Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Камертон(Camerton) – Мөнхийн ус
Дуу хөгжим

Камертон(Camerton) – Мөнхийн ус

Урлаг Урлаг11/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн болгон үхэшгүй мөнхийн усыг мөрөөддөг
Үлгэр домгоор эрж хайдаг
Харин тэд сэтгэл зүрхэнд нь ямар агуу их
Мөнхийн итгэл хайр байдгийг анзаардаггүй
Нүдээ нээгээч
Сэтгэл зүрхэн дэхь нандин бүхнээ надтай хуваалцаач

Хан тэнгэрийн нулимс дусаа юу
Хангарьд унаад ч тэр юм уу
Хагалжин уулын хаднаас тунгалаг рашаан урссан гэдэг

Зүрх дэлдэх хайр үгүй бол
Зовлон мөнхөд орших бизээ
Үүрд дуурсах хайрын дээд
Үхэшгүй мөнхийн рашаан эргэлзээгүй билээ

Зүрхнээ дуслах нулимс ч юм уу
Зүүднээ ирэх уянга ч юм уу
Цээжнээ долгиолох хайр, хайр минь
Цэнгэг мөнхийн ус ч юм уу

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үүрд би амьд яваад ч яахсан билээ

Мөнхийн рашааны чимээ
Мянган зууны аниртай
Нэгэнт би чамайгаа олсноос
Нэгэн насны жаргалтай

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үүрд би амьд яваад ч яахсан билээ

Нүдээ нээгээч
Надруу хараач
Нүдээ нээгээч
Надруу хараач
Нүдээ нээгээч
Намайг мэдрээч
Сэтгэл зүрхэн дэх
Нандин бүхнээ надтай хуваалцаач

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
Үүрд би амьд яваад ч яахсан билээ

Надруу хараач
Би чиний зүрх сэтгэлийн нууцруу чинь өнгийх эрхгүй ч
Тэнд чинь ямар агуу их итгэл хайр
Асар хүчтэй мөртлөө нэг л өдөр оргилох
Галт уул шиг нуугдаж байгааг би мэдэрч байна
Би мэдэрч байна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.