АНУ-ын Сан-Диего хотод поп соёлын хамгийн том “Comic-Con 2026” наадам болж өнгөрлөө. Наадмаар олон кино, тоглоом нээлтээ хийж, косплей жагсаал болсон бөгөөд энэ жилийн манга, комикс, тоглоом, анимэ, косплей сонирхогч болон том студи, хэвлэлийн газруудын төлөөлөл гээд нийт 130 мянган хүн цугларлаа.



