Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв
Кино

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

Урлаг Урлаг26/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реппер Трэвис Скотт Кристофер Ноланы шинэ бүтээл болох “Одиссей” кинонд хэрхэн дүр бүтээсэн тухайгаа “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэрэнгүй ярьжээ. Түүний шинэ дуу “When I’m Home” киноны төгсгөлд эгшиглэж буй юм.

“Одиссей” кинонд тэрбээр Троягийн дайнд Одиссейн байгуулсан ялалтыг дуулан өгүүлдэг эртний Грекийн туульчийн дүрийг бүтээжээ. Трэвис Скотт өмнө нь Кристофер Нолантай “Tenet” киноны төгсгөлийн дуун дээр хамтарч ажиллаж байсан юм. Харин энэ удаад найруулагч түүнээс жүжиглэхийг хүссэн байна.

Трэвис Скотт “Нэг өдөр утас дуугараад Крис ярьсан. Би “Ямар хэргээр ярьж байгаан бол, магадгүй тоглолт үзэх урилга юм болов уу” гэж бодсон. Утсаа автал Крис “Кинонд тоглох сонирхол байна уу” гэж асуусан. Эхэндээ би өөр хүний кино байх гэж бодсон. Ноланы кино гэж огт төсөөлөөгүй” гэжээ. Мөн Трэвис Скотт Кристофер Ноланыг өөрийнх нь жинхэнэ зөвлөгч гээд, түүний хийж буй ямар ч төсөлд оролцохыг хүсдэгээ хэлсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ үнэхээр өөр мэдрэмж байлаа. Анн Хэтэуэй, Том Холланд, Роберт Паттинсон гээд ийм мундаг жүжигчидтэй хамт тоглоно гэж мэдээгүй. Тэд бүгд гайхалтай хүмүүс байсан. Харин би өөрөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан. Крис бол гайхалтай найруулагч. Бүгд намайг тайван байлгахыг хичээсэн. Би тэнд байж, түүний ажлыг ажиглах боломж олдсондоо л баяртай байсан” гэжээ.

Тэрбээр зураг авалтын үеэр маш их сандарсан гэдгээ нуусангүй. Мөн тэрбээр кинонд тоглож байгаагаа олон нийтээс нууцлах нь хэцүү байгаагүй ч, хүмүүсийг өөрийн хүчээр энэ дүрийг авсан гэдэгт итгүүлэх нь илүү хэцүү байсан гэжээ. “Хүмүүс намайг зүгээр л танил талаар оруулсан гэж бодоосой гэж хүсээгүй” хэмээн хэлсэн байна.

Харин найруулагч Кристофер Нолан “Одиссей”-н түүх үеэс үед амаар дамжин яруу найраг хэлбэрээр уламжлагдан ирсэн. Энэ нь өнөөгийн реп урлагтай төстэй санагдсан учраас Трэвис Скоттыг сонгосон гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026
Кино Урлаг

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Кино Урлаг

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.