Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Титаникаас үлдсэн эд зүйлсийг дуудлагаар худалдахыг эсэргүүцжээ
Сонин хачин

Титаникаас үлдсэн эд зүйлсийг дуудлагаар худалдахыг эсэргүүцжээ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Титаникийн сүйрлээс үлдсэн 100 гаруй эд өлгийн зүйлийг дуудлагаар худалдаалах төлөвлөгөө АНУ-ын засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарчээ. Эдгээрийн дотор зорчигчдын хувийн эд агуурс, мөнгөн тэмдэгт, гал тогооны хэрэгсэл, чимэглэл зэрэг багтсан байна. Титаникийн эд зүйлсийг аврах онцгой эрхийг эзэмшдэг “RMS Titanic” компани анхандаа тэдгээрийг зөвхөн музей, үзэсгэлэнгийн зориулалтаар дэлгэхээр тохирсон байсан ч энэ удаад дуудлагаар худалдаалахыг хүсчээ.

АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргаа ийм борлуулалт нь “RMS Titanic”-ийн хүлээсэн хууль ёсны үүргийг зөрчиж байна гэж үзсэн юм.

Титаникаас үлдсэн олон мянган эд зүйлийг 1987 оноос хойш далайгаас гаргаж ирсэн. Тэр дунд Титаникийн их биеийн хэсгүүд хүртэл байдаг. “RMS Titanic” тэдгээрийг үзэсгэлэнд тавьснаар мөнгө олдог бөгөөд энэ мөнгөөрөө ирээдүйн хайгуулын ажлаа санхүүжүүлдэг.

Хамгийн сүүлийн жишээнээс дурдвал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Титаникийн зорчигчийн өмсч явсан аврах хантааз 906 мянган ам.долларын үнэ хүрсэн. Мөн нэгдүгээр зэргийн зорчигч Исидор Штраусдын 18 каратын алтан цаг хоёр сая гаруй ам.доллараар зарагдсан билээ. Үүнээс гадна анхны хоолны цэс, аяллын тасалбар, Америкийн зорчигч Оскар Холверсоны бичсэн усанд автсан захидал, хийл зэрэг олон зүйл дуудлагаар худалдаалагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.