Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ
Кино

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

Урлаг Урлаг26/08/2026Шинэчлэгдсэн:26/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эротик өнгө аястай кино, телевизийн бүтээлүүд стриминг платформоор дамжин өргөн хүрээнд түгэхийн хэрээр ёс бус, хүчирхийлэлтэй болон хүүхдэд зохисгүй агуулгыг хэрхэн хязгаарлах тухай асуудал улам чухал болж буй. Сүүлийн үеийн насанд хүрэгчдийн контентуудад хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, гэр бүлийн эмзэг харилцааг буруу ойлголт төрүүлэхүйцээр дүрсэлж буй нь уран бүтээлийн эрх чөлөө гэх үгээр халхавчилж, нийгмийн хариуцлага хэмээх зүйлийг уландаа гишгэж буйг харуулж байна.

Тиймээс ч энэ тал дээр олны танил эрхмүүд эсэргүүцсэн дуу хоолойгоо хүргэж эхлээд байгаа юм.  Жишээлбэл, “Arigun” подкастын хөтлөгч Аригун буюу Х.Ариунбаяр цахим хуудсандаа дараах нийтлэлийг оруулжээ. Энэхүү бичвэрийг тэрбээр “Өнчин охин” гэх нэртэй эротик кино OTT платформуудад байршиж, цахим орчинд сурталчилгаа нь явж эхэлсэний дараа нийтэлсэн байна.

Аригун нийтлэлдээ “За нэг ийм балиар сэдэвтэй эротик кино нээлтээ хийгээд киноны апп-уудаар байршаад эхэлжээ. Та нар Хануг буруу зүйл ярилаа гээл барьж идчих гээд байсан. Тэр ч байтугай хажууд нь дув дуугүй сууж байсан хүмүүсийг хүртэл “boycott” хийгээд алчих гээд байсан биз дээ. Тэгээд яагаад ийм кинонуудтайгаа тэмцэхгүй байгаа юм бэ. Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ. Хану руу дайрсан шигээ дайрахгүй юм уу?

Би хэлээд л байгаа. Энэ авга ах, нагац ах, хойд ээж, үеэл дүү энэ тэртэйгээ юу яадаг буруу гажиг кинонуудтай тэмцэнэ шүү. Надад та бүхний дуу хоолой хэрэгтэй байна. Ялангуяа урлагийнхан дугараад өгөөч. Танай салбар биз дээ” гэжээ.

Тэрбээр өмнө нь ч “Одоо энэ авга ах, хойд аав, хадам дүү, ээжийн нөхөр энэ тэр гэсэн сэдэвтэй эротик кинонуудыг хориглодог болмоор байна. Монголын IPTV, OTT-үүд ийм сэдэвтэй кинонуудыг голохгүй авч, зарим нь бүр энүүгээрээ хоолоо олж идэж байх шиг байна.

Миний хувьд эротик киног гоо зүй талаасаа байх ёстой зүйлийн нэг гэж боддог. Гэхдээ сүүлийн үед хийгдэж байгаа эротик кинонууд бол гоо зүй энэ тэрээ даваад гэр бүлийн хүчирхийлэл, араар тавилт, садан төрөл хоорондын секс гэх мэт хэтэрхий буруу гажиг зүйлсийг сурталчилаад байна.
Манай үеийнхэн ч яах вэ, юу ч үзсэн наалдахгүй. Харин эротик кино үзэгчдийн зах зээлийн дийлэнхийг өсвөр насныхан бүрдүүлж байгаа. Эротик кинонууд хэдийгээр насанд хүрэгчдийн ангилалд багтаж байгаа ч өсвөр насныхан хүссэн зүйлээ төвөггүй олоод үзчихдэг цаг үед амьдарч байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. Насанд хүрэгчид үзэх байсан ч ийм гажиг зүйлс хийхээ боль!
Одоо тэгээд үзэхээ боль л гэх байх даа. Би угаасаа үздэггүй. Ашигладаг ОТТ аппликейшнүүдийн нүүрэн дээр гарч ирээд байхаар нь дургүй хүрээд бичив.
Зүгээр л хоорондоо юу яалдаа бэсдануудаа! Үхсэний чинь авга ах, ээжийн нөхөр мөхөр вэ?!” хэмээн нийтэлж, подкастууддаа мөн дурдаж байв.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026
Кино Урлаг

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ШИНЭ КЛИП: Б.Замбалгарав, A.Сүхбат – “Чиний дүр”

14/10/2026

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.