Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно
Кино

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

Урлаг Урлаг16/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналд олон удаа нэр дэвшиж байсан жүжигчин Кэри Маллиган найруулагч Сара Поллигийн бүтээж буй “The Bell Jar” кинонд дүр бүтээхээр болсон талаар “Variety”-д мэдээлжээ.

Кэри Маллиган тус кинонд гол дүрийн баатар Эстер Гринвудын ээж Миссис Гринвудын дүрийг бүтээх бөгөөд Эстерийн дүрийг дуучин Билли Айлиш амилуулна. Энэ нь Билли Айлишийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож буй анхны дүр юм.

“The Bell Jar” нь Америкийн нэрт зохиолч Сильвиа Платын 1963 онд хэвлүүлсэн, хагас намтарчилсан алдарт романаас сэдэвлэсэн бүтээл юм. Зохиолд Нью-Йоркт дадлага хийж буй авьяаслаг оюутан Эстер Гринвуд нийгмийн дарамт, сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй хэрхэн тэмцэж буйг өгүүлдэг.

Киног “Оскар”-ын шагналт найруулагч, зохиолч Сара Полли найруулж, зохиолыг нь өөрөө бичжээ. Төслийг “Focus Features” АНУ-д түгээх бөгөөд “Joy Coalition”, “Plan B Entertainment”, “StudioCanal” хамтран продюсерлож байна.

Кэри Маллиган хамгийн сүүлд “The Ballad of Wallis Island” кинонд тоглосон бөгөөд мөн “Wildwood” хүүхэлдэйн кинонд дуу оруулахаар ажиллаж байгаа юм. Харин Билли Айлишийн хувьд энэ төсөл нь түүний дэлгэцийн жүжигчний карьерын хамгийн том алхам болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мэрил Стрип, Кевин Клайн нар 40 гаруй жилийн дараа дахин дэлгэцийн бүтээлд хамтран тоглоно

29/11/2026
Кино Урлаг

Марго Робби найруулагч Кристоффер Борглитой “A24”-ийн шинэ кинонд хамтран ажиллана

29/11/2026
Кино Урлаг

Жон Траволта “November 1963” кинонд бүтээсэн дүрээ хараад “Бурхан минь, энэ чинь чөтгөр байна шүү дээ” хэмээн уулга алджээ

29/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрил Стрип, Кевин Клайн нар 40 гаруй жилийн дараа дахин дэлгэцийн бүтээлд хамтран тоглоно

29/11/2026

Марго Робби найруулагч Кристоффер Борглитой “A24”-ийн шинэ кинонд хамтран ажиллана

29/11/2026

Жон Траволта “November 1963” кинонд бүтээсэн дүрээ хараад “Бурхан минь, энэ чинь чөтгөр байна шүү дээ” хэмээн уулга алджээ

29/11/2026

“Dune” киноны ертөнцийг бодитоор мэдрүүлэх интерактив үзэсгэлэн Лос-Анжелест нээгджээ

29/11/2026

85 жилийн турш сураггүй байсан Литвийн түүхэн зураг хогийн савны дэргэдээс олджээ

29/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.