Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Анхны геопарк Ханбогд суманд үүдээ нээнэ
Сонин хачин

Анхны геопарк Ханбогд суманд үүдээ нээнэ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын анхны геопарк долоодугаар сарын 1-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд нээгдэнэ.

Геологийн өвийг хамгаалах, шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тус парк нь цаашид ЮНЕСКО-ийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажилд орохоор төлөвлөж байна.

Монгол Улс дэлхийн геопаркуудын хөтөлбөрт 2018 оноос нэгдсэн. Энэ хүрээнд Шар цав орчмын палеонтологийн олдвор, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий газрууд, Ханбогд орчмын геологи, палеонтологи, соёлын өвд түшиглэн судалгаагаа өргөжүүлнэ.

Шар цав нь зөвхөн манай улсаас олддог “Avimimus protentosus” хэмээх үлэг гүрвэлийн мөр, яс, өндөг зэрэг 13,600 гаруй олдвор бүхий дэлхийд ховор палеонтологийн өвийг агуулсан бүс юм. Эндээс судлаачид сүрэглэн амьдардаг махан идэштэй үлэг гүрвэлүүдийн хөдөлгөөний зам, зан төлөвийг тогтоох боломжтой ховор олдворуудыг илрүүлсэн байдаг.

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэх хугацаа дунджаар 5-аас 10 жил үргэлжилдэг. Тус сүлжээнд бүртгүүлэхийн тулд геологийн өвийн үнэлгээ ба судалгаа хадгалан хамгаалалт, төр болон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, үндэсний хэмжээний дэмжлэг, байгальд ээлтэй менежмент, боловсрол, мэдээллийн хөтөлбөр,  олон улсын хамтын ажиллагаа зэрэг нарийн шалгуур үзүүлэлтийг хангах ёстой болдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.