Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий
Археологи

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

Урлаг Урлаг29/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Буган хөшөө тархсан бүс нутгийн хойд зах нь Байгал нуур, өмнөд зах нь Монголын их элсэн говийн ар хэсэг, зүүн зах нь Хэнтий аймаг, баруун зах нь Эльба мөрөн хүрэх бөгөөд тархалтын төв, гарал үүслийн цөм гэж судлаачид үздэг.

Энэхүү цөм хэсэгт бүртгэгдсэн хөшөөний 90 гаруй хувь буюу 1200 орчим нь өнөөгийн Монгол Улсын нутагт байна. “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” сэдэвт бүтээлд “Архангай аймаг Монголын хамгийн олон буган хөшөөтэй засаг захиргааны нэгж бөгөөд 17 сумын 95 дурсгалт газарт 257 буган хөшөөг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, Монголын буган хөшөөний 20 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа нь буган хөшөөний соёлын чухал голомт байсныг харуулж байна” хэмээсэн байна. Мөн энэхүү бүтээлд Ихтамирт 79, Батцэнгэл суманд 53, Өндөр-Улаан 47, Эрдэнэмандал 33, Өлзийт 9, Чулуут 8, Цэнхэр 7, Тариат 5, Хайрхан 4, Хотонт 4, Булган 2, Өгийнуур 1, Цахир 1, Хашаат 1, Түвшрүүлэх 1, Цэцэрлэг 1, Эрдэнэбулган 1 буган хөшөө бүртгэгдсэн тухай тоон үзүүлэлтийг хэвлэсэн байдаг.

Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 сард албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

Архангай аймаг аялал жуулчлалын нөөц болох газрын гадарга, уур амьсгал, гадаргын ус, рашаан, ан амьтан, биологийн төрөл зүйл мөн түүх соёлын дурсгал, археологийн олдвор зэргийг харгалзан аяллын 30 маршрутыг гаргасан байдаг. Үүний нэг нь “Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут” юм.

Хүрэл зэвсгийн үед холбогдох нэгэн гайхамшигт дурсгал бол урт чулууг дөрвөн тал гарган засаж, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон, төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу буюу буган хөшөө юм.

Энэхүү хөшөөнд дайчин эрсийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүвгэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг.

Мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Археологи Урлаг

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.