Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлаг “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй
Дуу хөгжим

BTS хамтлаг “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын BTS хамтлаг 2027 оны “Грэмми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

Хамтлагийн долоон гишүүн нийгмийн сүлжээний хуудсууддаа ижил мэдэгдэл нийтэлж, “Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахгүйгээр байгаагаар нь сонсож, мэдрэх боломжтой” хэмээн онцолсон байна.

АНУ-д төвтэй Дуу бичлэгийн академиас “Грэмми” шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслолд Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр, шилдэг латин дуу зэрэг таван шинэ номинаци нэмснээ мэдэгдсэнээс хойш хоёр сар хүрэхгүй хугацааны тус хамтлагийнхан дээрх мэдэгдлийг хийлээ.

Хөгжмийн салбарын мэргэжилтнүүд, шүтэн бишрэгчид шинэ төрлүүдийг шүүмжилж, Азийн уран бүтээлчдийг үндсэн төрлүүдээс тусгаарлаж, BTS зэрэг хамтлаг “Грэмми”-ийн гол шагналуудыг хүртэх магадлалыг багасгаж болзошгүй гэж мэдэгджээ.

Дуу бичлэгийн академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон BTS-ийн шийдвэртэй холбогдуулан тайлбар хийхдээ, наадмын  тодорхой төрөл ангилалд нэр дэвших нь оны шилдэг бичлэг, оны шилдэг цомог, оны шилдэг дуу зэрэг үндсэн номинациудад өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй гэдгийг тодотгосон байна.

“Азийн поп хөгжмийн төрлийг Азиас гаралтай поп хөгжмийн гүн гүнзгий агуулга, олон талт байдал, хурдацтай хөгжлийг онцлон үнэлэх зорилгоор бий болгосон. Илүү олон төрөлтэй болно гэдэг нь илүү олон уран бүтээлчийн бүтээл үнэлэгдэх боломжтой гэсэн үг” гэж тэрбээр мэдэгджээ.

BTS хамтлаг өмнө нь “Грэмми”-ийн шагналд таван удаа нэр дэвшиж байсан хэдий ч тус шагналын эзэн болоогүй байгаа юм.

“Грэмми”-ийн шагнал гардуулах 69 дэх удаагийн ёслол 2027 оны хоёрдугаар сард болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.