Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна
Утга зохиол

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

Урлаг Урлаг23/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан” үндэсний музей хамтран “Миний хэнз хурга” хүүхдийн уран бүтээлийн уралдаан, аймгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолч, уншигчдын уулзалтыг аймгийн 27 суманд үе шаттайгаар зохион байгуулж байна. Хүүхдийн уран зохиол нь хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, монголын уламжлалт соёлын мэдлэгийг олгох чухал ач холбогдолтой.

Хүүхэд багачуудад унших соёлыг төлөвшүүлэх, уран зохиолын боловсролыг дэмжих, үндэсний өв соёл, утга зохиолын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, ирээдүйн зохиолч, яруу найрагчдыг нээн илрүүлэх зорилготой тус арга хэмжээнд эрдэмтэн, зохиолч Ш.Сүхбаатар, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал, хүүхдийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн О.Сундуй зэрэг уран бүтээлчид оролцож, хүүхэд багачуудтай уулзан ярилцаж, уран зохиолын үнэ цэн, ном уншихын ач холбогдлын талаар ярилцаж байна.

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Сэргэлэн, Батсүмбэр, Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант суманд зохион байгуулан нийт 175 хүүхэд оролцоод байгаа юм. Сум тус бүрээс тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд ирэх долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах “Хаадын зам” төслийн хүрээнд болох “Миний нутаг” яруу найргийн өдөрлөгт оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.