Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй
Оддын амьдрал

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кристофер Нолан “The Tonight Show” -ны долоодугаар сарын 23-ны дугаарт оролцож ухаалаг гар утас хэрэглэдэггүй талаараа, зураг авалтын талбай дээр гар утас ашиглуулахгүй байх дүрмийнхээ талаар, “Одиссей” кинонд зориулж IMAX-д шинэ камер бүтээлгэсэн тухай, багадаа “Star Wars”-ыг кино театрт 12 удаа үзсэн тухай, мөн “The Odyssey” киноны IMAX хальс гааль дээр бараг асуудалд орох шахсан хөгжилтэй түүхийг ярьжээ.

Кристофер Нолан​ “Ухаалаг утас ч үгүй, имэйл ч ашигладаггүй. Хүмүүс их гайхдаг. Гэхдээ надад тусалдаг маш олон хүн бий. Үнэндээ хүмүүс байнга мэдээлэл дамжуулж байдаг болохоор ямар нэгэн мэдээллээс хоцрох бараг боломжгүй. Би одоо хэрэглэдэг товчлууртай энгийн утсандаа дуртай. Аяллаар явахдаа түүнийг ашигладаг, тэр нь надад хангалттай. Ухаалаг утастай болчихвол түүндээ маш хүчтэй донтчихно гэж боддог. Тэгээд миний хамгийн их эрхэмлэдэг зүйл алга болно. Зүгээр л цонхоор ширтээд сууж, дараагийн киноныхоо тухай боддог тэр чөлөөт мөчүүд. Ухаалаг утас байвал би тэр мөчүүдээ алдана гэж боддог. Тэр бодох цаг хугацаа миний бүтээлч ажлын хамгийн чухал хэсэг” гэжээ.

Тэрбээр “Одиссей” киног хийх болсон талаараа “Би энэ түүхийг олон жилийн турш хийхийг хүсэж явсан. Миний хувьд Хомерын “Одиссей” бол зүгээр нэг эртний домог биш. Орчин үеийн адал явдалт кино, уран зохиолын бараг бүх үндэс энэ бүтээлээс эхтэй гэж үздэг. Тиймээс тэр уг түүхийг орчин үеийн кино технологийн хамгийн дээд түвшинд хүргэж хийхийг хүссэн” гэсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.