Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ
Оддын амьдрал

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хаан Чарльз III 2024–2025 оны санхүүгийн жилд 12.9 сая фунт стерлингийн татвар төлснөө ил болгожээ. Ингэснээр Их Британийн хаадын түүхэнд татварынхаа хэмжээг олон нийтэд албан ёсоор зарласан анхны хаан болсон байна.

Жил бүр гаргадаг хааны гэр бүлийн санхүүгийн тайланд дурдсанаар, энэ хэмжээний татвар төлсөн нь түүнийг Их Британийн хамгийн өндөр татвар төлөгч 100 хүний нэг болгожээ.

Мөн Уэльсийн хунтайж Уилльям 2024–2025 онд 7.76 сая фунт стерлингийн татвар төлсөн байна. Тайланд мөн дараах мэдээллийг дурджээ.

  • Хаан Чарльз III болон Хатан Камилла нар Кларенс Хаус дахь оршин суух газраа хэвээр хадгалж, Букингемийн ордон руу нүүхгүй.
  • Хааны гэр бүлийн төрөөс авдаг үндсэн санхүүжилт болох Эзэн хааны албан үүргийн тэтгэмж 2027–2028 онд 100 сая фунт стерлинг орчим болж нэмэгдэхээр байна.
  • Хаан 2023–2024 онд 11.7 сая фунт, ханхүү Уильям 8.34 сая фунтын татвар төлж байжээ.

Хаан болон ханхүү Уильям татварын мэдээллээ нийтэд ил болгох нь өөрсдийн сайн дурын шийдвэр байсан гэж тэдний төлөөлөгч мэдэгдсэн байна. Букингемийн ордон энэ алхмыг ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийтэд хариуцлагын тогтолцоог илүү ойлгуулах зорилготой гэж тайлбарлажээ.

Хаан Чарльз III 2022 онд хаан болсноос хойш, Уильям Уэльсийн ханхүү болсон хугацаанд эцэг, хүү хоёрын хамтдаа төлсөн татварын хэмжээ 50 сая фунт стерлингээс давсан байна.

Хааны орлого хаанаас бүрддэг вэ?

Тайланд татварын тооцооллын дэлгэрэнгүйг нийтлээгүй ч хаан хамгийн өндөр хувь хэмжээгээр татвар төлсөн гэж дурджээ.

Хаан Чарльз III-ын гол орлого нь Ланкастерийн гүнгийн эзэмшлээс бүрддэг. Энэ нь газар, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын багц бөгөөд хааны албан болон хувийн зардлыг санхүүжүүлэх зорилготой. 2025–2026 онд тус эдлэнгээс 25.2 сая фунтын орлого олжээ.

Үүнээс гадна:

  • хувийн хөрөнгө оруулалт, хадгаламж,
  • Балморалын шилтгээн,
  • Сандрингхамын ордон зэрэг хувийн эзэмшлүүдээс олсон орлого нь мөн татварт хамрагддаг байна.

Ханхүү Уильямын орлого

Ханхүү Уильямын орлого Корнваллийн эзэмшлээс бүрддэг. Нэг тэрбум фунтын үнэлгээтэй, 130 мянган акр талбай бүхий энэ өвлөгддөг эдлэн нь түүний албан үүрэг, ажлын алба болон гэр бүлийн хувийн амьдралыг санхүүжүүлдэг.

Түүний хувийн нарийн бичгийн дарга Иэн Патрикийн хэлснээр, албан болон гэр бүлийн үйл ажиллагааны зардлыг хассаны дараах цэвэр орлогод хамгийн өндөр хувь хэмжээгээр орлогын болон хөрөнгийн өсөлтийн татвар ногдуулдаг. Эдгээр зардлыг хараат бус аудит шалгадаг аж.

Ханхүү Уильям цаашид Дартмурын шоронгийн жил бүрийн 1.5 сая фунтын түрээсийн орлогоос хувийн ашиг хүртэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүний хүсэлтээр энэ мөнгийг Корнваллын эдлэнгийн орлогоос хасч, шоронгийн ойролцоох Принстаун зэрэг хөдөө орон нутгийн иргэдийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Дартмурын шорон нь барилга дотор радон хий өндөр хэмжээгээр илэрсэн тул 2024 оноос хойш ашиглагдахгүй байгаа юм.

Хааны гэр бүлийн зардлын онцлох үзүүлэлтүүд

Жилийн тайланд мөн дараах тоонууд багтжээ.

  • Ханхүү Уильямын 2025 оны хоёрдугаар сард Саудын Арабад хийсэн гурван өдрийн айлчлал 130 мянга гаруй фунтын зардалтай байсан нь хамгийн үнэтэй гадаад айлчлал болжээ.
  • Хаан Чарльз III, Хатан Камилла нарын 2025 оны дөрөвдүгээр сард Италид хийсэн дөрвөн өдрийн төрийн айлчлалын аяллын зардал 126 946 фунт байв.
  • Хааны 2025 оны зургаадугаар сард хааны галт тэргээр хийсэн аялал 48 460 фунт болж, зардал хэмнэх үүднээс энэ галт тэргийг 2027 он гэхэд ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд хааны гэр бүлийнхэн нийт 177 удаа нисдэг тэргээр зорчиж, үүнд 733 063 фунтын зардал гарсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026
Оддын амьдрал Урлаг

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.