Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Мэрдэмж минь…
Утга зохиол

Шүлэг: Мэрдэмж минь…

Урлаг Урлаг09/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1410232995_19_cbc5fa1b8f7ab7a2d7a747c3b1f0fd277485397892014-09-09-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гүн их санаашрал минь

Оддын дундах зуун гэрэл минь

Харваж буй хүсэл

Хаа сайгүй нуугдаж тоглох чимээгүй догдлоон минь

Электрон шуудангийн цаадах зөөлхөн инээмсэглэл

Энд тэндгүй үсчих ягаахан бодол минь

Өдөр бүрийг ганцаар алхаж өнгөрүүлэх

Өрөөн дотуур тарсан, шинэхэн шүлэг минь

Хаа холын төсөөллийн ертөнц

Хамаг бүхэн минь.

Чиний инээмсэглэлээр би ундалдаг

Чиний уруулаас дарс амталдаг

Өдөр бүхэн ил байдаггүй чимх аз жаргалаас чинь

Бурханыг олж үздэг

Өмнө минь ширтдэг нүдэн дотроос чинь

Өөрийгөө олж хардаг.

Цэл залуухан зүрх

Цэцэгс, гудамжны цаадтайх цор ганц ногоон гацуур

Дэргэдүүр нь өнгөрөх бүрт эгшиглэдэг

Гүн уйтгарт хаврын ахуй минь

Чиний нуугдсан чулуун хөшөөн дундаас

Зүрхээ хайж олдог

Чиний хамт алхдаг замын хажуугаас шүлэг түүдэг.

Миний тас хар нүдэт, анир, амгалан минь

Цагаан гэрэл, хотын шөнө дундах нам гүм

Чихэнд уянгалах сонгодог аяз

Мэдрэхгүй өнгөрүүлж, орхиж, одож, мартаж огт зүрхлэхгүй

Мэдрэмж минь.

Электрон шуудангийн цаадах зөөлхөн инээмсэглэл

Энд тэндгүй үсчих ягаахан бодол минь

Өдөр бүрийг ганцаар алхаж өнгөрүүлэх

Өрөөн дотуур тарсан, шинэхэн шүлэг минь…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.