зардлаа багасгах нь зөв. Чөлөөт цагаа нэмэлт орлого олоход зориулах хэрэгтэй болно. Эс бөгөөс мөнгө тань гарын хурууны завсраар амархан урсан алга болно. Өөрийн үзэл бодолд нийцэх байр сууриа л хамгаалж үлдэх арга хэмжээ ав.

АРСЛАН

Энэ долоо хоногт нөхцөл байдал тийм ч муу бус байгаа атал та түгшүүрт автан хямрах бололтой. Өөрийн энэ байдлын буруутныг ойр дотнын хүмүүсээс хайн тэднийг буруутгах магадлал өндөр байна. Анхаарлаа сулруулж өчүүхэн зүйлийг ч хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Хэрвээ байр сууриа ахиулах, албан тушаал дэвшихийг хүсэж байвал ажлаа илүү төлөвлөж сур. Таны идэвх санаачилга сонирхолтой өөрчлөлтийг амьдралд тань бий болгоно. Аливаа зүйлд хөнгөн шийдвэр гаргавал урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Аялалд явах нь танилын хүрээг өргөтгөнө. Шинээр ажил хэргийг эхлүүлэхийн өмнө хийж дуусгаагүй хуучин ажлаа дуусгахыг хичээгээрэй. Амьдралын эрч хүч хувийн дур булаам байдал нэмэгдэж байна. Өөрийн зөв гэдэгт итгэлтэй байх, ажил хэргээ бусдад үнэмшүүлэх чадвар зэрэг нь амжилт олоход тань тусална. Одоо байгаа байр сууриа бэхжүүлэх тал дээр арга хэмжээ авахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү хайртай хүнийхээ дуртай зүйлээс хуваалц. Зөвхөн хар амиа бодох хэрэггүй. Та өөрийгөө гэр бүлдээ хайртай гэж боддог бол тэд ч мөн таныг хайрладаг гэдгийг санаарай. Тэд таны халамж, хайрыг хүртэхийг хүлээж байгааг бүү мартаарай. Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай байвал түр амран, агаар салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах зарах, байр түрээслэх эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах нь таныг сэтгэлээ сэргээхэд тусална. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад тусална. Гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх нь цагийг сайхан өнгөрөөх боломж олгоно. Аль болох цагийг сайн ашиглан ажил амралтыг зөв хослуулбал амьдралын сайн сайхныг мэдэрч чадна.

