Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна
Музей

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

Урлаг Урлаг27/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн Лийдс хот дахь Хааны зэвсгийн музей энэ оны долоодугаар сарын 22-ноос есдүгээр сарын 6-ныг хүртэл “Монголын зун” тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байгаа талаар өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.

Тодруулбал, уг хөтөлбөр нь “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” үзэсгэлэнтэй хамт үргэлжилж байгаа бөгөөд зочдод Монголын түүх, өв соёлыг танилцуулах зорилготой аж.

Хөтөлбөрийн хүрээнд монгол морьт харваа, морин тулааны ур чадварын үзүүлбэр, цаасан гэр урлах сургалт, Монголын эзэнт гүрний үеийн элчийн замналыг танилцуулах танин мэдэхүйн аялал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Мөн үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс бүрдсэн 250 гаруй ховор үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд эдгээрийн олонх нь Их Британид анх удаа олны хүртээл болж байгааг музей онцолжээ.

Хааны зэвсгийн музейн цахим хуудсанд мэдээлснээр, музейн байнгын үзвэрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой бол тусгай үзэсгэлэнг насанд хүрэгчид төлбөртэй үзэх бөгөөд 16 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй толилуулж байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.