Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Т.Амина: Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна
Үндэсний хөгжим

Т.Амина: Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна

Урлаг Урлаг10/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10301517_828737973816891_1399786900226095756_n6754586092014-09-10-13-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хөгжим хэмнэл” булангийнхаа зочноор Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминаг урилаа.

-Намар болж байна. Энэ улирлыг уран бүтээлчдийнх гэж тодотгох нь бий?

-Манай уран бүтээлчид зуныг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Гэхдээ амрах завгүй ажлаа хийдэг нь ч бий. Миний хувьд ч шинэ уран бүтээл дээрээ ажил­лалаа. Одоо харин ажилдаа орчихоод л. Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна.

-Филармонийн гоцлол дуучин болоод багагүй хугацааг өнгөрөөлөө. Филармони гэдэг их айл Аминаг хэр өөрчилсөн бол?

-Монголын урлагийн ууган байгууллагын нэгд нь ажиллаж байгаадаа баярлаж явдаг. Энд урлагийн төлөө үе тэнгийн найзууд болон ахмад уран бүтээлчидтэйгээ ажиллах сайхан. Үүнийг дагаад илүү их хариуцлага ирдэг юм билээ. Ганцхан Т.Амина гэсэн нэр биш, Улсын филармони гэсэн нэрийг би хүндэлж, хайрлаж явах хэрэгтэйг ойлгосон.  

-Ажилдаа орсон гэлээ. Филармонийн намар цагийн тоглолтууд эхэлчихсэн үү?

-Одоохондоо захиалгын болон ойн тоглолт ихтэй байгаа. Ирэх сараас манай үндсэн тоглолтууд эхэлнэ. Энэ жилийн хувьд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид манайхтай нэгдсэн. Бид удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзах болно.

-Хамгийн сүүлд Т.Амина “Намайг уучил” гэсэн шинэ дуу гаргасан. Дуугаараа хэн нэгнээс уучлалт гуйхыг хүсэв үү?

-Үгийг Т.Эдмон, аялгууг нь С.Төрбат зохиосон. Үнэхээр түүндээ хайртай бол “уучлаарай” гэдэг үгийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Хүнд насны хайр цорын ганц л заяадаг шүү дээ. Дуугаараа үүнийг л хэлэхийг хүссэн.

-Клипэнд хамт тоглосон залууг найз залуу чинь гэсэн яриа байсан?

-Клипний зураг авалтын зурагнаас болоод тийм цуурхал тарсан байсан. Бид энгийн найзууд.

-Клипэндээ өөрөө тогло­сон. Жүжиглэхэд ямар байв?

-Мэргэжлийн жүжигчин биш учраас хүндрэлтэй зүй­лүүд гаралгүй яахав. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд би чадах ёстой гэж хичээсэн.

-Цаашдын уран бүтээ­лийн чинь зорилго юу вэ?

-Үргэлж шинэ уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахыг зорьж байна. 

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо

20/05/2025

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

20/05/2025

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

20/05/2025

Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна

20/05/2025

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.