Хүн эцэг, эхээ болон энэ биеэ сонгож төрдөггүй нь харамсалтай. Харамсалтай гэсний учирнь ухаан орсон цагаасаа бусдаас өөр бие, сэтгэлийн ялгаанаасаа болж энэ амьдралаа олны хэл ам, хараан дундөнгөрүүлж яваа нэгэн эмэгтэйг энэ дугаарт онцолж урилаа.
Тэрээр саяхныг хүртэл бичиг баримтан дээрэээрэгтэй бүртгэлтэй боловч бие сэтгэлээрээ эмэгтэй байсан юм. Монголчуудаас анх удаа хүйс солиулах мэсзасалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од бусдад үлгэр дууриалалболохуйц төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэжээ. Хэр баргийн хүнээс гарамгүйз ориг тэвчээр гарган 60 настайдаа 30-тай мэт харагдах болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.
–Жил гаруйн өмнө уулзсанаас хойш үнэхээр хөөрхөн болжээ. Өөртөө сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-Би бусдад таалагдахын тулд биш өөртөө сэтгэл хангалуун байх гэж хүйсээ солиулж, хөх хийлгэж, нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн. 2013 оны есдүгээр сараас эхлэн “Bashuu and implant” клиникт шүдээ янзлуулж байна. Имплант суулгах нь хүний биеийн байдлаас шалтгаалж эдгэрэх явц нь янз бүр. Залуу хүмүүсийнх хурдан эдгэдэг бол минийх удаан явцтай байна. Миний шүдний хэвийг Солонгос руу явуулсан, ирэхээр нь суулгаад дуусна. Ингээд биедээ хийх өөрчлөлт дуусч байна. Одоо дахин юугаа ч засахгүй. Олон жил хүсч мөрөөдсөн бие цогцсоо бүрдүүлж чадлаа. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа.
Үргэлж хэл амны бай болж, муу хэлж, муугаар бичиж байсан ч намайг олны танил болгосон хэвлэлийнхэнд баярладаг. Хэн ч намайг ярихгүй, бичихгүй байсан бол өнөөдөр хэн ч танихгүй. Хэн ч танихгүй байсан бол би өнөөдөр энэ олон үнэтэй хагалгааг хийлгэж, өөрийгөө бүрэн өөрчилж чадахгүй байсан. Тиймээс надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. -Гамбууш мөрөөдлөө биелүүлчихлээ, цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Биеэ засаад гэрээ зас гэдэг биз дээ. Биеэ засчихлаа одоо гэрээ засах хэрэгтэй байна. Олон жил өөрийн гэсэн орон гэргүй явлаа. Байртай болчихвол Монголдоо сайхан амьдармаар байна. Хийж бүтээх зүйл ч их байна. Хэдийгээр надад гадагшаа гарч амьдрах боломж байдаг ч би Монголдоо хайртай. Өнөөдрийг хүртэл ямар их хэл ам, хэцүү бэрхийг даван гарсан билээ. Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд эх орноосоо явна гэдэг утгагүй зүйл.
Телевизүүд намайг реалити шоунд оролцооч гэж уриад байгаа. Хэрвээ надад хоёр өрөө байр өгнө гэвэл би ямар ч шоунд оролцоно гэдгээ хэлсэн.
-60 настай байтугай залуу хүн зориглож чадахааргүй хүнд хагалгаануудыг сүүлийн гурван жилийн туршхийлгэлээ. Ингэх шаардлага байсан уу гэж асуух хүн олон байдаг?