ОХИН

Энэ долоо хоногт уян хатан бөгөөд сайн зохион байгуулалттай байх нь ямар ч сорилттой тулгарсан ч даван гарах арга зам байна. Чухал хэрэгцээтэй л биш бол ямар нэгэн эд зүйл худалдан авахаас зайлсхий. Гэнэтийн зардал нь тооцсон төсөвт муугаар нөлөөлнө. Илүү цагийн ажил болон нэмэлт үүрэг даалгавар хийж гүйцэтгэн, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж гарна. Харилцаа холбоо хүчтэй байна. Шинэ мэдээлэл хай. Шинэ үйлчлүүлэгч, түншүүдтэй бол. Та бусдын юу хүсэж байгааг зөв мэдрэх бөгөөд аливаа зүйлийн хэм хэмжээг сайн барих хэрэгтэй үе. Зарим үед гэнэтийн боломж орж ирнэ. Шударга үнэний төлөө хүмүүстэй муудалцаж магадгүй. Таны зорилго бол алтан дунджийг баримтлах явдал мөн. Хайрын харилцаанд таагүй нөхцөл үүсэж, хэрүүл гарах магадлалтай. Өөрийгөө хянах байдал нь амнаас гарч буй буруу үгийг хамгийн эхэнд цагаатгана.Таны нэр хүнд бүх л зүйл дээр амжилттай сайн байхад тусална. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Хэрвээ та гэр бүлтэй болоход бэлэн байгаа бол өөрөө шийдвэр гарга. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн томоохон хэлэлцээр хийвэл илүү судалгаа хэрэг болно. Хуурамч мэдээлэл ирэх, хоосон мөрөөдөл төрөх зэрэг тохиож болзошгүй. Адал явдлаар дүүрэн байх нь зарим үед үзэл бодлоосоо ухрах хандлага төрүүлнэ. Ертөнцийг үзэх үзэл эсвэл баримталдаг зарчмаасаа бага зэрэг хазайх хэрэг гарч болзошгүй. Сонор сэрэмжээ дээшлүүл. Танд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж хомс байна. Хэн нэгэн таны итгэлийг алдаж магадгүй байна. Амьдралд тохиох санамсаргүй зүйл ч зүгээр тохиолдол биш гэдгийг сана. Сэтгэл хөдлөлөө хянаж хөрөнгө мөнгөндөө сайн анхаарал хандуулна. Санхүүгийн асуудал дээр хоорондын санал зөрөлдөөн, үл ойлголцлыг аль болох тэвчээртэй хүлээн ав. Хугацаандаа төлөгдөөгүй мөнгөний улмаас сэтгэл гонсгор байх бололтой. Дэлгүүр рүү гарахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоолж бай. Эрүүл мэнддээ анхаарч бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгаарай. Цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт бизнесийн шинэ түншлэл байгуулах бол цаашид гарах саад бэрхшээлийг сайн тооцоолохыг од эрхэс анхааруулж байна. Өөрийн хүрээллийг тэлэхийг хүсэж байгаа бол олон нийтийн ажилд санаа нийлсэн хүмүүстэй хамтран идэвхтэй оролцож болно. Хамтын үйл ажиллагаанд хүн болгоны үүрэг хариуцлагыг тодорхой болго. Ачааллаасаа гарахын тулд өөртөө амралт өг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга замыг бод. Гэхдээ жинхэнэ амьдрал мөрөөдлөө хоёроо хэт хольж хутгах хэрэггүй. Танин мэдэхүй, шинжлэх ухаантай холбоотой мэдрэмж сайтай байна. Авьяас чадвар тань бусдыг гайхшируулах болно. Орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа баталгаатай болгохыг хүсэж байгаа бол мэдлэг боловсролыг эрхэмлэ. Үйл ажиллагаа доголдох тул аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хамтарсан төсөлд ажиллахдаа хувь нийлүүлсэн хамтран ажиллагчидтайгаа харилцаа муудах бололтой. Од эрхсийн нөлөөгөөр эерэг сэтгэгдэл их байх бөгөөд танд хэцүү гэж мэдрэгдсэн зүйл дээр ч зүгээр л тайван хандаж чадвал зөв шийдэл олох болно. Ажил хэрэгтээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь өөрт тохилдсон асуудлыг шийдэхэд тус болно. Долоо хоногийн сүүл рүү олон романтик учралуудтай учрах бөгөөд таныг бишрэн шүтэгч зарим хүмүүсээс тавих шаардлагад тань тохирох хүнээ олох болно. Сэтгэл санаа тавгүйрхэж болзошгүй. Романтик хандлага нь бодит зүйлсээс таныг холдуулж байна. Амьдралаас найдвартай байдлын баталгаа бүү шаард. Гуньж ядрах болон архаг өвчин хaурцдаж магадгүй. Өөрийн амьдралын хэв маяг нэгэн хэвийн байдалд байгаа бол түүнийгээ өөрчлөх боломж олдох байх. Найз нөхөдтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсох сайхан байна. Асуудал байвал бусдад итгэж, хувийн шинжтэй зүйлээ хэлж болно. Гэхдээ хэт нарийн мэдээллээ хаа сайгүй алдахаас болгоомжтой байгаарай. Гэр орноо тохижуулах хэрэгцээ гарна. Гэртээ эд зүйл худалдан авах нь хайрын харьцаанд таатай байна. Мөнгө санхүүд таагүй нөлөөлж магадгүй төсвөө тохируул.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд харилцааны зохицох чадварыг шалгана. Их ажлын ард урам хугарч эсвэл бие сэтгэлээр ядарч хоцрох гээгүй бол анхаарал сэрэмжээ дээшлүүл. Хариуцлагатай алба хашдаг хүмүүс зөвхөн удирдах бус хамт олныг нэгтгэх, зорилгынхоо төлөө бат бөх зогсох зэрэг чадвартай байх шаардлагатай тулгарна. Өмнөх амлалтаа биелүүлээгүйгээс хамт олон эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй. Хэрэв та бодолтой, болгоомжтой байж чадах юм бол бүх зүйл эв зүйгээр шийдэгдэнэ. Биелшгүй хоосон мөрөөдөлдөө автах учраас таны хувьд шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой биш байна. Мэргэжлийн хандлага сайн байх тул чухал үүрэг хүлээхээс бүү эмээ. Боломжийг ашиглаад өөрийн юу хүсэж байгааг бусдад сайтар илэрхийлж харуул. Хайр дурлалын харилцаа сайнтай муутай аль алинтай нь тулгарах бөгөөд энэ нь уг харилцааны үнэ цэнийг зөв тодорхойлоход тусална. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэг ойлгомжгүй болж мэднэ. Хуримтлуулсан туршлага болон байгаа нөөц бололцооноосоо хамаагүй доогуур үүрэг хариуцлага үүрч ч мэдэх юм. Бүхий л төрлийн худалдаа наймааны гэрээ хэлэлцээр эсвэл санхүүгийн төлөвлөгөөгөө хойшлуул. Ойрынхоо хүмүүстэй ойлголцохгүй, хайхрамжгүй байдал гарч болзошгүй. Од эрхсийн нөлөөлөл танд үүнийг засах боломж олгоно. Өөрийн сэтгэл санаагаа тааламжтай болгох зүйлийг сэд. Бүтээлч сэтгэлгээ сайтай хүмүүс өөрийгөө ажилдаа зориулбал гарах үр дүн өндөр байна. Ажлаа зохицуулан тухтай газар амрахаар шийдсэн бол хэрхэн хөгжилтэй өнгөрөөх талаар төлөвлөгөө гарга. Од эрхсийн эерэг нөлөөгөөр та сэтгэл өөдрөг байж, төлөвлөгөө тань амжилттай хэрэгжинэ.

