Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин А.Хишигдалай: Хоёрхон үдэш тоглох учраас боломжыг бүү алдаарай
Дуу хөгжим

Дуучин А.Хишигдалай: Хоёрхон үдэш тоглох учраас боломжыг бүү алдаарай

Урлаг Урлаг13/09/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10624961_540481956562784715201409131742_copy6905578732014-09-15-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо энэ сарын 26, 27-нд хийхээр товоо зарлалаа. Энэхүү тоглолтынх нь талаар дуучин бүсгүйгээс тодруулга авснаа уншигч та бүхэндээ хүргэж байна. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Удахгүй болох тоглолтынхоо талаар уншигчдадаа сонирхуулвал?

-Энэ мэдээллийг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Миний анхны бие даасан тоглолт болох гэж байна. Зуун хувь амьд хөгжимтэй дуунуудаа дуулна. Энэ сарын 26,27-ны өдрүүдэд "Strings night club"- д болно. Бааранд болж байгаа болохоор нас харгалзах байх гэж бодож байгаа байх тоглолт маань 19 цагаас эхлээд 21 цагт дуусах учраас нас харгалзахгүй үзэгчиддээ оруулна. 

-Үзэгчид сонирхож байгаа байх тоглолтын тасалбарын үнэ?

-Тоглолтын тасалбар 800 хувь хэвлэгдэж гарч байгаа. Үнийн хувьд 20 мянган төгрөгийн үнэтэй тасалбар худалдаанд гарна. УИД-ийн Номин худалдааны төвийн нэг давхарт маргаашнаас худалдаанд гарах юм. Холбогдох утас 9909-1257, 9904-9026 гэсэн дугааруудаас уншигч та бүхэн хүссэн мэдээллээ авах боломжтой. 

-Энэ удаагийн тоглолтын онцлог?

-Тоглолтын тухайд гэвэл, надтай хамтарч дуулсан "Татар" хамтлагийн Заяа, "Ванкуиш" хамтлагийн дуучин Дандий, дуучин Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.  Амьд хөгжимтэй нийт 25 дуу дуулагдана. Ард маань UFO гээд амьд хөгжмийн хамтлаг тоглоно маш сайн хамтлаг байгаа юм. Удахгүй тоглолт маань ердөө 2-хон өдөр 400, 400 гэж хуваагдан нийт 800 хүнд зориулсан тоглолт болно. Эхний ээлжинд өөрийн фэнүүддээ зориулж багахан хэмжээний амьд хөгжимтэй тоглолтыг хүргэхээр зорин ажиллаж байна. Бэлтгэл ажил 50 хувьтай явагдаж байна.

Удахгүй "Навч" гээд шинэ дууны маань клип сонсогчдын хүртээл болно. 

-Багахан хэмжээний тоглолтын дараа хэзээ томоохон хэмжээний тоглолт хэзээ төлөвлөсөн бэ?

-Мэдээж дараагийн тоглолтыг төлөвлөлгүй яахав. Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо эхний ээлжинд хүргэх болно. Мэдээж Бөхийн өргөө, Цирк, UB Palace зэрэг том газруудад олон үзэгчидтэй тоглолтоо хийнэ л гэж бодож байна. Одоохонпоо бол 400 хүн гэдэг бол миний хувьд хангалттай. Яг миний уран бүтээлийг сонсдог, тоглолтын маань үзэх гээд зориод ирэх тэрхүү хүмүүстээ маш гоё амьд дуулалтыг хүргэхийг зорьж байна даа. Миний хичээж байгаа зүйл бол бичлэгээсээ илүү амьд дуулалтыг хүргэхийг хичээнэ. Тиймээс маш сайхан тоглолтыг та бүхэндээ зориулж 2-хон орой тоглох учраас энэ боломжыг алдалгүй хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. 

-Мэдээж амьд хөгжимтэй гэдгээрээ тоглолт онцлог болох нээ. Дуучин болгоны эхний хүсэл тоглолтоо хийх байдаг шүү дээ. Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа таны сэтгэлийн догдлолоос хуваалцвал?

-Ер нь дуучин гэдэг нэрийг багахан ч гэсэн зүүчихсэн байна. Тийм учраас үүнийгээ батлахын тулд заавал нэг тоглолтыг үзэгчдээ хүргэх хэрэгтэй байдаг. Тоглолтоо хийх гэж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Их хөдөлмөр зарцуулж, их ажил өрнөж байна. Би бусад уран бүтээлчдийнхээ тоглолтон дээр уригдаж очих гэж дуулах гээгүй зөвхөн өөрийнхөө бие даасан тоглолт учраас намайг үзэх гэж  зорьж ирж байгаа үзэгчдтэйгээ уулзна гэхээр сэтгэл их догдолж байна.

-Тоглолтонд нь амжилт хүсье.

-За баярлалаа. Тэгээд 9 сарын 26, 27-ны өдөр "Strings night club"- д 19 цагаас уулзацгаая. Мөн тоглолтыг маань ивээн тэтгэж байгаа спонсор "Эвт Уул" компани, "JET" сургалтын төв, "Мобиком" компаний Hi-Tone үйлчилгээний хамт олондоо маш их баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлэхэд таатай байна. 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.