Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий
Археологи

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

Урлаг Урлаг27/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сантмаргац сумын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал нь эртний нүүдэлчдийн аж амьдрал, шүтлэг, урлаг, түүхийн хөгжлийг харуулдаг онцлогтой.

Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэлээр тус суманд хадны зураг, эртний бичээс, хүн чулуун хөшөө, тахилын онгон, булш, хиргисүүрийн цогцолбор зэрэг нийт долоон үндсэн дурсгал бүртгэгдсэн байна. Эдгээр нь Монголын археологи, түүх, соёлын судалгаанд чухал ач холбогдолтойд тооцогддог.

Онцлох дурсгалын нэг болох Буга согоотын хадны зураг нь Баян-Улаан багийн нутагт, сумын төвөөс баруун хойд зүгт найман километрийн зайд оршдог. Уг хаданд аргаль, буга, адуу, чоно зэрэг ан амьтан, мөн хүний дүрсийг сийлэн дүрсэлсэн нь тухайн үеийн хүмүүсийн ан агнуур, байгальтайгаа харилцах үзэл, урлагийн сэтгэлгээг илэрхийлсэн ховор дурсгал юм. Хадны сүг зураг нь эртний хүмүүсийн ахуй, зан үйл, дүрслэх урлагийн хөгжлийг судлахад чухал эх сурвалж болдог.

Мөн Баян-Нуур багийн нутаг дахь Гацаан боомын хятад бичээс нь сумын төвөөс баруун тийш 27 километрийн зайд орших бөгөөд чулуун дээр хятад болон төвд үсгээр сийлсэн бичээсээрээ онцлог. Энэхүү дурсгал нь тухайн цаг үеийн худалдаа, харилцаа, шашин соёлын нөлөө, бүс нутгийн түүхэн холбоог гэрчлэх үнэт баримт гэж судлаачид үздэг.

Сантмаргац суманд хадгалагдан үлдсэн Дөрвөлжингийн арын хүн чулуун хөшөө, Хар Ямаатын хүн чулуун хөшөө зэрэг дурсгалууд нь Түрэгийн үеийн оршуулга, тахилгын зан үйлтэй холбоотой бөгөөд тухайн цаг үеийн хүний дүрслэл, хувцас хэрэглэлийн онцлог, ур хийцийг өнөө үед хүртэл хадгалан үлдсэнээрээ үнэ цэнтэй юм.

Түүнчлэн Их Маргацын дөрвөлжингийн тахилын онгон болон Хөшөөтийн тахилын онгон нь эртний тахилгын байгууламжийн бүтцийг тодорхой харуулдаг. Ялангуяа Хөшөөтийн тахилын онгон нь голдоо өндөр чулуун хөшөөтэй, зургаан хэсэг байгууламжаас бүрдэх бөгөөд гурван хүн чулуун хөшөө өнөө хүртэл хадгалагдан үлдсэн нь тухайн үеийн зан үйл, тахилгын соёлын өвийг илтгэх онцгой дурсгалын нэг юм.

Археологийн хувьд хамгийн өргөн хүрээтэй дурсгалд Хотонгийн өвөрийн булш, хиргисүүрийн цогцолбор багтдаг. Баян-Улаан багийн нутагт орших энэхүү цогцолбор нь дугуй болон дөрвөлжин хүрээ бүхий 20 орчим булш, хиргисүүрээс бүрддэг бөгөөд Хүрлийн үе, эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйл, нийгмийн байгуулал, соёлын хөгжлийг судлах үнэт эх хэрэглэгдэхүүн болдог.

Эдгээр дурсгал нь зөвхөн Сантмаргац сумын төдийгүй Завхан аймгийн түүх, соёлын өвийн үнэт санг бүрдүүлж, Монголын нүүдэлчдийн олон мянган жилийн түүх, соёлын ул мөрийг өнөө үед хадгалан үлдээсэн чухал өв юм.

Иймээс түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, бүртгэн баримтжуулах, судалгаа шинжилгээ болон аялал жуулчлалын эргэлтэд зөв зохистой ашиглах нь үндэсний өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой ач холбогдолтой талаар Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026

Өнөөдөр жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр

18/08/2026

Монголын баг олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадаас алтан медаль хүртлээ

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.