НУМ

Энэ долоо хоногт олон нийттэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, зөв сонголт хийх хэрэгтэй. Таагүй нөхцөлд орсон хэн нэгэнд тусалж болох ч түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг болох нигууртай байна. Ямар ч үйл ажиллагаанд өөрийн нөхцөл байдал, нөөц боломждоо тохируулан хандах нь таныг болзошгүй алдаанаас хамгаална. Арай гэж олсон мөнгөө тооцоогүй үрэлгүй, сайн хадгал. Харилцаа холбоотой ямар ч хэлбэрийн арга хэмжээ өөрийгөө илэрхийлэх эерэг арга зам байх болно. Харин ганцаараа байвал та уйтгарлаж, таагүй болно. Зарим үед амаргүй сонголт хийнэ. Хэрвээ ямар нэг сайн дурын ажил хийдэг бол энэ нь танд цаашид хир их хэрэгтэй байгаа эсэхийг нягталж, ирээдүйд яаж ажиллахаа шийд. Таны мөрөөдөл, зөн билэг хүчтэй байх бөгөөд танд ямар нэг асуудал тохиолдвол тэр дор нь дорвитой арга хэмжээ авч эхэл. Идэвх зүтгэл сайн байх нь олон хүнд таны талаар сайхан сэтгэгдэл төрүүлж, хамтрах хүслийг нь өдөөнө. Гэнэтийн нөхцөл байдал сайн үр дүн авчрахгүй тул үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Долоо хоногийн сүүл рүү ажлын санал авах магадлалтай ба албан тушаал ахих боломж олдож мэднэ. Замдаа учирсан саадаа бэрхшээлээс няцалгүй өөрийнхөөрөө яв. Өнгөрсөн үйл явдалд харамсаж уйтгар гунигт битгий авт. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүйг санаж хийсэн алдаагаа өөрөө зас. Авьяас чадварыг дэлгэн харуул. Биеийн хүчний ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийхэд тааламжтай. Харин шинээр хүнтэй танилцахад тааламжгүй. Таны харилцааны ур чадвар ба тодорхой шийдэл гаргах чадвар өндөр түвшинд байна. Хамтрагч юм уу сайн найзуудтайгаа харилцах харилцаандаа илүү анхаарал хандуул. Эрүүл мэндээ хамгаалж сайн чанарын хоол хүнс, шинэ жимс ногоо хэрэглэх үе. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах бол үр дүнд онцгой анхаар.

