Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Нямын Адъяабазар “Нарны талст II” бие даасан үзэсгэлэнгээ “HUE арт” галерейд дэлгэжээ. Уг үзэсгэлэн нь нүүдэлчин Монголчуудын эртний хадны зураг, чулуун шастирын сэдвийг орчин үеийн дүрслэх урлагийн өнгө төрхтэй хослуулсан өвөрмөц бүтээлүүдээс бүрдэж байгаагаараа онцлог аж.
Тус үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал ХУД-ийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “NM tower”, Б блок, хоёрдугаар давхар дахь “HUE арт” галерейд үргэлжилнэ.


