Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна
Кино

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Blackpink” хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний соло уран бүтээлч Лиса өөрийн амьдрал, хөгжмийн замналын талаар өгүүлэх анхны бие даасан баримтат кино “Always Lalisa”-гаа дэлхийн нэр хүндтэй кино наадамд нээхээр болжээ. Тус бүтээл 2026 оны Торонтогийн олон улсын кино наадмаар дэлхийн анхны нээлтээ хийхээр сонгогдсон байна.

Тус баримтат киног найруулагч Сью Ким найруулсан бөгөөд киноны яриа англи, тай, солонгос хэлээр өрнөх юм. 97 минут үргэлжлэх “Always Lalisa” баримтат кино нь Лисагийн хүүхэд нас, к-поп ертөнцөд хөл тавьсан үе, “Blackpink” хамтлагийн гишүүн болсон түүх, мөн бие даасан уран бүтээлчийн хувьд дэлхийд гарсан амжилтыг нь харуулах аж.

Тэрбээр Тайландын Бурирам хотод төрж, багаасаа бүжиг, урлагт сонирхолтой байсан бөгөөд өсвөр насандаа к-поп од болох мөрөөдлөө биелүүлэхээр Өмнөд Солонгосыг зорьсон юм. Хожим нь “Blackpink” хамтлагийн гол бүжигчин, репперийн нэг болж, дэлхийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчдийн нэг болсон билээ.

Кино нь зөвхөн тайзны гялалзсан амьдралыг бус, Лизагийн олон жилийн хөдөлмөр, бэрхшээл, дэлхийн хэмжээний од болохын өмнөх сорилтуудыг илүү ойроос харуулахыг зорьжээ.

“Always Lalisa” нь Lisa-гийн “Blackpink” дахь амжилтаас гадна 2021 онд гаргасан “Lalisa” нэртэй анхны соло цомгоос эхэлсэн шинэ үе, дэлхийн хөгжмийн салбарт өөрийн нэрийг бий болгосон аяллыг онцлох юм.

Мөн уг баримтат кинонд түүний соло уран бүтээлч, жүжигчин, дэлхийн хэмжээний брэнд төлөөлөгч болсон олон талт карьерын өөрчлөлтийг харуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026
Дуу хөгжим Урлаг

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Кино Урлаг

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.