МАТАР

Энэ долоо хоногт санхүүгийн боломждоо эргэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Магадгүй зарим зүйл таны бодсоноос ч амархан байж мэднэ. Одоогийн өөртэй тав тухтай санагдсан бүсээс гарахаас бүү ай. Дотроо өөрийгөө дутуу үнэлэхийн оронд ил гарч, өөртөө итгэх итгэлийг олж ав. Гэхдээ аливаад сэтгэлийн хөөрлөөр бус тайван байдлаар ханд. Тооцоо судалгаа байхгүй бол эвгүй байдалд орж магадгүй. Том ажил төлөвлөж байгаа бол онц шаардлагагүй эд зүйл худалдаж авсны хэрэггүй. Таны ашиг сонирхол нийцэх хөрөнгө оруулалтаар санхүүгээ өсгөх зүйлийг оролдоорой. Гэнэтийн өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, албан тушаал дэвших эсвэл шинэ хариуцлага үүрүүлэх болно. Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Долоо хоногийн сүүл рүү бие даасан үйл ажиллагаанд ээлтэй байна. Цагийг аль болох ажил хэрэгч өнгөрүүлэх нь тохиромжтой. Өөрийн санаа бодлоор бүгдийг гайхшируулах алтан боломж байгааг бүү алдаарай. Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Зарим хүмүүс хайраас болж бусад юманд харалган хандаж магадгүй. Таны буруу шийдвэр хайртай хүнтэйгээ харьцах харилцааг мухардалд оруулж болзошгүй тул аль болох эерэг бай. Хосуудын харилцаа эв найртай үлдэхийн тулд маш их хэмжээний тэвчээр шаардагдах болно. Ганц бие хүмүүс хөнгөн зугаацах хүсэл төрнө. Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Шинэ амрагийн холбоонд та их цагийг зарах болно. Харин үнэнч хайрын эрэлд гарснаар санамсаргүй, сэтгэл татам хэн нэгэнтэй учирч магадгүй.

ХУМХ

Энэ долоо хоногт хамт олонтойгоо харилцахад сэтгэл хөдлөлийн хязгаарыг даван гарч, зөвшилцөлд хүрэхэд хэцүү байх болно. Бусдад тусалж, дэмжихийн тулд та илүү нээлттэй бай. Асуудлыг шийдэх, хэлэлцээр хийхдээ итгэлтэй бай. Танд тусламж хэрэгтэй үед ч хэрэгтэй хүмүүс хажууд тань байх болно. Хэзээ нэг өдөр хүргэсэн тус эргээд танд хэрэг болно. Мөнгөний асуудалтай байгаа бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Гэхдээ хайртай хүндээ гайхалтай бэлэг худалдан авах хүсэл төрөх болно. Сэтгэлийн бэлэг авахад мөнгө хамгийн гол биш гэдгийг сана. Таны амьдралд мөнгө санхүү гол нөлөөтэй ч аливаа зүйлс зөвхөн харагдаж байгаа шигээ байхгүй шүү. Хөрөнгө босгох үйл ажиллагаа элдэв асуудалгүйгээр болж өнгөрөх бөгөөд төсөв төлөвлөгөө бараг санаснаар хэрэгжсэнд та гайхах болно. Хэдий аз түшсэн ч зарим зүйл дээр сэтгэл ханасан байх нь алдаа болно. Нууцлаг адал явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Долоо хоногийн сүүл рүү амбицаа гаргахдаа бусад хүмүүсийн хэрэгцээг тооцох хэрэгтэй гэдгээ санаарай. Ажлаа заавал дуусгах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хүмүүс бага зэрэг ядарч болно. Хэрэв чухал үүрэг даалгавар биелүүлж байгаа бол болгоомжтой байгаарай. Хайр дурлалын харилцаанд хардаж, хэт өмчирхөх гэснээс болж асуудал гарах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна. Хосуудын маргаан хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж мэдэх тул өршөөл уучлалыг урьтал болгоорой. Төрөлх зөн совингоо дагаж, өөрийн хийх ёстой зүйлээ хий. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хамт байх нь харилцаа бэхжихэд тусална. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа урлагийн тоглолт үзээрэй. Од эрхсийн байрлал таны өрөвч сэтгэл, өөдрөг үзлийг сэрээж байна.

