Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа
Дуу хөгжим

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

Урлаг Урлаг24/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Энтони Хопкинс 88 насандаа хөгжмийн зохиолчийн хувиар анхны цомгоо гаргаж, олон жилийн турш нууцхан үргэлжлүүлсэн хөгжмийн сонирхлоо олон нийтэд дэлгэлээ. Түүний “Life Is a Dream” нэртэй цомгийг “Decca Records” хэвлэн гаргасан бөгөөд цомгийн бүтээлүүдэд Энтони Хопкинсын кино урлагийн туршлага, Уэльс үндэс угсаа, хувийн дурсамжууд нь хүчтэй туссан байна.

Цомгийн хөгжмийг Густаво Дудамель удирдаж, “Philharmonia Orchestra” болон “Bach Choir” зэрэг уран бүтээлчид оролцжээ. Мөн Аргентины төгөлдөр хуурч Серхио Тиемпо, Венесуэлийн виолончелч Грегорио Нието нар гоцлол хөгжимчдөөр ажилласан байна.

“Life Is a Dream” цомгийн нээлтийн “Fanfare and March” бүтээл нь эрч хүчтэй, сүрлэг өнгө аястай бол “Two Pieces for Orchestra” нь Арменийн хөгжмийн зохиолч Арам Хачатуряны бүтээлүүдийн нөлөөг санагдуулам аж.

Энтони Хопкинс мөн төрж өссөн нутаг Уэльсийнхээ соёл, уламжлалыг “My Fatherland” бүтээлээрээ хөгжимд шингээжээ. Уг бүтээлд Уэльсийн уламжлалт зургаан аялгуу багтсан бөгөөд дөрвийг нь Уэльс хэлээр дуулсан байна.

Цомогт жүжигчний хувийн дурсамж, гэр бүлийнхэндээ зориулсан бүтээлүүд ч бий. Тухайлбал, “1947: Suite for Orchestra” нь Энтони Хопкинсын бага нас, төрсөн нутгийнх нь гудамж, уулс болон аавтайгаа хамт кино театрт очиж байсан дурсамжийг хөгжимөөр илэрхийлсэн байна. Харин “Stella Aria”, “Farewell My Love” бүтээлүүдийг эхнэртээ, “Tara” бүтээлийг зээ охиндоо зориулжээ.

Энтони Хопкинс дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд жүжигчний карьерынхаа зэрэгцээ хөгжмийн зохиол бичих сонирхлоо олон арван жилийн турш хадгалсан байна. Түүний бүтээлүүдэд киноны хөгжимд ойр, уянгалаг, сонсоход хялбар аялгуу давамгайлдаг.

“The Guardian” сэтгүүлд нийтлэгдсэн шүүмжид “Life Is a Dream” нь хөгжмийн шинэ чиглэл эрэлхийлсэн цомгоос илүү сэтгэлээсээ бүтээсэн, уянгалаг аялгуу болон уламжлалт хөгжмийн зохиомжийг эрхэмлэсэн бүтээл болжээ” хэмээн үнэлжээ.

Энтони Хопкинсийн хувьд энэ цомог нь зөвхөн жүжигчнийхээ алдартай нэрийг хөгжмийн ертөнцөд авчирсан бүтээл бус, харин бага нас, төрөлх нутаг, гэр бүл болон амьдралынхаа дурсамжийг хөгжмөөр өгүүлсэн хувийн уран бүтээл болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026
Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.