Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүний үсээр бүтсэн хийл хөгжмийн чавхдас
Дуу хөгжим

Хүний үсээр бүтсэн хийл хөгжмийн чавхдас

Урлаг Урлаг21/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8d6e997917c95e031202b090e55c7fbe504429372014-08-21-09-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жил бүр зохион байгуулагддаг Литвийн “Street Musician’s Day” хэмээх хөгжмийн фестивалийг чимсэн онцлох үйл явдал нь Лондон хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Тадас Максимовас / Tadas Maksimovas болон Литвийн хөгжимчин, жүжигчин Андрюс Мамонтовас / Andrius Mamontovas нарын хийсэн “Hair Music” хэмээх сонирхолтой туршилт байсан юм.

Олны гайхашралыг төрүүлсэн энэхүү туршилт нь хөгжмийнхөө фестивалийг сурталчлахаас гадна хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд ямар ч хил хязгаар байдаггүй гэдгийг харуулахыг зорьсон ба Тадас Максимовас 10 жил ургуулсан үсээ хийл хөгжмийн чавхдас болгож хувиргасан юм.

Тадас Максимовас хэлэхдээ “Хийл хөгжмийн чавхдасыг морины хялгасаар хийдэг гэдгийг би мэднэ. Японы нэг уран бүтээлч аалзны шүлсээр хүртэл хийсэн байсныг харж байсан л даа. Тэгээд хүний үсээр яагаад хийж болохгүй гэж гэсэн санаа надад төрсөн юм. Ер нь миний үс их урт ургачихсан, арчлахад төвөгтэй байсан учраас богиносгуулах гэж байсан юм. Шууд тайруулчих нь надад харамсалтай бас уйтгартай байсан гэх үү дээ.” гэсэн байна.

Ингээд тэрээр 10 жил ургуулсны эцэст 80 см болсон үсээрээ хийл хөгжмийн чавхдас хийлгэсэн бөгөөд үс нь хийл хөгжимдөө үлдэж, харин өөрөө үсээ хусуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө 2026” гала үдэш болно

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Нийслэл хот “Улаанбаатар” нэртэй пянзтай боллоо

26/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

27/10/2026

“Монгол морь-2026” яруу найргийн наадам боллоо

27/10/2026

Сургуулийнхаа ханыг монгол бичгээр чимжээ

27/10/2026

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.