Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Алдарт “Legally Blonde” киноноос сэдэвлэсэн “Elle” цуврал үзэгчдийг талцуулав
Кино

Алдарт “Legally Blonde” киноноос сэдэвлэсэн “Elle” цуврал үзэгчдийг талцуулав

Урлаг Урлаг02/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Amazon Prime Video” 2001 онд гарсан, олон хүний хайртай “Legally Blonde” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх “Elle” нэртэй телевизийн цувралыг үзэгчдэд хүргээд буй. Гэвч шүүмжлэгчдийн үнэлгээ хоёр туйлд хуваагдсан байна. Ихэнх нь сөрөг үнэлгээ өгсөн бол зарим нь хөгжилтэй, үзэхэд таатай цуврал хэмээн магтжээ.

Цувралын үйл явдал 1995 онд өрнөнө. Гол дүр болох Элл Вүүдс ахлах сургуулийн сурагч байх үеийг харуулдаг. Түүний гоо сайхны мэс засалч аав нэгэн алдартанд хамрын хагалгаа хийхдээ бүтэлгүйтсэний улмаас гэр бүл нь Калифорнийн нарлаг орчноос Сиэтл хот руу нүүхээс өөр аргагүй болдог. Ингэснээр Элл шинэ сургууль, шинэ найз нөхөд, хайр дурлал болон өсвөр насны олон асуудалтай нүүр тулна.

Анхны “Legally Blonde” (2001) кино нь “эмэгтэйлэг, эелдэг байхын зэрэгцээ ухаалаг, амжилттай байж болно” гэсэн санаагаараа тухайн үедээ соёлын томоохон үзэгдэл болсон юм. Мөн уг кино жүжигчин Риз Уизерспуныг Холливуeдын том од болгосон.

“Elle” цувралын гол дүрийг жүжигчин Лекси Минитри бүтээсэн бөгөөд Риз Уизерспун продюсероор ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Мөрч-2” олон ангит кино бүтээхээр болжээ

13/08/2026
Кино Урлаг

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026
Кино Урлаг

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

13/08/2026

“Мөрч-2” олон ангит кино бүтээхээр болжээ

13/08/2026

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026

Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

13/08/2026

Бодончийн хавцал

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.