“Blackpink” хамтлагийн гишүүн Лалиса “Лиса” Манобал дэлхийн хамгийн нэр хүндтэй тайланд алдартан гэсэн статусаа бататгаж, шинэ жишиг тогтоолоо.
Тодруулбал, түүний инстаграмын нэг нийтлэл 58 сая тайланд батт буюу ойролцоогоор 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Харин стори нь 27 сая батт буюу ойролцоогоор 820 мянган ам.доллароор үнэлэгдэж байгааг цахим шинжилгээний “IAA” платформын мэдээлэв.
Эдгээр үзүүлэлтийг харвал Лиса зөвхөн к-поп уран бүтээлч, дэлхий дахины шүтээн болоод зогсохгүй бие даасан брэнд болж чаджээ.

