Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Женнифер Лопес 57 нас хүрлээ
Оддын амьдрал

Женнифер Лопес 57 нас хүрлээ

Урлаг Урлаг24/07/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр /2026.07.24/ Латин Америкийн сайхан бүсгүй Женнифер Лопес 57 нас хүрч байна. Дуу хөгжим, кино дэлгэцэд аль алинд нь амжилт олно гэдэг амаргүй. Харин Жей Ло энэ бүхнийг телевизийн ажил, бизнес, хүүхэд хүмүүжүүлэх ажилтай маш амжилттай хослуулж чадаж байгаа.

Энэхүү гайхалтай эмэгтэйн төрсөн өдөрт зориулаад бид та бүхэнд Лопесийн амьдралын дүрэмтэй танилцах боломжийг олгож байна.

Женнифер Лопесийн амьдралын дүрэм

“Бүр бага байхдаа л би үргэлж дуулж, жүжиглэдэг байлаа. Тийм болохоор том болоод дуучин, жүжигчин болоход ямар ч бэрхшээл тулгараагүй”

“Гаднын нөхцөл байдалд автаж, өөрчлөгдөхгүй байх нь хамгийн том аз жаргал юм”

“Коллежоо хаяад мэргэжлийн дуучин болно гэхэд аав, ээж минь намайг галзуурлаа гэж бодож байлаа. Тэд “Женни боль, латин америкчуудаас хэн ч амжилт олж байгаагүй” гэж байв. Үнэхээр латин америкчуудаас шоу бизнест том амжилт олсон хүн байхгүй байлаа. Гэхдээ урьд нь байгаагүй болохоор боломжгүй гэдэг ойлголтыг би харин ойлгохгүй байлаа”

“Гоо үзэсгэлэн гэдэг бол арьсан дээрх л чимэг юм. Ухаан, бие, сэтгэлийн тэнцвэрийг олох нь хамгийн чухал гэж би боддог”

“Би хүмүүсийн тухай элдэв нууцыг мэдэх дуртай. Манай Бронкст бүгд нэгнийхээ тухай мэддэг байсан. Тэр зуршил минь арилахгүй байгаа. Ичгэвтэр ч гэсэн үнэн, би хүмүүсийн нууцыг баримтжуулан цуглуулдаг”

“Би хүмүүсийг яаж харагдаж байгаагаар нь биш ямар үнэртэй байгаагаар нь шүүдэг”

“Жирийн нэг дуучин, жүжигчин байх нь хангалтгүй. Өөрийнхөө авьяас, хүч чадлыг 100 хувь гаргаж чадах эсэх л гол”

“Эрчүүд миний нэр алдрын сүүдэрт орох дургүй байдаг. Тэд хэзээ ч над шиг их мөнгө олж чадахгүй гэдгээ мэддэг”

“Хүүхэд төрснөөр би өөрийгөө биш тэднийг хамгийн түрүүнд боддог болсон. 7 сартай бие давхар байхдаа би дэлхийг тойрсон тоглолт хийж байлаа. Харин одоо хэзээ ч тэгэхгүй. Хүүхдүүд минь эрүүл саруул байх нь миний гол зорилго”

“Хэрэв чи өөрийгөө хайрлаж, өөрөөрөө бахархдаггүй бол өөр хэн нэгэнд хайрлаж, дурлана гэдэг юу л бол…”

“Өөртөө аз жаргал авчрах зүйл л хий. Эмэгтэйчүүд маш олон хүнийг арчлан хамгаалж, янз бүрийн асуудал шийдэх гэж оролдсоор байгаад өөрийгөө мартдаг. Ингэж болохгүй. Хааяа ч гэсэн өөрийгөө баярлуул”

“Миний биед хэдэн кг мах байхыг хөндлөнгийн хэн нэгэн шийдэх ёсгүй”

“Хэрэв хэн нэгэнд дурлавал хайртай гэдгээ хэлэх гэж маргаашийг хүлээх хэрэггүй”

“Олон юм үзэж туулаад би яг боксчин шиг болсон. Хэчнээн ч цохиулсан даагаад гарна”

“Би өөрөө өөртэйгөө л өрсөлддөг”

“Бидний дотор байгаа тэр адгуусан шинж надад таалагддаг. Хамгийн илэн далангүй”

“Туршлага хуримтлуулж, энэ дэлхийд ямар нэг юм хэлэхийн тулд жинхэнэ амьдралыг үзэх ёстой”

“Оддын гомдоллохыг хэн ч сонсохыг хүсдэггүй”

“Дэлхий дээрх хамгийн хэцүү, ойлгомжгүй мэдрэмж бол дурлал юм”

“Би зорилгодоо хүрч, ялалтаа тэмдэглээд, цааш явах дуртай”

“Нас ахих тусмаа та амьдралын жижиг сажиг зүйлс маш чухал болохыг ухаарч эхэлнэ”

“Зарим хүн туранхай, зарим нь тарган байхаар заяагдсан байдаг. Нийгэмд энэ талаар хэт их ярьж байна. Минийхээр бол хүн ямар байх нь хамаагүй, гол нь эрүүл энх байх хэрэгтэй”

“Эмэгтэй хүн хэзээ ч ээмэггүй явж болохгүй. Зүүхээ мартсан бол боломжоо алдсан гэсэн үг”

“Эргэлзэнэ гэдэг өөрийгөө алнахтай адил. Та өөрийгөө хэн гэдгийг, яах гэж байгаа гэдгээ сайн мэдэж байх ёстой”

“Хайр дурлалд би найдваргүй романтик, хамгийн халуун бүсгүй”

“Би архи, тамхи хэрэглэдэггүй. Кофеин огт хэрэггүй. Энэ бүхнээс болж бидний арьс үрчийдэг юм. Би өдөрт 10 цаг унтдаг”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026
Оддын амьдрал Урлаг

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026
Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.