Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей
Музей

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

Урлаг Урлаг30/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өөрчлөгдөн буй дижитал эрин үетэй музейн үйлчилгээг уялдуулан шинэчлэх нь Чингис хаан Үндэсний музейн нэгэн зорилт байсан.Өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэн “Дижитал архивд суурилсан үндэсний музейн үйлчилгээг шинэчлэх” төслийг хэрэгжүүлж, музейн веб сайтыг шинэчлэн, үзэсгэлэнгийн танхимуудад ухаалаг мэдээллийн самбарыг байршуулж нээлтээ өчигдөр /2026.06.29/ хийлээ.

Дээрх төслийн хүрээнд бүрдүүлсэн дижитал архив болон нэгдсэн цахим хуудас нь музейн соёлын өвийн үнэ цэнийг цаг хугацаа,орон зайн хязгааргүйгээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн үзэгчдэд гүүр нь болж, танхимуудад суурилуулсан дижитал мэдээллийн киоск нь гадаад дотоодын үзэгчдэд хэлний бэрхшээлгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, музейн олон улсын үйлчилгээний стандартыг нэг шатаар ахиулсан үйл явдал боллоо.

Төслийн үр дүн:

  • Нэгдүгээрт, музейн соёлын өвийг дижитал архивд бүртгэж гар утсаар үзэхэд тохиромжтой цахим платформыг хөгжүүлэв.
  • Хоёрдугаарт, бодит орчинд дижитал мэдээллийн самбаруудыг суурилуулж, ухаалаг музейн орчныг бүрдүүлэв.
  • Гуравдугаарт,тогтвортой бие даасан үйл ажиллагааны суурийг бүрдүүлж, зөвхөн систем суурилуулаад зогсохгүй дараагийн шатны менежментийг тогтолцоог бэхжүүлэв.

Төслийн нээлтэд БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (KOIKA) Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Хэн Ран оролцож ”4 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд музейн дижитал контент боловсруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, үзэсгэлэнгийн орчныг сайжруулах, тоног төхөөрөмжид дэмжлэг үзүүлнэ. Манай сайн дурын ажилтан Юүн Сү Бин музейн гол үзмэрүүдийн дижитал архив бүрдүүлэх, дижитал контентууд амжилттай ашиглагдах болон бусад ажлуудын суурийг тавьж өгч чадлаа. Чингис хаан Үндэсний музейн хөгжилд амжилт хүслээ.

Төслийг төлөвлөн хэрэгжүүлсэн сайн дурын ажилтан Юүн Сү Бин “соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлсэн ажилд дэмжлэг үзүүлсэн музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг болон музейн ажилтнуудад талархлаа илэрхийлж, цахим болон бодит орчныг хамарсан дижитал мэдээллийг дэд бүтцийг амжилттай бүрдүүлж жишиг загвар боллоо” хэмээв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026
Музей Урлаг

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

16/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.