ЗАГАС

Энэ долоо хоногт ихэнх хүмүүс төдий л үр дүнтэй ажиллаж чадахгүй бололтой. Энэ үед орлогын хэмжээ нэмэгдсэн ч мөнгө амархан алга болно. Зөв хэрэглээ чухал гэдгийг алхам бүртээ ойлгоно. Улс төр нийгмийн нөхцөл байдал болон амьдрах орчин хэчнээн хэцүү байсан ч аль болох бухимдах хэрэггүй. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн хүсэж байгаа бол зоригтой шийдэл тус болно. Цаашдын тань хувь заяаг олон талаар шийдэх үйл явдал энэ үед болж болзошгүй. Харилцаа холбоо тогтоовол сайн үр дүнд хүрнэ. Бизнес харилцаандаа ихээхэн анхаарал хандуулж, түнштэйгээ үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Таны биеэ авч явах байдлыг хүмүүс ажиглаж байна. Хайр дурлалын болон хувийн амьдрал идэвхтэй бус санагдах ч элдэв адал явдал хүндрэл авчирч л магадгүй. Ахуй амьдралын талаар мэдлэгтэй хүмүүстэй найзалж байж таны амьдрах ухаан болон бусдыг хайрлах сэтгэл нэмэгдэх болно. Бусад хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнээсээ шалтгаалан таныг ашиглахыг хүсэж магадгүй. Итгэл төрүүлэхгүй байгаа бол үгүй гэж хэлэх зоригтой бай. Хэн нэгнийг хамтрагчаараа сонгох гэж байгаа бол та шалгууртаа бүрэн нийцсэн хүнийг олох хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны амьдралын хэмнэлд хурд нэмэх тул урсгалыг зөв тооцоол. Шинэ аз туршсан бизнест сайн хамтрагчтай ажиллах юм бол үр дүнтэй байна. Ажил дээрээ өөрийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд тэмцэх хэрэг гарах болно. Бусад хүмүүст өөрт байгаа урам зориг, эрч хүчний нөөцийг харуулж чадна. Харин удирдах албан тушаалтнууд таныг үнэлэхгүй байж магадгүй. Мөнгө бүхнийг хөдөлгөж чадах нь үнэнч сайн харилцаа холбоо бас бүх зүйлийн түлхүүр нь болж байдаг гэдгийг ойлго. Шударга сайн хүн болохын тулд өмнөө ямар нэгэн зорилго тавьдаг байх хэрэгтэй. Өөрийгөө хэт ядрааж, уурлаж бухимдахаас болгоомжил. Од эрхсийн шилжилт таны хувийн амьдралд нөлөө үзүүлэх болно. Гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил үүсгэнэ. Хайртай хүнтэйгээ аюулгүй байдлыг мэдэрдэг, очих дуртай газраа очиж цагаа сайхан өнгөрүүлэхийг бодоорой. Харин ганц бие хүмүүс хайр дурлалд одтой байж, заяаны ханьтайгаа учрах болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/06/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/06/2026
Зурхай Урлаг

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

22/06/2026

ФОТО: Монгол, Германы уран бүтээлчдийн график-бар зургийн хамтарсан үзэсгэлэнгээс

22/06/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна

22/06/2026

“Уян” Монголын уран нугаралтын чуулга уулзалтад 200 гаруй нугараач оролцлоо

22/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.