Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ
Сонин хачин

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

Урлаг Урлаг25/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон сая хүний хүсэн хүлээж буй “Grand Theft Auto VI” (GTA 6) тоглоомын урьдчилсан захиалга эхлэхийн өмнө “Rockstar Games” компани тус тоглоомын үнийг албан ёсоор танилцууллаа.

“GTA 6”-гийн стандарт хувилбар нь 79.99 ам.доллар, харин “Ultimate” хувилбар нь 99.99 ам.долларын үнэтэй байх аж. Илүү үнэтэй хувилбар нь тусгай автомашин, зэвсэг, хувцас болон тоглоомтой холбоотой нэмэлт контентуудтай байна.

Тоглоомыг дижитал болон “биет” хэлбэрээр гарах боловч “биет” хувилбар нь диск хэлбэрээр биш харин код бүхий хайрцаг байх ажээ.

Лхагва гараг /2026.06.24/-т үнийн талаар танилцуулах үеэрээ “Rockstar” компани олон тоглогчийн (multiplayer) болон онлайн горимтой байх эсэх талаар огт дурдаагүй бөгөөд уг тоглоом нь “цувралын түүхэн дэх хамгийн том, хамгийн бодит мэдрэмж төрүүлэх хөгжүүлэлттэй, ганц тоглогчийн (single-player) горимоос бүрдэнэ” гэдгийг онцолсон байна.

“GTA 6” тоглоомыг 11 дүгээр сарын 19-нд “PlayStation 5”, “PlayStation 5 Pro”, “Xbox Series X” болон “Xbox Series S” консолуудад зориулан худалдах ажээ. Урьдчилсан захиалга зургаадугаар сарын 26-ны 00:00 цагаас эхлэх бөгөөд “Amazon”, Walmart” зэрэг дэлхийн худалдааны сүлжээнүүдээр болон албан ёсны цахим дэлгүүрүүдээр дамжуулан авах боломжтой байна.

Дижитал хувилбарыг урьдчилан захиалсан хэрэглэгчид 11 дүгээр сарын 12-ноос тоглоомоо урьдчилан татаж эхлэх боломжтой. Харин код бүхий хайрцаг мөн энэ өдрөөс худалдаанд гарч, тоглоомын том хэмжээтэй файлыг урьдчилан суулгах боломжтой.

Тоглоомын үйл явдал АНУ-ын Вайс Сити хот болон Леонида муж улсад өрнөх бөгөөд гол дүрүүд болох Жэйсон, Люсиа нар бүтэлгүйтсэн дээрмийн дараа муж улс даяар өрнөх хуйвалдааны нэг хэсэг болж, урьд өмнөхөөсөө илүү бие биедээ найдахаас өөр аргагүй байдалд хүрэх гэнэ.

Мөн 11 дүгээр сарын 20-ноос өмнө урьдчилан захиалсан болон худалдан авсан бүх хэрэглэгч “Vintage Vice City Pack” нэртэй нэмэлт багцыг авах юм. Үүнд Вайс Ситигийн сонгодог хэв маягийг санагдуулах төрөл бүрийн тоглоомын эд зүйлс багтжээ. Түүнчлэн дижитал хувилбарыг урьдчилан захиалсан хэрэглэгчдэд “GTA+” үйлчилгээний нэг сарын эрхийг үнэ төлбөргүй олгох бөгөөд үүнийг “GTA Online” ертөнцийн нэмэлт боломжуудыг ашиглах хамгийн үр дүнтэй арга хэмээн компани тодорхойлсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026
Сонин хачин Урлаг

Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна

02/07/2026
Сонин хачин Урлаг

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.