Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Өв соёл

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг манай улсад анх удаа тэмдэглэх гэж буй. 56 орны адууны соёлыг тээгчид оролцох эл өдрийг тохиолдуулан 999 адууны сүүл, дэлээр зүү ороож оёх ажлыг 19834 дэх биет бус өвлөн тээгч, урлаач Б.Тунгалаг санаачилжээ. 

Тэрбээр “Их нэгдэл” төслийг санаачлан монголчуудын эв нэгдэл, морины соёлыг дэлхийд таниулах зорилгоор 8х6 метрийн хэмжээтэй Эзэн Чингис хааны мориор хүрч эзэлсэн Их Монгол Улсын газрын зураг дээр төрийн сүлдээ адууны хялгасаар зээглэж хийж байгаа бөгөөд сүлдэн дэх морины нүдийг молор чулуугаар урлаж эхэлсэн байна.

Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 330 сумын малчдаас ирүүлсэн 999 адууны дэл, сүүл болон тухайн айлын адууны тамганы дүрс тамга цуглуулах ажлыг хийж эхлүүлсэн аж. Урлаач Б.Тунгалаг энэхүү давтагдашгүй соёлын өв бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байгаа юм байна.

Түүний хувьд 999 тамгыг 999 адуун дэл сүүлээр 333 өвлөн уламжлагчдад зүү ороохыг зааж дээрх бүтээлийг урлана. Ингэхдээ 21 аймаг 330 сумын малчид, адуучид, уяачдын тамганаас төлөөлөл болгон оруулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

27/11/2026
Өв соёл Урлаг

Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив

27/11/2026
Өв соёл Урлаг

А.Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.