-Би хүн бүрт таалагддаг ам.доллар биш. Тиймээс бусдын бодол надад хамаагүй. Олон жилийн хүсэл мөрөөдлөө өдийд биелүүлж чадлаа шүү дээ. Хүн бүр намайг арай залуудаа хагалгаа хийлгэсэн бол гэдэг. Үнэндээ нас бол биологийн цаг хугацаа, цаасан дээр байдаг тоо. Гэтэл нас нь бага ч “дэлбэрчихсэн” охид хүүхнүүд зөндөө л байна. Тэдэнд би үлгэр жишээ болно. Хоёр ихэр хүүхдээ төрүүлж чадахгүй шантрахдаа, хүнд өвчнөөр зовж байхдаа намайг бодож шүд зуун давж гарсан гэж утасдсан хүмүүс бий. Надтай олон эмэгтэйчүүд утсаар ярьж урмын үг хэлэхэд нь үнэхээр баярлаж урамшиж, өөртөө итгэлтэй болсон. Хагалгааны дараах хүнд үеүдэд хүмүүсийн янз бүрийн муухай комментуудыг унших л хэцүү байсан. Үг гэдэг үнэхээр хүчтэй, сайхан үг урам зориг өгдөг бол муу үг үхүүлдэг.
-Өмнөх амьдралаа одоогийнхтойхарьцуулбал танд олон давуу тал гарчирж байна уу?
-Мэдээж олон өөрчлөлт гарсан. Намайг хүмүүс ажил хийдэггүй, хүмүүсээр ивээн тэтгүүлээд амьдардаг гэж ойлгодог. Гэтэл би тасралтгүй ажилласаар тэтгэвэртээ гарсан. Гавьяаны амралтаа аваад л энэ олон хагалгааг хийлгэсэн шүү дээ.
Миний хуучин амьдрал баялаг туршлага болсон. Би хэзээ ч тэр бүхнийг үгүйсгэхгүй. Олон зүйлийг давж туулсан байна. Одоо шинэ амьдралаа эхлэх гээд бэлдэж байна.
Солонгост хагалгааны дараа дөрвөн сар амьдарсан. Тэр хугацаанд эмнэлгийн нүүр царай болж зураг авалтад оролцсон. Хажуугаар нь шөнийн клубт олон орны бүжигчид дундаас сонгогдон тусгай өрөөнд захиалгаар бүжиглэсэн. Цагтаа тайчихын багш байсан хүний хувьд гоё сайхан биеэ гайхуулан бүжиглэх нь жинхэнэ кайф байдгийг тэнд мэдэрсэн. Урд нь бүжиглэхдээ хосоороо тайзан дээр тавилттай бүжиглэдэг байснаас тусгай өрөөнд эр хүний урд бүжиглэж, биедээ хүргэж үзээгүй юм. Эмэгтэй хүн ямар гоё, үнэ цэнэтэй, ямар байх ёстойг би тэндээс мэдэрч өөрийгөө олж авсан.
-Гоё сайхан байхад мөнгө хэрэгтэй ньойлгомжтой. Та олон сая төгрөгийнүнэтэй хагалгаануудыг хийлгэх мөнгийгхаанаас олсон бэ?
-Би өөрөө олон жил улсад ажилласан хүн шүү дээ. Байр авчих мөнгөө хагалгаандаа зориулсан байж болно. Доороо есөн дүүтэй, тэд маань тусалсан. Миний багш “Улаанбаатар-Эрдэм” их сургуулийн менежер Булган, “Абука” компанийн Мөнхзул захирал, “Хүүхэд-Ирээдүй” төвийн Сараа гээд олон хүмүүс надад тусалсан. Хүйс солиулах хагалгаанд дандаа эмэгтэйчүүд тусалсан. Харин дараа нь уул уурхайн залуучууд хөх хийлгэх мөнгө хандивласан. Өөрийгөө өөрчлөх гээд явж байгаа намайг хүн бүр мэддэг болохоор ойлгож, өрөвдөөд тусалдаг байх. Надтай уулзсан хүмүүс өгөх юмаа олж ядаад л цүнх түрийвчээ ухаад мөнгө өгөөд байдаг юм.
Сүүлийн үед хүмүүсийн мэдлэг боловсрол, үзэл бодол өөрчлөгдсөн учраас намайг ойлгодог болжээ. Надад 25-35 насны залуучууд их тусалж байна.
-Нууц биш бол яг ямар ажил хийдэг байв?
-Хүүхдийн урлан бүтээх төв, Спорт урлан бүтээх төвд оёдол эсгүүрийн мастер багш, бүжгийн багшаар ажиллаж байсан. Мөн тайчигч багш хийдэг байлаа.
