“Marvel Cinematic Universe” (MCU)-ийн дараагийн томоохон дүрийн эзэн тодорлоо. Тодруулбал, жүжигчин Райан Гослинг 2028 онд нээлтээ хийх “Ghost Rider” бие даасан кинонд гол дүрийг бүтээхээр болсныг албан ёсоор зарлалаа.
Энэхүү мэдэгдлийг “Марвел” студийн ерөнхийлөгч Кевин Файги АНУ-ын Сан Диего хотод болсон “Comic-Con 2026” арга хэмжээний үеэр танилцуулсан бөгөөд тайзан дээр Райан Гослингийг урьж, үзэгчдийн алга ташилтын дор энэхүү гэнэтийн бэлгийг задалсан юм.

Райан Гослинг “Би энэ дүрийг бүтээхийг маш удаан хугацаанд хүсэж ирсэн” хэмээсэн бол “Ghost Rider” киног найруулах Шон Леви “Райан энэ дүрийн талаарх өөрийн төсөөллөө ярьж эхлэхэд бид санаануудаа хөгжүүлсэн. Тэгээд би түүнд ‘За, хамтдаа давхицгаая’ гэж хэлсэн” хэмээжээ.
Ghost Rider дүр өмнө нь “Марвел”-ын бүтээлд хараахан гарч байгаагүй. 2007 онд жүжигчин Николас Кейж Ghost Rider-ийн дүрийг бүтээж, 2012 онд “Ghost Rider: Spirit of Vengeance” үргэлжлэлд дахин тоглосон юм.
Харин энэ удаагийн бүтээл нь Ghost Rider-ийг анх удаа “Марвел”-ын албан ёсны MCU ертөнцөд авчрах кино болж байна.

