Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ариана Гранде 33 нас хүрлээ
Оддын амьдрал

Ариана Гранде 33 нас хүрлээ

Урлаг Урлаг26/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын дуучин, жүжигчин, попын гүнж гэгддэг Ариана Гранде өнөөдөр 33 нас хүрлээ.

“Грэмми”-ийн гурван удаагийн шагналт, MTV видео мюзик авардсын 13 удаагийн шагналт Ариана Граде АНУ-ын Флорида мужийн Бока Ратон хэмээх жижиг хотод 1993 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Эдвард Бутерагийн охин болон мэндэлжээ. Эцэг, эх нь түүнийг багаас нь урлагт ойр өсгөсөн бөгөөд дөрвөн настай байхад нь “Little Palm Theatre” гэх хүүхдийн театрын дугуйланд сургаж эхэлсэн. Дөрвөн жилийн дараагаас АНУ-ын төв телевизээр цацагддаг хүүхдийн нэвтрүүлгийн дууг дуулдаг болсон байна. Удалгүй “Wizard of the OZ”, ”Beauty and the Beast” зэрэг хөгжимт жүжигт тоглох болжээ. Ингээд 2008 оноос алдарт “Broadway” театрт хөл тавьж “13” гэх хөгжимт жүжигт бүтээсэн дүр нь түүнд анхны шагналыг авчирсан юм. 2010 онд “Nickelodeon” сувгийн “Victorious” цувралд тоглох урилга хүлээн авч, тус цувралын Кэт гэх ягаан үстэй охины дүрийг бүтээснээр олонд танигдаж эхэлсэн байна.

Холливуудын алдартай дуучдыг бэлтгэсэн Эрик Ветро гэх багшийн удирдлага дор дуулаачийн бэлтгэл хийдэг байсан түүний анхны албан ёсны дууны клип “Put your hearts up” нэртэйгээр 2011 онд гарч байжээ. “Republic records” студитэй хамтран ажиллах гэрээ байгуулж анхны цомгоо “Yours truly” нэртэйгээр 2013 онд гаргаж байв.

Ариана Гранде өнгөрсөн хугацаанд “Yours Truly” (2013), “My Everything” (2014), “Dangerous Woman” (2016), “Sweetener” (2018), “Thank U, Next” (2019), “Positions” (2020), “Eternal Sunshine” (2024), “Petal” (2026) зэрэг цомгуудыг гаргаад байна. 

Харин тайзны уран бүтээлийн тухайд, “13”, “A Snow White Christmas”, Sunday in the Park with George” зэрэг мюзиклд тогложээ. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд, “Victorious” (2010–2013), “Sam & Cat” (2013–2014), “Swindle” (2013), “Underdogs” (2016), “Hairspray Live!” (2016), “Don’t Look Up” (2021), “Wicked” (2024), “Brighter Days Ahead” (2025), “Wicked: For Good” (2025), “Focker-in-Law” (2026) зэрэг телевизийн олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглоод буй. 

“Time” сэтгүүлээс түүнийг 2016, 2019 онд дэлхийн шилдэг 100 хүмүүсийн нэгээр нэрлэж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.