Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана
Музей

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар БНСУ-д албан томилолтоор ажиллаж, БНСУ-ын Үндэсний Соёлын өвийн захиргааны дарга Хо Мин, Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог, Үндэсний ордон музейн захирал Бэ Мин Сон тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийв.

Уулзалтаар БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад есдүгээр сард ирж, “Чингис хаан” үндэсний музейн багтай хамтран усан доорх малтлага, судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлэх төлөвлөгөөт газарт тандалт судалгаа хийхээр тохиролцсон байна.

Талууд соёлын өвийн салбарт хамтран ажиллах, усан доорх археологийн судалгаа хийх болон тусгай үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр тодорхой шийдвэрт хүрч, 2026 оны 11 дүгээр сард “Чингис хаан” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд зохион байгуулахаар тохиролцож, бэлтгэл ажилдаа албан ёсоор орлоо.

Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгээс сэргээн босгосон Чусон улсын худалдааны хөлөг онгоцыг Пусан хотын далайгаар аялуулах тусгай арга хэмжээнд хүндэт зочдын хувиар оролцсоныг тус музейгээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.