Сүүлийн 15 жил телевизийн салбарт ажиллаж байна. Хувийн таван телевизийн эфирийг худалдан авч “Бахархал”, “Сэтгэл шингэсэн хүмүүс”, “Олны манлайлал” гэсэн захиалгат хөрөг нэвтрүүлэг хийдэг байсан. Би олны танил нэр зүсээ ашиглан хүмүүстэй уулзахад надад итгэж ажлаа хийлгэнэ, хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн ажилладаг учраас өнөөдөр хөдөлмөрийн үр шимээ хүртэж явна. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүс намайг хагалгаанд ороход хүртэл тусалж дэмжсэн.
Одоо удахгүй хоёр телевизтэй гэрээ хийгээд захиалгат нэвтрүүлэг хийх гэж байна. Эфирээ авчихсан байгаа. Надтай олон жил хамтран ажилласан 5-6 хүн бий. Тэдэнтэйгээ нэг баг болоод сайхан ажилласаар ирсэн, цаашид ч ажиллана.
-Онгон биеэ үнэ хүргэнэ, үнэ нь өслөө гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр нэг байна. Энэ тийм ч таатай сайханмэдээ биш санагдах юм?
-Гурван жил дараалан эмнэлгээр явж, олон хагалгаа хийлгэлээ. Одоо биеэ эрүүл болгоод шинэ амьдралаа эхлэх гэж байна. Тиймээс энэ биеэ өндрөөр үнэлж байгаа шүү. Гэхдээ намайг мөнгөний тоо хэлж, залуу хойч үедээ буруу мессэж өглөө гэж шүүмжилж байна. Би ийм их зовлон туулж, энэ их эрсдлийг давж гарчихаад зүгээр л үнэгүйдчихмээргүй байна. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой. Үнэндээ би өөрийн гэсэн амьдрах байртай л болчих гэж ийм юм ярьж явна. Хэрвээ улсаас харж үзээд байр өгчихвөл надад онгон биеэ үнэ хүргээд байх шаардлага ч алга. Уг нь миний ор хөнжлийн асуудал бусдад хамаагүй л баймаар. Гэтэл хэвлэлүүд үргэлж л сөхөж суух нь хэцүү юм. Би энгийн тайван амьдармаар байна. Үүний тулд яаж байртай болох нь чухал биш, байртай л болох нь чухал болчихлоо.
-Мөстэй ус асгах аянд гурван улстөрчийг дуудсан байсан. Яагаад тэднийг сонгов?
-Дуучин Н.Хишигдалай гэдэг охин намайг мөстэй ус асгах аянд дуудсан. Толгойгоороо дүүрэн хагалгаатай хүнийг ийм юманд дуудаж яах нь вэ гэж гайхаж байна. Залуу хүүхэд байж хэнийг, юунд дуудаж байгаагаа бодох хэрэгтэй байсан юм. Санаатай л намайг дуудсан байх. Би өөр дээрээ мөстэй ус асгаагүй, сайн үйлсийн аян учраас хандивыг нь өгсөн. Энэ аяныг үргэлжлүүлэхийн тулд би гурван хүн дуудах ёстой юм билээ. Тэгээд залуу улстөрчдийг сонгосон. Тэд сүүлийн 2-3 жил олны анхаарлын төвд байсан учраас сонгосон юм.
Түүнээс биш надтай ямар нэг байдлаар хамааралгүй шүү. Би өөрөө настай хүн. Энэ дуудлагыг нь ямар эмзэг хүлээж авсан билээ, өөр нэг настай хүн дуудчихвал өнөө хүн нь мөстэй ус толгой дээрээ асгаж байгаад харвачихвал яана. Тэгээд ч энэ аян залуучуудын дунд явж байгаа шүү дээ. Миний дуудсан улстөрчид надад хариу хэлээгүй ч залуу хүмүүс хандиваа өгөөд оролцсон байлгүй дээ.
-БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ээс дэлхийн өнцөг булан бүртамьдардаг 300 орчим хүмүүсийн дундзарласан фотомоделийн шалгаруулалтадэцсийн шатанд шалгарч, шилдэг зургааноролцогчийн нэгээр тодорсон гэсэн. Тэртухайгаа яриач?
-“MGLradio.com”-ийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгээс Солонгосын WONJIN группийн шалгаруулалтад орчуулагч Ариунцэцэг, Бэрцэцэг нар намайг анх холбож өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр энэ нэвтрүүлэгт оролцсон.
Энэхүү тэмцээн Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн. Тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан. 300 орчим хүнээс шилдэг зургаад үлдэж, фото топ моделиар шалгарч гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр нүүрнийхээ арьсыг татуулж, нүднийхээ сул унжсан зовхийг хасуулж, уруулын хэлбэрийг дахин өөрчлөж, селикон суулгах хагалгаанд орсон. Тэгээд “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”-ийн нүүр царай болж зураг авалтад оролцоод ирсэн.
60 насанд ийм гоё бие, арьс, хөл байхгүй гээд шагшиж байна лээ. Хүмүүсийн суга, тохой, хөл хөгширдөг юм билээ. Гэтэл надад ямар ч хөгшрөлт байхгүй арьс толигор байна. Одоо хагалгаанд орсон хүмүүсийн дэлхийн мисст оролцохоор хөөцөлдөж байгаа. 18-28 нас гэж заасан байдаг болохоор миний 60 нас асуудалтай байна.
-Цаашдын амьдралдаа хэн нэгнийгоруулах бодол байна уу?
-Надад хамтран амьдрах хүн зөндөө олдоно. Хэн нэг хүний хармаанд амьдармааргүй байна шүү дээ. Гэхдээ нөхөрт гарна гэхээр бас эрсдэлтэй. Ядаж 20-30 настай байсан бол асуудал алга. Миний хувьд олон жил ганцаараа амьдарсан болохоор нэг хүний харцаар хөдлөөд байж чадахгүй. Гадаад хүнтэй суугаад явчих ч бодол алга. Хүний нутгийн тансаг харшид амьдарснаас Улаанбаатарынхаа тоосонд дунд гүйж явсан нь хамаагүй дээр. Замын зардал байр хоол бүгдийг даалгаад Солонгост дөрвөн сар амьдрах гэж үгээ хэлсэн. 90 сая вонны мэс засал хийлгэсэндээ л аргагүй наашаа харж инээж, цаашаа харж уйлж тэнд байсан даа.
-Эмэгтэйчүүд дурламтгай, хайр сэтгэлийг чухалчилдаг хүмүүс. Танд хэн нэгэнд сэтгэл алдарчихаадтүүнтэйгээ хамт сайхан амьдрах хүсэл төрж байна уу?
-Одоогоор хагалгаанаас хагалгааны хооронд яваа болохоор хайр дурлал бодох сөхөө алга. Одоо харин гэр орноо төвхнүүлээд сэтгэл зүрхэндээ анхаарна. Эмэгтэй л хүн юм чинь сайхан хайр дурлалтай учраад түүнийхээ гараас хөтлөөд цагаан даашинз өмсөн хуримын ордонд гэрлэхийг хүсэлгүй яах вэ.
Хүний амьдралын утга учир элэг бүтэн амьдрал, үр хүүхэд, гэр бүлийн аз жаргал шүү дээ. Хүүхдийнхээ нусыг арчаад, нөхөртөө хоол хийгээд зогсч байхыг хүсэхгүй эмэгтэй хүн энэ дэлхий дээр байхгүй биз. Ийм жаргал хүн бүрт гүйгээд ирдэг ч юм биш. Хүүхдээ дундаа хөтлөөд нөхөртэйгөө алхаж байгаагаар ирээдүйн амьдралаа төсөөлдөг. “Нөгөө эмгэн чинь борлогдчихож” гэж шуугихаар Монголыг доргиосон нижгэр сайхан хурим хиймээр л байна шүү. Тэгвэл хүн болж төрсний миний хэрэг гарч аз жаргал цогцолно.
Х.МОНГОЛХАТАН /ЗУУНЫ МЭДЭЭ/