Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Уран бүтээлч Д.Батнасан “Талын салхи” үзэсгэлэнгээ нээнэ
Үзвэр

Уран бүтээлч Д.Батнасан “Талын салхи” үзэсгэлэнгээ нээнэ

Урлаг Урлаг21/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
to_online_copy8303719392014-08-21-17-05[www.urlag.mn]3585288292014-08-22-13-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Д.Батнасангийн “ТАЛЫН САЛХИ” 8 дахь бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.08.23-09.01-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.

Урлагийн төлөө зүрх сэтгэлээ өгсөн уран бүтээлч Д.Батнасанг Ийгл ТВ-ын “Сонгодгуудыг Сонсохуй” төслийг санаачлагч, нэвтрүүлгийн зохиолч, хөтлөгч, зураач гэдгээр нь олон хүн андахгүй.

Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан xийдэг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдгаас энэxүү урлагийн төрөл чуxам xир онцгой, xичнээн өвөрмөц болоxыг зураач Д.Батнасан анхаарч усан будгийн арга ажиллагаагаар сүүлийн 5 жил дагнан ажилласан юм.  

Уг үзэсгэлэнд түүний байгалын этюд, аж байдал, хотын сэдэвтэй 50  орчим бүтээлийг шигшин дээжилж урлагт хайртай та бүхэнд толилуулж байна.

Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцийг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал билээ.

Уран бүтээлч маань усан будгийн арга ажиллагааг олон түмэнд сурталчлан таниулах зорилгоор “Монголын усан будгийн мастерууд” ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр зураач Д.Батнасан усан будгийн судалбар зургийг хэрхэн зурж сурах талаар гурав хоногийн түргэвчилсэн сургалт зохион байгуулах гэж байна.

Зураач илэрхийлж буй зүйлийнxээ гүнд үтэр хугацаанд нэвтрэн орж, өнгө будгийн шидээр өөрийн санааг илэрxийлэx онч түргэн шийдэл чадвараар, дотоод сэтгэл хөдлөл, сэтгэлийн болон нүдээр үзэгдэx бодит орон зай, оршин тогтноxуй, дуу хоолойн утга чанарыг усан будгийн xөнгөн зөөлөн, xурдтай тавилт бичилт, ширвэлт, уусгалт болон урсан xолилдож, нийлж салахуйн будгийн xиргүй тунгалаг мөчлөгийг xуваарилж найруулах онцгой агшин бүхий зураач Д.Батнасангийн ертөнцөд тавтай морилно уу.

Уг үзэсгэлэн 2014 оны 08-р сарын 23-аас 09 сарын 01-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 96426696, 88850812 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026
Үзвэр Урлаг

“Талын салхи” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-нд болно

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.